ГЭРЭЛ ЗУРАГ

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд

Цаг хугацааны явцад амьдрал өөрчлөгдсөөр байна л гэдэг. Өнөөг хүртэл хүн төрөлхнтий аж амьдралд гарсан хувьсал өөрчлөлтүүд нэг талаас харахад хөгжил дэвшил гэмээр боловч нөгөө талаас бидний ухамрсыг дордуулж буй мэт. Тэгвэл бодит байдал дээр бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн санацгаая. Та өөрөө ч анзааргүй яваа байх..

"Бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?" - Хөгжилтэй шог зургууд Хадгалах

Хайртай хүнээ харах үед бидний царайнд ямар хувирал гардаг бол?

"Sentimente" хэмээх болзооны сайт хүмүүс хайртай зүйлээ харсны дараа царайнд нь ямар хувирал илэрдгийг мэдэхийг зорьжээ. Ингээд тэд хэдэн хүмүүсийг сонгон авч, тэдний хөрөг зургийг авсны дараа, найз залуу, гэр бүл, сайн найз, тэжээвэр амьтан гээд тэдний хамгийн хайртай зүйлийг дэлгэцэнд харуулан дахин зургийг нь дарсан байна. Гайхалтай нь, тэрхэн хоромд бүх оролцогчдын царайнд инээмсэглэл тодрон, өөрийн эрхгүй аз жаргалтай болж  байсан юм. Тэд зураг авалтын дараа сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Хайртай хүнээ харах үед бидний царайнд ямар хувирал гардаг бол? Хадгалах

"Ертөнцийн мисс" тэмцээний үе үеийн ялагчид

Дэлхийн улс орнуудын төлөөлөл болсон үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүдийн дундаас дэлхийн шилдэг гоо бүсгүй шалгаруулах "Miss Universe" буюу "Ертөнцийн мисс" тэмцээн анх 1952 онд зохион байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 67 жилийн турш жил бүр уламжлал болон зохион байгуулдсаар байна. Дээрх хугацаанд тодорсон үе үеийн 67 гоо бүсгүйг танилцуулж байна. 

"Ертөнцийн мисс" тэмцээний үе үеийн ялагчид Хадгалах

Балетчдийн тайзны ар дахь амьдрал

Гэрэл зурагчин Мэри МакКартни (Mary Mccartney) Их Британийн хатан хааны театрийн балетчдийг зургаан сарын турш дагалджээ. Түүнийг арын тайзнаа төдийгүй хувцас солих өрөөнд орохыг зөвшөөрсөн бөгөөд гэрэл зурагчин маань бүр уран бүтээлчдийн гэрт очиж унтлагын өрөө, угаалгын өрөөний зургийг дарсан байна. Бид зөвхөн цагаан туту даашинз, тайзан дээгүүр халин дүүлэх хүн, хөнгөн, эрхэмсэг, уян налархай хөдөлгөөнийг л хардаг. Гэвч хүнд бэлтгэл, өвдөлт, ядаргаа зэрэг бусад олон зүйл тайзны ард үлддэг аж.

Балетчдийн тайзны ар дахь амьдрал Хадгалах

Элдэв зураг (70 фото) №630

Инээд хөөр, баяр баясал, хачин сонин, гоо сайхныг амьдралд тохиох бүхий л зүйлсээс олж харж болдгийг мэдрүүлдэг "Элдэв зургуудын" шинэ дугаарыг хүргэж байна. Уншигч та бүхэн амралтаа ая тухтай өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №630 Хадгалах
2019-10-18, 16:50

Гайхалтай баримтууд агуулсан гэрэл зургууд

Дэлхий ертөнц сонирхолтой зүйлсээр дүүрэн, тэдгээрийг харах боломж олдоно гэдэг жинхэнэ адал явдал биш гэж үү. Зарим энгийн боловч гайхалтай баримтууд бид бүхний ухамсрыг тэлж, юмсыг арай өөр өнцгөөс харахад тусалдаг. Ингээд цаанаа бяцхаан түүх өгүүлэх сонирхолтой 15 зургийг толилуулж байна. 

