ГЭРЭЛ ЗУРАГ

2009 оны дэлхий дахины vйл явдлын торгон агшнууд

Иргэншилт цэнхэр гаригийн оюунлаг иргэн та дэлгэцэндээ ойртон сууж, єнгєрєгч онд Дэлхий дахинд болсон зуу зуун vйл явдлуудын зарим нэгийнх нь торгон агшнуудын шигшмэл цуглуулгад анхаарлаа хандуулна уу. Эндээс та спорт, урлаг, улс тєр, эдийн засгийн хямрал гээд маш єргєн хvрээг хамарсан салбар салбарын онцлох vйл явдлуудын хамгийн сэтгэл хєдєлгєм агшнуудын дvр зургийг олж харах болно. Ингээд тvvхийг дvрсээр бичдэг болсон цагийн фото баримтуудаар дамжуулан єнгєрсєн оноороо аялцгаая.
2009 оны дэлхий дахины vйл явдлын торгон агшнууд Хадгалах
2010-03-30, 18:16

Уран сайхны зориулалттай брэндийн буунууд

Дизайнер Peter Gronquist нь Chanel, Gucci, Versace, Dolce & Gabanna гэх мэт та бидний хамгийн сайн мэдэх дэлхийд тэргvvлэх загварын брэндvvдийн таних тэмдэг бvхий чамин, дэгжин галт зэвсгvvдийн цуглуулгыг танилцуулжээ. Єнєє vед хvмvvс vнэ цэнэтэй байж, бусдад хээнцэр эхэмсэг харагдахын гол vндэс нь брэнд юм гэж ойлгочихоод, эдэлж хэрэглэдэг бvх зvйлээ алдартай дизайнерын “ориг” эмблемтэй байлгахын тулд юу ч хийхэд бэлэн болсон билээ. Дизайнер Peter Gronquist нь чухам нэр тєр, гоо сайхны талаархи хvмvvсийн энэхvv єрєєсгєл ойлголтыг уг дэгжин буунуудын цуглуулгаараа хєгжилтэй байдлаар шvvмжлэхийг зорьжээ. Ингээд хvний амийг vй олноор нь авах зориулалттай, утга учиргvй хvйтэн дайн, хар мєртэй гэмт хэрэгт л хэрэглэдэг галт зэвсгvvдийг тогос шиг ганган урлаж, тансаг брэндээр чимвэл ямар харагдахыг сонирхоцгооё.
Уран сайхны зориулалттай брэндийн буунууд Хадгалах
2010-03-29, 07:14

Муу хvмvvжvvлэгчидтэй муу жаалууд

Хvн болох багаасаа, хvлэг болох унаганаасаа, эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэх мэтээр манай ухаант євєг дээдэс маань vрсийн ёс суртахууны онцлогийг хvvхэд насны хvмvvжлээс, эцэг эхийн vлгэр дууриалаас салшгvй холбоотой гэдгийг талын амьдралын салшгvй хэсэг болсон хvлэг морьдтойгоо зvйрлэн хэлсэн байдаг. Энэ vг юутай vнэн, ямар оновчтой болохыг бид амьдралын тоглоомноос олонтой ажигласан билээ. Тэгвэл барууны зарим маш муу эцэг эхчvvд хvvхдээрээ хэрхэн даажигнаж, дээд зэргийн буруу vлгэр дууриал vзvvлж буй талаархи хєгжилтэй боловч єєрийн эрхгvй гашуудалтайгаар шогширмоор фото мэдээллийг таны ємнє дэлгэж байна. Энэхvv фото цуглуулга маань хэдий ёс суртахууны дутагдалтай ч гэсэн амралтын єдрийг тань гийгvvлэхэд хангалттай инээд бэлэглэнэ гэдэгт итгэл дvvрэн байна. Учир нь хvvхэд гэдэг чинь єєрєє эцэс тєгсгєлгvй баяр баясгалан, хязгаар нь vгvй хайрын ундрага билээ.
Муу хvмvvжvvлэгчидтэй муу жаалууд Хадгалах
2010-03-28, 22:06

Элдэв зураг (154 фото) №338

Нэг л мэдэхэд долоо хоног дуусч weekend эхлэх болчихсон байх юм. Миний хувьд энэ долоо хоног нилээд ачаалалтай єнгєрлєє. Амралтаараа ямарч байсан сайхан унтахыг л хvсч байна. Дараа нь харин юу хийхээ бодох хэрэг гарах байх. Харин та бvхэн амралтаа хэрхэн єнгєрvvлэх талаар бодсон уу. Vгvй бол яг одоо танд толилуулж буй "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг нэг нээгээд vзчих, магадгvй олон гоё санаанууд урган гарахыг vгvйсгэхгvй. Энэхvv дугаартаа нилээд олон тєрлийн зургуудыг багтааж єгсєн бєгєєд та бvхнийг хэсэг хугацаанд уйдаахгvй байна гэдэгт итгэл дvvрэн байна. За алив анд минь дуртай цувралаа тухлан сууж, таалан соёрхоно уу.
Элдэв зураг (154 фото) №338 Хадгалах
2010-03-27, 02:44

