Америкийн Тибодо хотын нэгэн загас барих дуртай эм зvйн ангийн оюутан залуу нэгэн удаа ээлжит андаа гарч байгаад, 163 кг жинтэй нvсэр том алгана загас барьжээ. Америкын биологчдын єгvvлснээр энэхvv варшавын тэнгисээс гаралтай алгана нь урьд хожид Луизиана мужаас баригдаж байсан тєрєл нэгт загаснуудаасаа хамгийн том нь болж байгаа аж. Vнэхээр хvнээс ч єндєр нvсэр том амьтан байна шvv. Ийм сайхан байгалийн ховор бvтээл нь загасны дэгээнд сvлбvvлж, нэгэн эм зvйч эрийг “баатар” болгоод хорвоогоос халих тавилантай байж дээ.
Хадгалах
Хорвоо гэдэг бєєрєнхий хойно энд хvйтний эрч чангарч, жавар тачигнаж байхад, Австралийн vзэсгэлэнт Сидней хотын "Бонди Бич" хэмээх наран шарлагын газарт саяхан буюу 10-р сарын 30-нд ийм нэгэн хєгжилтэй бєгєєд сэтгэл татам vйл явдал болжээ. Нэгэн мярайлаг залуу наранд биеэ ээж, энд тэндгvй налайсан хvмvvсийн дунд очоод, хєгжмєндєє ая тавьчихаад гэнэт бvжиглэж эхэлжээ. Тvvнийг харсан 200 гаруй хvн байрнаасаа єндийж дуурайн бvжиж эхэлсэн байна. Ингээд олны хамарсан хєгжилтэй бvжиг нэг минут хагас орчим vргэлжилжээ. Манайд хэдийгээр хvйтэн єдрvvд ар араасаа vргэлжилж, жавар улам чангарсаар байгаа ч энэхvv мэдээлэл таны сэтгэлд дулаан орны урь, хєгжилтэй дvр зургийн эерэг эрчим хvчийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
АНУ-д саяхан нэгэн эсэргvvцлийн хєдєлгєєн гарч, цагдаа нар ч бухимдаж vймсэн олныг тараахаар дайрснаар хаа газарт болдог тєр, тvмэн хоёрын ээлжит мєргєлдєєн гарчээ. Тэгтэл тєрийн хар хvн болох цагдаа нар нь нэгэн эмэгтэйг хєлийг нь хугартал чирж, аймшигтай болгоомжгvй бєгєєд харгис vйлдэл гаргасан байна. За ингээд уг явдлын дvр зургийг танд сонирхуулж байна. Сануулж хэлэхэд нилээн эвгvй зургууд байгаа тул хєлєє хугалж байсан хvн vзээд дэмий байх аа.
Хадгалах
Одоо Хойд Калифорнид марихуаныг ид ургуулж, боловсруулдаг улирал нь болж байгаа юм байна. Ингээд хvний оюун ухааныг бага багаар сорж, махан биеийг нь аажим аажмаар єєрийн эрхшээлд оруулдаг vл vзэгдэгч чєтгєрийн савраараа хэний ч амьдралыг голомтоор нь эргvvлэх чадалтай мансууруулах бодис гээчийн нэгэн тєрєл болохмарихуанхэмээх муу ёрын євсийг тарьж боловсруулж буй vйл явцыг танд толилуулж байна. Дашрамд дурдахад хар тамхины хэрэглээг хэтрvvлбэл энэ аймшигт ургамал нь таны амьдралыг, таны нийгэмд эзлэх байр суурийг хумсалдаг, ухаан самууруулагч амилсан чєтгєр болон хувирна гэдгийг битгий мартаарай.
Хадгалах
Оройн мэнд хvргэе найзуудаа, та бvхэн сайхан амарч байна уу. Удахгvй шинэ єдєр шинэ сар ч эхлэх нь дээ. Єдєр хоногийн хурдан єнгєрч байгааг бодохоор заримдаа бvvр гомдмоор бас бухимдмаар ч... Нэг л єглєє цонхоороо хартал євєл сайн байна уу, та надтай уулзахад бэлэн vv гэлтэй утгах нь гайхалтай. Эх оронд минь євєл цаг айлчлан ирсэнтэй холбогдуулан єнєєдєр орой би таныг хєнгєн бєгєєд хєгжилтэй зуушаар дайлахаар шийдлээ. Тvvний нэрийг "Элдэв зураг" цувралын300дахь дугаар гэдэг. Нэг л мэдэхэд би та бvхэндээ хамгийн хайртай цувралаа 300 дахь єдрєє хvргээд сууж байна шvv дээ.Магадгvй дугаар болгоноор нь чамтай хэзээний таньдаг юм шиг хvvрнэн, баяр гуниг аль нь ч байсан бvх зvйлийг илvv сайхнаар мэдэрч, хамтдаа инээж, алмайрч оршин буй ертєнцийнхєє сонирхолтойг нь бахтан хэсэг зуур ч гэсэн хєгжиж чаддаг болоод л би энэ цувралдаа бvхнээс илvv дурладаг юм болов уу. За ингээд vл таних анд нєхєр минь єєрийн бодол санаа, хvсэл оюунаар хачирлан хvргэдэг элдэв зургийн 300 дахь дугаарыг минь хvлээн авна уу. Хvчээр биш хvчлилж дийлэхгvй гарсан таны тэр чин сэтгэлийн инээмсэглэл ямар vзэсгэлэнтэй байдгийг та мэдэх vv.
