Нэгэн залуу толины мянга мянган жижигхэн хэлтэрхийнvvдээр нэгэн томоохон лийнзийг бvтээжээ. Тvvний бодол, тооцооноос тєрж, гараас нь гарсан уг лийнз нь нарны гэрлийг ойлгохдоо асар єндєр температуртай болгодог нь металл эд зvйлсийг хvртэл хайлуулах чадалтай болдог байна. Юун нєгєє євс, цаас, модхон зэргийг шатаадаг шилний хэлтэрхий, томруулдаг шил манатай. Бvvр жинхэнэ тємрийг хvртэл улайсган, хайлуулж, урсгаж чаддаг аймшигтай зэвсэг болжээ.
Хадгалах
Туркийн Vatan сонин дээр ОХУ-ын тєрийн эрхийг баригчийн худалдан авсан 53 метр урттай “Сириус” хєлєг онгоцны талаар нийтэлжээ. Энэхvv хєлєг онгоцонд ОХУ-ын ерєнхийлєгч Дмитрий Медведевь нь 2014 оны Сочи-гийн євлийн олимпын хvндэт зочид тєлєєлєгчдийн хvлээн авч уулзах юм байна. Стамбулын газар нутаг дахь Тузл-д “Proteksan-Turquoise” компанийхан бvтээсэн уг нvсэр хєлгийг 2009 оны 1-р сард анх усанд тавьжээ. Жил хагасын дараагаа Италийн нэгэн баян уг онгоцыг худалдан авч, “Leo Fan” гэдэг нэр єгсєн юм байна. Харин 2010 оны 12-р сард “Leo Fan”-ыг ОХУ худалдан авч, нэрийг нь “Сириус” болгон єєрчилжээ. Vнэхээр дээд зэрэглэлийн дотоод засал, тансаг орчин нь маш сонирхолтой санагдсан тул уншигч тантай хуваалцахаар орууллаа.
Хадгалах
Жил бvрийн 1 сарын 10-наас 23-ны хооронд Детройт хотноо болдог Хойд америкийн авто машин vйлдвэрлэгчдийн Олон Улсын авто vзэсгэлэнгийн (2011 North American International Auto Show) дvр зурагтай танилцацгаая. Детройтын авто vзэсгэлэн дэлхийн хамгийн томоохон арга хэмжээнvvдийн нэг юм. Чухам энэхvv шоунаас л ирэх жилийнх нь авто ертєнцийн єнгє тєрх, хэв маягийг тодорхойлдог ажээ. Энэ жилийн хувьд олон улсын 50 гаруй авто vйлдвэрлэгчид болон авто ертєнцийн супер тєлєєлєгчид гэгдэх 40 орчим компаний гаргасан нийт 700 гаруй шинэ загварын суудлын болон ачааны тэргvvдийг танилцуулсан байна.
Хадгалах
Найз нєхєд, ойр дотныхоо хvмvvсийг, цаашлаад ер нь тааралдсан хvн болгоноо ер бусын онцгой, гэрэл асдаг гайхалтай инээмсэглэлээрээ гайхшруулахыг та хvсч байна уу? Тэгвэл одоо танд танилцуулах гэж байгаа энгийн бvтэцтэй, бяцхан зvйлээс єєртєє нэгийг олоод авчих. Уг уян хоолойг аман дотроо хийхэд нион гэрэл асч, инээмсэглэх vед тань шvднvvд тань єнгє єнгийн гэрлээр цацран, гэрэлтэх болно. Хэллоуины баярын vдэшлэг дээр хэрэглэхэд хамгийн тохиромжтой санагдлаа. Хаанаас олох вэ гэвэл мэдээж элдэв сонин зvйлс сэтгэж байдаг Япон улсаас шvv.
