ГЭРЭЛ ЗУРАГ

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ?

Их Британийн гэрэл зурагчин Феличе Беато (Felice Beato) нь Ази тивийн дүр төрхийг өнгөтөөр буулгасан анхны аялагчдын нэг юм. Тэрбээр 1865 онд Японоор аялж явахдаа авсан гэрэл зургуудаа өөрийн гараар будаж өнгө оруулсан байна. Ингээд та бүхэнд Британийн гэрэл зурагчин тэр үеийн гейша, самурай зэрэг Японы нийгмийн бүлгүүдийн төрхийг нарын үнэн төрх гэрэл зурганд буулгасныг хүргэж байна.

1800-аад онд Японы гейша, самурай нар ямар байсан бэ? Хадгалах

Франц эрийн сэдсэн хачирхалтай урлагийн төрөл

Францын уран бүтээлч, гэрэл зурагчин Эдуар Леве (Edouard Leve) 2002 оноос нэгэн өвөрмөц фото төсөл эхлүүлжээ. Тэрбээр порно кинонууд дээр гардаг үзэгдлүүдийг бүрэн хувцасласан хүмүүсээр дуурайлган зургийг нь авдаг байна. Эдуар Леве энэ төслийнхөө талаар "Хэдийгээр зурагнууд дээр байгаа хүмүүс хувцастай байгаа ч тэдний үзүүлж буй үйлдлүүд илэрхий порнограф байгаа. Хүн сэтгэл хөдлөл үзүүлэлгүй зөвхөн үйл хөдлөлөөрөө ийм зүйлийг илэрхийлж чадсан нь эсрэгцүүлсэн урлагийн нэг төрөл юм" гэж хэлсэн байна. Ингээд та бүхэнд Эдуар Левегийн "гэмгүй порнограф" зургуудаас хүргэе.

Франц эрийн сэдсэн хачирхалтай урлагийн төрөл Хадгалах

ЗХУ-д хориглогдсон байсан фото зургууд

Өнгөрсөн зууны захиргаадалтын үеийн фото зургууд Зөвлөлтөд ч, манай оронд ч ялгаагүй үргэлж л гэгээлэг, цэвэрхэн, хүмүүсийг аз жаргалтай байгаа мэтээр буулгасан байдаг.  Харин Новокузнецк хотын "ТриВА" нэртэй студийн 3 залуу тухайн үеийн нийгмийн бодит төрхийг аливаа цензургүйгээр буулгаж үлдээх гэж оролдсонийг та бүхэнд хүргэж байна. Харамсалтай нь КПСС-ээс тэдний уран бүтээлийг зохисгүй гэж үзэн олон түмэнд дэлгэхийг хориглож, устгасан бөгөөд үйл ажиллагааг нь таслан зогсоосон юм.

ЗХУ-д хориглогдсон байсан фото зургууд Хадгалах
2019-06-09, 13:58

Таны гярхай байдлыг шалгах зургууд

Гэрэл зураг нь тухайн мөчид болж буй үйл явдлыг түүх болгон үлдээдэг гайхамшигт бүтээл билээ. Харин та эдгээр зургуудын жижиг детал бүрийг маш анхааралтайгаар ажиглах ёстой шүү. Ингээд та бүхний хэр гярхай болохыг шалгах  18 зургийг хүргэж байна. 

Таны гярхай байдлыг шалгах зургууд Хадгалах
2019-06-08, 16:18

Элдэв зураг (70 фото) №611

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 611 дэх дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна. 

Элдэв зураг (70 фото) №611 Хадгалах
2019-06-07, 17:01

Диснейн гүнжүүдийн арай үнэмшилтэй төрх

Диснейн кинон дээр гардаг үзэсгэлэнт гүнжүүд бодит амьдрал дээрх жирийн охидын тулгардаг асуудлуудтай адилхан тулгарч, адилхан нүүрний хувирал, сэтгэл хөдлөл гаргадаг байсан бол тэд ямар харагдах вэ? Яг энэ төсөөллийг  Туркын уран бүтээлч Андхика Муксин (Andhika Muksin)  өөрийнхөө бүтээлээр хөгжилтэй дүрсэлжээ. 

Диснейн гүнжүүдийн арай үнэмшилтэй төрх Хадгалах

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь...

