САНСАР ОГТОРГУЙ

“Ingenuity” нисдэг тэрэг нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчилжээ

АНУ-ын сансар судлалын “NASA” агентлагийн бүтээсэн “Ingenuity” нэртэй нисдэг тэрэг Ангараг гараг дээр 25 дахь нислэгээ хийхдээ нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчлэн тогтоожээ.

“Ingenuity” нисдэг тэрэг нислэгийн зай, хурдны үзүүлэлтээ шинэчилжээ Хадгалах

Бурхдын гэсгээл – Нарны ихрийн тухай шинэ баримт

Орчин цагийн технологийн дэвшил зарим улс орнуудад хиймэл нарны төсөл хэрэгжүүлэх хэмжээнд хүртлээ хөгжсөн билээ. Гэвч үнэн хэрэгтээ эх дэлхий маань нэг л нартай гэдгийг бид мэднэ. Харин онолын хүрээнд бид хоёр нартай байх боломжтой ажээ.

Бурхдын гэсгээл – Нарны ихрийн тухай шинэ баримт Хадгалах

Одон орон судлал хэрхэн үүссэн бэ?

Хүн төрөлхтөн тэнгэр ширтэж эхэлсэн тэр цагаас хойш сансрын эрхэсүүдийг ажиглаж, харь ертөнцийн үзэгдлүүдийг судлах болсон билээ. Технологийн хөгжил өндөр түвшинд хүрээд буй энэ үед сансар судлалын ажиглалтын төвүүд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж од, эрхэсийг ажиглаж байна. Тэд ихэвчлэн харагдах орчин хязгаарлагдахгүй уул, толгодын оройд байгуулагдсан байдгийг бид бүхэн хэдийн мэдэх биз ээ.

Одон орон судлал хэрхэн үүссэн бэ? Хадгалах

Одод хоорондын орон зайд орсон "Вояжер-2" бидэнд ямар мэдээлэл дамжуулсан бэ?

1977 онд НАСА хагас сарын зайтай "Вояжер 1" ба "Вояжер 2" нэртэй хоёр судалгааны станцыг сансарт хөөргөсөн нь түүхэнд бичигдэхээр үйл явдал байлаа. Тус хоёр төхөөрөмж нь хүний хүрч чадахгүй сансрын гүн рүү аялж мэдээлэл илгээх зорилготойгоор бүтээгдсэн аж. "Вояжер 1" нь Бархасбадь болон Санчирыг, "Вояжер 2" Тэнгэрийн ван, Далай ван зэрэг гарагуудыг судлах даалгавартай байсан юм. 

Одод хоорондын орон зайд орсон "Вояжер-2" бидэнд ямар мэдээлэл дамжуулсан бэ? Хадгалах

Дэлхийн тойрог замаас буулгасан гайхалтай дүр зургууд

21 гаруй жилийн өмнө ашиглалтанд орсон Олон улсын сансрын станцад одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. ОУСС нь ойролцоогоор 27,600 км/ц-ийн хурдтайгаар тойрог зам дагуу аялдаг бөгөөд ойролцоогоор 90 минут тутамд дэлхийг нэг бүтэн тойрдог гэнэ. Сүүлийн саруудад 65, 66-р экспедицийн багийн гишүүд агаар мандал дээрээс дэлхийн гайхалтай зургуудыг авснаа цахим орчинд хуваалцсаныг хүргэе.

Дэлхийн тойрог замаас буулгасан гайхалтай дүр зургууд Хадгалах

Хиймэл дагуулыг "дүүгүүрдэж шидэх" аргаар сансарт хөөргөдөг төхөөрөмжийг Америкийн компани бүтээжээ

Хүн төрөлхтөн сансрын уудмыг эзэгнэж эхэлснээс хойш бүхий л төрлийн хиймэл дагуулыг пуужинд "дайж явуулах" замаар хөөргөх уламжлалт аргыг ашиглаж ирсэн билээ. Манай улс ч гэсэн анхны хиймэл дагуул болох "Мазаалай"-г энэ аргаар тойрог замд оруулсан. Тэгвэл Америкийн SpinLaunch хэмээх стартап компани маш бага зардлаар хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хүргэх өвөрмөц арга сэджээ.

Хиймэл дагуулыг "дүүгүүрдэж шидэх" аргаар сансарт хөөргөдөг төхөөрөмжийг Америкийн компани бүтээжээ Хадгалах

Нарны аймагт орж ирсэн анхны гадны биет "Оумуамуа"-г тойрсон нууцууд

2018 онд нэгэн чулуулаг биет манай нарны аймаг дундуур аялж байсныг астрономчид олж илрүүлээд, хүн төрөлхтөнд бүртгэгдсэн анхны "одод хоорондын орон зайн биет" гэж дүгнэсэн юм. Үүнээс хойш тэрхүү биетийг эрдэмтэд харь гаригийн технологиос бүтсэн зүйл, унтарсан сүүлт од, энгийн солир, эсвэл хатуу төлөвт орсон устөрөгчийн бөөгнөрөл гэх мэтээр янз бүрийн таамаглал дэвшүүлсээр иржээ.