Хадгалах
Энгэрээ битгий сул тавиарай гэж эр хvн хайртай бvсгvйгээ харамлан цагддаг атлаа єєр нэгэн гоо vзэсгэлэнгийн ємнє ємднийхєє тэлээг мулталж, єр зvрхнийхээ хvслийг биш єнєєдрийн жаргалаа дагахад хэзээд бэлэн байдаг хvмvvс. Тэдний байгалиас заяасан хvч чадал шиг, байгалиас заяасан хvсэл тачаал, эр биеийн хэрэгцээг яалтай ч билээ гэж гонсойх хэрэггvй болжээ бvсгvйчvvдээ. Учир нь боломжгvй юм гэж vгvй болсон єнєє цагт, бvсгvй хvнийг сэтгэлээр нь уярааж, дэргэдээ уяж болдог шиг, эр хvний араатны хvслийг жинхэнэ бэлэг эрхтний цоожоор дарж болдог болжээ. Vvнийг хэрэглэхэд маш энгийн, хайртай залуугийнхаа “бухын” хоёр бєєрєнхий “эвэрнээс нь” барьж байгаад эмэгтэй хvний нарийхан гараар цоож углаж орхиод л тvлхvvрийг нь єєртєє хадгалахад хангалттай. Мэдээж энэ бол бодит амьдрал хэрэгжих боломжгvй наргиа л даа. Гэвч нэгийг бодуулж, сонирхлыг тєрvvлэх ажээ. Ур хийц, загвар нь ч гэсэн сонирхолтой юм.
Хадгалах
Одоо та бvхэндээ 2010 онд албан ёсоор зарласан дэлхийн шилдэг долоон техникийг танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Єнєєдєр бидний зєгнєл мєрєєдлєєс улбаатай зvйлс амьдрал дээр биелэлээ олсоор байгаа нь гайхалтай ч нууцхан айдас дагуулж байгааг нуух юун... нэг л єдєр хvмvvс бид нисдэг машинаар зорчиж, хvссэн бодсон газраа очиж, авъяас мэдлэгийг євлєж биш худалдаж авдаг болох цаг ойртсоор байна. Ингээд ойрын хугацаанд худалдаанд гарахаар тєлєвлєгдєж буй хамгийн анхаарал татсан шинэ технологуудтай танилцахыг урьж байна.
Хадгалах
Даллас –ын Шинийг санаачлагч, залуухан оюутан Жереми Вестерланд (Jeremy Westerlund)-ын танилцуулж буй "Rolls Royce Apparition" хэмээх ер бусын тємєр хvлгийн загварыг танд толилуулахаад бэлтгэлээ. Тэрээр єєрийн суралцдаг дизайны сургуулийнхаа vзэсгэлэнд энэхvv бvтээлээ тавьж, vе чацуу нєхдєє атаархуулж, vлгэр vзvvлэх багш нарыгаа тєдийгvй дэлхийн vй олон авто машин сонирхогчдыг алмайруулжээ. Энэхvv тємєр хvлэг нь геометрын нарийн єнцгvvд, аварга том хормой болон 23 дюймын диаметртэй харьцангуй том дугуйгаараа бусад жижиг тэрэгнvvдээс эрс ялгарч байгаа юм. Ингээд бvгдээрээ Жереми Вестерландын бvтээсэн унадаг тэрэгний дизайнтай танилцацгаая. Авс шиг хэлбэртэй, “хvvхдийн санаа” гэж хvлээж авна уу, эсвэл ер бусын дизайнтай тємєр хvлэг гэж бодно уу, таны л хэрэг. Ямартай ч нилээн сонирхолтой санагдлаа.
Хадгалах
1-р сарын 6-ны єдєр Лас-Вегас хотод алдарт Consumer Electronics Show CES 2011 (ахуйн электроникийн CES 2011) vзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ жилийн vйл ажиллагаанд Sony, Samsung, Toshiba, LG, Microsoft, Google, Verizon, Motorola зэрэг тэргvvтэй ахуйн электрон хэрэгсэл, компютер техник болон гар утас vйлдвэрлэдэг 2500 гаруй акул компаниуд оролцон байна. Ингээд бvгдээрээ энэ цаг vеийн хамгийн нэр хvндтэй, дэлхийн хэмжээний нэгэн арга хэмжээн дээрээс хийсэн фото сурвалжлагатай танилцаж, дэлхийн электроникийн урсгалтай зэрэгцэн алхаж яваа орчин vеийн хvмvvс гэдгээ мэдэрцгээе.
Хадгалах
Дэлхийг аалзны тор мэт хирсэн интернетийн сvлжээний хаан суудалд суух хамгийн єндєр боломжтой байгаа интернэт хэрэглэгч бидний хамгийн ихээр зорчдог сайтуудын нэг, Facebook-ийн газар газрын офисуудын дvр зураг, vйл ажиллагаа, ажилчдын дvр зурагтай нь доорхи фото цуглуулгаар дамжуулан танилцан харьцуулах боломжийг уншигч танд олгож байгаадаа туйлын их баяртай байна. Ингээд бvгдээрээ наран мандах зvгээс авахуулаад жаргах цэгийг хvртэл дэлхийгээр нэг тархсан Facebook-ийн эрх чєлєєгєєр дvvрэн офисоор аялцгаая.
