ГЭРЭЛ ЗУРАГ

Нилээн дээхэн vеийн наран шарлагын газруудын тєрх

Нарны туяа хурцаар тєєнєсєн єдрvvдэд усны зах бараадаж, улс олонтой хєєрєлдєн, биеэ ээн хэвтэх нь цагийн цагт модноос гараагvй таашаал авах арга билээ. Ингээд зарим нэг нь та бидний эмээ євєєгийн vеийн, магадгvй зарим нь элэнц євєє эмээгийн маань vеийн наран шарлагын газруудын дvр зургийг хvлээн авна уу. Ямартай ч бvгдээрээ нийлээд нилээн дээхэн vеийн (XIX зууны тєгсгєл, XX зууны эхлэл) наран шарлагын газруудын ретро буюу хар цагаан дvр зургийн цуглуулгыг бий болгожээ. Тэр vед голын эрэг дээр цугласан монголчуудын зургийг ингээд дарсан бол бас єєр нэгэн сонирхолтой цуглуулга бий болох байсан байх даа. Юм бvхэн цагийн эрхэнд vнэхээр танихын аргагvй болтлоо єєрчлєгдєх юм даа. Дашрамд дурьдахад, иймэрхvv дээр vеийн зургуудийг харахаар цаанаа л нэг хоосон мэдрэмж тєрж, далд айдаст автан, сониуч мэдрэмжинд хучигддаг шvv.
Нилээн дээхэн vеийн наран шарлагын газруудын тєрх Хадгалах
2010-07-29, 23:53

Элдэв зураг (176 фото) №368

Оройн мэнд залуусаа, цаг хугацаанд баригдсан их ажлын дараах алжаалыг тань тайлахад туслахаар таны vзэх дуртай "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хvргэхэд бэлэн боллоо. Энэ удаа ємнєх дугааруудыг бодвол нэлээд олон зургуудыг багтаасан vзэх харах зvйл олонтой гоё дугаар болсон гэдэгт итгэл дvvрэн байна. Яг энэ цаг vед дэлхийн єнцєг булан бvрт болж буй vйл явдал, хєгжилтэй агшин, хvмvvсий сонирхолтой паян, байгаль эхийн нvд алдам бvтээл... энэ бvгдийг зєвхєн зургаар дамжуулан та бидэнд хvргэж чаддаг хамгийн гоё бас гэгээлэг, элдэв янзын санаагаар дvvрэн нийтлэл бол энэ билээ. За ингээд найзуудаа сэтгэл сэргээм фото зургийн єнгє алаг ертєнцєєр хамтдаа аялацгаая. Хэрвээ чи амьдралынхаа зурганд єнгє будаг нэмэхгvй бол ямар их уйтгартай тvvх чамайг угтах бол...
Элдэв зураг (176 фото) №368 Хадгалах
2010-07-29, 04:04

Гэмт хэрэгтнvvдийн хар зураг ба жинхэнэ тєрх

Аль ч газрын цагдаагийнхан эрэн сурвалжилж буй этгээдийнхээ царайны тєрхийг хохирогч буюу гэрчийн амыг дагуулан гараараа зурж, хайдаг цаг ард хоцорчээ. Одоо бvх зvйл компютержсон болохоор гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах ажил ч дэндvv амархан болж. Харин урьд ємнє нь яаж ийм тэс хєднлєн зургуудыг хараад, буруутай этгээдийг хайж олж чаддаг байсан юм бол гэдэг нь маш ойлгомжгvй санагдлаа. Уншигч та ч гэсэн жинхэнэ гамт хэрэгтний зургийг хар зурагтай нь харьцуулсан доорхи фотонууныг хараад гайхаж, бас инээд тань хvрэх биз ээ. Ямартай ч хэдхэн жилийн ємнє цагдаа нар ийм л хар зураг ашигладаг байжээ.
Гэмт хэрэгтнvvдийн хар зураг ба жинхэнэ тєрх Хадгалах
2010-07-28, 21:09

Гэрэл зурагчин Феликс Лархер-ийн бvтээлvvд

Уншигч таны гоо сайхны мэдрэмжид Францын алдарт гэрэл зурагчин Феликс Лархер (Felix Larher)-ийн бvтээлvvдийг єргєн барьж байна. Тэрээр єєрийн ер бусын, євєрмєц зургуудаараа Дэлхий дахинд нэрээ тvгээсэн суут уран бvтээлч юм. Феликс нь Adidas, Nike, Diesel, L'Oreal, Virgin, Orange, Citizen K, Elle, Vogue, GQ, Rolling Stone гэхчлэн маш олон алдартай газруудын сурталчилгааны зургуудыг баруун солгойгvй дардаг ажээ. Єнєєдєр тvvний єнгє будаг нь алаглаж, амьдралын баяр баясгалан, гайхалтай эрч хvчийг цацруулсан мэргэжлийн єндєр тєвшний зургуудыг уншигч тантай хуваалцах хvндэтгэлийг хvлээж байгаадаа туйлын баяртай байгаагаа нуух юун.
Гэрэл зурагчин Феликс Лархер-ийн бvтээлvvд Хадгалах
2010-07-27, 21:22

