Таны энэ єдрийн амар амгаланг эрж, улиран єнгєрєх агшин нь хаяанд ирээд байгаа 2009 оны онцлох vйл явдлуудын хамгийн шилдэг фото агшнуудыг REUTERS-ийн сэтгvvлчдийн дурангаар тайлбарын хамт vргэлжлvvлэн хvргэж байна. Дэлхий нийтэд 2009 онд ямар ямар онцлох vйл явдлууд єрнєж, тэдгээрийг авъяаслаг гэрэл зурагчид ямар єнцгєєс нь, яаж хальсанд буулгасныг тольдоцгооё. Тухайн vйл явдал, дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлын цємрvv нь орж, давхар утга санааг илэрхийлсэн, хvний сэтгэлийн утсыг удаанаар хєндєх торгон агшны дvр зургийг та эдгээрээс олж харах болно. Харин энэ удаад сєргєєсєє илvv, эерэг дvр зургууд илvv тvлхvv орсон байгааг дурьдах нь зvйтэй байх.
Хадгалах
Хаанаас нь ч харсан дур булаам, цаанаа л нэг эмэгтэйлэг оршихуйг илэрхийлсэн эдгээр vзэсгэлэнтэй бvсгvйчvvд эхээс мэндлэхдээ эр хvн байсан гэвэл та итгэх vv? Дээд тэнгэрийн зараалаар эхийнхээ хэвлийд бvрэлдэн, тоост шаргал орчлон дээр хvн, тэр дундаа хийморилог жавхаалаг эр хvн болж тєрнє гэдэг юутай их аз завшаан бэ? Гэвч гоо vзэсгэлэнгийн цогц, эелдэг танхилын дээд болсон бvсгvй заяа юугаараа дутахав. Гэхдээ л яагаад зарим хvмvvс аав ээжийнхээ заяасан тєрєлх байдлаараа оршиж, ахин давтагдашгvй єєрєєрєє бахархаж, бусдыг дагуулж амьдрахын оронд яагаад, ямагт холоос, огт єєр газраас аз жаргалыг эрэн, хvйсээ хvртэл солиулдаг байна аа? Ямартай ч жолоогоо алдсан сэтгэлийн тэвчээргvй хvсэл, санаагаар болдоггvй амьдралын даажигнаан энэ бvхний буруутан ч байж болох юм. За ингээд элдэв зvйл нуршилгvйгээр хvйсээ солиулсан эрчvvдийн фото зургуудыг танд хvргэж байна. Эдгээрийн заримыг уншигч та таних байх.
Хадгалах
Он солигдох мєч хаяанд ирээд байгаа энэ єдрvvдэд шинэ жилийн уур амьсгал хаа сайгvй орж, цас шаржигнасан хотын гудмаар улирах оны хором мєч бvхэн, тэр дундаа гуниг харуусал бvхэн бvдгэрэн замхарч буйг илтгэх хєєр хєдєлгєєн нэмэгдэж, ирэх оны таахын аргагvй шинэ vйл явдлууд биднийг урин дуудах мэт. Хvн бидний бvхий л vйл хэрэг урсан єнгєрєх цаг хугацааны эрхээр тvvх болон vлдэж, эс бєгєєс замхран мартагддаг билээ. Харин гэрэл зураг тэр тусмаа сэтгэл хєдєлгєж, тухайн vйл явдлын бvхий л дvр зураг, утга учрыг єєртєє шингээсэн хамгийн шилдэг гэрэл зургууд бидэнд хойно vлдсэн цагийн мартаж болохгvй vйл явдлуудыг сануулж, vеийн vед тухайн цаг мєчид эргэн очсон мэт сэтгэгдэл тєрvvлэхийн сацуу тvvхээсээ суралцах боломжийг олгодог. За ингээд 2009 оны хамгийн шилдэг гэрэл зургуудыг (Reuters агентлагийн судалгаагаар) таны мэлмийн ємнє дэлгэе. Хvний амьдрал тэр чигээрээ баяр гунигийн хооронд дэнсэлж байдаг болохоор эндээс та бvхэн аз жаргал, зовлон зvдгvvрийн аль алиныг олж харах болно. Харин ирэх жилийн шилдэг гэрэл зургийн цуглуулгад саараасаа илvv сайхан дvр зургууд олон байна хэмээн найдаж сууя. Ямартай ч 2009 он ороо бусгаа байсан ч дэмий лав єнгєрєєгvй ажээ.
