ГЭРЭЛ ЗУРАГ

Оддыг шоглодог Тайланд бүсгүй

Тайландын Раккабури хотын иргэн 22 настай Сине Бенжафорн бусдыг дуурайж хувцаслах дуртай ажээ. Тэрбээр "Би идэх дуртай болохоор хоол хүнс миний хувцасны нэг хэсэг байх ёстой гэж бодсон" хэмээн хээв нэг хэлдэг. Сине жимс жимсгэнэ, ногоо, чинжүү зэрэг тод өнгөтэй хүнсний зүйл,  хиам, зайдас, чипс гэх мэт хүний идэж болох бүх л зүйлсээр хувцас хийж өмсөн, олны танил болон танил бус хүмүүсийг дуурайж элэглэдэг юм. Тэрбээр эхэндээ өөрийн гэр бүлийн ажиллуулдаг хувцасны дэлгүүрийг сурталчлах гэж үүнийг хийж байсан ч аажимдаа цахим ертөнцөд алдартай  болжээ. Ингээд та бүхэнд түүний хөгжилтэй зургуудаас хүргэе.

Оддыг шоглодог Тайланд бүсгүй Хадгалах

"National Geographic"-ийн олны талархлыг хүлээсэн шилдэг гэрэл зургууд

130 жилийн түүхтэй "National Geographic" сэтгүүл 4 жилийн өмнө инстаграм хуудсаа нээж байжээ. Тус сэтгүүлийн хамт олон дагагчиддаа нийт 20 мянган зураг хуваалцсан бөгөөд энэ хугацаанд 4 тэрбум лайк, 20 сая сэтгэгдэл цуглуулж чадсан байна. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард "National Geographic" инстаграм хуудасныхаа хамгийн олон лайктай зургуудаа тодруулсныг хүргэж байна. 

"National Geographic"-ийн олны талархлыг хүлээсэн шилдэг гэрэл зургууд Хадгалах

Америк гэрэл зурагчин амьтдыг элэглэсэн нь

Компьютерын дэлгэцнийхээ ард тухлан суугаа эрхэм үзэгч та бүхэндээ зориулан амьтдын хөгжилтэй зургуудыг түүвэрлэн оруулж байна. Эдгээр зургуудын АНУ-ын гэрэл зурагчин Томас Сабтил (Thomas Subtil) авсан бөгөөд тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа тавьдаг ажээ. Өдрийн хэсэгхэн цаг мөчийг ч болсон инээд наргианаар үдэж, баяр баясгаланг мэдэрч байх нь та бидний эрүүл мэндэд юунаас ч илүү чухал. Инээд эм гэдэг шүү дээ, адгуусан амьтдын гэрэл зургийн дуранд буусан хөгжилтэй дүр төрх, үйлдэл, агшнуудыг шимтэн үзэж, өөртөө инээд бэлэглээрэй.

Америк гэрэл зурагчин амьтдыг элэглэсэн нь Хадгалах

Байгаль эх сэргэх боломжтой гэдгийг харуулсан зургууд

2018 онд дэлхий даяар нийт 15.8 сая га ой устсан байна. Энэ бол дэлхийн түүхэн дэх ийм хэмжээний мод хорогдож буй хоёр дахь тохиолдол юм. Ийм хэмжээний хохирол учирсан гэдгийг сонсоод манай гариг сөнөж буй мэтээр ойлгох хүмүүс олон байгаа ч эсрэгээр нь эх дэлхийгээ сэргээхийг оролдож байгаа хүмүүс мөн олон байгаа юм. Тэдний хүчин зүтгэлээс гадна дэлхий маань өөрөө өөрийгөө сэргээж чаддаг гэдгийг санах хэрэгтэй байх. Энэ үүднээс байгаль эх сэргэх боломжтой гэпгийг харуулсан зургуудийг хүргэж байна. 

Байгаль эх сэргэх боломжтой гэдгийг харуулсан зургууд Хадгалах

Элдэв зураг (80 фото) №595

Жавар зөөлөрч, урин цаг айлчлах бэлтгэлээ базааж буй энэ өдрүүдийг та сэтгэл сэргэг, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Өнөөдөр бид та бүхэнд уламжлал ёсоор цуврал болгон хүргэдэг "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгах шинэ соргог зурагнуудыг үзэж сонирхоно уу.

