ГЭРЭЛ ЗУРАГ

Аймшгийн киноны баатруудын "өхөөрдөм төрх"

Зураач Никита Орлов аймшгийн кино үзэх төдийгүй хүүхдийн зурагт ном ч үзэх дуртай гэнэ.  Тэрээр энэхүү тэс өөр 2 хоббигоо хослуулахаар шийдсэн бөгөөд  үр дүнд нь аймшгийн киноны баатрууд, хэрцгий алуурчид өхөөрдөм амьтдын дүрд хувирчээ. Гэхдээ инээд хүргэм цуврал зургуудаас та хэн нь хэн бэ гэдгийг төвөггүй таньж чадах байх. 

Аймшгийн киноны баатруудын "өхөөрдөм төрх" Хадгалах

Өдгөө секс бэлгэ тэмдэг болсон "Ералаш"-ын жүжигчид

Бага насандаа кино урлагт дүрээ үлдээсэн Ералашийн бяцхан охид өнөөдөр үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйчүүд болжээ. 

Өдгөө секс бэлгэ тэмдэг болсон "Ералаш"-ын жүжигчид Хадгалах

Элдэв зураг (80 фото) №632

Инээд хөөр, сонин хачин, гоо сайхан, баяр баяслыг амьдралд тохиох бүхий л зүйлээс олж болохыг харуулдаг "Элдэв зураг" цувралынхаа 632 дахь дугаарыг танд хүргэе. Дараах зургууд таны амралтын өдөрт инээд хөөр нэмж, нүдийг тань баясгана гэдэгт итгэлтэй байна.

Элдэв зураг (80 фото) №632 Хадгалах
2019-11-01, 18:30

Хүний гар юу өгүүлдэг вэ? (Фото төсөл)

Ливаны гэрэл зурагчин Омар Реда Ази, Африкийн орнуудаар аялах явцдаа танилцсан хүмүүсийн алганы зургийг авч цуглуулан фото төсөл хийхээр шийджээ. Ингэхдээ тэрбээр өөр өөр овог аймгийн, өөр өөр ажил эрхэлдэг, төрөл бүрийн хүмүүсийг төлөөлөл болгон гарын алганых нь зургийг дарсан байна. Тэдний ажил мэргэжил, туулсан амьдралын ул мөр гарын алганд нь ямар шинж тэмдэг үлдээснийг хамтдаа сонирхоцгооё. 

Хүний гар юу өгүүлдэг вэ? (Фото төсөл) Хадгалах

Хөдөлгөөнт камерын дуранд буусан амьтдын хөгжилтэй төрх

Австралийн гэрэл зурагчин Крис Брэй (Chris Bray) том биетэй, зэрлэг амьтдад хайртай нэгэн. Тэрээр сүүлийн 11 жилийн турш удирдлагатай машин дээр камер байрлуулж, зэрлэг ан амьтдын хөгжилтэй мөчүүдийг гэрэл зурагт буулгасан байна. Тэдгээрийг хамтдаа сонирхоцгооё. 

Хөдөлгөөнт камерын дуранд буусан амьтдын хөгжилтэй төрх Хадгалах

Бичил ертөнцийн нууцыг нээх "Бяцхан дэлхий-2019" гэрэл зургийн тэмцээний шилдэг бүтээлүүд

"Nikon" брэндээс микро гэрэл зурагчдын дунд жил бүр зохион байгуулдаг "Бяцхан дэлхий" тэмцээний энэ жилийн ялагчид тодорчээ. Уг тэмцээн нь микро гэрэл зураг сонирхдог хүн бүрт нээлттэй байдаг бөгөөд шинжлэх ухааны бүх салбарыг хамардгаараа онцлог юм. 2019 оны "Бяцхан дэлхий" тэмцээнд 100 гаруй орны зурагчдын 2000 гаруй сонирхолтой бүтээл ирснээс нэгдүгээр байранд микроскопын мэргэжилтэн Тереса Згодагийн дарсан яст мэлхийн үр хөврөлийг харуулсан зураг шалгарчээ. Ингээд 2019 оны шилдэг микро гэрэл зургуудтай танилцана уу.

