Францын алдарт гэрэл зурагчин тєдийгvй дизайнер Romain Laurent нь уран бvтээл бvртээ тоон технологийн давуу талыг гайхалтайгаар ашиглаж, хошин шогийн мэдрэмж, уран зєгнєлийн хязгааргvй сэтгэлгээгээ шингээсэн байдаг. Ингээд тvvний шинэхэн бvтээлvvдийн цуглуулгыг уншигч таны ємнє дэлгэж, эгэл жирийн хvний амьдралыг тэрээр бvтээл туурьвилаараа хэрхэн мєрєєдєл тєсєєллийн тєдийгvй баялаг сэтгэлгээний єнгєлєг, євєрмєц ертєнц болгодгийг харж таашаал авахыг урьж байна.
Хадгалах
Хойд Солонгос улсын нийслэл Пхеньянд очсон хvмvvсийн анхаарлыг хамгийн ихээр татдаг хvчин зvйл нь замын голд бороохойгоо сурмаг гэгч нь эргvvлэн, робот адил хєдлєн зогсох vзэсгэлэнтэй хєдєлгєєн зохицуулагчид байдаг байна. Тиймээс тэнд очсон жуулчид хамгийн тvрvvнд тэдгээр замын хєдєлггєєн зохицуулагч бvсгvйчvvдийн зургийг авч, видео бичлэг хийснийг танд хvргэхээр бэлтгэлээ. Эрчим хvчний дутагдлаас болж тус улсад гэрлэн дохио хомс байдаг тул ихэвчлэн хvнээр замынхаа “амьд гэрлэн дохио” хийлгэдэг ажээ. Тэд зориуд зvс царай, нуруу туруу сайтай залуухан бvсгvйчvvдийг сонгон, энэ vvргийг даалгадаг байна. Ингээд тэвчээр, анхаарал шаардсан хvндхэн vvргээ гvйцэтгэх "Pyongyang Traffic Lady" нарын тєрхийг хvлээн авна уу.
Хадгалах
Эхний зурагт та цагаан даашинзаар гоён эмээгийнхээ ємнє зогсох долгиотой хvрэн vстэй хєєрхєн охиныг харж байгаа байх. Гэхдээ энэ бол vнэн хэрэг дээрээ эх зураг биш эвлvvлэг нь юм. Энэ бол жинхнээсээ энэ жин дээр эмээгийнхээ ємнє зогсох бяцхан хятад охины дотоод ертєнцийн тусгал гэж хэлж болно. Хоёрхон настай доорхи охин 90 фунт буюу 45 кг жинтэй ажээ. Тvvний ийм хэт таргалалтын шалтгааныг одоо болтол эмч нар тогтоож чадаагvй байна. Ямартай ч єрєвдмєєр, бас сонин санагдлаа. Уншигч та єєрийн нvдээр хараад, тєрсєн сэтгэгдлээ харамгvй хуваалцана биз ээ.
Хадгалах
Хавар цагийн назгай єдрvvд ажил хийхэд саадтайг нь..., зарим vедээ бvvр унтмаар санагдтал нозооруулах нь элбэг болж. Энэ нь бас нэг урин дулаан цаг ирсэний дохио гэлтэй. Гадаа гараад алхахад гудам талбай нал шал... яг л нойтон хамуу мэт хавар цаг ирчихжээ. Хэрвээ та надтай адил бага зэрэг залхуутай байвал таны нvдийг баясгаж, сэтгэлийг чинь сайхан сэргээгээд єгєх "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг vзэхийг санал болгоё. Дугаар бvр нь шинэ байж, та бидний мэлмийг сонирхолтой агшнуудаар баясгаж чаддаг болохоор vзэхгvй гээд ч яах билээ. Єнєєдєр ямар амттай зууш хvлээж буйг таны сонголтонд vлдээе. Тухлан сууж, таалан соёрхоорой.
Хадгалах
Бельгийн нэрт гэрэл зурагчин Марк Лагранж (Marc Lagrange)- нь хувцас загварын чиглэлээр маш євєрмєц, бєгєєд єдєєн хатгасан бvтээлvvдийг туурьвадгаараа алдартай нэгэн юм. Тэрээр хєрєг, нvцгэн бие, загварын ертєнцийн “акулууд” гэсэн жанруудаар моодын ертєнцєд ноёрхдог ажээ. Тvvнчлэн энэхvv авъяаслаг уран бvтээлч нь хар цагаан гэрэл зургийг тун чадварлагаар авдаг нь ямар ч мэргэжилтний нvдэнд жинхэнэ “ретро” буюу дээр vеийн зурагнаас огт ялгалгvй харагддагаараа онцлогтой юм байна. За ингээд гэрэл зургийн ертєнцийн нууцлагдмал гайхамшигт ховсдуулж, жинхэнэ мэргэжилтнvvдийн бvтээлд нvдээ унаган бишрэх дуртай уншигчиддаа Марк Лагражийн уран бvтээлийн дээжээс єргєн барьж байгааг хvлээн авна уу.
