Юм хєгжнєє гэж, сайхан ч юм шиг аймшигтай ч юм шиг. Бид гэртээ, цахим “найз”-ынхаа дэлгэцний ард сууж байгаад л Дэлхийн нєгєє єнцєгт байгаа нэг нохой гудамжинд шээж байгааг, тэнгэрийн хаяанаас цаана, хараа алдрах алс дахь нэгэн улсын гудмаар резинэн бvсгvйг хээв нэг авч яваа хэн ч юм нэг хэнэггvй эрийг "Google Street View"-ийн ачаар харчихаж болж байгаа юм чинь юун тэр vлгэрт гардаг шидэт толь, юун тэр зєн билгийн тулаан манатай. Ёстой л дэлхийгээр аалзны шvлс мэт тархсан асар хурдтай сvлжээ, улам улам хєгжиж хурдассаар байгаа мэдээллийн орон зайн ачаар юуг л бол юуг л мэдэж авч болдог болжээ. Нэг бодлын гоё юм шиг хирнээ, нєгєє талаасаа нуруугаар хvйт даамаар ч юм шиг. Юу нь аймаар байна гэж vv? Гудамжинд санамсаргvй идсэн чихрийнхээ цаасыг хаячихсан чинь ингээд л дэлхий дахинд тэр vйлдэл чинь хэдхэн хормын дараа л цацагдчихсан байвал мєн аймаар аа. Цаас хаях бол хамгийн энгийн, хамгийн зєєлєн жишээ байсан гэдгийг та надаар хэлvvлэлтгvй гадарлаж байгаа биз ээ... За ингээд элдэв зvйл нуршилгvйрээр Google Street View-ийн дурангаар газар гарын хамгийн сонирхолтой vйл явдлуудын дvр зургуудыг танд хvргэе.
Хадгалах
Манайхан л ганцхан орос бvсгvйчvvдийн гоо vзэсгэлэнд “євдєг сєхєрчихсєн” ард тvмэн гэвэл vнэнд огт нийцэхгvй. Учир нь даяан дэлхийн эрчvvд тэр аяараа уяхан хус шиг орос бvсгvйчvvдийн бvх юм нь бvрэлдсэн тєрєлхийн vзэсгэлэнт царай, гvн цэнхэр нvд, сайн барималч гараа гаргаад зорчихсон юм шиг уран гуалиг бие цогцос, эрэлхэг хирнээ эгдvvтэй ааль, илэн далангvй занд нь хэдэн мянганы тэртээгээс ухаанаа алдталаа дурлачихсан билээ.Магадгvй тийм болохоор л оросын ард тvмэнрvv дайснууд зэвсэг агсан халдан халдсаар, єнєєдєр хvйсийн тэнцвэр хамгийн ихээр алдагдсан улс гvрнvvдийн жагсаалтыг энэ орон тэргvvлдэг биз гэж миний бие мунхаглан, хэтрvvлэн таамаглана. Мэдэхгvй юм даа. Ямартай ч vнэхээр нэг доор хамгийн олон vзэсглэн гоо цугларсан газар гэвэл манай хойд хєршийг л хэлэх байх. Харин шинэ оросын бvсгvйчvvд ямар болсон бол?... Тэр тусмаа залуухан охид нь? Єєр нийгэм улс тєрийн тогтолцоо гvндvvхэн орос занг хvртэл єєрчилж дєнгєж байгаа юм чинь бvсгvйчvvдийг нь ч гэсэн єєрчилсєн л байлгvй. Гэхдээ л хvн улам гоо vзэсгэлэнтэй болсоор байгаа одоо цагт мэдээж илvv сайхан болцгоосон байлгvй дээ. Элдвийг тааж, эрэгцvvлж суухын оронд хорхой хvргэсэн энэ асуултын хариултыг шууд авцгаая. Ингээд хойд хєршийн нийслэл хотын шєнийн клубуудэд цагаа єнгєрvvлж буй охидын тачаангуй тєрхєєр танд бэлэг барьж байна.
