Хамгийн сvvлд болсон хамгийн том хэмжээний загварын шоунуудын хєшигний арын дур зургийг уншигч танд сонирхуулахаар бэлтгэлээ. Євєрмєц агаад хээнцэр шийдэлтэй уртаас урт тайзан дээгvvр алдартай дизайнерийн зохион бvтээсэн хувцсаар гоёж, дэлхийн єнцєг булан бvрээс ирсэн дээд зиндааны дэгжин ноёд хадагтай нарын харцыг зєвхєн єєр дээрээ татан, цээж тэнэгэр алхах сайхан тєрсєн загвар ємсєгч бvсгvйчvvдийг “хэрхэн бvтээж” байгаа vйл явцын єчvvхэн хэсгийг та эндээж олж харах болно. Арын албаны бvхэл бvтэн баг ажилчдын хvчээр загвар ємсєгч жинхэнэ утгаараа загварын долоо хоногийн нvvр царай болдог ажээ. За ингээд хэв маягийн ертєнц дэхь хамгийн дэгжин шоуны хєшигны ард юу юу болдгийг сонирхоцгооё.
Хадгалах
Та бvхэнд хэсэг хєгжилтэй залуусын сэдсэн маш сонирхолтой янз бvрийн нийлбэрvvдийн “томъёог” толилуулж байна. Энэ бол тооны нийлбэр биш, харин та бидний сайн мэдэх эд зvйлс, амьтад болон алдартай хvмvvсийн нийлбэр юм. Vvнийг хийсэн хvмvvс ч байгалиас заяасан гайхалтай хошин шогийн мэдрэмжээ ашиглаж, маш сайн сэтгэжээ. Та “нэмэгдэхvvнvvдийг” нь сайн ажвал “нийлбэр” нь бараг л vнэн байгааг олж харах болно. Ингээд ам, хацраа инээхдээ бэлдээд амандаа ямар нэгэн ус балгасан бол залгих юмуу, асгаж байгаад vргэлжлэл дээрээ дарж, єнєєдрийн турш таныг сэргээх хєгжилтэй нийтлэлээ таалан соёрхоно уу.
Хадгалах
Энэ оны 2 сарын 11-нд таалал тєгссєн Британий алдарт загвар зохион бvтээгч Александр Маккуин (Alexander McQueen)-ны санаанд багтамгvй содон єндєр єсгийтvvдийн цуглуулгыг таны мэлмийд хvргэж байна. Дэлхий дахиныг байлдан дагуулсан Lady Gaga-гийн Bad Romance дууны клипэнд гардаг шиг, зарим нь бvр тvvнээс ч жигтэй загвартай содон гутлуудын бvхэл бvтэн коллекцийг та эндээс олж хараад, нvдэндээ ч итгэхгvй байх вий. Ерєєс Ли Александр Маккуин (Lee Alexander McQueen) нь єєрийн эгэл биш загвартай бvтээлvvдийн олныг цочроосон, содон vзvvлбэрvvдээрээ алдартай нэгэн байсан билээ. Тэрээр загварын ертєнц дэхь Их Британиы хамгийн гол тєлєєлєгч байсан тєдийгvй дєрвийн дєрвєн удаа дэлхийн шилдэг дизайнераар шалгарч байсан ажээ. Ингээд энэхvv хосгvй авъяаслаг, ахин давтагдашгvй хvний уран зєгнєлт гэмээр гайхалтай содон гуталнуудын цуглуулгыг танд хvргэе.
