Пол Фридлендер (Paul Friedlander) гэгч нь гэрэлтдэг, димамикан барималуудыг бvтээдгэрээ алдартай барималч юм. Тvvний барималууд нь нэг талаасаа урлагийн, нєгєє талаасаа шинжлэх ухааны бvтээл байдаг аж. Харин бvтээгч нь єєрийнхєє энэхvv ер бусын хэлбэр дvрстэй, нууцлагдмал тєрхєєрєє хий vзэгдлийг санагдуулам бvтээлvvдээ урлаг талаас нь ч тэр, шинжлэх ухаан талаас нь ч тэр тайлбарлахыг яардаггvй юм байна. Тэрээр энэхvv барималуудаа бvvр утгагvй оролдлогын vр дvн гэж ч хэлдэг гэнэ. Пол нь єєрийгєє “шинжлэх ухааны зураач” гэж тодорхойлдог бєгєєд, “уран бvтээлч, шинжлэх ухаанч хоёрын аль аль нь ямарваа нэгэн зvйлийг энгийн хvнээс арай єєр єнцгєєс нь олж хардаг болохоос биш, онцгойрсон авъяастнууд биш юм.”- гэж хэлдэг нэгэн ажээ. Ингээд ийм нэгэн євєрмєц сэтгэлгээтэй “шинжлэх ухааны зураачийн” анхаарал татахуйц ер бусын бvтээлvvдийн нууцлаг ертєнцєєр аялцгаая.
Хадгалах
АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, амьдардаг солонгос бvсгvй Жин Шин (Jean Shin) нь их хотын оршин суугчдын єдєр бvр хэрэглэдэг гарын доорх эд зvйлсээс хэрэгцээгvй болсныг нь цуглуулан, сэтгэлийн гvнд нэвтэрсэн гайхалтай урлагийн бvтээлvvдийг туурвидаг нэгэн юм. Тvvний урын санд борооны эвдэрхий шvхэр, хуучирч элэгдсэн хувцас, хуучирсан арьсан гуталнууд, тєрєл бvрийн эмний хайрцаг гээд аль ч хогийн саванд тvм бумаараа хєглєрдєг тєрєл бvрийн эд зvйлсээр бvтээсэн ер бусын туурвилууд байдаг. Жишээлбэл тэрээр vй олон эвдэрхий пянзыг цуглуулан “Дуу авианы давалгаа” хэмээх тvрэн ирэх усыг санагдуулам бvтээлийг урласан нь далд санааг агуулсан гойд баримал болоод зогсохгvй юу ч бишээс, юмыг бий болгохыг ур ухааныг тvмэнд таниулсан гэлтэй. Ингээд Жин Шин хэмээх энэхvv авъяаслаг солонгос бvсгvйн битvv санааг агуулсан, хотжилтыг далдуур шvvмжилсэн эгэл биш бvтээлvvдийн vзэсгэлэнгээр хамтдаа аялцгаая.
Хадгалах
Шинэ “люкс” ангиллын Seabourn Sojourn далайн аялалын "Luxury Passenger Yacht" єєрийн анхны замдаа гарсан бєгєєд Carnival Corporation-ны холдинг-д ордог Yachts of Seabourn компаний бvх хєлєг онгоцнуудын туулсан замыг мєн адил туулж єнгрvvлэх юм байна. Seabourn Sojourn-ны тавцан дээр хийх 14 єдрийн аяллын маршрутанд Шотланд, Дании, Испаний, Норвеги болон Нидерланд зэрэг орнуудыг дайран зогсох зогсоолуудыг оруулсан бєгєєд уг далайн аялал нь Дуврд 6 сарын 20-нд хийгдэх аж. Хєлгийн загалмай зvvлгэх буюу ариусгах арга хэмжээ нь Темез мєрєн дээгvvр аялах vеэр явагдаж шинэ супер-лайнерын загалмайлсан эхээр нь 60 оны vед од болж байсан супермодел жvжигчин дуучин Твигги (Twiggy) болсон байна. Тvvний vгээр бол дэгжин тансаг интерьер болон хийц загвар нь хєлєг онгоцыг далай дээрх хамгийн тансаг онгоцнуудын нэг болгож байна гэж ээ.
