ГЭРЭЛ ЗУРАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Элдэв зураг (70 фото) №743

Шинэ оны эхний өдрүүдэд танд инээд хөөр бэлэглэж, халуун дулаан мэдрэмж төрүүлэх "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хүргэе. Бидний цуглуулсан хөгжилтэй, нүд баясгам, шинэ соргог зургууд таныг амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхэд бага ч гэсэн туслана гэж найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №743 Хадгалах
2022-01-07, 18:25

Нүдээ арчаад дахин харж байж юу болоод байгааг нь ойлгох хөгжөөнтэй зургууд

Цахим хэрэглэгчид аливаа ер бусын дүр зургийг харсан даруйдаа фотошоп зэрэг ямар нэгэн график аргаар өөрчилсөн гэж бодох нь олширсон билээ. Гэвч бодит амьдрал дээр байх боломжгүй, үнэн гэж итгэхэд дэндүү хачирхалтай үзэгдэл зүгээр л хэн нэгний санаандгүй дарсан зургаас бий болдог үе байх аж. Зөв цагтаа, зөв өнцгийг тааруулж чадсан хүмүүс харсан хэн бүхний харааг төөрөгдүүлэм, сонирхолтой зургуудаа хуваалцсанаас та бүхэнд толилуулъя!

Нүдээ арчаад дахин харж байж юу болоод байгааг нь ойлгох хөгжөөнтэй зургууд Хадгалах
2022-01-07, 15:32

Үсчний "туршилтын талбар" болсон хүмүүсийн хөгжилтэй зургууд

Олон хүмүүс хүссэн үс засалтаа хийлгэж чадалгүй, эсрэгээрээ харамсаад үлдсэн явдлууд байдаг. Мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсээд эцэст нь амаа барьж байсан үе танд ч бас тохиолдож байсан л биз дээ? Өндөр хүлээлт тээн ирсэн үйлчлүүлэгчид үсчний эндүүрэл, дутуу дулимаг чадвар эсвэл бүр ажилдаа сэтгэл гаргаагүйгээс болж хэцүүхэн нөхцөл байдалд орсон түүхүүдийг хүргэж байна.  

Үсчний "туршилтын талбар" болсон хүмүүсийн хөгжилтэй зургууд Хадгалах
2022-01-07, 14:28

Шинэ оны анхны азгүйтлийг амссан хүмүүсийн хөгжилтэй мөчүүд

Алдаа эндэгдэл, азгүйтэл гэгч зүйлийг зөвхөн амьдралын зорилго, мэргэжил сонголт, хайр дурлалын асуудал зэрэг том зүйлээр төсөөлөх нь өрөөсгөл аж. Учир нь бид бүгдийн амьдралд ямар нэг байдлаар ажил бүтдэггүй, азгүй өдөр тохиодог. Ингээд та бүхэнд шинэ оны анхны бүтэлгүй явдалтай учирсан хүмүүсийн хөгжилтэй мөчүүдээс хүргэж байна.

Шинэ оны анхны азгүйтлийг амссан хүмүүсийн хөгжилтэй мөчүүд Хадгалах
2022-01-03, 17:32

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №77

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №77 Хадгалах
2022-01-03, 14:47

"Авс дотор амьдардаг Хонконгчууд" - Гэрэл зурагчин Бенни Ламын фото төсөл

Хөгжил дэвшил цэцэглэж, түм түжигнэсэн Хонконг хотын өнгө өнгийн неон гэрлүүд хэзээ ч хүрдэггүй нэгэн өнцөг дэх амьдралыг гэрэл зурагчин Бенни Лам буулгахаар шийджээ. Ийнхүү тэрээр "Урхи" нэртэй фото цувралдаа авс шиг жижигхэн байран дотор амьдардаг хүмүүсийн тухай өгүүлсэн байна.

"Авс дотор амьдардаг Хонконгчууд" - Гэрэл зурагчин Бенни Ламын фото төсөл Хадгалах
2022-01-01, 20:49

Хүн байхын утга учир юу болохыг харуулсан сэтгэл хөдөлгөм, гэгээлэг бяцхан түүхүүд

Хүний амьдралын хугацаа бүхэлдээ саад бэрхшээл, гуниг зовлон, хагацал шаналлаар хэмжигдэхгүй. Хэнээр ч хэлүүлэлтгүй та бидний сайн мэдэж байгаачлан бидний амьдарч буй орчлон ертөнцийн хором мөч бүр аз жаргалтай, баяр баясалтай байдаггүй ч аливаа бүхэн зэрэгцэн орших нь амьдралыг илүү баялаг болгож өгдөг аж. Ингээд та бүхэнд шинэ оны мэнд хүргэхийн зэрэгцээ хүний амьдрал хэчнээн гайхалтай болохыг батлах сэтгэл хөдөлгөм сайхан түүхүүдээс түүвэрлэн хүргэж байна.