Хадгалах
Залуус та бvхэнд Хеллоуины баярын мэнд хvргэж, энэ єдрийн vдэшлэгт зориулсан хамгийн тачаангуй ємсгєлvvдийг толилуулж байна. Энэ дундаас та бvхэн мэдээж алдартай хvмvvсийг хамгийн сонин содон, аймшигтай бєгєєд хамгийн гол нь халуухан ємсгєлтэйгєєр нь олж харах болно. Тvvнчлэн хэрэв та гэрийн тэжээмэл амьтантай бєгєєд тvvнийгээ єнєєдєр єхєєрдмєєр хийгээд аймшигтай харагдуулахыг хvсвэл доорхи Halloween-д зориулсан нохойны параднаас басхvv санаа авч болно. Манайхан хэдийгээр уг баярыг тєдийлєн єргєн хэмжээнд тэмдэглэж заншаагvй ч гэсэн, содон хувцасаар гангарсан харийнхныг хараад, цас бударсан энэ єдєр бага ч гэсэн сэтгэл хєдєлж, аймшгийн баярыг тэмдэглэмээр санагдаж байх чинь ээ. Жил бvрийн 10-р сарын 31-нд болдог Halloween буюу Hallowe'en хэмээх уг баярын энэ vдшийг аймшгийн кино vзэж, жихvйдэс хvргэм тvvхvvдийг нэг нэгэндээ хvvрнэж, адренилаараа сайн ялгаруулан єнгєрvvлэх хэрэгтэй юм гэсэн шvv.
Хадгалах
Дэлхийн єнцєг булан бvрээр хэрэн хэсэж, дайн дажны хєл vймээнд дарагдсан, ороо бусгаа цагийн тоосон дотроос арай ядан цухуйх улс орнуудын гэмгvй бяцхан vрсийн єхєєрдмєєр, харамсмаар, гэмшмээр дvр тєрхийг хальсандаа буулгадаг хvн бол гэрэл зурагчинБобби Сэжер(Bobby Sager) юм. Тvvний бvх гэрэл зургуудыг “Vл vзэгдэх нарны хvч” хэмээх номноос нь олж vзэж болно. Тэрээр энэхvv гэрэл зургуудаа 2001 оны 9-р сарын 11-нээс 2009 оны хооронд Афганистан, Руанда, Пакистан, Палестин, Шри-Ланк, Кени болон Зимбабв зэрэг дайнтай дажинтай, гамшигтай газруудаар аялахдаа хальсандаа буулгажээ. Тэрээр дандаа дvрвэгсдийн хотын бяцхан иргэд, дайны уршгаар єнчирч хоцорсон нялх vрс, улс орон нь цэргийн хvч султайн улмаас буу бариад дайнд оролцдог эгэл жирийн хvvхдvvд зэрэг, аймшигтай эвдэрч хэмхэрсэн бєгєєд нэг нэгнээ устган сєнєєсєн эрvvл бус нийгэм, орчинд єсєж торниж буй гэмгvй хvvхдvvдийн гэнэн харцтай єр євдєм тєрхийг хальсандаа буулгадаг байна.
Хадгалах
Та бvхэнд шилэн аяга буюу стаканд зориулсан маш сонирхолтой хэв маяг бvхий тавиурнуудыг толилуулж байна. Эдгээр нь эгэл жирийн шилэн аягыг амилуулж, яагаад ч юм хvн шиг, хєдєлгєєнтэй юм шиг болгох ажээ. Тавиур, стакан хоёр нь бие биендээ уусаж, ямарваа нэгэн vйл хєдлєл хийж буй амьд хvн ч юм шиг, оршихуй ч юм шиг гойд vзэмжтэй харагдах аж. Мєн дор бvрнээ уух дуртай хvмvvст тамхины хайрцган дээрхи сануулга шиг, гашуун ундааны хор хєнєєлийг далдуур, санамсаргvйгээр шивнэх мэт харагдах агаад тус бvртээ єєрийн гэсэн нэртэй юм байна. Тvvнчлэн архи дарс бол эрчvvдийн ундаа гэдэг утгаараа, эр хvйстний сонирхол, хийдэг зvйлсэд илvv хандсан хэлбэр дvрстэй болжээ. Хэрэв хаяа нэг тохитойхон балгачихдаг хайртай хvндээ эсвэл хєгшин настай эмээдээ єєрсдийнх нь сонирхол, мэргэжилд нь зориулаад ийм тавиур бэлэглэвэл их баярлах байх даа.