Хадгалах
Олон жилд тохиогоогvй хамгийн хахир, догшин євлийн сэтгэлд хурсан айдас гунигийг ганц vргээж, спортын торгон агшнуудаар олны сэтгэлийг хєєргєж байгаа vйл явдал бол Ванкуверийн олимп билээ. Тэнд эх орныхоо тамирчдыг дэмжихээр дэлхийн єнцєг булан бvрээс хєгжєєн дэмжигчид цугларч, таван тивийг нэгтгэгч болсон спортын гайхамшгийг болитоор харуулж байна. Уг фото цуглуулга дахь єнгє єнгєєр нvvрээ будаж, содон ємсгєлєєр ижилссэн орон орны фанатуудын сэтгэл нь хєєрсєн дvр зургуудыг ажин суухад vнэхээр хєгжилтэй, сэтгэл хєдлєм мэдрэмж тєрєх ажээ. Аливаа уралдаан тэмцээнийг “алдар булаацалдсан” тамирчдаас гадна, хєгжєєн дэмжигчидгvйгээр тєсєєлєхєд бэрх. За ингээд Ванкуверийн олимпын салшгvй хэсэг нь тєдийгvй, тамирчдын єрсєлдєєнд уухай нэмэгч, хоосон стадионыг мянгуулаа дvvргэгч болсон орон орны фанатуудын хєгжилтэй тєрхєєр энэ єдєртєє гэрэл гэгээ нэмцгээе. Дашрамд дурдахад эндээс та АНУ, Канад хоёрын фанатуудын нудрага зєрvvлээгvй, сэтгэлзvйн чимээгvйхэн тулааныг тvлхvv ажиглах болно.
Хадгалах
Улирагч онд бvтээсэн гайхалтай дvрvvдээрээ дэлхий дахины зvрх сэтгэлд нэгэн шинэ сэжмээр хоногшин vлдэж чадсан бєгєєд удахгvй болох Оскарын шагнал гардуулах ёслолд нэр нь дэвшээд байгаа холливуудын алдартнуудын хєргийг vнэхээр ахин давтагдашгvй, нvд хужирлам байдлаар хальсанд буулгасныг "New York Times" дээр хэвлэжээ. Эндээс та бvхэн хэнтэй ч ижилхэн биш зєвхєн єєрийнхєєрєє байгаа, ямар ч хэв маяг, моод загварт баригдаагvй, сонгодог дvрээр таны ємнє гарч ирэх алдарт оддын эрхэм тєрхийг олж харах болно. За ингээд эдгээр оддыг єнгєрсєн онд ямар уран бvтээлд ямар дvрд тоглосныг нь нэхэн санахын зэрэгцээ, vнэхээр Оскарт нэр нь дэвшихэд хангалттай ажиллаж чадсан эсэх-д нь vзэгчийн зvгээс дор бvрнээ vнэлэлт єгнє биз ээ. Тvvнээс гадна уншигч та удахгvй болох, дэлхийн хамгийн алдартай уламжлалт кино наадмын шагналын эздээр хэн хэн тодрохоор нэр дэвшээд байгааг мэдэж авахын сацуу єєрийнхєє зєн мэдрэмжээрээ урьдчилан тааж, бусадтай мурийцэж ч болох юм.
Хадгалах
Оройн мэнд найзуудаа, хойд америкт цагаан олимп болж, бид бvхнийг телевизээс салгахгvй байгаа энэ vед дэлхийн хамгийн том хоёр гvрний маань нийслэлvvдэд урд хожид vзэгдээгvй цас ар араасаа орж, албан байгууллагууд vйл ажиллагаа зогсоон, хvмvvс гэр гэртээ байгаа сурагтай. Бээжинд бас юу болсон талаар бид мэдээлж байсан. Энэ бvх байгалийн vзэгдэлvvд олон хvнийг бодоход хvргэж, нууцхан айдас тєрvvлж байгааг нуух юун. Гэхдээ бид хувь заяанд бус, ирээдvйг єєрсдєє бvтээж амьдрах ёстой. Эх дэлхийгээ хайрлаж хамгаалж яваарай хvмvvсээ..., одоо та бvхнийгээ тvр ч болов хар бараан зvйлсээс холтгож, гэгээн хvсэл мєрєєдєлтэй чинь vлдээе. Энэ бол мэдээж бидний хамгаас илvv vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаар байлаа.
