ГЭРЭЛ ЗУРАГ

Хvн яаж єєрчлєгддєг вэ?

Хvн тєрсєн цагаасаа эхлээд vхэж эхэлдэг гэдэг нь хорвоогийн ховорхон хэдэн vнэний нэг билээ. Гэвч зарим хvмvvс, тэр дундаа зарим бvсгvйчvvд 20 орчим насандаа хvvхэд ахуй цагаасаа огт єєр тєрхтэй болж, авгалдайнаасаа гарсан эрвээхий, хун болж хувирдаг нугасны муухай дэгдээхийн vлгэрээр тєрєл арилжсан мэт єєрчлєгдєх тохиолдох их байдаг. Харин бид єнєєдєр танд яг тэгж танигдахын аргагvй болж єєрчлєгдсєн бvсгvйчvvдийн зургийг хvргэх гэж байна. Эхнээсээ авахуулаад дуустлаа бvгд сайн талруугаа єєрчлєгджээ.
Хvн яаж єєрчлєгддєг вэ? Хадгалах
2009-07-17, 00:51

Фуд-гэрэл зурагчин, стилист Sang An-ийн бvтээлvvд

Та бvхэнд амьдралын хэв маяг, хоол, гэрийн дотоод заслын салбарт нилээн амжилттай яваа Солонгосын гэрэл зурагчин, стилистSang An-ийн бvтээлvvдийг толилуулж байна. Тэрээр мєн л бусад авъяаслаг гэрэл зурагчдын адилаар хvний зайлшгvй хэрэгцээнvvдийн нэг болох хоол хvнсийг хамгийн гэрэл гэгээтэй, хамгийн дур татам талаас нь хальсанд буулгадаг уран бvтээлч хvн юм. Ингээд хоол идэх дуршилаа хєдєлгєж, арааны шvлс асаграм зуушнуудын гайхалтай зургуудыг хvлээн авна уу.
Фуд-гэрэл зурагчин, стилист Sang An-ийн бvтээлvvд Хадгалах
2009-07-17, 00:21

Их хотын залуусын шинэ стиль

Сонин л юм яахаараа зарим нэг хvмvvс ийм болчихдог байнаа. Энд гарах зургууд нь танд гаж гэмээр загавруудын талаах єгvvлэх болно. Иймэрхvv загварыг сонгодог хvмvvсийн бодол санаа нь тэдэнд ийм сонголт хийхэд нєлєєлдєг байх л даа. Гэхдээ зарим нэгэнд тун дэгжин зохисон байхад заримд нь арай л биш харагдсан. Шинжлэх ухаан технолгийн эрчимтэй хєгжлийг дагаж, хvмvvн бидний vзэл бодол илvv сонин содон гаж зvйлийг сонирхдог болоод байх шиг...
Их хотын залуусын шинэ стиль Хадгалах
2009-07-16, 03:39

Жинхэнэ эр хvний хана

Гэртээ та ийм ханынмебел-тэй байвал сайхан уу. Эрчvvдэд л сайхан байхдаа, хvссэн vедээ дуртай спортын нэвтрvvлэгээ шар айраг амтлан байж vзээд л... Бvх юм нь нэг дороо, гэхдээ нэг талаас бодвол залхуу хvний ажил юм шиг ээ. Юутай ч сонирхолтой байх болов уу.
Жинхэнэ эр хvний хана Хадгалах
2009-07-16, 03:24

Овоо муу гар вэ

Энэ залуу нэгэн парк дотор гэгээн цагаан єдєр олон тvмний нvдэн дээр ил тод, эхээс тєрсєн эгэл нvцгэн биеэрээ сайхан алхалан явжээ. Хvмvvс тvvнийг галзуу солиотой мангар хэмээн бодсон нь мэдээж л дээ. Гэхдээ мань залууд ичиж зовох ямар ч юм байсангvй, бодвол хєєрхий єєрийхєєрєє чєлєєтэй баймар санагдсан юм байлгvй дээ. Та бvхэн юу гэж бодож байна даа.
Овоо муу гар вэ Хадгалах
2009-07-15, 19:24

Зэвсэгт хvчний хєгжилтэй агшинууд

Арми, буу, цэрэг гэдэг vгнvvдийг сонсох мєчид эгээ л нэг дэг журамтай, цэвэр цэмцгэр хирнээ хvйтэн хєндий дvрэмт хувцастнуудын танил тєрх, тєрийн далбааны сvрлэг дvртэй хамт нvдэнд дvрслэгдэж цус нєж, шарх сорив, vхэл гурвын жихvvн vнэр ханхийж, сумны шунгинаан, дэлбэрэлтийн нvргээн, бємбєрийн дуу чих балбах шиг болдог билээ.Тэгвэл улс орны сvр хvчийг илтгэсэн энэхvv арми хэмээх тємєр нvvртэй дийлдэшгvй хvчин зvйлийг, хамгийн хєгжилтэй талаас нь илэрхийлсэн нилээн баялаг фото цуглуулгыг танд хvргэж байна. Цэл залуу насыг хайр сэтгэл, эх оронч зан, эр зориг бас инээд наргиангvйгээр тєсєєлж яахан болох билээ.
Зэвсэгт хvчний хєгжилтэй агшинууд Хадгалах
2009-07-15, 01:35