Бичил ертөнцийн нууцыг нээх "Бяцхан дэлхий-2019" гэрэл зургийн тэмцээний шилдэг бүтээлүүд Хадгалах

Гудамжны зургийг засдаг Франц уран бүтээлч

Граффити нь урлагийн бүтээл эсвэл ямар ч утга учиргүй сараачсан бичээснүүд ч байж болдог. Жишээлбэл, зарим хүмүүс үүнийг хамгийн тааламжгүй гудамжны урлаг гэж үздэг. Учир нь энд тэнд тааралдах ханан дээрх бичээснүүд уншихын аргагүй, ойлгомжгүй байх нь бий. Тэгвэл Францын зураач Мэттью Тремблин тэдгээр зургуудыг засахаар шийджээ. Тэрбээр бүдгэрч муухай болсон зургууд, утгагүй бичээснүүдийг далдлан, цэвэрхэн, үзэмжтэй, хамгийн гол нь ойлгомжтой болгох гэж оролдсон байна. 

Гудамжны зургийг засдаг Франц уран бүтээлч Хадгалах

Элдэв зураг (70 фото) №631

Хүйтний улирал айлчлан ирж буй энэ үед таны ажлын алжаалыг бага ч гэсэн тайлж, инээд хөөрийг бэлэглэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэж байна. Уншигч та бүхэн амралтын өдрүүдийг ая тухтай, эрч хүчээр цэнэглэгдэн өнгөрүүлээрэй.

Элдэв зураг (70 фото) №631 Хадгалах
2019-10-25, 16:23

"Хөгжим, хүн хоёрын холбоо" - Сонирхолтой фото төсөл

“Sleeveface” төслийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс домог болсон уран бүтээлчдийн цомгийн нүүр зургийг өөрсдийн бие дээр орлуулж зургаа даруулжээ. Тэдний зарим нь үнэхээр бодит мэт харагдаж байсан бол бусад нь зүгээр л хөгжилдөж, өөрсдийгөө шоглож байлаа. Энэхүү төсөл "Librairie Mollat" номын дэлгүүрийн ажилчид номын нүүр зургийг өөрсдийн биеэр орлуулсан "Book Face" гэрэл зургийн төсөлтэй ижил зарчмаар явагджээ.  

"Хөгжим, хүн хоёрын холбоо" - Сонирхолтой фото төсөл Хадгалах

Орон орны намрын өнгө гэрэл зурагчдын дуранд...

Намрын улирал байгаль эхийн гайхалтай өнгө төрхийн хослолыг бидэнд мэдрүүлдэг онцлогтой. Навчис ногооноос шар, улаан өнгөтэй болж цаанаа л нэг сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлдэг намрын налгар өдрүүд өндөрлөх дөхөж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн ид шидийн гэмээр намрын үзэсгэлэнт төрхийг гэрэл зургийн хальснаа буулгасныг та бүхэнд толилуулж байна. 

Орон орны намрын өнгө гэрэл зурагчдын дуранд... Хадгалах

Алдартнууд 20-р зууны хамгийн шилдэг гэрэл зурагчны дуранд...

Латви гаралтай Америкийн гэрэл зурагчин Филип Халсман (1906-1979) нь түүхэн дэх олон олон алдарт одууд, түүхэн хүмүүсийн хөрөг зургийг авдаг байснаараа домог болон үлдсэн нэгэн юм. Тодруулбал, тэрээр Альберт Эйнштейн, Уинстон Черчилль, Мэрилин Монро, София Лорен, Дали, Пикассо зэрэг эрхмүүдийн ховор зургуудыг авч үлдээсэн бөгөөд түүний бүтээлүүд хөрөг зургийн хөгжлийг шинэ төвшинд авчирсан гэдэг. Ингээд түүний гайхалтай цуглуулгуудаас та бүхэнд толилуулъя. 

Алдартнууд 20-р зууны хамгийн шилдэг гэрэл зурагчны дуранд... Хадгалах