Хадгалах
Та бvхэнд нэрт гэрэл зурагчин Pamela Hanson-ны мэргэжлийн єндєр тєвшний бvтээлvvдийг хvргэж байна. Тэрээр Лондонд мэндэлж, Женев-т боловсрол эзэмшсэн бєгєєд єдгєє АНУ-д ажиллаж амьдардаг ажээ. Fashion, lifestyle болон celebrity portrait чиглэлээр уран бvтээлээ туурвидаг тэрээр голцуу зар сурталчилгаанд зориулсан зураг авалт хийдэг байна. Мєн Памела Хансон нь Marie Claire, Vogue, Glamour, Vanity Fair, GQ, Elle, Max Mara, Reebok, L'Oreal, Armani болон єєр бусад алдартай, нэр хvндтэй газруудтай хамтран ажилладаг ажээ. За ингээд энэхvv авъяаслаг уран бvтээлчийн гайхалтай бvтээлvvдээр мэлмий оюуныхаа алжаалыг тайлахыг урьж байна.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, ажлын цаг дуусч гэрийн зvг гэлдрэх гээд л байна уу. Энэ долоо хоног ер нь таны хувьд ямар болж єнгрєв дєє. Миний хувьд нилээд ачаалалтай, нэг хэвийн л єдрvvд байлаа. Гэхдээ удахгvй амрана гэж бодохоор ядарсанаа мартах юм. Ямартай ч та гарахаасаа ємнє алжаал тайлж, сэтгэл сэргээх увьдастай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг нээж vзээрэй гэж хvсье. Магадгvй та эндээс амралтын єдрvvдээ хэрхэн зугтаатай єнгєрєєх гоё санаа олно гэдэгт найдаж байна. За ингээд ирэх амралтын єдрvvдээр сонирхолтой мэдээллvvдийн хамт уулзатлаа тvр баяртай.
Хадгалах
Хvн бид хэдий оюунлаг, чадварлаг гэж єєрсдийгєє бахддаг ч гэсэн байгаль эхийн амьсгалж хєдєлдєг бvтээл болохынхоо хувьд зарим талаараа, байр байдлаараа адгуус амьтадтай тєсгтэй харагдах нь элбэг. Тэр дундаа аливаа хvний байнга илэрхийлдэг дvр тєрх, биеэ авч явдаг байдал нь яахын аргагvй нэгэн тєрлийн араатан амьтантай тєстэй байх нь бий. Тиймээс ч бид оросуудыг баавгай шиг, хятадуудыг жоом шиг гэх мэтээр нийтийг нь хамарсан нэр хоч зvvдэг нь зарим талаараа оносон гэмээр. За тэгвэл дэлхий дахинд алдар нэр нь тvгсэн, хэн бvхний харааны ой санамжид аль хэдийн хоногшиж чадсан зарим алдартнуудыг судлаачид ямар ямар амьтадтай жишсэнийг сонирхоцгооё. Сонирхолтой, зугаатай бас оновчтой харьцуулалт ажээ.
Хадгалах
New Yorker сэтгvvлийн зурагчдын дуранд буусан Дэлхийд тэргvvлэгч гайхалтай удирдагчдын дvр тєрхийг таны ємнє дэлгэж байна. Эндээс та бvхэн орчин vеийн цэнхэр гаригийн хамгийн дуулиантай, хамгийн нэр хvндтэй, зарим нь бvvр хамгийн муу нэртэй хvмvvсийн хєргийг олж харах болно. Эдгээр хvмvvсийн зарим нь ард тvмэндээ хvндлэгдэж, алдар нэр, цагаан замналынхаа ариун мєрєєр бишрэгдэн дуурсагддаг, харин зарим нь муу нэртэй, асар их гарз хохирлыг улс орондоо авч ирсэн гэгддэг. Гэхдээ энэ хоёр туулийн аль нь болов ч тэд жинхэнэ удирдан зохион байгуулагчид, жинхэнэ дайчин оршихуйн илрэл гэдгээрээ хоорондоо ижил тєстэй билээ. За ингээд олон зvйл нуршилгvйгээр эгэл хvний хорвоо дээрхи бодит дайчин амьдралаа жинхэнэ домог болгож чадсан жинхэнэ лидерvvдийн дvр тєрхийг тольдож, тэдний дуусашгvй арвин эрч хvчний ундрагаас дуслыг ч болов хvртэхийг уриалж байна.
Хадгалах
Уншигч таны чєлєєт цагт зориулж, орон орны мєнгєн дэвсгэрт дээрхи тvvхэн гавъяат эрхэмсэг ноёд хадагтай нарын тєрхєєр зарим залуус хэрхэн маш хєгжилтэй тоглоом сэдсэнийг сонирхуулахаар бэлтгэлээ. Бага зэрэг ургуулан бодох сэтгэлгээ, ямар ч газрын хамаагvй (хvний зурагтай л бол) мєнгєн дэвсгэрт, тэгээд зургийн аппарат байхад л ийм зугаатай дvр тєрхийг буулгаж болох ажээ. За ингээд єєрсдийгєє хэсэгхэн зуур ч гэсэн агуу хvмvvсийн нэгээхэн хэсэг болгож, фото хальсанд vлдээж чадсан сэргэлэн залуусын хєгжилтэй зургуудыг хvлээн авна уу.