Гайхалтай баримтууд агуулсан гэрэл зургууд Хадгалах

"Өнөөгийн Монголын үнэн төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд

"Үг ойлгогдохооргүй болоход би зурагт анхаарлаа хандуулна, зураг ойлгогдохооргүй болоход би чимээгүй байхад анхаарлаа хандуулна" гэсэн үг бий. Зарим тохиолдолд хүний нийгмийн харилцааг үгэн дээр бус, нүдэнд үзэгдэх дүр зураг дээр тулгуурлах нь илүү оновчтой байдаг. Ингээд та бүхэнд "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Б.Инжинаашийн дуранд буусан, орчин цагийн Монголын дүр төрхийг харуулсан баримтат бүтээлүүдийг толилуулж байна.

"Өнөөгийн Монголын үнэн төрх" - Гэрэл зурагчин Б.Инжинаашийн шилдэг бүтээлүүд Хадгалах
2019-10-18, 13:28

Америк зохион бүтээгчийн хөгжилтэй нээлтүүд

Америкийн дизайнер Мэтт Бенедетто солиотой, этгээд бүтээлүүдийн шинэ багц гаргажээ. Тэрээр өөрт нь өдөр тутамд тулгарч буй асуудлуудаа бүтээлчээр шийдсэн нь энэ аж. Зохион бүтээгч маань үнэхээр хөгжилтэй нэгэн бололтой. Түүний шинэ бүтээлүүд танд хэрэг болох болов уу?

Америк зохион бүтээгчийн хөгжилтэй нээлтүүд Хадгалах

2019 оны байгалийн сэдэвтэй шилдэг гэрэл зургуудыг тодруулжээ

Лондон хотын Байгалийн Түүхийн Музейгээс жил бүр зохион байгуулдаг "Байгалийн шилдэг гэрэл зурагчин 2019" тэмцээний ялагчдыг тодруулжээ. Тэмцээнд байгалийн сэдэвтэй гэрэл зураг буулгадаг олон мэргэжилтнүүд бүтээлээ явуулснаас Хятадын гэрэл зурагчин Ёнчинь Бао оны шилдэг зурагчнаар шалгарчээ. Ингээд тэмцээний шилдэг зургуудыг толилуулж байна. 

2019 оны байгалийн сэдэвтэй шилдэг гэрэл зургуудыг тодруулжээ Хадгалах

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд...

Цахим орчинд гоо зүйн мэдрэмж, халуухан дүрслэлээрээ алдаршаад байгаа эдгээр зургуудыг Украины Днепропетровск хотоос гаралтай зурагчин Давид Дубницкий даржээ. Түүний зургууд ихэвчлэн Украин бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг уламжлалт Слав соёлтой уялдуулан дүрсэлсэн байдаг. Ингээд та бүхэнд түүний эротик хэрнээ хэт задгай биш, нүд баясгам бүтээлүүдийг толилуулж байна.

Халуухан Украин бүсгүйчүүд гэрэл зурагчин Давид Дубницкийн дуранд... Хадгалах
2019-10-13, 14:15

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд

Манж Чин улсын үед буюу 18-р зууны дунд үеэс эхлэн намуу цэцэгнээс гаргаж авдаг "опиум" хэмээх хар тамхи авдар авдраар Хятадын өмнөд эргийн боомтуудад буух болжээ. Энэ үеэс эхлэн Хятадын түүхийн хар үеүүдийн нэг, хожмоо Британитай "хар тамхины дайн" хийхэд хөтөлсөн нийгмийн хямрал, их донтолт газар авсан юм.

Хятадууд хар тамхинд хэрхэн "живж" байсныг харуулсан түүхэн зургууд Хадгалах
2019-10-13, 12:05

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд

Ихэнх ер бусын зургуудыг хараад хүмүүс тэдгээрийг "Photoshop"-оор янзалсан байх гэж боддог. Учир нь өнөө цагт бүх л дуу алдам гайхалтай зургууд график дизайнер, эсвэл фотошопчидын гараар дамжсан байдаг шүү дээ. Тэгвэл зарим хүмүүс зургийг засаж, янзлахыг буруу гэж боддог бол зарим нь үүнийг гэрэл зурагчны ажлын салшгүй нэг хэсэг үздэг. Ямартай ч, та бүхэнд фотошопын засвар ороогүй хачирхалтай зургуудаас сонирхуулж байна.

 

Фотошопын засвар ороогүй хачирхалтай зургууд Хадгалах