Хадгалах
Спортын тэмцээн уралдаан бvрийг тойроод элдэв тєрлийн цуу яриа, хєгжилтэй болон сэтгэл хєдєлгєм фото агшнууд, хэзээ ч тасардаггvй билээ. Тиймээс энэ дэлхийн иргэн, спортын таван цагирагны эв найрамдлын бэлэгдэлд шингэсэн дэлхийн таван тивийн нэгнийх нь гишvvн болохынхоо хувьд бид ч гэсэн олимпыг тойрсон элдэв бvхнээс яаж хоцрохов. Ингээд энэ удаад євлийн олимпын хамгийн тачаангуй агшнууд буюу “камасутра”-гийн байрлалыг бидэнд “заах” мэт, тамирчдын хєгжилтэй байдалтайгаар гэрэл зурагчны дуранд єртсєн дvр зургуудыг тольдож єєрсєддєє инээд бэлэглэцгээе. Vнэхээр аугаа спортод юм бvхэн оршдог ажээ. Байгалийн мєнхийн хууль болсон эр эмийг ажлыг хvртэл хэрхэн хамгийн яруу vзэмжтэйгээр хийхийг спортоос л олж харж болохыг бид эндээс ойлгож байх жишээтэй...
Хадгалах
Tom Betterton болон Jenny Gag нар нь хамтран бvтээл туурьвидаг єєлєхийн аргагvй чадварлаг уран бvтээлчид тєдийгvй хоёр хvvхдийн аав ээж болсон нэг гэрийн хоёр юм байна. Арга билгийн хорвоод нэг нэгнийгээ олж, амьдралын хос багана болон, халуун голомтоо улам дээш ноцоохын зэрэгцээгээр уран бvтээлдээ хvртэл гар нийлсэн ховорхон энэ хос нь алдартнуудын хєрєг, фэшн гэрэл зураг, реклам болон видео зэрэг тєрлvvдэд гаршжээ. Эдний арт тєслvvдийг нь даяан дэлхийн аль ч алдартай vзэсгэлэнгээс олж харах боломжтой юм байна. Саяхан энэ хоёрын nude стилийн гэрэл зургуудын цоморлиг болсон "Upstairs, Downstairs&Outside" цомог нь худалдаанд гарсан танд дуулгах нь зvйтэй байх. Тєрєлх хот Нью-Йоркийнхоо “Гудзон”-ны эрэг дээр иргэний тээврийн онгоцтой ослын буулт хийж байхдаа хийсэн алдарт Сальма Хайек-тай зураг авалтаа тэд хамгийн шилдэг бvтээлээ гэж vздэг ажээ. Ингээд ховорхон тааралддаг хоёр авъяасын илрэл болсон энэхvv сайхан гэр бvлийн чадварлаг хоёрын нvдэнд дулаахан бєгєєд єндєр тvвшний бvтээлvvийг хамтдаа сонирхоцгооё.
Хадгалах
Эрхэм уншигч таны мэлмийд улиран єнгєрч буй буюу 2-р сард хиймэл дагуулуудын тусламжтайгаар авсан сансар огторгуйн дvр зургуудын хамгийн шилдгvvдийг хvргэхээр бэлтгэлээ. Ємнєх хоёр саруудыгаа бодвол энэ сард хамаагvй олон vйл явдал дэлхийг тойрсон огторгуйн орон зайд болж, илvv олон давтагдашгvй мєчvvд хальсанд буужээ. Жишээлбэл энэ оны хамгийн анхны сансрын хєлгийг энэ сард хєєргєж, Олон Улсын Сансрын станц дээр цонх бvхий шинэ модулийг суулган, “Бємбєгєр оройт” гэж нэрэлжээ. Тvvнчлэн нарыг судлах зориулалттай шинэ тєхєєрємж болох SDO, тєдийгvй сансрын гvнрvv хэт улаан туяаны тусламжтайгаар ажиглалт хийх боломжийг олгодог WISE телескопоор авсан анхны гэрэл зургуудыг та эндээс олж харах болно. Мєн Олон Улсын Сансрын Станц дээр интернеттэй болсон тул дээр нь ажиллаж буй хvмvvс огторгуйн бичил блог хєтлєх боломжтой болжээ. Тиймээс тvvн дээрхи японы сансрын нисгэгч эр 349 км-ийн єндрєєс авсан огторгуйн оньсого мэт гайхалтай гэрэл зургуудаар блогоо дvvргэж, уншигчдад юуны зураг болохыг нь таалгаж байгаа сурагтай. Бас та бvхэн эндээс APOD, болон Hubble нараас авсан сонирхолтой дvр зургуудийг олж харах болно.