Аавууд бяцхан vрстэйгээ

Эхийн хэвлийд амилдаг бяцхан аз жаргал бvрийн бvрэлдэн бий болохын хамгийн анхны шалтгаан нь эр хvнээс ундардаг амьдралыг тэтгэгч нандин рашаан, хvдэр цээжинд нь багтаж ядах их хvсэл, хайр тэмvvлэл байдаг. Амьдралынхаа утга учир, аз жаргалын тvлхvvр нь болсон ариун амраг гэргийнхээ хэвлийд vрийн заяаг адисласан эрэгтэй хvн бvр “аав” гэдэг хvндэт нэрийн эзэд болж, бяцхан vрсийнхээ зулайг vнэрлэх завшааныг эзэгнэдэг. Сайн аавуудын уул шиг нємєртэй ханхар цээжинд нь тэврvvлж, дотнохон баргил хоолойд нь бvvвэйлvvлэн, хатуухан хирнээ хайр агуулсан араншинд нь хvмvvжиж, тvшиг хайранд эрхэлсэн ээжvvдийнхээ ухаалаг халамжинд хvн болдог хvvхэд бvхэн хэмжээлшгvй их азтай. Ингээд бяцхан vрсээ нvднийхээ цєцгийнєєс ялгалгvй хайрлах хорвоогийн сайхан аавуудын сэтгэл догдлуулам фото цуглуулгаар танд бэлэг барьж байна.
Аавууд бяцхан vрстэйгээ Хадгалах
2010-07-27, 20:52

Элдэв зураг (155 фото) №367

Оройн мэнд найзуудаа, ажлын єдрvvд дуусч долоо хоногийн амралт эхлээд сэтгэл санаа сайхан байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд аагим халуун єдрvvдийг яаж єнгєрvvлэх гэж байна даа. Онцын ажилгvй бол гэрээсээ гармааргvй л байна уу. Хаа сайгvй л ингэж халж байгаа энэ єдрvvдэд та бvхнийг бага ч болов сэрvvцvvлж, сэтгэл оюуныг тань сэргээхээр "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Энэ удаагийн дугаарт маань таныг баясгах олон гайхалтай зургууд багтсан байгаагаас усанд сэлж, сэрvvцэж буй зургууд хамгийн тvрvvнд анхаарлыг тань татаж, болдог бол хувцасаа тайлаад vсрээд ормоор санагдах вий... за ингээд дуртай нийтлэлээ нээж vзээд, ирэх амралтын єдрvvдээ хэрхэн зугаатай єнгєрvvлэх талаар шинэ санаа оноо авна биз дээ. 
Элдэв зураг (155 фото) №367 Хадгалах
2010-07-24, 06:07

Хамгийн хєгийн засварчдын хєгжилтэй “бvтээлvvд”

Ахуйн хэрэглээний ойр зуурын юмаа засаад янзалчихдаг санаачлага, ухаан, чадалтай байна гэдэг сайн л хэрэг. Тэр тусмаа гарын доорхи юмыг ашиглаад ахуйн хэрэглээний эд зvйлсээ ямар ч байсан ашиглах боломжтой болгочихно гэдэг инженерийн л санаа даа. Гэхдээ зарим “засварчид” арай дэндvvлээд, арай л ярваа засвар хийдэг ажээ. Ингээд эвдэрч хэмхэрсэн юмаа элэг татмаар алиа маягаар янзалсан хэдий ч, ажилладаг болгож чадсан хvмvvсийн сонирхолтой ажлуудын vр дvнгийн цуглуулгыг хvргэе. Энэ хvмvvст хамгийн сvvлийн vеийн багаж зэвсэг, сайхан офис єгчихвєл ямар гайхалтай бvтээлvvдийг хvн тєрєлхтєнд бэлэглэхийг нь тєсєєлчих шиг л боллоо. Хир баргийн хvнд заяахгvй алиадуу маягийн инженерийн ухаантнууд юм.
Хамгийн хєгийн засварчдын хєгжилтэй “бvтээлvvд” Хадгалах
2010-07-24, 02:57

Эмэгтэйчvvдийн шоронгийн амьдрал

Румыны нэгэн эмэгтэйчvvдийн хориход маш сонирхолтой туршилтыг хийжээ. Туршилтыг санаачлагчид нь зургаан бvсгvйг сонгон авч, тус бvрт нь нэг нэг тоон аппарат єгєєд, шорон доторх сонирхолтой санагдсан бvхнийхээ зургийг дарахыг хvсчээ. Бvсгvйчvvд ч vvргээ маш сайн гvйцэтгэж, эрх чєлєєтэй бидний хувьд маш шинэлэг, сонирхолтой, євєрмєц санагдахаар нэгэн орчны єдєр тутмын амьдралын гайхалтай хормуудын тєгс цуглуулгыг бvтээж чаджээ. Амьдралдаа нєхєж баршгvй алдаа хийж, эрх чєлєєгєє хасуулсан ч гэсэн энэ хорвоогийн уянгалаг оршихуй болсон бvсгvйчvvд л хойно уян зєєлєн, хайр татам мэдрэмж энэхvv цуглуулгаас ханхлах ажээ.
Эмэгтэйчvvдийн шоронгийн амьдрал Хадгалах
2010-07-23, 21:55

