ГЭРЭЛ ЗУРАГ

Эмэгтэй хүнийг халамжлахын төлөө бүхнийг умартсан эрчүүдийн өрөвдмөөр мөчүүд

Бүсгүйчүүдийг өөртөө татахад хамгийн ихээр нөлөөлдөг зүйлсийн нэг нь халамж боловч хэрэв дараах зургууд дээрх шиг хандвал харилцаа цаашаа үргэлжлэх нь юу л бол. Залуусын хувьд өөрийгөө үнэлдэг, бүсгүйчүүдийн хувьд хил хязгаарыг мэддэг байх нь чухал шүү. Ингээд халамж хайр хэтэрвэл юу болдгийг харуулах хөгжилтэй зургуудаас хүргэж байна.

Эмэгтэй хүнийг халамжлахын төлөө бүхнийг умартсан эрчүүдийн өрөвдмөөр мөчүүд Хадгалах
2021-12-21, 17:00

"Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй" - Автобус доторх хүмүүсийн төрх Хятад гэрэл зурагчны дуранд...

Хүмүүсийг ажиглаж, амьдралыг эргэцүүлэх хамгийн тохиромжтой газар бол нийтийн тээвэр. Автобусан дахь хүмүүсийн зарим нь гүн бодолдоо автаж, зарим нь бусадтай халуун яриа өрнүүлж, зарим нь хайртай хүндээ эрхлэн явах ч хамгийн сонирхолтой нь тэд бүгд өөр өөрийн гэсэн түүхтэй, юуг үзэж туулж явааг хэн ч мэдэхгүйд оршдог. Яг энэхүү мэдрэмжийг Хятадын Хэнань мужийн Жэнжоу хотод амьдардаг гэрэл зурагчин Жан Жиа Ву буулгадаг байна.

"Хүн бүр өөрийн гэсэн түүхтэй" - Автобус доторх хүмүүсийн төрх Хятад гэрэл зурагчны дуранд... Хадгалах

Өөрт тохиолдсон ичгэвтэр боловч хөгжилтэй мөчөө хуваалцахаас эмээгээгүй хүмүүс

Та санаандгүй байж байгаад хааяа гэнэт нэгэн ичмээр байдалд орчихдог л биз дээ? Гэхдээ та өөрийгөө тэр мэдрэмжийг мэдэрсэн энэ дэлхий дээрх цорын ганц хүн гэж битгий бодоорой. Танаас болсон эсвэл өөр зүйлээс шалтгаалсан гэдгээс үл хамааран хүн бүр ичмээр байдалд орж болохыг батлах зургуудаас та бүхэнтэй хуваалцая. 

Өөрт тохиолдсон ичгэвтэр боловч хөгжилтэй мөчөө хуваалцахаас эмээгээгүй хүмүүс Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №75

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №75 Хадгалах
2021-12-20, 13:22

Өдөр тутмын зүйлсийг бидний харж дасаагүй өнцгөөс харвал...

Дэлхий дээрх анхаарал татахуйц зүйлсийг бид амьдрал дээр ч, дэлгэцэн дээрээс ч олон зуун удаа харсан байдаг. Гэвч бид тэднийг ихэнхдээ нэг л хэвшмэл байдлаар ойлгодог. Жишээлбэл, Пизагийн цамхагийг дотроос нь, Мона Лиза зургийн ар талыг, Тутанхамун фараоны алтан баримлыг араас нь харсан хүмүүс маш цөөн бий. Тэгвэл аль хэдийн бидний танил болсон алдартай зүйлс өөр өнцгөөс хэрхэн харагдах нь сонирхолтой биш гэж үү?

Өдөр тутмын зүйлсийг бидний харж дасаагүй өнцгөөс харвал... Хадгалах
2021-12-19, 15:40

Элдэв зураг (70 фото) №740

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №740 Хадгалах
2021-12-17, 21:58

Тэс өөр хоёр зургийг уран сэтгэмжээр нэгтгэдэг Испанийн дижитал артистын бүтээлүүд

Испаниас гаралтай дижитал уран бүтээлч Наро Пиноса (Naro Pinosa) өөрийн төсөөллийн ертөнцөөс урган гарсан бүтээлүүдээ Инстаграмаар дамжуулан хуваалцдаг байна. Түүний бүтээлүүд гэвэл ихэвчлэн хүний хөрөг, эртний грекийн уран баримал, өдөр тутмын эд зүйлс гэх мэт холбоо хамаарал багатай зургуудын эвлүүлэг байдаг. Хэдий төдийлөн их ажиллагаа шаардахгүй мэт боловч гайхалтай уран сэтгэмжээр зургуудыг нэгтгэж, үр дүнд нь абсурд мөртлөө гоо зүйн зохицолтой, заримдаа хөгжилтэй дүр төрх үүсдэг.