Хадгалах
WWDC 2010 - чуулга уулзалтын vеэр Apple-ийн тэргvvн Стив Жобс нь дээрээс хойш хэрэглэгчдийнх нь дунд цуу яриа дэгдээж эхэлсэн шинэ "Apple iPhone 4"-оо танилцуулжээ. Дэлхийн хамгийн нєлєєтэй менежер хэмээгддэг Стив Жобс маань энэхvv шинэ тєхєєрємжээ Smarter, Better, Faster гэсэн гуравхан vгээр тодорхойлсон байна. Уг айфон нь дvрст дуудлаганы хэрэглээнд бас нэгэн хувсгалыг хийж, 960х640 єргєтгєлтэй шинэ матриц, сайжирсан мульти функц, LED цацралттай (мєн HD бичлэг хийх чадамжтай) 5 мегапиксел бvхий камер зэрэг маш олон шинэ технологиор тоноглогдож, улам сайжирсан тєдийгvй, урьд урьдны загваруудаасаа хамаагvй нарийхан болжээ. Ингээд ид шидийг, хорвоо ертєнцтэй хамт таны гарт атгуулах шинэ iPhone-ийн тєрхтэй танилцацгаая.
Хадгалах
Энэ долоо хоногийн эхээр BMW AG- концерныхон BMW X3- маркийн жийпнийхээ шинэчлэгдсэн загварын хамгийн анхны дэлгэрэнгvй танилцуулгыг олонд дэлгэж, гэрэл зургуудыг нь хэрэглэгчидтэйгээ хуваалцсан байна. Шинэ vеийн BMW X3 нь хэмжээний хувьд хуучин загвараасаа мэдэгдэхvйц том болж, урт нь 83 мм, єргєн нь 29 мм, єндєр 44 мм-ээр тус бvр нэмэгджээ. Дугуйных нь диаметр ч гэсэн 15 мм-ээр илvv болсон байна. Хэдийгээр шинэхэн BMW X3 нь хуучин загвараасаа том хэмжээтэй болсон ч гэсэн нийт жин нь 20-25 кг-аар багассан гэнэ. Энэхvv сонирхолтой єєрчлєлт нь бензины зарцуулалтыг багасгах ач холбогдолтой ажээ. Ингээд авто машины, тэр тусмаа овор ихтэй “газар уснаа явагчийн” жинхэнэ хорхойтнуудын тэсэн ядан хvлээж байсан шинэчлэгдсэн BMW X3-ын хийморь сэргээм дvр тєрхєєр таны мэлмийг мялааж байна.
Хадгалах
Хvн тєрлєхтєн аль эртнээс тусгай тоног тєхєєрємжийн тусламжтайгаар усан догуур сэлж сурцгаасан билээ, гэхдээ бараг хагас зуун жил тэр технолог нь бараг шинчлэгдээгvй гэхэд хэлсдэхгvй. "Immersed Senses" ирээдvйн зєгнєлт усан доогуур сэлэлтийн дуулганы загварыг зохиосон дизайнер Адам Вендел (Adam Wendel) энэ байдлыг эвдэх гэж л ажилласан биз.Дуулга нь битvv бvтэцтэй бєгєєд агаарын эргэлтийг илvv чєлєєтэй эргэлдvvлэх боломжийг хангадаг. Адам Венделын санаагаар бол хуурай газар байгаа мэт тvvгээр амьсгалах амархан байх болно гэв. Immersed Senses-ийг ашиглахад ямар ч хvчил тєрєгчийн баллон хэрэггvй бєгєєд энэ алтернатив нvсэр зvйлийн оронд электролизын аргаар уснаас хvчил тєрєгч гаргаж авах генератор ашиглах юм байна. Урдчилан тооцоолж байгаагаар ийм генератор нь дуулганы арын хэсэгт байрлуулагдсан байх бєгєєд тvvний ажиллагааг хангах багагvй хэмжээний энергийн эх vvсгэвэр хэрэгтэй болох юм байна.
