ШИНЭ ТЕХНОЛОГИ

Dior -оос гаргасан мэдрэгчтэй гар утас

Christian Dior – загварын ордны захиргаа нь єндєр технологиор бvтсэн, люкс зэрэглэлийн, компакт, мэдрэгчтэй гар утсыг гаргажээ. Тvvний давуу тал нь: маш энгийн бєгєєд хялбар тохиргоо, удирдлага болон хамгийн жижигхэн цvнхэнд хvртэл багтах авсаархан хэмжээ нь юм байна. Dior phone-мэдрэгчтэй утас нь бvхий л талаараа Christian Dior брэндийг илэрхийлэх ажээ. Энэхvv гар утас нь хар, улаан, цагаан, цэнхэр гээд энэхvv домогт загварын ордны илэрхийлэл болсон єнгє бvхий сапфиран шилтэй юм байна.Харин ар тал нь уг брэндийн илэрхийлэл болсон Cannage хээ бvхий зєєлєн арьсаар бvрэгдсэн нь арьсан эдлэлийг шvтдэг єєрийн онцлог талаа бас тодотгожээ. Тvvнчлэн Twitter, Facebook, Google, YouTube, Blogger – зэргийн айконууд нь хvртэл Парис хотын гудмуудын нэртэй бяцхан хvснэгт хэлбэрээр хийгдсэн байна. Дууны эффект бvр нь аудио дизайнерын тусгайлсан хєдєлмєрийг шингээсэн тул бэлэг тэмдэгийн шинжтэй, тус тусын онцлогтой болжээ. Учир нь бvх дууны эффектvvдийн тус тусын нэр, хэмнэл гээд деталь бvр нь Dior-ыг санагдуулах аж. Уг утасны хэмжээ нь: 103,1 x 50,3 x 12,8 мм, 137 г юм байна. Ингээд бvгдээрээ дэлхийн алдартай загварын ордны технологийн салбарт гаргасан шинэ бvтээлтэй танилцацгаая.
Dior -оос гаргасан мэдрэгчтэй гар утас Хадгалах

2011 оны дэлхийн шилдэг авиа компаниуд

Энэ зун Парист онгоцны vйлдвэр vйлчилгээний «Оскар» гэгдэх "World Airline Awards 2011" -ийн 12 дахь шагнал гардуулах ёслол болж єнгєрєв. World Airline Awards-ын янз бvрийн ангилалын ялагчдыг дэлхийн онгоцоор зорчигч тээвэрлэлтийг судладаг "Skytrax" компани тодруулдаг юм байна. World Airline Awards 2011-ийн ялагчдыг тодруулах санал хураахад 100 гаруй vндэстний 18,8 сая зорчигч оролцжээ. Нийтдээ 200 орчим авиа компани янз бvрийн ангилалд шагнал хvртдэг. Ингээд энэ жил санал асуулгын vндсэн дээр Дэлхийн хамгийн шилдэг 10 авиа компаниар ямар байгууллагууд шалгарсаныг танилцуулъя.
2011 оны дэлхийн шилдэг авиа компаниуд Хадгалах

Mercedes Benz CLC Shooting Brake

Mercedes Benz компани CLC загварын кузовтой 4 хаалгатай авто машин болон “Shooting Brake”-ийг vйлдвэрлэхээр болсоноо мэдэгджээ. Энэ нь универсал, купе, хэтчбек гэсэн гурван тєрєл машины цогц бvтээл болжээ. Mercedes-Benz CLC Shooting Brake – ийн гадаад байдлын дизайныг 2010 оны Бээжингийн авто vзэсгэлэн дээр тавигдсан CLS Shooting Brake-ийн загвар бvтээлтэй яг ижилхэн байдлаар загварчилсан байна.
Mercedes Benz CLC Shooting Brake Хадгалах

iPad болон iPhone-ны сонирхолтой тавиур болон гэр

Орчин vеийн хvн бvрийн эрхэмлэдэг хэрэглээ болсон iPhone болон iPad танд ч гэсэн байдаг байх. Хэрэв та бусдаас ялгарах дуртай бєгєєд бараг хvн бvрийн л хэрэглэж байгаа iPhone юмуу iPad-аа бусдаас євєрмєц байлгамаар байна уу? Тэгвэл яг танд тохирох нэгэн сонирхолтой мэдээллийг хvргэе. Энд Австралийн Etsy болон Японы Jaguchi брэндvvдийн тус тусын бvтээл болох Apple-ийн брэнд бvтээлvvдэд зориулсан панда шиг гэр, гоожуур шиг тавиур хоёрыг танилцуулсан байгаа. Яг сууж байгаа єхєєрдєм пандаг санагдуулах энэхvv гэр нь 34,95-аас 54,95 долларын vнэтэй ажээ. Харин гоожуур шиг тавиурны vнэ одоохондоо зарлагдаагvй байна. Ингээд шинэ соргог бvхний манлайд явдаг эрин цагийн залуус та бvхэн наашаа суугаарай.
iPad болон iPhone-ны сонирхолтой тавиур болон гэр Хадгалах