Хадгалах
Бурж-Халифа урьд ємнє дэлхийд баригдаж байгаагvй хамгийн єндєр цамхаг болсон гэдгийг манайхан мэдэж байгаа байх. Тvvний єндєр 828 метр юм. Дубай эмиратын захирагч шейх Мухаммед бен Рашед Аль Мактум 828 метр єндєр «Бурж Дубай» («Дубайн цамхаг»)-г нээхдээ Арабын нэгдсэн Эмиратуудын ерєнхийлєгч шейх Халифа ибн Заид ан-Нахайянууд зориулан нэрийг нь єєрчилж ингэж нэрийдсэн байна. Одоо энэхvv цамхагийн талаар бэлтгэсэн фото зургуудыг тайлбарын хамт толилуулж байна. Оршин буй дэлхийнхээ хамгийн єндєр барилгын талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь зvйн хэрэг бизээ. Яагаад гэнэт нэрийг нь єєрчлєх болсон талаар ч эндээс мэдэж болох юм.
Хадгалах
Cigarette Packet Cell Phone Jammer-дуу намсгагч нь тамхи татах муу зуршлаасаа хараахан хагацаж чадаагvй байгаа хvмvvст зориулан, муу зуршлийг нь стрессээс ангижрах хэрэгсэл болгоход нь туслах зорилгоор нэгэн сонирхолтой тєхєєрємжийг зохион бvтээжээ. Энэхvv хэрэгсэл нь тамхины хайрцагны хэмжээтэй дээд талд нь тамхины хуурамч ишнvvдийг байрлуулсан байдалтай аж. Дээрээ тамхины иштэй тул дурын тамхины хайрцаг дотор жинхэнэ тамхи шиг л харагддаг юм байна. Тvvнчлэн ганц хоёр жинхэнэ тамхи хийх зайтай болохоор янжуурчдын хэрэгцээнд таарч байгаа юм. Та утаа баагуулах зуршилтайн дээр хэт чимээ шуугиантай, орчинд єдрийн ихэнх цагийг єнгєрvvлдэг, эсвэл зvгээр л энэхvv хєл толгой, эх зах нь мэдэгдэхээ байсан орчин vеийн дуу шуугиантай ертєнцєєс бага ч гэсэн чихээ амраахыг хvсдэг бол энэ хэрэгсэл яг танд зориулагджээ. Ямартай ч тамхинаас гарах хvртэл тань таны хамгийн сайн хань энэ тєхєєрємж болж болох юм. Хажууд тань байх хvмvvс хэрэв хашгичиж орилоод, эсвэл гар утсаараа хэтэрхий чанга яриад байвал та энэхvv хуурамч тамхин тєхєєрємжєє гаргаж ирээд, ганцхан товчлуур дээр дараад л, 10 метрийн зайд ямар ч шуугиангvй, нам гvм байдлыг мэдрэх юм.
Хадгалах
Єнгєрсєн Пvрэв гарагт Цюрих хотноо 2018 болон 2022 оны хєл бємбєгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнvvдийг зохиох газруудыг сонгох vйл ажиллагаа болж єнгєрчээ. Энэхvv vйл ажиллагааны vр дvнд 2018 оны ДАШТ-ыг Оросын Холбооны Улс эх орондоо явуулах эрхийг олж авсан бол, 2022 оны хєл бємбєгийн аварга Катарын нутаг дэвсгэрээс тодрох болсон байна. Ингээд Катар улс нь Арабын улс орнууд дундаас хєл бємбєгийн ДАШТ-ыг эх орондоо зохиох эрхийг авсан хамгийн анхны улс болж байгаа юм. Тvvнээс гадна ийм нvсэр хэмжээний тэмцээнийг урьд нь хэзээ ч ийм жижигхэн нутаг дэвсгэртэй улсад зохиож байгаагvйгээр Катар онцлог болох ажээ. Ингээд та бvхэндээ Катар улс нь 2022 оны Дэлхийг шуугиулах єдрvvдэд хэрхэн бэлдэж, ямар цэнгэлдэхvvдийг барихаар тєлєвлєж байгаатай танилцацгаая.
Хадгалах