Байгалийн єнгєлєн далдлалт

Та доорхи байгалийн болон бусад зургуудыг сайтар ажиглаад, тухайн орчноосоо ялгагдахын аргагvй єнгє хэлбэртэй шавж, гvрвэл, мэлхий гээд тєрєл бvрийн амьтдыг олж харахыг хичээгээрэй. Шуудхан хэлэхэд та нилээн зудэрч байж л энгийн нэгэн орчны фотоноос ямар нэгэн амьтныг олж харах байх. Бvvр зарим нэгийг нь хичнээн ширтэв ч, зvгээр л нэг навч юмуу, чулуу, эсвэл мод л байна гэж анзаарахаар ажээ. Гэхдээ л зураг бvрт нэг амьд амьтан яалт ч vгvй байгаа шvv. Ингээд бидний таамаглалаас ч хол давсан дэндvv нарийн бvтэц, уялдаатай байгаль эхийн ид шидийн ертєнцєєр аялангаа харааныхаа хурцыг шалгаарай.
Байгалийн єнгєлєн далдлалт Хадгалах
2010-03-26, 17:38

Газар газрын цэрэг бvсгvйчvvд

Турьхан гуалаг биендээ эх орноо vvрч, тунгалаг гоо царайныхаа ялдам зєєлєн тєрхийг хэрсvvхэн харцаараа далдалсан газар газрын цэрэг бvсгvйчvvдийн бахархмаар, бас хайр татмаар хєргvvдээр уншигч таны мэлмийг мялаая. Цэцэглэх насныхаа ид vед цэрэг гэгдэж явахдаа, цэмцгэр даруухан ємсгєл цэвдэг хvйтэн зэвсэгний цаадахи, эх орны бахархал, ирээдvй vеийн ээж нь болсон цэвэрхэн заяаг чинь хайрлахгvй байж чадахгvйнэ. За ингээд орон орны зэвсэгт хvчний хар нvдэн бvсгvйчvvдийн фото цуглуулгыг таалан соёрхоно уу.
Газар газрын цэрэг бvсгvйчvvд Хадгалах
2010-03-26, 01:36

Балчир насаа єнєєдєртэйгєє харьцуулахад

Алдрайхан бяцхан насныхаа єхєєрдєм хєєрхєн гэрэл зураг дээрхи поз, нvvрний хувирлаа яг дуурайн авахуулсан насанд хvрсэн хvмvvсийн маш сонирхолтой фото цуглуулгыг танд хvргэж, энэ єдрийг тань гэрэлтvvрэхээр бэлтгэсэн юм. Эднийг ажин суухад “тєрсєн цагаасаа хойш хvн vхэж эхэлдэг” хэмээх нэгэн мэргэн ухаантны гашуун боловч vнэн vг санаанд орлоо. Тэртээх бvдэгхэн цагийн танхилхан насандаа зарим нь бvvр єєрєє ч мэдэлгvй хальсанд буусан єхєєрдєм тэр л тєрхєє хэнбугай ч байсан тэгтлээ сэтгэлд хvртэл дуурайж, яаж ч хичээсэн хvvхэд ахуй цагаасаа илvv хєєрхєн харагдаж чаддаггvй vнэнийг энд чимээгvйхэн єгvvлэх ажээ. Гэсэн ч vнэхээр уярлын утсыг хєндсєн, сэтгэлд єег зургууд байна. Мєнх бусын хорвоод хvн єтєлж, єєрчлєгдєн, таалал тєгсєх нь амьдралыг хамгийн сонирхолтой болгодог гол хvчин зvйл нь болохоор та ч гэсэн гандан бууралгvй хамгийн хєєрхєн vеийнхээ гэрэл зургийг яг дуурайгаад нэг авахуулж vзээрэй. Туршаад vзэхэд гэмгvй санаа байна шvv.
Балчир насаа єнєєдєртэйгєє харьцуулахад Хадгалах
2010-03-25, 21:35

Авъяаслаг гуйлгачид

Хичнээн хатуу чанга сэтгэлтэнийг хvртэл ємнєє сєхєрvvлж чаддаг євчин шаналал дvvрэн энэ хорвоод "бие биеэ хайрлаж амьдраарай" хэмээн эцэг эх маань сургасан. Тиймдээ ч гудамж талбайгаар алхаж явахад уранхай нооронхой хувцастай, эрхтэн дутуу, ээж аавгvй... гэсэн гуйлга гуйх хvмvvсийг хараад єєрийн эрхгvй халаасан дахь мєнгєє харамгvй єгмєєр эсвэл бурхан тvvнийг єршєєг гээд ємнєєс нь залбирмаар байдаг. Гэтэл  зарим нэг овжин бєгєєд овилгогvй этгээдvvд ийм єр євдєм хvний зовлон, энгийн хvмvvсийн єрєвч зан хоёроор ингэж тоглодог юм байна. Залуу нас, саруул ухаанаа юм сурч, хєдєлмєрлєхєд зарцуулахын оронд ингэж єєрийгєє, єрєєлийг хуурч яваа тэдний ємнєєс ичих шиг, инээд хvрэх шиг, жvжиглэх авъяасыг нь бишрэх шиг.
Авъяаслаг гуйлгачид Хадгалах
2010-03-25, 05:34