Хадгалах
Гэрэл зурагчин Мэтью Албанезе (Matthew Albanese)-гийн уран бvтээлийн сан нь байгалийн гайхамшигт дvр зургуудаар нин баялаг ажээ. Тvvний бvтээлvvд дундаас хойд туулийн нууцлагдмал туяаны vзэсгэлэнт дvр зураг, галт уулын дэлбэрэх агшин, харгис догшин торнадогийн хамгийг хамах мєч, мєст Арктикийн хvйт даамаар зэвхий тєрх гээд газар газрын хамгийн ховор сонин vзэгдлvvдийн фото агшнуудыг єлхнєє олж харж болно. Тиймээс vнэхээр бодитой бvтээлvvдийг нь vзсэн хvмvvс Албанезег хэдий завандаа даяан дэлхийг бvхэлд нь тойрон аялж, тэрхvv ховор vзэгдлvvдийн дvр зургийг хальсанда буулгаж чадсан болохыг нь гайхан бишрэхэд хvрдэг. Харин Ангараг гаригийн гадаргуйн зургуудыг нь хараад дээрхи гайхшрал улам нэмэгдэх ажээ. Авъяаслаг ч гэсэн жирийн нэгэн гэрэл зурагчин Ангараг гарагруу зорчиж, гадаргуйн зургийг нь дараагvй л байлтай. Тиймээс л энэ залуугийн уран бvтээлийн нууцыг нээж олохыг хvсэх сониучхан эрмэлзэл хvн бvхэнд тєрєх нь лавтай. За ингээд тvvний бvтээлvvдээр мэлмийгээ цэнгvvлж, авъяаслаг энэ гэрэл зурагчны бас єєр нэгэн харьцуулашгvй чадвартай нь танилцацгаая.
Хадгалах
Орчин vед ижил хvйстнvvдийн гэрлэлт зэргээр баргийн хvнийг гайхуулна гэдэг юу л бол. Гэхдээ хамгийн гол нь, харваас ханхар цээжтэй бvдvvн баараг хоёр хар арьстай эр гэрлэж байна гээд та боддоо. Орон дотроо байхыг нь тєсєєлєхєєс ч дотор арзаймаар санагдаж байгаа биз. Гэхдээ тухайн хvн л аз жаргалтай, бусдын эрхэнд халдаагvй л бол хэнтэйгээ сууж, яаж амьдрах нь тvvний л асуудал хойно бид хичнээн шvvмжлээд ч яах билээ Ямартай ч зуун удаа сонсохоор нэг удаа vз гэдэг шvv дээ. Та доорхи фото зурагнуудаас vнэхээр Jamil болон Michael гэдэг хоёр хар арьстай ханхар “эрс” хуримаа хийж байгааг олж харах болно. Энэ явдал нь хар арьстай америкчуудын хувьд єнгєрсєн хэдэн сарын турш амны зугааг нь гаргах яриатай болгосон юм байна. За ингээд жинхэнэ "BIG FAT BLACK GAY WEDDING" гэж юу байдгийг vзэцгээ.
Хадгалах
Доорхи хєгжилтэй зурагнуудын тус бvрт нь яахын аргагvй нэг “илvvдэл” байна. Уншигч та тvvнийг нь олж, хараа баримжааныхаа хурцыг шалгахын ялдамд чєлєєт цагаа хєгжилтэй єнгєрvvлж, хєнгєхєн инээмсэглэлийг єєртєє бэлэглээрэй. Зураг авахуулахад хvртэл учир бий, тэр дундаа тухайн vедээ бусдаасаа гаж гарч, иймэрхvйй хаа газрын “илvvдэлтэй фото”-ны цуглуулгад багтчихгvй байхыг бас хичээх шаардлага орчин vеийн залууст тулгарч байх шив. Хамгийн гол хаана, хэнтэй, хэзээ зургаа авахуулахаа сайн бодож, зураг даруулах мєчдєє аль болох бусадтайгаа ижилхэн поз авахыг хичээх хэрэгтэй юм байна.