Хадгалах
Урлагийн хvний онгод нь орохоороо шалбааган дотроос сарнай ургуулж, хогон дундаас эрдэнэ бий болгодог билээ. Тийм ч учраас уран сийлбэрчид тєдийгvй сайн дурын уран бvтээлчид бидний єглєє болгон хагалаад хаячихдаг єндєгний хальсийг хvртэл урлагийн тэнгэрийн цэлмэг билгийн мэлмийгээр ажиж, тэдгээрийг нарийн ур ухаанаараа сийлбэрлэн, жинхэнэ эмзэгхэн боловч гайхалтай урлагийн бvтээл болгодог ажээ. Гэвч заавал урлагийн хvн гэлтгvй хэрэв та єєрєє гэртээ хийж vзэхийг хvсвэл, хэрхэн хийдэг талаар єчvvхэн мэдээлэл єгье. За ингээд єндєгний хальсан гайхамшгийг тольдож, хэрхэн бvтээдэг талаар нь бага сага мэдлэгтэй болцгооё.
Хадгалах
Дээд урууландаа хvргэмгvй, дэргэдэх хvндээ єгємгvй диваажингийн амтыг мэдрvvлдэг гайхалтай амттан болшоколадбилээ. Тэр тусмаа газар газрын танхил бvсгvйчvvд шоколаданд дурладаг шинжээрээ ямагт ижилхэн байсаар ирсэн. Тэгвэл одоо энэхvv гайхамшигтай амттанд дуртай хэн бvхэнд зориулж, тэр чигээрээ шоколадаар хийгдсэн зvйлсийн цуглуулгыг толилуулж байна. За ингээд ямар ч хэлбэрт хувирсан гэсэн єєрийн эрхгvй арааны шvлс асгаруулахад хvргэдэг тансаг vнэр, таашаалтай амттай шоколад хэмээх амттанаар урласан тєрєл бvрийн бvтээлvvдийг сонирхоцгооё.
Хадгалах
За юу байна даа залуусаа, ойрдоо жоохон гадуур дотуур ажил гэсээр та бvхнийхээ vзэх дуртай мэдээллvvдийг тасалдуулсанд уучлаарай. Єнєєдєр таныг хєгжилтэй зургийн ертєнцєєр аялуулахаар шийдлээ. Энэ удаагийн "Элдэв зураг" цувралын маань шинэ дугаар таныг учиргvй инээлгэхгvй ч гэсэн ямар ч л байсан гэгээлэг хvсэл мєрєєдлєєр жигvvрлvvлж, олон сайхан мэдрэмж, эрч хvчийг єгнє гэдэгт найдаж байна. Мєн ємнє орж амжаагvй дугаарын хамгийн сонирхолтой гэсэн зургуудыг давхар хавсаргасан байгаа шvv. Харин одоо найз минь наашаа тухлан суу, хамтдаа хєгжин баясацгаая.
Хадгалах
Гэрэл зураг хэмээх гайхалтай урлаг, шинжлэх ухааны агуу ололт нь бие болсон тэр цагаас хойш хvмvvс тєрєл бvрийн сонирхолтой дvр зургийг хальсандаа буулгасаар иржээ. Тэр байтугай аль дээр vед л хvмvvс, гэрэл зурагчид хальсандаа буулгасан бvтээлээ одоогийн "фотошопчид"-оос ч дутахааргvй янзалж, хvмvvсийг алмайртал эвлvvлсээр ирж. Эдгээрийн зарим нь мэдээж ойлгомжтой, яаж авсан нь хийгээд, хэрхэн эвлvvлсэн нь тодорхой байна. Харин зарим нэг нь vнэхээр толгой эргvvлэм, хачин ажээ. Тийм болохоор эдгээр гэрэл зургуудыгнууцлагдмалгэхээс єєр тохиромжтой тодорхойлолт олсонгvй ээ. За ингээд эрхэм уншигч та гэрэл зургийн ертєнцийн "балчир ахуй цагийн" толгой эргэм хийгээд хачирхалтай нууцлагдмал бvтээлvvдийг сонирхоно уу. Нуулгvй хэлэхэд ганц нэг нь их эвгvй бєгєєд хvйтэн санагдсан шvv.
Хадгалах