Хоолны мангаснуудын уралдаан

Хvний зайлшгvй хэрэгцээ бєгєєд хамгийн хийх дуртай зvйлсийх нь нэг болох хоол идэх билээ. Тэгвэл сайхан хоолыг тамшаадан зооглох биш, харин ар араас нь, бєєн бєєнєєр нь хам хум идэж, тvvгээрээ гайхуулан, бvр уралддаг нєхдvvдийн талаар энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Хоолны “мангаснууд”-ын уралдаан нь дэлхийн єнцєг булан бvрт сvvлийн vед єргєн зохиогддог болоод байгаа бєгєєд хvмvvсийг хєгжєєж, сонирхлыг нь татдаг нэгэн интертейнментийн хэлбэр болоод байгаа тєдийгvй АНУ-д хамгийн ихээр зохиогддог ажээ. Єнєєгийн Америкад “ёроолгvй” ходоодоороо гайхуулж, ямар л арга хэмжээ, ёслолын ажил болно, хурдан хугацаанд ихийг “гударч” чаддагаа гайхуулан цvдгэр гэдсээрээ имиж хийж яваа нєхдvvд олон болсон гэнэ шvv. Ингээд таны чєлєєт цагт тань зориулан хvргэж буй орчин цагийн “Дэлхийн соёлын тєв” дахь тєрєл бvрийн арга хэмжээний vеэр болдог хоолны уралдаануудын тухай фото мэдээллийг хvргэе.
Хоолны мангаснуудын уралдаан Хадгалах
2010-03-25, 04:18

Японы элдэв зураг (95 фото) №2

Єнєєдєр та бvхэндээ Их наран улсын амьдралын хэв маяг, ард тvмнийх сонирхолтой заншил санаанд оромгvй сэтгэлгээний талаар харуулсан зєвхєн Японы тухай "Элдэв зураг"- уудыг хvргэж байна. Япончуудаас хамгийн сонин содон бvтээлч сэтгэлгээ, уламжлалт ёс заншилыг орчин vетэйгээ хэрхэн зохицуулж буй гайхалтай санаанууд урган гарч байдгийг бид мэдэх билээ. Харин одоо энэ орны ард тvмний чєлєєт сэтгэлгээ, тэнэг ч гэмээр vйлдэл, урд хожид харж байгаагvй гаж бvтээлvvдтэй танилцацгаая. Мєн эдгээр зургууд дунд манай Их аварга Дагвадоржын маань зураг хvртэл тууж явсан шvv.
Японы элдэв зураг (95 фото) №2 Хадгалах
2010-03-25, 03:41

Smallz and Raskind- дуэт гэрэл зурагчдын бvтээл

Уншиг таны мэлмийд нуруу нуруугаа тvшилцэн, гар гараа барилцаж, дутуугаа нєхєн дундуураа дvvргэж уран бvтээлээ туурьвидаг Andrew Small,  Jared Raskind нарын дуэт гэрэл зурагчдын нvд хужирлам бvтээлvvдийн дээжийг єргєн барьж байна. Санаанд оромгvй нєхєрлєлийн эхлэл гэвэл энэ хоёрын тvvхийг л хэлэх байх. Учир нь Andrew Small, Jared Raskind хоёр нь анх Аляск дахь нэгэн спортын тэмцээний vеэр танилцсанаасаа хойш уран бvтээлийн салшгvй хамтрагчид болсон байна. Smallz and Raskind дуэт нь загварын, сурталчилгааны болон алдартнуудын гэрэл зургуудаар мэрэгшжээ. Тэд Лос-Анжелес хотод ажиллаж амьдардаг бєгєєд Warner Brothers, Sony, Rolling Stone, People, EMI, InStyle зэрэг чихнээ танил болсон газруудтай хамтран ажилладаг байна. Ингээд санаа зорилго нэгтэй хоёр залуугийн хєгжилтэй, сонирхолтой бєгєєд мэргэжлийн єндєр тvвшний бvтээлvvдтэй танилцана уу.
Smallz and Raskind- дуэт гэрэл зурагчдын бvтээл Хадгалах
2010-03-24, 19:20

Элдэв зураг (144 фото) №337

Сайн уу найзуудаа, одоо та бvхнийхээ сэтгэлийг сэргээж, нvдийг чинь баясгахаар хорвоо дэлхийн єнцєг булан бvрт болж буй хамгийн хєгжилтэй, сонирхолтой агшнуудыг багцлан хvргэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа таатай байна. Єнєєдрийн багцад маань vйл явдалын торгон агшнууд нилээдгvй байр суурийг эзэлсэн бєгєєд мэдээж та биднийг баясгах олон хєгжилтэй шинэ зургууд нэмэгдсэн байгаа. За ингээд хамтдаа гэгээлэг ертєнцєєр аялацгаая.
Элдэв зураг (144 фото) №337 Хадгалах
2010-03-24, 01:01