Хадгалах
Францад саяхнаас олонд хvрэх болсон тамхины эсрэг нийгмийн суртачилгааны зурагт хуудас нь ихээхэн дуулиан тарьж, ард тvмнийг нь цочроогоод байгаа гэнэ. Тамхины хор хєнєєлийг илэрхийлэхдээ тэд насанд хvрээгvй хvvхдээр аман секс хvчлэн хийлгэх нийгмийн сєрєг vзэгдлийг давхар хєндєж тавьсан нь тvмнийг дургvйцэхэд хvргэсэн байна. Зурагт хуудас бvр дээр єсвєр насны хvvхдvvд ахимаг эрийн ємнє сєхєрч суугаад, амандаа тамхи зуусан байх бєгєєд, ємнєє сєхрvvлэгч эр нь аман секс хvртэж байгаа юм шиг байдлаар тэдний толгой дээр нь гараа тавьсан байх ажээ. Уг нь энэхvv сурталчилгаагаар: “Тамхи татах нь таашаал эдлэх бус тамхинд боолчлогдож байна гэсэн vг” гэсэн санааг хvсээгvй байхдаа хєгшин эрийн доодохыг амантай хийхтэй зvйрлэж залуу vеийнхэнд ойлгуулахыг хичээсэн хэрэг ажээ. Гэтэл яаж ч харсан дэндvv эмзэг сэдвийг хєндсєн эвгvй дур зураг байсан тул олон францчуудыг цочролд оруулсан бололтой. Уншигч та єєрийн нvдээр харж хувийн дvгнэлтээ хийнэ биз ээ. Ямартай ч тамхи татна гэхээс дургvй хvргэж чадаж л байна шvv.
Хадгалах
Сайхан амарч байна уу, єнєєдєр би та бvхний амралтыг жоохон ч болов хєгжилтэй байлгахаар "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvргэхэд бэлэн боллоо. Энэхvv дугаартаа олон сонирхолтой зургуудыг багтаахыг хичээсэн байгаа. Уламжлал ёсоор сvvлийн vед дэлхий нийтэд болоод байгаа vйл явдалуудын торгон агшнууд, мєн хvмvvс бидний паян, єхєєрдєм амьтад, дурам бvсгvйчvvдийн халуухан тєрхvvд гээд л... нийлээд єргєн цар хvрээг хамарсан цуврал болсон байгаа. За ингээд дуртай нийтлэлээ vзээд, эрч хvчээр дvvрэн амралтаа єнгєрvvлээрэй найзуудаа.
Хадгалах
Уран гулгалт нь тамирчдаас маш их ур чадвар, анхаарал болгоомж, тэнцвэр, багийн тєгс ажиллагаа, шалмаг хєдєлгєєн, хvч чадал гээд маш олон тєрлийн чармайлтыг шаарддаг спорт билээ. Єєрєєр хэлбэл тамирчин бvр vзvvлбэрийнхээ vеэр анхаарлаа 100% хандуулж, бvхий л сэтгэлээрээ vйл хєдлєлєє бvрэн хянах шаардлагатай байдаг. Тиймээс л тэд vзvvлбэрvvдийнхээ vеэр vе vе маш хєгжилтэй нvvрний хувирлыг харуулдаг байх. Хичнээн чадварлаг, хичнээн туршлагатай тамирчид байлаа гээд хvн л юм хойно хир их хичээл чармайлт гаргаж байгаагийнхаа хирээр нvvрнийхээ хувирлыг тэр болгон хянах боломжгvй шvv дээ. За ингээд євлийн олимпын уран гулгагчдын “ер бусын” нvvрний хувирлуудаар “элгээ эмнэцгээе”.
Хадгалах
Фэшн- гэрэл зургийн талбарт дэлхийд тэргvvлэгч гэхэд хилсдэхээргvй алдарт гэрэл зурагчин Рассел Жеймс нь энэ салбарт амжилтын оргилд хvрсэн ихэнхи уран бvтээлчдийн адилаар єдгєє Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг байна. Тэрээр зєвхєн гэрэл зургаар дагнах биш, харин vе vе кино, видео клип, зурагтын реклам зэргийн найруулагчаар ажилладаг ажээ. Тvvний байнгын vйлчлvvлэгч-брэндvvдээс дурьдвал: Rolex, Hermes, Victoria's Secret, Sports Illustrated, Evian, Revlon... гээд хvн бvрийн мэдэх алдартай нэрvvдийн дуусашгvй жагсаал vvснэ. За ингээд хамгийн алдартай fashion-photograper-ийн нvдээр бvсгvй хvний гоо vзэсгэлэн, уян тансаг байдлыг мэдэрч, сэтгэлийн євєрмєц таашаалыг хvртэхийг урьж байна. (Харин энэ дунд Жэкмэн юу хийж байгааг би таашгvй хэхэ)
Хадгалах