Хадгалах
“Porche - 911” –ийг дуурайлган, гар доорх материалаар, хамгийн хямд тєсвєєр хийсэн Ferdinand GT3 RS хэмээх “уралдааны тэрэг” Австрийн хєрсєн дээр саяхан мэндэлжээ. Алтлаг шаргал єнгєтэй уг тэрэг нь, ардаа нилээн том салхи зvсэгчтэй, уужим цонхнуудтай бєгєєд урдаа овор ихтэй спойлертой юм байна. Гэхдээ энэхvv тэрэгний жин нь ердєє л 99,6 кг тєдийгvй нvvрс тєрєгч огт ялгаруулдаггvйгээрээ онцлог ажээ. Тvvнчлэн “машин”- д тvлш, шатахуун хэрэглэх нь битгий хэл тогоор цэнэглэх ч шаардлагагvй юм байна. Тиймээс Ferdinand GT3 RS нь дэлхийн хамгийн байгаль орчинд ээлтэй тєдийгvй хамгийн хэмнэлттэй “машин”- аар тодроод байна. Харин хурд хvчний хувьд мэдээж жинхэнэ суперкарыг яахан гvйцэх билээ. За ингээд бvтээлч сэтгэлгээтэй, хєдєлмєрч нэгэн залуу хэрхэн мєрєєдлийн тємєр хvлгээ єєрийн гараар, хєєрхєн аргаар бvтээж, “Цахиур чулууныхан” дээр гардаг шиг хєлєєрєє жийж давхидаг “машин”- тай болж чадсаныг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Америкийн люкс брэнд болох Chrome Hearts нь канадын унадаг дугуй vйлдвэрлэгч Cervelo компанитай хамтран, “Chrome Hearts x Cervelo Bike” хэмээх ер бусын чамин бєгєєд тансаг хэлбэр хийцтэй унадаг дугуйны загварыг боловсруулж, тоотой хэдийг худалдаанд гаргажээ. Энэхvv дугуйг ахин давтагдашгvй хийгээд vнэ цэнэтэй болгож буй зvйл нь цэвэр арьс, vнэт металлын хольц болон таримал бриллиант зэргийн чимэглэлvvд нь юм байна. Нэг бvрийнх нь vнэ 60'000 доллар ажээ. Дэлхий наранд ойртож, дулааны улирал эхэлсэн цагт хаа газар хєл дvvжлэх хамгийн тохиромжтой бєгєєд эрvvл унаа бол дугуй байдаг билээ. Тиймээс уншигч таныг дэлгэцэндээ ойртож, Chrome Hearts x Cervelo Bike-ийн дvр тєрхєєр мэлмийгээ баясгахыг урьж байна. Аваад унаж чадахгvй юм аа гэхэд, барааг нь харахад аятайхан л эд байна.
Хадгалах
Єшєє нэг Sony Ericsson фирмийн шинэ бvтээгдэхvvн болох Vivaz pro гар утас нь ємнєх Sony Ericsson Vivaz точфон загвараасаа ялгаатай нь энэ шинэ загвар нь "QWERTY" даруултай болсон байна. Тиймээ та бидний єдєр дутам хэрэглэж байдаг компютерийн гарыг vйлдвэрлэдэг энэ фирмийн бvтээгдхvvнийг та бид гарны эхний 6 vсгээр сайн мэдэх байх.Энэ нь юу гэсэн vг вэ гэхлээр "Sony Ericsson Vivaz pro" нь touchscreen болон QWERTY даруул хоёрын тусламжтайгаар бусад touchscreen тєрлийн утаснуудаас ялгаатай нь єєртєє аль эвтээхнээрээ хэрэглэх давуу талыг олгож байгаа бєгєєд даруул нь бидэнд богинхон хугацаанд SMS, Е-майл зэргийг бичиж илгэхэд маш дєхєм болж байгаа юм.