Хадгалах
Дэлхийг тойрон аялж, суусан газраасаа шороо атгахын гайхамшгийг бусдадаа vлгэрлэн очсон газар бvрийнхээ нvд хужирлам объектуудын ахин давтагдашгvй дvр зургийг хальсандаа буулгадаг алдарт гэрэл зурагчин Скотт Сталберг-ийн алсын алс Африк орноор зорчсон зурган тэмдэглэлийн соруудаар уншигч таны мэлмийг мялааж байна. Доорхи vзэсгэлэн тєгєлдєр дvр зургуудыг хараа мэдрэмжийнхээ нарийн утсыг тасартал хичээж хальсанд буулгасан энэ хvний бvтээлvvдийг НVБ –ийн хувийн зургийн сан болон Corbis, Getty Images, Microsoft, "Ньюсуик", "Нью-Йорк таймс" зэрэг алдартай агентлаг, сэтгvvл, сонингуудын алтан фондноос тєвєггvй олж харж болно. За ингээд гэрэл зурагчин Скотт Сталберг-ийн нvдээр “хар” тивийн байгалийн vзэмжит газрууд, ан амьтад, болон зарим хvмvvсийн дvр тєрхийг тольдоцгооё. Эндээс та євчин зовлонд нирвэгдэж, ядуурлын туульд хvрсэн Африкийг биш, харин гэрэл гэгээтэй, єнгєлєг бєгєєд хосгvй vзэсгэлэнтэй Африкийг олж харах болно.
Хадгалах
Хувцасаар нь угтаж, ухаанаар нь vднэ гэдэг vг зєвхєн хvнд хамаатай зvйл биш гэдгийг бид сайн мэднэ. Жишээлбэл Дэлхийн зах дээрхи бvх бараа бvтээгдэхvvнvvдийн савалгаа нь борлуулалтын хэмжээнд нь асар их нєлєєлдєг хvчин зvйл байдаг билээ. Єєрєєр хэлбэл “царай муутай” сав баглаатай юм байвал сайн мэдэхгvй хvн бол хичнээн мундаг чанартай эд байсан ч гэсэн тоож авахгvй нь тодорхой. Тэгвэл зах зээлийн энэ хуулийг дагаад ч гэх vv, хvн гэдэг чєгтєр чинь архи гэдэг “мангасны” лонхыг байж болох хамгийн сонирхолтой, содон хэлбэрvvдээр бvтээгээд амжчихсан юм байна гээч. Эдгээр архи, дарсны тун євєрмєц лонхнуудын фото цуглуулгыг хараад надад ийм бодол харван орж ирсэн юм. Vнэхээр баяр ёслолын vеэр чанарлаг вискигээр дvvргэчихээд ширээгээ чимэхэд ирсэн зочдыг жил ярих яриатай болгомоор, гашуухан юманд дуртай дотны хэн нэгэндээ бэлэглэхэд насны талархал хvлээхээр гойд лонхнуудын цуглуулга ажээ.
Хадгалах
Elaine Constantine нь 1965 онд, Англид тєрсєн эмэгтэй уран бvтээлч юм. Тэрээр єнєє цагт цєєхєн байдаг маш чадварлаг эмэгтэй гэрэл зурагчдын эгнээг нєхєж эхлэхээсээ ємнє буюу 1992 онд фэшн-гэрэл зурагчин Ник Найт (Nick Knight)-ын туслахаар ажиллаж байжээ. Туслахаар ажиллаад дєнгєж жилийн хугацаа єнгєрєєд байхдаа The Face болон i-D сэтгvvлvvдтэй бие даан хамтарч эхэлсэн аж. Энэ хугацаандаа Elaine Constantine нь гэрэл зургийн сэтгvvлч, хєрєг зурагчин, хєгжмийн цомгийн дизайныг тодорхойлогч гээд олон тєрєлд хvчээ сорьж байжээ. Энэхvv уран бvтээлчийн хамгийн гол онцлог нь гэвэл: бvх гэрэл зургуудад нь наран цацрагны хэлтэрхий байнга гэрэлтэж, моделиудынх нь царай инээмсэглэл, баяр хєєр тодроостой оршино. За ингээд сэтгэлд эерэг эрчмийг бэлэглэх тvvний уран єнгє будгаар баялаг бvтээлvvдийг харж хайр энэрэл, зєєлєн дулаан уур амьсгалахыг мэдрэхийнг сацуу мэргэжлийн єндєр тvвшний туурьвил гэж ямар байх ёстойг мэдэж аваарай.