Нисдэг Mac Book Air

Лос Анжелесийн оюутан болох Zack King нь Apple –ийн цоо шинэ, сvvлийн vеийн Notebook-ийг худалдан авсныхаа дараа баярласан сэтгэлээ барьж дийлэлгvй энэхvv маш сонирхолтой, бас євєрмєц бичлэгийг хийжээ. Энэхvv бичлэгтээ тэрээр Mac Book Air-ийг зvгээр ч нэг агаарын нэрээр нэрлээгvйг дурьдаад, улам нарийсах Mac Book-ийн дараа дараачийн загваруудыг ирээдvйд vнэхээр нисэж мэдэхийг итгэлтэй хэлсэн байна. Мэдээж ирээдvйн Mac Book-vvдэд нисдэг бичил биет суулгахгvй л байх. Харин магадгvй хvндийн хvчийг эсэргvvцдэг материалаар дэндvv нарийхан Mac Book-vvдийг бvтээх ч юм билvv. Магадгvй нисгэдэг vйлдлийг нь хийлгэхийн тулд тусгай нэг кнопыг дарахад л хангалттай болох байх. Энэхvv бичлэгийг vзсэний дараагаар энэ Apple-ийнхан Мак Буук – хичнээн нарийхан болтол нь хийж чадах бол гэсэн асуулт тєрснийг нуух юун. Ингээд бvгдээрээ Apple-ийн vнэнч хэрэглэгч нэгэн оюутан залуугийн маш ер бусын бичлэгтэй танилцацгаая.
Нисдэг Mac Book Air Хадгалах

Лос-Анжелес дэхь SuperNAP дата тєвєєр аялсан нь

Switch Communications-ийн 2008 онд барьсан Лас Вегас дахь SuperNAP нь Дэлхийн хамгийн том дата тєвvvдийн нэг юм. Энэхvv тєв нь Невада мужийн ємнєд хэсэг дэхь цєлийн бараг 4 гектар буюу 37800 м2 талбайг эзлэн орших бєгєєд нэг метр квадрат талбай бvрт 1,5 кВт зарцуулалт бvхий, нийт 250 мВт-ын зарцуулалттай 7000 гаруй сvлжээний байгууламжтай юм байна. Дэлхийн хамгийн том дата-тєвvvдийн жагсаалтад энэхvv тєв нь 10-р байранд жагсчээ. Ингээд электроник, интернетийн эрин vеийн иргэн таны мэдэх ёстой зvйлийн талаар бэлтгэсэн нийтлэлийг хvлээн авна уу. Интернетийн орон зайн аль нэг хэсэгт, магадгvй мэйл хаягны тань inbox-т, эсвэл аль нэг блогт хадгалагдсан таны талаарх бяцхан мэдээлэл бусдынхтай нийлээд асар их болохоороо хаана яаж, хадгалагддаг нь сонирхолтой л байгаа биз?...
Лос-Анжелес дэхь SuperNAP дата тєвєєр аялсан нь Хадгалах

Тансаг зэрэглэлийн хувийн арал

Сейшелийн арлууд дээрхи North Island хэмээх хувийн эзэмшил нь цэнхэр гаригийн гадарга дээрхи амьдын диваажин гэлтэй газар ажээ. Байгалийн vзэмжт тєгс байдал, цасан цагаан эргvvд, цэнхэр тунгалаг ус, дээд зэрэглэлийн сууц гээд энд диваажинд байх ёстой бvхэн бий. Wilderness Safaris компанийхан хvрээлэн буй байгаль орчныг хамгаалах ажлын хvрээнд энэхvv арал дээрхи байгууламжийг байгальтай нарийн уялдаа холбоотойн дээр тохилог, vзэмжтэй болгон хийжээ. Суугчиддаа дээр зэргийн баталгаатай, тайван амгалан байдал, бvхий л зовлон гунигийг мартуулам жаргалтай тухтай орчинг мэдрvvлэх 11 ширхэг тансаг барилгыг арлын энд тэнд байрлуулсан байна. Ингээд бvгдээрээ жинхэнэ газар дээрхи диваажинд “зочилцгоое”.
Тансаг зэрэглэлийн хувийн арал Хадгалах

Мумбайн Perinee цамхаг

James Law Cybertecture International - компанийхан Энэтхэгийн Мумбай хотын тєвд Perinee хэмээх офиссын барилга барих гэж байна. Ер бусын євєрмєц дизайнтай энэхvv 150 метр єндєр барилгад алдарт Болливудын кино vйлдвэр байрлах юм. Vvнтэй холбогдуулан, олон тооны диагональтай уг башингийн гадна талын хана нь тэр чигтээ аварга том LED дэлгэцнээс бvтэх бєгєєд vvн дээр нь тєрєл бvрийн шинэ киноны танилцуулга, сурталчилгааны видео роликууд гарч байх ажээ. Барилгын дээд давхруудад нь шинэ киноны нээлтийг хийхэд зориулсан vзэгчдийн танхим, зоогийн газар vйл ажиллагаагаа явуулах юм байна. Ингээд бvгдээрээ “Энэтхэг мєрєєдлийн биелэл” болсон нэгэн шинэ бvтээлийн урдчилсан загварын зургуудтай танилцацгаая.
Мумбайн Perinee цамхаг Хадгалах