Хадгалах
1936 оны 57SC Atlantic загварын Bugatti тємєр хvлэг энэ єдрvvдэд дэлхийн авто машины хорхойтнуудын анхаарлыг тєвд байгаа аж. Учир нь энэхvv хуучны атлаа нvнжигтэй авто машин нь дуудлага худалдаагаар 30-40 сая долларын vнэд хvрч дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Энэхvv vйл ажиллагаан нь Калифорни Gooding & Company – худалдааны тєвд болсон бєгєєд ийм єндєр vнэд хvрсэн явдал нь тємєр хvлгийн дуудлага худалдааны ертєнцийн албан ёсны рекордыг эвдэснээрээ олныг шуугиулаад байна.Bugatti 57SC Atlanticзагварын авто машин одоо дэлхий дээр хоёрхон байдаг тул дээрх нь ийм єндєр vнэд хvрсэн юм байна. Нэг нь алдарт дизайнер Ральф Лорены мэдэлд байдаг бол сая зарагдсныг нь авто машины гайхалтай баялаг цуглуулгатай Маллин-ы музейд тавихаар болжээ. Ингээд эгэл бидний зvvдэнд ч оромгvй єндєр vнээр зарагдсан энэхvv цуутай тємєр хvлгийн дvр зурагтай танилцана уу.
Хадгалах
Ємнєд Хєршийн нэгэн эгэл жирийн фермер залуу єєрийн гэсэн хувийн нисдэг “унаатай” болохыг насан туршдаа мєрєєджээ. Ингээд санаж явахад бvтнэ, сажилж явахад хvрнэ гэгчээр тэрээр нэгэн сайхан нартай єдєр єєрийн гараар онгоцоо хийж эхэлсэн байна. Бvтэн найман сарын турш хєдєлмєрлєж, 720 доллар зарсны эцэст энэ эр санасандаа хvрч, тэнгэрийн хєх алсад салхи зvсэн нисэх бяцхан онгоцоо бvтээж чаджээ. Ингээд хvний хорвоод тэр болгон таараад байдаггvй хєдєлмєрч, бvтээлч нэгэн залуугийн хоёр гараараа тэнгэрийн “хиймэл шувуухайг” хэрхэн бvтээсэн талаарх фото тэмдэглэлтэй танилцана уу. Vvнийг онгоц гэхээсээ илvvтэйгээр дельтоплантай тєстэй санагдлаа. Гэхдээ нэг эр наймхан сарын дотор тун бага зардлаар босгосон гэхэд гайхмаар, бас бахархууштай санагдсаныг нуух юун.
Хадгалах
Италийн нийслэл Ром хотын оршин суугчид болон тvvгээр аялж байсан азтай зарим жуулчид хоёр єдрийн турш Giugiaro Quaranta хэмээх удахгvй vйлдвэрлэгдэх цоо шинэ уралдааны тємєр хvлгийн туршилтын загваран такси-г хєлєглєх боломжийг эдэлжээ. Энэхvv машины тєслийг 2008 оны Женевийн авто vзэсгэлэн дээр танилцуулж байсан бєгєєд єнєєдєр хэрэглэгчдэд хvрэхэд бэлэн болоод байгаа юм. Хамгийн харамсалтай нь дээрх хоёр хоногт уг супер-кар нь угаасаа салхи татуулан давхих зориулалттай тул, багтаамж багатай бєгєєд энэ таксинд нэг удаадаа ердєє хоёрхон зорчигчийг л багтаах боломжтой байв. Ахиад нэг хvн сууна гэвэл маш жижигхэн биетэй, эсвэл жаахан хvvхэд байвал багтаж байжээ. Ингээд Италийн нийслэлд хэрхэн шинэ тємєр хvлгийг маш сонирхолтой байдлаар сурталчилж танилцуулсан талаарх фото мэдээллийг таалан соёрхоно уу.
Хадгалах