Ингээд нэг л мэдэхэд weekend эхлэх болцон байгаа биз дээ найзуудаа, та тэгээд амралтаа хэрхэн єнгрєєх гэж байна. Ханиад томоо их байгаа vед гадуур дотуур битгий их гараарай гэсэн vгс таны ойролцоо их л эргэлдэж байгаа байх. Уул нь тэр вакцин эд нарыг нь хийлэгчих юм бол санаа дагаад айх зvйлгvй болчих юм шиг... за за дор бvрнээ л хичээвэл гайгvй биз дээ. Ингээд таны их ажлын дараах стрессийг бага ч болов нимгэлэхээр "Элдэв зураг" цувралынхаа амралтын дугаарыг орууллаа. Хэдэн хором ч гэсэн жоохон инээж баясаад бас сонирхолтой зургийн ертєнцєєр аялаад аваарай. Гол нь таны олон сайхан дурсамжыг сэдрээж, тєсєєллийн далайд умбуулах нь лавтай. За найзуудаа сайхан амраарай, weekend-ээр дахин сонин содон мэдээллээр хамтдаа уулзацгаая.
Хадгалах
Алсын замд саадгvй хvргэгч агаарын тємєр шувуухай болсон онгоц хэмээх техникийг салхи зvсэн нисэж байх vед, хос жигvvрийнх нь цаана буюу доод талд нь орших хорвоогийн газрын гадаргын єчvvхэн хэсэг, хvн бидний бvтээсэн босгосон vзэсгэлэнт хот, суурингууд хичнээн ер бусын vзэсгэлэнтэй хирнээ хичнээн єчvvхэн харагддаг билээ дээ. Тэр тусмаа хараа булаам гэдгээрээ алдартай газрууд єндєр дээрээс арай єєр, бас тийм гэхийн тэмдэггvй євєрмєц бєгєєд vзэсгэлэнтэй байдаг. Ингээд эрхэм уншигч таны чилээж аргасан нvдний алжаалыг vзэмж тєгєлдєр хот, суурин, газруудын онгоцон дээрээс авсан фото зургуудаар тайлахаар бэлтгэлээ. Мєн санаж явбал бvтнэ, сажилж явбал хvрнэ гэгчээр хvсэл мєрєєдєл, хичээл чармайлт хоёр байсан цагт, эдгээр алдартай сайхан газруудын дээгvvр тємєр шувуу хєлєглєн нисэхдээ ер бусын vзэмжийг нь єєрийн нvдээр ханатлаа харах цаг танд бас надад ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Жеймс Кун (James Kuhn) хэмээх маш сонирхолтой залуугийн гайхалтай уран бvтээлvvд болон тэдгээрийнх нь гайхмаар тvvхийг та бvхэнтэй хуваацлая. Энэ эр бараг хоёр жилийн турш, єдєр болгон єєрийнхєє нvvрэнд дээр тєрєл бvрийн сонирхолтой зураг зурж, єдєр бvр єєр єєр урлагийн бvтээлийг нvvрэн дээрээ бие болгосон гайхмаар нэгэн юм. Тэрээр єдгєє 47 настай бєгєєд єнгєрсєн жилээс эхлэн єдєр бvр шинэ дvр тєрхтэй болж, єєрийгєє тэр чигээр, тэр тусмаа биеийнхээ мєрнєєс дээдэх хэсгээ уран бvтээлийнхээ цєм нь болгож байснаараа Дэлхийд танигдаж, олныг гайхуулж эхэлсэн юм байна.Тэрээр тєрєл бvрийн хvvхэлдэйн кино, тэжээмэл амьтан, алдартай хvмvvс, єєрийн дуртай жимс гээд хvссэнээрээ хувирч, єдєр болгоныг шинэ царай, шинэ дvр тєрхтэйгєєр єнгєрvvлсээр иржээ.Жеймс: “Єнгєрсєн жилийн турш би 365 єєр царай тєрхтэй болж, хvн бvрийг гайхуулан бишрvvлж, алдар нэртэй болж чадсан билээ. Тэгвэл энэ жилд ч гэсэн энэ амжилтаа давтмаар байна. Магадгvй би солиотой нєхєр байх л даа!”- гэж хошигножээ. Тvvний зарим бvтээлvvд нь vнэхээр vнэмшилтэй бєгєєд бодит мэт болсон байна. Учир нь зарим зурагнаас нь царайг нь ялгаж харахад тун хэцvv ажээ.