Фото зурагчин Жан Поль Гуд-ын сор бvтээлvvд

Одоо та бvхэндээ Францийн Сен-Мандед мэндэлсэн 70 настай зурагчин, зураач, график дизайнер, рекламны найруулагч  Жан-Поль Гуд (Jean-Paul Goude)-ын уран бvтээлийн дээжээс толилуулах гэж байна. Тэрээр хувийн рекламны студи байгуулан Perrier, Citroën, Chanel гэх том брэндvvтэй хамтран ажиллаж байв. Пауло хэмээх нэг хvvтэй байсан бєгєєд энэ бол тvvний урлагийн охин тэнгэр дуучин, модель Грэйс Жонс (Grace Jones) -той амьдарч байхад гарсан хvv аж. Тvvний ажил амьдралтай Грэйс Жонс салшгvй холбоотой бєгєєд уран бvтээл нь хvртэл зєвхєн тvvнд л зориулагдсан мэт... Ингээд залуусаа алдарын оргилд хvрч чадсан бас нэгэн авъяаслаг зурагчины бvтээлийг хамтдаа тольдоцгооё.
Фото зурагчин Жан Поль Гуд-ын сор бvтээлvvд Хадгалах
2010-07-23, 04:37

Юсуф Карш-ын алдартнуудын хєрєг зургууд

Уншигч таны мэлмийн ємнє Канадын хєрєг зургийн мастер Юсуф Карш (Yousuf Karsh) –ын (1908 оны 12 сарын 23 – 2002 оны 7 сарын 13) дуранд єртсєн хамгийн алдартай хvмvvсийн євєрмєц тєрхvvдийг дэлгэж байна. Юсуф Карш нь Туркийн Мардин хотод мэндэлжээ. Тvvний гэр бvл нь хомроголон устгах vйл ажиллагаанаас дvрвэж, Сири-лvv нvvжээ. Тэндээ хоёр жил болсны дараа эцэг эх нь тvvнийг Канадад байдаг тєрсєн ахруу нь явуулсан юм байна. Хэсэг хугацааны дараа Юсуф маань нэрт хєрєг зурагчин Жон Гаро (John Garo)-гийн гарын шавь болохоор Бостоныг зорьжээ. Тэндээ 4 жилийг vдээд, авъяасыг тордвол дэлбээлж, алтны хажуу дахь гууль шарладгийн vлгэрээр нилээн мэргэшсэн Юсуф Карш нь Канадад єєрийн гэсэн фото студийг нээжээ. За ингээд бvгдээрээ энэхvv гэрэл зурагчны дуранд єртсєн гайхалтай хvмvvсийн давтагдашгvй хєргvvдийг хvлээн авцгаая.
Юсуф Карш-ын алдартнуудын хєрєг зургууд Хадгалах
2010-07-23, 00:01

Ер бусын готик бялуу

Тєрєл нэгт нэгэн хvмvvний молор эрдэнийн чинээ гавлын яснаас огт ялгаагvй хэлбэр, vзэмжтэй нэгэн зvйл єєдєєс хараад ширээн дээр байж байхад та тvvнийг хэн нэгний гараар бvтсэн зvгээр л нэг амтат “бялуу” гэж итгээд, амандаа халбагадаж хийж чадах уу? Би л хувьдаа “чадахгvй” гэж хэлмээр байна. Ямартай ч готик стилийн, эсвэл айдас хvрэм гаж зvйлсээс таашаал авдаг хvмvvст зориулсан баярын ширээний нэг иймэрхvv торт байдаг ажээ.  Хvн хvний сонирхол, ертєнцийг vзэх vзэл єєр єєр байдаг хойно, иймэрхvv зvйлсийг таашаадаг хvмvvсийг буруутгахын аргагvй билээ.
Ер бусын готик бялуу Хадгалах
2010-07-22, 23:01

PETA–гийнхны тєрєл бvрийн сонирхолтой vйл ажиллагаа

Энэ дэлхийн хамаг амьтдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд хvмvvнлэг хандахыг хvн тєрєлхтнєєс шаарддаг хэсэг хvмvvс бол PETA нийгэмлэгийнхэн. Тус байгууллагын ан амьтныг хамгаалах зарчимд: “амьтад бол амьд байж, эрvvл орчинд аж тєрєх бvрэн эрхтэй бєгєєд хvн бидэнд ашигтай эсэхээсээ vл хамаарч ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй” – гэсэн ойлголтыг ноён нуруу болгодог байна. Ингээд PETA нийгэмлэгийн цагаан хоол хэрэглэж, vслэг эдлэл хэрэглэснээс нvцгэн явсан нь дээр гэж vздэг сайн дурын гишvvдийн тєрєл бvрийн эсэргvvцлийн арга хэмжээнvvдийн дvр зурагтай танилцая.
PETA–гийнхны тєрєл бvрийн сонирхолтой vйл ажиллагаа Хадгалах
2010-07-21, 23:15