Хадгалах
Загварын олон олон сэтгvvлvvдэд уран бvтээлээ тавьдаг нэрт гэрэл зурагчин Gemma Booth-ийн єнгє будгаар баялаг, євєрмєц сэтгэхvйгээр арвин, сонирхолтой, содон бvтээлvvдийн сангаас таны мэлмийд хvргэж байна. Тvvний “газраас хєндий” буюу “агаарын” стилиэр туурьвисан ер бусын бvтээлvvдийг i-D, Japanese Vogue, Vanidad, сэтгvvлvvд болон Chanel, Paul Smith, American Eagle, Roxy зэрэг олон алдартай брэндvvд єндрєєр vнэлж авдаг ажээ. Fashion тєрлєєр уран бvтээлээ туурьвидаг энэ гэрэл зурагчны бvтээлvvдийг харахад загварын ертєнцийн хээнцэр бєгєєд нэгэн хэвийн хєлдvv тєрх ажиглагдахаасаа илvvтэйгээр, амьд, ер бусын сэтгэл хєдлєм євєрмєц дvр зураг нvдэнд тусч, сэтгэлд єег дулаан мэдрэмж тєрєх нь сонин. Та Gemma Booth-ийн бvтээлvvдээс загварын хувцаснуудаар гоёсон залуухан моделиудын єнгє будаг нь алагласан жинхэнэ амьд орчин дахь нvvр дvvрэн илэрхийллийг, биеийнхээ эс бvрээр гэрэл сvvдэртэйгээ зохицсон тєгс ууслыг олж харах болно. Загвар ємсєгчийн ийм илэрхийлэл дvvрэн байдал нь гагцхvv жинхэнэ сайн гэрэл зурагчнаас шалтгаалдаг гэдгийг нэмж хэлэх нь зvйтэй байх.
Хадгалах
Далайтай, элстэй, дулаахан орнуудын наран шарлагын газрын гангараа, манайд хаяа болдог хєєсєн “парти”-ны ганц “гоёо” нь болох, бvсгvйчvvд голдуу хэрэглэдэг бикини хэмээх галзуу тачаангvй “нvцгэн биений халхавч”-ийг мэдэхгvй хvн vгvй билээ. Заяанаасаа сайхан тєрсєн бvсгvйчvvдийн залуухан гуалаг биений хувьд дээдийн хараа булаам “хувцас” бол бикини шvv дээ. Тэгвэл чухам тэр л “ємсгєлєєр” гоёсон, боловсорч гvйцсэн алим шиг насандаа яваа гуалаг хvvхнvvдийн томоос том фото цуглуулгыг таны ємнє дэлгэж, сэтгэлийг тань баясган, гоо зvйн таашаалыг бэлэглэхээр бэлдлээ. Дашрамд дурдахад энэхvv цуглуулган дунд маань санаанд оромгvй хачин, зарим нь бvр ой гутмаар дvр зураг ажиглагдвал та битгий гайхаарай. Учир нь энд тачаангуй бvсгvйчvvдээс гадна бикинитэй холбоотой бvхий л хєгжилтэй бvхний гэрэл зургууд багтсан байгаа.
Хадгалах
Гэрэл зурагчин Warwick Saint нь 1972 онд Ємнєд Африкт мэндэлсэн юм бєгєєд тvvний эцэг нь нэгэн амжилтаар бялхсан график дизайны студийн захирал, эх нь загвар ємсєгч байжээ. Warwick Saint нь 1994 онд Лондон хотыг зорьж, тэндээ дєрвєн жил амьдрахдаа янз бvрийн гэрэл зурагчдын дагалдан хийж байж. Харин 1999 онд Нью-Йорк-д очин, бие даан ажиллаж, сурталчилгааны болон алдартнуудын хєрєг зураг авах болсноор амжилтийн гараагаа эхэлсэн юм байна. Тэрээр тухайн моделийнхоо бие, сэтгэлийн онцлогийг нарийн мэдэрч, сайн талыг нь дєвийлгєн, бусдаас ялгарах хосгvй чанарыг нь ил гарган харуулж чаддагаараа алдартай оддын хайртай гэрэл зурагчин, нэртэй брэндvvдийн дуртай уран бvтээлч болж чаджээ. За ингээд алдартнуудын тєрхийг гэрэл зурагчин Warwick Saint-ийн бvтээлvvдээс хvлээн авна уу.
Хадгалах