Элдэв зураг (80 фото) №595 Хадгалах
2019-02-15, 13:41

Орон орны үндэсний онцлогийг харуулсан Орос залуугийн шог зургууд (II хэсэг)

Үндэстэн улс түүх, хэл, соёл гээд олон зүйлээс бүрддэг. Гэхдээ үндэстэн бүрийг зөвхөн ганц хоёр зүйлээр тодорхойлж болдог гэвэл та итгэх үү? Харин тэд нь юу юм бол? Энэ үүднээс бид доорх улс үндэстнүүдийн соёл юунаас бүрддэг тухай Данийл Шубин хэмээх орос залуугийн зурсан комик зурган мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Танд доорх мэдээлэл хөгжилтэй санагдаж, таны алжаалыг тайлна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Орон орны үндэсний онцлогийг харуулсан Орос залуугийн шог зургууд (II хэсэг) Хадгалах

Орчин үеийн шивээсний онцгой шийдлүүд

Орчин үед хүн бүр бусдаас онцгойрч, ялгарч харагдахыг хүсдэг болсон. Гадаад төрхөөр өөрчилж, хувцаслалт, шивээс гэх мэт зүйлсээр тэд өөрсдийгөө илэрхийлж энэ ертөнц дээр цор ганц "би" гэдгээ мэдэрдэг. Тэдний дундаас шивээс нь үнэхээр дахин давтагдашгүй зүйл, учир нь хүн өөрийнхөө биеийг үүрд тамгалж байна гэсэн үг. Дараах хүмүүс жинхэнэ утгаар нь сонирхолтой, содон шивээс хийлгэжээ. Ингээд хамтдаа орчин үеийн залуусын шивээсийг сонирхоцгооё.

Орчин үеийн шивээсний онцгой шийдлүүд Хадгалах
2019-02-09, 14:57

Элдэв зураг (80 фото) №594

Эрхэм уншигчиддаа Сар Шинийн мэнд дэвшүүлье! Шороон гахай жилд та бүхний ажил үйлс бүтэмжтэй байж, эрүүл энх байхыг хүсэн ерөөж байна. Ингээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хамтдаа үзэцгээе. Танд бага ч гэсэн инээд хөөр бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (80 фото) №594 Хадгалах
2019-02-08, 17:52

Хойд Солонгосын энгийн иргэд хэрхэн аж төрдөг вэ?

БНАСАУ-ын жирийн нэгэн айлд зочилно гэдэг бараг л боломжгүй зүйл. Учир нь гаднын хүнийг энгийн иргэдийн гэрт оруулахыг зөвшөөрдөггүй бөгөөд иргэд нь ч их нууцлаг байдаг гэнэ. Гэсэн хэдий ч Оросын нэрээ нууцалсан нэгэн гэрэл зурагчинд урьд өмнө нь тэр бүр харагдаж байгаагүй гэрэл зургуудыг авах боломж олджээ. 

Хойд Солонгосын энгийн иргэд хэрхэн аж төрдөг вэ? Хадгалах
2019-02-08, 17:00

Алдартнуудын ховор гэрэл зургууд

Архивт орсон зураг бүр өөрийн гэсэн түүх өгүүлж байдаг. Мөн тэдгээр зургууд биднийг өнгөрсөн рүү харах боломжийг олгодог шүү дээ. Тэгвэл бидний шүтэн биширдэг алдартнууд олон жилийн өмнө ямар харагддаг байсан юм бол?...

Алдартнуудын ховор гэрэл зургууд Хадгалах
2019-02-07, 11:24

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд

Уран бүтээлч хүн бүр өөрийн зургаараа хүмүүст ямар нэгэн зүйл ойлгуулахыг хичээдэг болов уу? Ямар ч зураач өөрийн цаас, будгаа үрэн хий дэмий зүйл огт зурдаггүй байх. Бидний амьдарч буй ертөнцийн бодит үнэн буюу хар бараан талыг бүтээлээрээ харуулахыг эрмэлзэж, хүмүүст нэгийг ч болов уу ойлгуулахыг хүссэн зураачид олон болжээ. Тэдгээрээс бид танд хамгийн шилдэг бүтээлүүийг түүвэрлэн хүргэж байна.

Орчин үеийн нийгмийг шүүмжилсэн шог зургууд Хадгалах
2019-02-07, 10:55