Bugatti Galibier- цувралаар vйлдвэрлэгдэнэ

2012 оноос vйлдвэрлэгдэж эхлэх Bugatti Galibier-ын хамгийн сvvлчийн загварын тємєр хvлгийг Volkswagen-ыхан Galibier загварын тємєр хvлгийг цуврал маягаар vйлдвэрлэхээр зэхээд байгаа ажээ. Энэхvv дээд зэрэглэлийн тансаг седан машин нь 2013 онд хэрэглэгчдийн гар дээр очих юм байна. Уг загвар нь 800-1000 морьны чадалтай 16 цилиндр, 8 шатлалт автоматтай мотортой ажээ. Дээд талдаа 350 км/цаг хvртэл хурдлах уг цуврал машиныг хэдий маш єндєр vнэтэй боловч Volkswagen-ыхан жилд 1000-1500 ширхэгээр борлуулах тєлєвлєгєєтэй байгаа аж. Нэг ширхэг Bugatti Galibier – ийг хамгийн багадаа 1 сая еврогоор худалдан авах боломжтой болох юм. Ингээд бvгдээрээ ойрын ирээдvйн жинхэнэ манлайлагчдын тансаг унаа болох магадлалтай байгаа Bugatti Galibier-ийн тэвчээр алдам сайхан зургуудтай танилцацгаая.
Bugatti Galibier- цувралаар vйлдвэрлэгдэнэ Хадгалах

iPhone-ны бєглєє онгойлгогчтой корпус

iPhone-ны хэрэглэгчдэд зориулсан дэлхийн хамгийн анхны ундаа, шар айрагны бєглєє онгойлгогч Opena корпусыг танд танилцуулж байна. Шар айраганд нугасгvй дуртай, бас iPhone-ы шvтэн бишрэгч бол та 40 доллар нэмж тєлєєд л бєглєє онгойлгогчтой iPhone -ыхоо гэрийг авч болох юм байна. Хэдийгээр хvн тєрєлхтєн мэдрэгчтэй технологируу vсэрч орсон хэдий ч гарт баригдаж, нvдэнд харагдах дуртай хvн мєн чанар нь эргээд л жаахан болхидуу, бас дэл сул юм ихтэй хэрэгцээрvv тэмvvлж байгаа нь iPhone-д зориулсан тєрєл бvрийн нэмэлт акссесуарууд болон нэмэлт гар зэргээс харагдаж байгааг энд нэмж хэлмээр санагдлаа.
iPhone-ны бєглєє онгойлгогчтой корпус Хадгалах

MS-DOS vйлдлийн систем 30 нас хvрсэн нь

1981 оны 7-р сарын 27-ны єдєр Microsoft хэмээх олонд танигдаагvй жижигхэн компани нь IBM PC-тэй хамтран MS-DOS vйлдлийн системийг гаргаж байжээ. MS-DOS (MicroSoft Disk Operating System)-ыг дискэн vйлдлийн систем гэж зvгээр ч нэг нэрлээгvй аж. Учир нь энэхvv нэршил нь тэр чигтээ тайлбараа илэрхийлдэг. Энэхvv vйлдлийн систем нь ашгын тєлєєх бvтээл бєгєєд єнєєдєр Дэлхийд ноёрхож байгаа Microsoft корпорацийн ємч юм. Ингээд бvгдээрээ 27-ны єдєр 30 нас хvрсэн энэхvv алдартай vйлдлийн системийн єнгєрснєєс єнєєх хvртэлх тvvхэн зарим зургуудтай нь танилцацгаая.
MS-DOS vйлдлийн систем 30 нас хvрсэн нь Хадгалах

Nokia N9 - шинэ смартфон

Орчин vеийн дизайн, амьдралын шинэчлэлтийн MOD Design тєвд 6-р сарын 21-ний орой Nokia компани цоо шинэ бvтээл болох Nokia N9-єє танилцууллаа. MeeGo vйлдлийн систем дээр суурилсан уг бvтээл нь хар, цэнхэр, ягаан гэсэн гурван єнгийн сонголттой юм байна. Тvvнчлэн GPS загварын 8 мегапикселийн камертай энэхvv утас нь Bluetooth, Wi-Fi, NFC холболтуудтай ажээ. Техникийн бусад vзvvлэлтvvдээс нь дурьдвал: 1 ГГц давтамжтай OMAP3630 процессор, PowerVR SGX530- графикий сопроцессор, 3.9 дюйм диагональтай 854*480 цэгэн боломжтой  AMOLED дэлгэцтэй, мєн 1 ГБ-ын оператив санах ойтой бєгєєд байнгын санах ой нь 16 болон 64 ГБ юм байна.
Nokia N9 - шинэ смартфон Хадгалах