Хүн байхын утга учир юу болохыг харуулсан сэтгэл хөдөлгөм, гэгээлэг бяцхан түүхүүд Хадгалах
2022-01-01, 20:16

Улирч буй 2021 онд юу болж өнгөрснийг дүгнэх гайхалтай гэрэл зургууд

Дэлхийн хэмжээнд цар тахал, сонгууль, хөл хорио, эдийн засгийн хямралаар үргэлжилсэн 2021 он ийнхүү улирч байна. BBC агентлаг жил бүр тухайн жилийнхээ онцлох үйл явдлын зургуудыг жагсаан гаргадаг юм. Он солигдох мөч ойртон ирж байгаа энэ өдөр та бүхэнд 2021 оныг юу болж өнгөрсний харуулсан зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Улирч буй 2021 онд юу болж өнгөрснийг дүгнэх гайхалтай гэрэл зургууд Хадгалах

Элдэв зураг (70 фото) №742

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын 2021 оны хамгийн сүүлийн дугаарыг хүргэж байна.  Амьдралын гоо сайхныг хаанаас ч олж харж болохыг илтгэх эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, шинэ оноо инээд хөөрөөр дүүрэн, эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №742 Хадгалах
2021-12-31, 16:36

"Сайхны өмнө харц буруугүй" - Эрчүүдийг хүндхэн байдалд оруулсан бүсгүйчүүдийн төрх

Гудамжинд явж байхад хажуугаар зөрөх бүсгүйн сайханд нүд алдаж, өөрийн эрхгүй ардаас нь хармаар санагдах үе эр, эм гэлтгүй бүгдэнд нь тохиолдож байсан байх. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг хоромхон хугацаанд ч бусдын анхаарлыг татаж байдаг гайхалтай зүйл аж. Ингээд "сайхны өмнө харц буруугүй" гэдгийг үзүүлсэн эрчүүдийн мөчүүдээс хүргэж байна.

"Сайхны өмнө харц буруугүй" - Эрчүүдийг хүндхэн байдалд оруулсан бүсгүйчүүдийн төрх Хадгалах
2021-12-31, 15:16

Буруу газар, буруу цагтаа баривчлагдсан этгээдүүдийн хөгжилтэй мөчүүд

Хүний амьдралд азгүйтэж, алдаа гаргаж, хууль сахиулагчдын хараанд өртөх явдал гарахыг алийг тэр гэхэв. Манайхны хувьд "хүний мууд дурлалаа" гээд бусдын иймэрхүү явдалд их болгоомжтой ханддаг. Тэгвэл барууны чөлөөтэй орнуудад хүмүүс үүнийг аль болох зугаатай талаас нь харахыг эрмэлздэг ажээ. Баривчлагдаж буй мөч нь ийм сонирхолтой тул цаад түүх, хийсэн хэрэг нь улам сонирхолтой байж таарна.

Буруу газар, буруу цагтаа баривчлагдсан этгээдүүдийн хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-12-30, 17:49

Эзнээ хэзээ ч уйдаадаггүй нохдын хөгжилтэй, өхөөрдөм төрх

Нохой гэдэг амьтан жаахан хүүхэд шиг хаа байгаа газартаа гэгээлэг энерги түгээж, эргэн тойрны хүмүүсээ баясгаж халуун дулаан уур амьсгал бий болгож чаддаг. Шинжлэх ухааны хэд хэдэн судалгаагаар тэжээвэр амьтад эздийнхээ сэтгэл санаа, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдгийг баталж байсан билээ. Тэгвэл хүний хамгийн дотны найз гэдэг ноход хүмүүсийг инээлгэх, хөгжөөх чадвараараа гэрийн тэжээвэр амьтад дундаас илт онцгойрдог болохыг дараах зургууд баталж байна.

Эзнээ хэзээ ч уйдаадаггүй нохдын хөгжилтэй, өхөөрдөм төрх Хадгалах
2021-12-30, 15:34