Хадгалах
“Хvн бvхэн ижилгvй, хvлэг бvхэн жороогvй”- гэгчээр хужаа гэхлээрээ л бvгд амнаасаа сонгино сармис vнэртvvлсэн хавчгар, туранхай, намхан биетэй, гонзгой зэвхий царайгаараа орсгоо шvдээ яралзуулан манжилсан, товор товор алхаа бvхий муу санаагаараа амь зуудаг арчаагvй нєхдvvд байдаггvй бололтой. Ямартай ч тэрбум гаруй туранхай хавчгар бие, арчаагvй муу санаатай хятадуудын дунд хав дєрвєлжин цээж, шивээстэй мєр, эвгvй харц, шазруун тєрхтэй жинхэнэ гангстер гэж єєрсдийгєє бодсон залуус ч гэсэн байдаг л юм байна.Гэхдээ амнаас нь сармис vнэртдэггvй гэвэл худлаа болох биз ээ. За ингээд доорхи фото цуглуулгыг сонирхож, ємнє зvгийн хvнд гаруудын тєрхийг тольдоно уу. Эд нар амьдралдаа хэдэн хvнийг яаж цааш харуулж, хичнээн их гэмт хэрэг vйлдсэн болохыг нь vнэхээр таахад бэрх юм. Зарим нь цаанаа л нэг хэрцгий харагдаж байгаа бол зарим нь дээр дvрсэлсэн хєгийн дvр тєрхийг санагдуулах ажээ.
Хадгалах
Бухыг улаан даавуугаар улангастал нь уурлуулж єєрлvvгээ дайруулаад, дєхєж ирмэгц нь нарийн хутгаар бvлж амийг нь авдаг харгис тэмцээний талаар бид сайн мэднэ. Иймэрхvv тэмцээн уралдаан зугаа цэнгэлvvд нь Испаний соёлтой холбоотой байдаг билээ. Гэвч сvvлийн жилvvдэд амьтны эрхийг хамгаалагчид энэ тєрлийн vйл ажиллагааны эсрэг тууштай тэмцээд байгаа юм. Тэгвэл одоо таны мэлмийн ємнє єєр нэгэн тєрлийн бухтай тэмцээний талаархи мэдээллийг дэлгэх гэж байна. Уг тэмцээний оролцогчдийг “Рекордчингууд” гэдэг бєгєєд тэд нэг удаадаа дэвжээн дээр 5-аас 7-уулаа гарч ирээд гурван аймшигтай бухтай хамт байж болох бvх тєрлийн vзvvлбэрvvдийг толилуулдаг ажээ. Онцлог нь уг тэмцээний оролцогчид нь vзvvлбэрийн гол “баатар” тєдийгvй єєрсдийнхєє эр зоригийг тодотгогч болох бухнуудын амийг авдаггvй юм байна.
Хадгалах
Vдшийн мэнд андуудаа, єнєєдєр миний хувьд бага зэрэг асуудалтай, нойр гэдэг зvйлтэй тэмцэн байж, та бvхнийхээ vзэх дуртай "Элдэв зураг" цувралын цоо шинэ дугаарыг бэлтгэж дууслаа. Ойрын хэд хоног нойр муутай явсан бєгєєд эрт сэрснээс ч болсон байж болох. Харин таныг надтай адилхан нойртойгоо дайн зарлаад суугаагvй гэж найдъя. Хэрвээ тийм бол хамгийн тvрvvнд энэ дугаарыг vзээрэй. Магадгvй таны аз жаргалтай мєч, гуниг дvvрэн харцыг илvv гэгээн хvсэл мєрєєдлєєр дvvргэж, зєв тал руу нь хєтлєх биз дээ. Одоо харин хэдvvлээ гол сэдэврvvгээ анхаарлаа хандуулъя.
Хадгалах
Шавж болон сушинд дуртай хэн бvхэнд зориулж доорхи хорхойтой сушины цуглуулгыг танд хvргэж байна. Зарим хvмvvс ч элдэв тєрлийн дотор арзаймаар эвгvй хэлбэр дvрс, хэмжээ бvхий шавжнуудыг хазаж, шаржигнан тасрах биеийнх нь чимээг таашаалтайгаар сонсохын зэрэгцээ шороо чийг даасан содон амтыг нь мэдрэх дуртай байдаг бололтой. За ингээд мєхєс миний дvрслэн хэлснээс ч илvv нуруу хvйт даалгамаар тєрєл бvрийн шавжтай зоогнуудыг сонирхуулъя.