Элдэв зураг (158 фото) №275

Cайхан наадаж байна уу залуусаа, энэ жилийн наадам таны хувьд ямар болж єнгєрч байна вэ. Миний бодлоор нээх гоё болж чадсангvй ээ. Хvн бvр жил жилийн наадмыг шинэ сонин содон зvйлээр дvvрэн байгаасаа гэж хvсдэг. Харин энэ удаа тийм шинэ содон зvйл харагдсангvй. Наадмын нээлтийг Ц.Элбэгдорж нээж vг хэлсэнээрээ єєрчлєлт харагдсан гэхэд хэлсдэхгvй. Бєхийн хувьд Сумъяабазар, А.Сvхбат, Цэрэнпунцаг, Гантогтох, Єсєхбаяр гэсэн хэдэн шижигнэсэн залуу аварга заанууд барилдаж байх vед л гайхалтай байж дээ. Одоо ч яахав дээ сайн залуус гарч ирж байгаа ч нэг л сонирхол татахгvй юм.Ер нь энэ тал дээр манай баяр ёслол зохион байгуулж буй хvмvvс сайн анхаарахгvй бол vндэсний их баяр наадмаа vзэх хvмvvсийн тоо жил ирэх тусам цєєрсєєр байна. Дэнж хотойтол нааддаг Монгол тvмний маань баярыг, зvгээр стадион тойрч хушуур эргvvлдэг амралтын єдєр биш байлгаасай. За vг олдож, vхэр холдлоо гэж... Ингээд та бvхнийхээ баярын єдєрт зориулан хvргэж буй "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvлээн авч, тухлан сууж vзнэ vv.
Элдэв зураг (158 фото) №275 Хадгалах
2009-07-14, 01:37

1-р зэрэглэлийн авто машинуудын цуглуулга

Наадмын энэ єдрvvдэд эрхэм таны баяр дээр баяр нэмж, нvдийг тань баясган, сэтгэлийг тань гижигдэх дээд зэрэглэлийн тансаг тємєр хєлгvvдийн эхэмсэг тєрхийг тольдоож байна. Хvй долоон худаг-руу явж морины уралдаан vзэж амжаагvй бол, эдгээр гэрэл зургууд танд зохих хэмжээний хийморийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
1-р зэрэглэлийн авто машинуудын цуглуулга Хадгалах
2009-07-13, 04:28

Лаазан доторхи аймшиг буюу “НО”-той лаазалсан бvтээгдэхvvн

Газар газрын лаазалсан бvтээгдэхvvнvvд хирэндээ чанарын шаардлага хангаж, эрvvл мэндлийн баталгаа авдаг ч гэсэн орон орны ялгаа их байдаг тул харь орныхны иддэг зvйл, тэр дундаа лаазалсан бvтээгдэхvvнvvд нь нилээн эвгvй харагдах юм. Ямартай ч эдгээр зургуудыг харахад хоол идэх дур хєдлєхгvй харин ч бvр унаж байна шvv. Ийм зvйлсийг дуртай хvмvvс нь иддэг л байлгvй дээ.
Лаазан доторхи аймшиг буюу “НО”-той лаазалсан бvтээгдэхvvн Хадгалах
2009-07-13, 03:04

Элдэв зураг (132 фото) №274

Vдшийн мэнд хvргэе найзуудаа, сvvлийн vед миний бие олон зvйлд анхаарал хандуулж, ийш тийш гvйсээр байгаад зарим зvйлvvдийг орхигдуулсанд хvлцэл єчье. Ингээд та бvхэндээ ойрд оруулаагvй удсан, бидний хамгийн их vзэх дуртай мэдээллvvдийн нэг болох "Элдэв зураг" цувралын цоо шинэ дугаарыг хvргэж байна. Єнєєдрийн дугаарт таны сэтгэлийг чинь сэргээх олон гайхалтай зургууд хvлээж байгаа.Тухайлбал, энэ дэлхийн маань эргэн тойронд болж буй сонин хачин, сэтгэл гижигдэж аазгай хєдлєгсєн бvсгvйчvvд, єхєєрдєм бяцхан амьтад, элэг хєшєєж инээд бэлгэлсэн агшинууд гээд тоочоод байвал олон сонирхолтой сэдвvvдийг дурдаж болно. Ямартай ч сонголтыг танд vлдээе.
Элдэв зураг (132 фото) №274 Хадгалах
2009-07-10, 08:57

Хvн, ус хоёр

Та бvхний ажлын алжаалыг энэхvv хєгжилтэй зургийн цуглуулгаар бага ч гэсэн нимгэлье. Амьтай, амьгvй бvхнийг тэтгэгч ус хэмээх чандмань эрдэнэ нь хотжиж нийгэмшсэн хvмvvсийг санаанд ороогvй байхад нь гэнэт норгох агшны хамгийн хєгжилтэй дvр зургуудыг танд толилуулж байна. Устай, ургамалтай, агаартай, амьтантай, бас инээх шалтгаан хэзээ ч дундардаггvй болохоор амьдралд чамд дурлахгvй байхын аргагvй юм даа.
Хvн, ус хоёр Хадгалах
2009-07-10, 03:40

Олны дунд унтагчид

Хэт их ачаалалтай ажиллах ч хэд хоног архидсан гудамжны хvнээс ч долоон доор байдалд оруулдаг бололтой. Зарим хvмvvс зорьсондоо хvрэхийн тулд нойр хоолоо дэндvv их хасаж, шvдээ зуун мэрийдэг билээ. Харин хэт их ачааллыг нь бие эртхтэн єєрєє дийлэхээ болихоороо “нойр ноёноос хvчтэй” гэдэг шиг л хаа байгаа газраа єєрийн эрхгvй унтахад хvрдэг. За ингээд буруу газар буруу цагт, сонин байрлалаар унтаж байгаа “ажил хэрэгч” хvмvvсийн хєгжилтэй зургийн цуглуулыг танд хvргэж байна.
Олны дунд унтагчид Хадгалах
2009-07-09, 22:17