Хадгалах
Амттанд дургvй хvн гэж vгvй. Гэхдээ ихэнх амттан нь уруул ам дурлуулам сайхан чанараасаа гадна vзэмж тєгс байдаг. Єєрєєр хэлвэл гайхалтай амтнаасаа гадна, харангуут л идэх хvсэл ундармаар, тийм vзэмжтэй гэсэн vг. Тэгвэл доорхийн адил хачир, оруулгатай амттангуудыг танд барьвал та идэх байсан уу? Би лав яах байснаа сайн мэдэхгvй л байна. Бас л нэг гаж юманд дуртай, дэггvй хvмvvсийг єєртєє татаж, борлуулалтаа єсгєх гэсэн сонин л санаа байна. Хvн єєрєє сониуч амьтан болохоор иймэрхvv зvйлийг таалж ч магад юм. Харин та…?
Хадгалах
Цаг хугацаа эргэж харах ч завдал єгєлгvйгээр хурдалж, хvн тєрєлхтний энгийн хирнээ ээдрээтэй амьдралыг єнгє будгаар ээлжлvvлэн одно. Єчигдєр єнгєрсєн болон хувирах єнєє ахуйд єнєєдєр маргааш гэхэд хуучирна. Тиймээс оюун ухаант хvмvvн тєрєлхтєн єєрсдийн амьдарч байсан гэдгээ батлан харуулахаар цагийн цагт тvvхийн баримтуудыг хадгалан vлдээхийг эрмэлзэж иржээ. Харин фото зургийн аппарат хэмээх шинжлэх ухааны нээлт нь хvний тэрхvv эрмэлзлийг хамгийн хялбараар биелvvлэх гайхалтай бvтээл болж чадсан билээ. Ингээд єнгєрсєн vеийн, тэр дундаа нилээн дээхэн vеийн тун сонирхолтой євєрмєц бєгєєд бага зэргийн эвгvйцэл тєрvvлэхvйц фото цуглуулгыг танд хvргэхээр бэлтгэлээ. Эдгээр гэрэл зургууд дор бvрнээ єнгєрсєн цагийн, тухайн vеийнхээ талаар нэгэн нууцлаг тvvхийг єгvvлэх мэт мэт харагдана. Уншигч та ч гэсэн эмээ євєєгийнхєє зургийн цомгийг нэг ухаад vзээрэй, эднээс ч хачин, сонин зургууд гарч ирэх вий, тэгээд та хичнээн ажив ч тэрхvv дvр зургийн цаана ямар баялаг тvvх, ямар нууцлагдмал vйл явдал агуулагдаж байгааг ухаж ойлгож эс чадна…
Хадгалах
Нэрт гэрэл зурагчин Крэйг МакДин (Craig McDean) нь 1964 онд Англи улсад мэндэлжээ. Тэрээр алдартай жvжигчин бvсгvйчvvд, эмэгтэй дуучид болон супер моделиудын зургийг байж болох хамгийн сайхан тєрхєєр нь хальсанд буулгадгаараа цуутай нэгэн ажээ. Крэйг МакДин нь єдгєє АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж амьдардаг бєгєєд Dior, Gucci, Yves Saint Laurent, Armani, Estee Lauder, Calvin Klein нарын нэртэй брэндvvдийн сурталчилгааны зургийг авдаг юм байна. За ингээд энэхvv авъяаслаг уран бvтээлчийн дурангаар, Дэлхийн хамгийн сайхан бєгєєд алдартай хvvхнvvдийн заримых нь дур булаам тєрхийг сонжицгооё.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, бидний оршин буй энэ дэлхийн єнцєг булан бvрт болж буй vйл явдал, сонин хачин зvйлсийн хамгийн хєгжилтэй, эгзэгтэй агшинуудыг багтаасан "Элдэв зураг" цувралын шинэ дугаар бэлэн болжээ. Энэ удаа та бvхэндээ олон сонирхолтой зvйлсийг хvргэхээр бэлтгэсэн байгаа. Тэр дундаа ойрын vед дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа vйл явдалын торгон агшин, санаанд оромгvй тэнэглэлvvд, бvсгvйчvvдийн халуухан тєрх гээд л олон гоё зургууд таныг хvлээж байна. Нийгмийн хар бараан энерги, амьдралын тэмцэл дунд єєрєє ч мэдэлгvй стресст автаж буй найзууд минь хэдэн хором ч болтугай гэгээлэг ертєнцєєр аялаад ав. Харин дараа нь тэр сайхан мэдрэмжийг аль болох удаан хадгалаж, ойр орчиндоо тvгээнэ биз дээ.