Хадгалах
Цэлмэг тэнгэрт шувууд хаа нэгтээ уянгалан жиргэхийн сацуу зєєлєн салхины хормойнд модод найгах таатай чимээ намуухан бvvвэйлсэн зуны нарлаг єдєр тагтан дээр унтах шиг жаргал гэж юу байхав. Гэхдээ л аюулгvй байдал, нойрон дундаа хєдлєж мэдэх биеийнхэ рефлексийг бодож vзэх нь зvйтэй баймаарсан. За ингээд нэгэн хэнэггvй эр зуны нарлаг єдрєєр тагтныхаа хашлаган дээр юу хийж байгааг сонирхоно уу.
Хадгалах
Зэвvv хvрмээр араа соёогоороо ахиулан ахиулсаар ямар ч амьтныг залгиж чадах, жихvvдэс хvрэм хvйтэн тєрхтэй, хамгийн эвгvй газар уснаа явагч араатан бол матар билээ. Тэгвэл ийм аймшигтай амтьныг хооллоно гэдэг жинхэнэ эр зориг шаардсан, аймшигтай ажил байдаг байх. Уншигч та хэзээ нэгэн цагт матар хооллож байсан уу? Тийм бол vvний амруу хоол шидэхэд ямар мэдрэмж тєрдгийг хамгаас сайн мэдэх биз ээ. Ямартай ч яав ч таатай биш байхгvй нь ойлгомжтой. За ингээд “зоогоо барьж” байгаа тєрєл бvрийн матарнуудын фото цуглуулгыг танд хvргэж байна. Мєн vргэлжлэлээс та бvхэн Тайландын Паттай-аас 20 минут явах зайд байдаг “Сая жил Стоун парк” хэмээх сонирхолтой нэртэй матарны ферм дээрхи матартай vзvvлбэрийн дvр зургийг олж харах болно.
Хадгалах
Та бvхэндээ юуны тvрvvнд шинэ сарын мэнд хvргэе. 12-р сар энэ сар бусдаас нэг л онцгой... энэ vед хаа сайгvй л шинэ жилийн уур амьсгал ороод эхэлдэг. Манай оронд ч гэсэн аль хэдийнээ шинэ жилийн бэлтгэл эхэлсэн байгаа нь анзаарагдана. Хvн болгоны сэтгэлд нэг л тийм vгээр хэлэшгvй сонин мэдрэмжийг єгч чаддаг 12-р сарыг эрч хvчээр дvvрэн эхлvvл найз минь. Муу ч бай сайн ч бай чиний єнгрvvлсэн бvхэн чинь сургамж ухаарал даллан чамд шингэх болтугай гээд "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг зориулъя. Бид бvхний єнгєрсєн бvхнээ дvгнэн ирэх жилдээ итгэл дvvрэн алхах єдрvvд ойртсоор л... гэхдээ тэвдэх хэрэггvй ээ анд минь тэмvvлэл чамд байхад тэртээх хол мєрєєдєл хvртэл тэнгэрээс биш дэргэд чинь сєхрєн ирэх болно.
Хадгалах
Уншигч таны мэлмийд синтол хэмээх бодисыг хэтрvvлэн хэрэглэснээс болж харахад эвгvй, хэтэрхий том булчинтай болсон эрчvvдийн зургуудыг хvргэж байна. Бодибилдингээр хичээллэдэг зарим залуус маань энэхvv бодисын зориулалт болон vйлчилгээг мэдэх биз ээ. Энэ нь булчин хоорондын єєхлєг хvчил бєгєєд булчингийнхаа томруулахыг хvссэн хэсэгтээ тvрхэж хэрэглэдэг синтетик тос юм. Энэхvv тvрхлэг нь хvний булчингийн хоорон дахь эсэд нэвтрэн орж, тэндээ тогтож vлддэг байна. Синтолын далан хувь (70%) нь булчинд vлдэг vлдсэн 30% нь бусад тєрлийн єєх тос шиг хоол боловсруулах эрхтнээр дамжин гадагшилдаг ажээ. Энэхvv бодисын vйлчилгээ нь 3-5 жил байдаг гэнэ. Ингээд булчинлаг, хvчирхэг гадаад тєрхтэй болоход хэрэгтэй боловч хэт шунаж хэрэглэвэл аймшигтай эвгvй биетэй болгож мэдэх энэхvv бодисыг хэтрvvлэн хэрэглэсэн “хохирогчдын” тєрхийг хvлээн авна уу.
Хадгалах