Москва хотын иргэн, гэрэл зураг сэргээгч Ольга Ширнина ховор түүхэн зургуудыг өнгө оруулан сэргээж олон нийтийн сүлжээн дээр байршуулдаг ажээ. Тэрбээр зурган дээр байгаа хүмүүсийн арьсыг сэргээх тусгай улаан болон ягаан өнгөний зохицол олсон бөгөөд үүний тусламжтай тухайн үеийн алдартнуудыг яг л амьд байгаа мэт өнгө оруулдаг байна. Ингээд та бүхэнд Ольга Ширнинагийн өнгө оруулсан түүхэн гэрэл зургуудыг хүргэе.

Түүхэн хүмүүсийн ховор зургийг өнгөт болгосон нь... Хадгалах

Элдэв зураг (80 фото) №610

Инээд хөөр, хөгжил цэнгэлээр дүүрэн зун цаг ирж буй эдгээр өдрүүдэд таны ажлын алжаалыг тайлж, нүдийг тань баясгах "Элдэв зураг"-нуудын шинэ дугаарыг хүргэж байна. Амьдралын мөч болгоноос хөгжилтэй, сонин содон, гоо үзэмжтэй болгоныг олж харж болдгийг дараах зурагнууд гэрчлэх болно.

Элдэв зураг (80 фото) №610 Хадгалах
2019-05-31, 18:08

Ажилдаа бүхнээ зориулдаг Япончуудын "амралт" гэрэл зургийн дуранд...

Ажилдаа маш хүндэтгэлтэй хандаж, эрүүл мэндээ үл хайхран зүтгэдгээрээ алдартай япончуудын хувьд гэртээ харих зам нь нүдний хороо хэсэгхэн зуур гаргаж, ядаргаагаа тайлахад хамгийн тохиромжтой цаг болдог. Харин автобус, метро, галт тэрэгнээсээ хоцорсон тохиолдолд тэд гудамжны сандал, метроны буудлын шалан дээр унтахаас огт цааргалдаггүй аж. Польшийн гэрэл зурагчин Павел Яшчук өөрийн "High Fashion" гэрэл зургийн төслөөрөө Токио хотын завгүй амьдрал дундах энэхүү "амралт"-ыг буулгажээ.

Ажилдаа бүхнээ зориулдаг Япончуудын "амралт" гэрэл зургийн дуранд... Хадгалах
2019-05-28, 14:14

Алдарт Херлуф Бидструпын хурц сэдэвтэй шог зургуудаас...

Улс төр, нийгэм, хүний араншингийн талаар хурц сэдэвтэй шог зургуудаараа зарим хүмүүст магтуулж, заримынх нь дургүйг хүргэдэг байсан Дани улсын зураач Херлуф Бидструпыг (Herluf Bidstrup) бид хүний дөрвөн темпераментийг хөгжилтэй байдлаар тайлбарласан зургаар нь сайн мэднэ. Тэрээр өөрийн бүтээлүүдээрээ 1964 онд Лениний нэрэмжит олон улсын энх тайвны шагналыг хүртэж байжээ. Ингээд Херлуф Бидструпын хамгийн алдартай бүтээлүүдийг толилуулж байна.

Алдарт Херлуф Бидструпын хурц сэдэвтэй шог зургуудаас... Хадгалах
2019-05-26, 13:49

Энэ аавууд уу!

Аав хүн гэдэг хүүхдийн хүмүүжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ирээдүйд хувь хүн болж төлөвших нөхцлийг нь бүрдүүлж, ертөнцийг харах өнцөг, үзэл бодлыг нь бүтээж, сургаж өгдөг билээ. Гэвч бага насны хүүхдээ харах тал дээр аавууд тийм ч амжилттай байдаггүй бөгөөд үүнийг баталсан хөгжилтэй зургуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Энэ аавууд уу! Хадгалах
2019-05-26, 12:35

Элдэв зураг (70 фото) №609

Урин дулаан эдгээр өдрүүдийг эрч хүчтэйгээр даван туулахад тань туслах "Элдэв зургууд"-ын шинэ дугаарыг хүргэж байна. Инээд наргиан, баяр хөөр, гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг мэдрүүлэх дараах зургууд таны ажлын алжаалыг тайлах болно.

Элдэв зураг (70 фото) №609 Хадгалах
2019-05-24, 17:55