Тэс өөр хоёр зургийг уран сэтгэмжээр нэгтгэдэг Испанийн дижитал артистын бүтээлүүд Хадгалах

Хүмүүсийн төдийлөн анзаардаггүй хамгийн өхөөрдөм амьтны хайр татам зургууд

Өхөөрдөм, хөвсгөр амьтан гэхээр таны санаанд муур, нохой шууд бодогдохоос үхрийн үр төл хамгийн түрүүнд орж ирэхгүй байх. Хүмүүсийн дэргэд үргэлж байсаар ирсэн ч эгдүүтэй байдлаараа "дутуу үнэлэгдсэн" гэж болох тугалнуудад анхаарал халамж хэрэгтэйг дараах зургууд батлах болно. Ингээд таны өдөрт гэрэл гэгээ нэмж, инээмсэглэл бэлэглэх өхөөрдөм тугалнуудын зургаас хүргэж байна.

Хүмүүсийн төдийлөн анзаардаггүй хамгийн өхөөрдөм амьтны хайр татам зургууд Хадгалах

"Энд юу болоод байна?" - Сайн харж байж ойлгох хөгжилтэй зургууд

Аливаа зүйлд шүүмжлэлт сэтгэхүйгээр ханддаг хүмүүсийг баргийн зүйлээр төөрөгдүүлэх боломжгүй. Гэвч зарим нэгэн зурагт үнэхээр юу болоод байгаа нь ойлгомжгүй үзэгдэх учир дахин нягталж харахаас өөр аргагүй болох тохиолдол бий. Харин харааны төөрөгдөл үүсгэх хачирхалтай зургууд санаатай гэхээсээ илүү, санаандгүй тохиолоор бий болдог гэхэд хилсдэхгүй. Уншигч та бүхэн харах өнцөг гэдэг аль ч утгаараа туйлын чухал гэдгийг дараах зургуудаас олж хараарай.

"Энд юу болоод байна?" - Сайн харж байж ойлгох хөгжилтэй зургууд Хадгалах

60 жилийн өмнөх Монголчуудын төрх Америк гэрэл зурагчны дуранд...

Орос гаралтай Америкийн кино найруулагч, продюсер, гэрэл зурагчин Игор Оганесофф нь амьдралын ихэнх хугацаагаа CBS телевизэд ажиллан өнгөрүүлж, дэлхийн олон оронд сурвалжлагчаар томилогдон очиж байжээ. Ахмад дайчин тэрээр Вьетнамын дайныг сурвалжлахаар очоод шархдаж байсан түүх ч бий. Харин 60-аад оны үед чөлөөт сэтгүүлчээр ажиллаж байхдаа Игор "Associated Press" агентлагийн томилолтоор тухайн үед НҮБ-ын гишүүнээр дөнгөж элсэж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөөд байсан БНМАУ-ыг зорьсон байна. Доорх гайхалтай гэрэл зургуудыг тэрээр 1961 болон 1962 онуудад буулгажээ.

60 жилийн өмнөх Монголчуудын төрх Америк гэрэл зурагчны дуранд... Хадгалах
2021-12-13, 19:30

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №74

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №74 Хадгалах
2021-12-13, 14:52

Хувцсаараа өөрийгөө илэрхийлэх гээд арай хэтрүүлсэн хүмүүсийн хөгжилтэй мөчүүд

Хүмүүс бидэн дунд өмсөх хувцсандаа анхаарал тавьдаггүй нэг нь байхад маш их эсвэл хэтэрхий их санаа тавьдаг нэг нь ч байдаг байна. Нэг ёсны өмссөн хувцсаараа хүн өөрийгөө илэрхийлдэг гэдэг шиг үнэхээр сэтгэл санаа, бодлоо хувцсаараа илэрхийлж байна уу гэмээр хүмүүсийн хийсэн сонирхолтой сонголтуудыг хүргэж байна. 

Хувцсаараа өөрийгөө илэрхийлэх гээд арай хэтрүүлсэн хүмүүсийн хөгжилтэй мөчүүд Хадгалах