Хадгалах
Christophe Gilbertнь Брюссел-ээс гаралтай алдарт гэрэл зурагчин тєдийгvй зураач юм. Тэрээр 80-аад оны сvvлчээр авто машины зургаар дагнан ажилладаг гэрэл зурагчны туслах хийж байсан ажээ. Christophe Gilbert-ийн vзлээр сайн гэрэл зурагны хамгийн гол нууц нь утга агуулгын илэрхийлэлдээ оршдог гэдэг. Мєн тэрээр єєрийгєє мєнхийн суралцагч тєдийгvй, сайн гэрэл зурагчин биш гэж хэлдэг ажээ. Єдгєє энэ авъяаслаг уран бvтээлч нь Mercedes, Renault, Ikea, Levi's, LG Electronics, Ogilvy, Playstation, Toyota, Volkswagen зэрэг алдартай компаниудтай хамтран ажиллаад зогсохгvй, єєрийн ахин давтагдашгvй, гайхалтай уран бvтээлvvдээ туурьвиж, олны нvд сэтгэлийг баясгасаар байгаа ажээ. За ингээд бас нэгэн алдартай уран бvтээлчийн сэтгэлийн гvнрvv нь фото бvтээлээр нь дамжуулан єнгийж, илэрхийлэх гэсэн санааных нь vзvvрээс барьж авахыг хичээгээрэй.
Хадгалах
Хvчтэй нь хvчгvйгээ барьж идэж байж тэнцвэртэй оршдог байгаль эхийн харгис хуулин доор махчин араатан нь євсєн тэжээлтнээр, євсєн тэжээлтэн нь ургамал ногоогоор идэш тэжээлээ хийж, эргэх дєрвєн улиралд амьдралын тєлєє тэмцсээр… Харин бид єнєєдєр, зэрлэг байгалиас улам л хєндийрсєєр байгаа хотижсон нийгмийн иргэн танд, тєрєл бvрийн махчин амьтад золиосоо ангуучилж байгаа агшны дvр зургийн цуглуулгыг хvргэхээр бэлтгэлээ. Газар, ус, агаарын хvчирхэг араатнуудын золиосоо агнах агшны дvр зураг нь юутай ч зvйрлэшгvй vзэсгэлэнтэй агаад нуруугаар хvйт даамаар аймшигтай ажээ. За ингээд хийморь єдєєж, айдас ноцоосон байгаль дээрхи харгис агаад дайчин vзэгдлийн цуглуулгыг таалан соёрхож амьдралын тєлєєх жинхэнэ тэмцлийн ертєнцєєр тавтай аялна уу. Омголон байгалийн догшин араншин, тvvний сvрлэг бєгєєд тэнгэрлэг дvр зураг нь таны амралтын єдрийг єчvvхэн ч гэсэн гийгvvлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Оройн мэнд залуусаа, єнгєрч буй ажлын єдрvvд ямархуу байв даа. Байдаг л нэг єдрvvд vv, эсвэл сонин содон зvйлээр дvvрэн байв уу. Амьдрал нэг л хэвийн байна гэж ярьдаг хvмvvсийг vнэхээр гайхдаг. Цаг хугацааны машин биднийг хvлээхгvй явсаар байхад, чи єєрєє єєрийгєє л энэ орон зайнд баясгах ёстой бус уу. За ингээд ямар нэгэн ид шид болон vлгэрт итгэдэг хvмvvс цєєхєн байгаасай гэж хvсээд "Элдэв зураг" цувралын амралтын дугаарыг толилуулж байна. Таны одоо vзэх цувралд нилээд олон зургуудыг багтааж єгсєн бєгєєд хамгийн гоё гэснийг нь оруулсан байгаа. Мєн удахгvй та бvхэндээ "Монголын vзэсгэлэнт охид" цувралын 2009 оны шилдгvvдийг танилцуулах болно. Хэрвээ бодолд чинь хар бараан зvйлс буй бол тvvнийгээ март анд минь... харин одоо надтай хамт эдгээр зургуудыг vзээч гэж хvсье.
Хадгалах