Нарны аймагт орж ирсэн анхны гадны биет "Оумуамуа"-г тойрсон нууцууд Хадгалах

Эх дэлхийд "арилшгүй сорви” үлдээсэн хамгийн том 10 солирын тогоо

Өдгөө агаар мандалд орж ирээд шатаж дууслаа хэмээн мэдээгээр олонтаа харагддаг биетүүдээс эхлээд 10 км хүртэлх диаметртэй аварга том харийн биет дэлхийг мөргөж аймшигт сүйрэл авчирч байсан түүх олон бий. Тухайн солир эсвэл толир нь хэмжээний хувьд жижиг байвал агаар мандалд замхран үгүй болох магадлал өндөр боловч том хэмжээний биет нэгэнт дэлхий рүү чиглэн ирсэн үед хүн ам сийрэг бүс нутагт унахыг хүсэн залбирахаас өөр арга үгүй ажээ. 

Эх дэлхийд "арилшгүй сорви” үлдээсэн хамгийн том 10 солирын тогоо Хадгалах

Ангараг гараг руу яагаад эмэгтэй нисэгчийг илгээх ёстой гэж үздэг вэ?

Ангараг гараг руу аялах анхны хүнтэй хөлгийн нисэгч нь эмэгтэй хүн байх хэрэгтэй гэсэн үзэл баримтлалын талаар та өмнө нь олж дуулж байсан уу? Уран зөгнөл мэт боловч биелэхэд тун ч ойртоод буй Ангараг гарагтай холбоотой төслийн нэгэн хачирхалтай зүйлийн нууцийг танд дэлгэж байна.

Ангараг гараг руу яагаад эмэгтэй нисэгчийг илгээх ёстой гэж үздэг вэ? Хадгалах

Дэлхийтэй ойр орших боловч нэг жил нь ердөө 7 цаг үргэлжилдэг гарагийг илрүүлжээ

Бидний амьдарч буй гарагийн хувьд нарыг 365 хоногт буюу 8760 цагийн дотор тойрон эргэснээр нэг жил өнгөрдөг билээ. Тэгвэл эрдэмтэд "GJ 367b" гэх нэгэн хачирхалтай жижиг гарагийг нээсэн бөгөөд тус гараг нь 7.7 цаг тутам нэг удаа "нар"-аа тойрон эргэдэг болохыг мэдээлжээ.

Дэлхийтэй ойр орших боловч нэг жил нь ердөө 7 цаг үргэлжилдэг гарагийг илрүүлжээ Хадгалах

Америкчууд яагаад сансарт 480 сая ширхэг зүү хөөргөсөн бэ?

1960-аад онд АНУ хүн төрөлхтний түүхэнд үлдсэн хамгийн хачирхалтай туршилтуудын нэгийг хийсэн нь дэлхийн тойрог замд олон сая зэс зүүг гаргасан явдал байв. Тухайн цаг үед энэхүү  ойлгомжгүй үйлдэл нь дэлхий даяар асар их эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүсийн эгдүүцлийг ихээр хүргэж байжээ.

Америкчууд яагаад сансарт 480 сая ширхэг зүү хөөргөсөн бэ? Хадгалах

Ангараг дээр амьдрал бий эсэхийг тодорхойлох нотолгоонууд

Хүн төрөлхтөн тэнгэрийг ажиглаж эхлэснээс хойш, биднээс өөр, дэлхий шиг ертөнц байх боломжтой үгүйг гайхширсаар ирсэн. Сар луу зорьсон аялал маань бидэнд гараг амьдрах боломжгүй, зэлүүд байдагийг таниулж өгсөн ч, Нарны аймгийн бусад гарагууд одоо ч өөр амьдрал тээж байх өндөр боломжтой байгаа. Жишээ нь Буд гараг үүлэн хөвөөн дээр амьд организм амьдардаг байх магадлалтай. Бархасбадийн дагуул Европиа, Санчир гарагийн Энцеладус нарын газрын гүн дэхь шингэн усанд амьдрал бялхаж байж болно. Бархасбадийн Титан дахь шингэн метанан нууруудаас ч хүртэл этгээд амьд биетдийг хайж болох гайхалтай газар.

Ангараг дээр амьдрал бий эсэхийг тодорхойлох нотолгоонууд Хадгалах