Хадгалах
Мянган дамжсан тvvхийн баримтат ч гэмээр уран зєгнєлийн индэр ч гэмээр алдарт Библийн судар дээр л ертєнцийн эзний хvv далайн усан дээгvvр намбалаг гэгч нь алхаж байсан гэж гардгаас биш таталцлын хуулинд захирагдан оршдог эгэл хvмvvс бид шингэн гадаргуй дээр алхаж явна гэдэг утсаар єєрсдийгєє уяагvй л бол бvтэшгvй зvйл билээ. Тэгвэл тулааны урлагаараа vеийн vед гайхагдсаар ирсэн Шаолины лам нар доорхи хєгжилтэй аргыг ашиглан єєрсдийгєє усан дээр гvйдэг болгож сурах гэж байгаа гэнэ. Хєгжилтэй хирнээ мэдvvштэй л санаа байна. Ямартай ч тэд байж болох бvхий л аргаа ашиглан эх орныхоо фантази ихтэй зарим кинонуудын vйл явдлыг амьдрал дээр хэрэгжvvлж чадна гэдгээ батлах гэж байгаа бололтой. За ингээд Шаолины лам нар яаж усан дээр гvйж чадна гэдгээ харуулахаар, батлахаар, сурахаар хичээж байгааг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Хос тарвас холбоод зvvчихсэн юм шиг нvсэр том хєхєєрєє Хойд хєршийн шоу бизнест тєдийгvй бvхий л улс орон дахиндаа гайхагддаг энэ бvсгvйг Zar-me гэдэг гэнэ. Эмэгтэй хvний хєх гэдэг нь биеийнх нь хамгийн тачаангуй хэсгvvдийн нэг бєгєєд том байх тусмаа сайхан байдаг гэгддэг ч энэ бол арай л дэндvv гэмээр ажээ. Гэвч тvvний нvдэнд дулаахан тєрх эвлэгхэн хєєрхєн инээмсэглэл нь аварга том цээжийг нь улам єхєєрдмєєр харагдуулж байх шиг. За ингээд та єєрийн нvдээр сонжиж, юм хэтэрвэл дэмий байна уу, эс бєгєєс улам сэтгэл хєдєлгєм байна уу гэдгийг шvvн тунгаана биз ээ.
Хадгалах
Загвар ємсєгч бvсгvйчvvдийн тайзан дээр хєл алдан унаж буй мєчvvдийг таны ємнє дэлгэж байна. Алдартай загвар зохион бvтээгчдийн vнэтэй чамин бvтээлvvдээр гангарч, гял цал болсон тансаг тайзан дээр нэр хvндтэй, чинээлэг vзэгчдийн ємнvvр харц дээгvvр цээж тэнэгэр алхаж явахдаа эдгээр бvсгvйчvvд ямар нэгэн байдлаар унаж, ийм эвгvй байдалтайгаар хальсанд vлдэнэ гэж зvvдлээ ч vгvй явсан байх даа. Ямартай ч их євдєж, их санаа зовоо байлгvй. За ингээд тэгш сайхан бие, гоо vзэсгэлэнгээрээ хоолоо олж иддэг дэлхийн хэмжээний загвар ємсєгчдийн бяцхан азгvйтсэн мєчvvдийг хvлээн авна уу.
Хадгалах
Сайхан амарч байна уу найзуудаа, ойрдоо ёстой хvйтний эрч чангарч, євєл цаг болжээ гэдгийг жинхэнэ утгаар нь сануулж байх шив. Дээр нь гайхан ханиад гээд хэзээ зvгээр болох нь мэдэгдэхгvй айхтар євчин байна. Ямар сайндаа хєл хорио тогтоож, маскаа зvгээд дархлаагаа сайжруулж, єєрсдєє амь амиа бодоорой гэж байх вэ дээ. За ингээд энэ бvгдийн vр дvнд бид гэдэг хvмvvс нэг л хэвийн тийм сонин зvйл давтагдах болов, тэгэхээр одоо хэдvvлээ амралтаараа хэрхэн зугаатай зvйл хийх талаар "Элдэв зураг" цувралын шинэ дугаараас санаа авч, жоохон баясацгаая л даа. Харин та энэ бvгдийг vзээд, дараа нь зvгээр энгийн зvйлрvvгээ буцаад орчихвоо. Тэр чинь миний урмыг хугална шvv. Ямар нэгэн шинэ зvйл мэдэрч найз нєхєд, гэр бvлтэйгээ хамт амралтаа зугаатай єнгрvvлээрэй гэж хvсье.
Хадгалах
Та бvхэнд маш сонирхолтой бєгєєд євєрмєц сэтгэлгээгээр бvтээгдсэн зурагтай наалддаг цаасны зургуудыг хvргэж байна. Ийм сонин зурагт хуудсуудыг та ємнє нь лав харж байгаагvй байх. Эдгээрийг гудманд наачихсан байвал анх харсан хvн цочиж зогтусаад, гайхан алмайрах боловч анхааралтай сайн ажаад, зурагт хуудас гэдгийг нь мэдсэнийхээ дараа зохиогчийнх сэтгэлгээний єргєн цар хvрээг бахдахын сацуу дотроо элдвийг эрэгцvvлэн тунгаамаар ажээ. Ямартай ч хvний анхаарлыг дээд зэргээг татахыг хvссэн хувь хvн аж ахуй нэгжид яг таарсан зар сурталчилгааны санаа байна. За ингээд тун євєрмєц наалддаг цааснуудын цуглуулгыг хvлээн авна уу.
Хадгалах