ГЭРЭЛ ЗУРАГ

Хананы завсар хавчуулагдсан нохой

Калифорни мужид Уолли хэмээх нэгэн нохой хоорондоо 15 см зайтай хоёр хананы завсар гацжээ. Тэрээр наашаа ч vгvй, цаашаа ч vгvй болон гацаж, олон цагийг єнгєрєєсєн байна. Тэрээр шєнєжин зогсоо зайгvй хуцаж, гасалсан нь ойр хавийнх хvн амьтанг нойргvй хоноход хvргэжээ. Гэрийн тэжээмэл амьтдын хэрэг эрхлэх газрын ажилтан Жон Велшийн хэлснээр Уолли нохой нь Кафедрал сититэй тэнцэх єндєртэй хоёр барилгын 15 см зайтай хананы завсах хавчуулагдсан байсан бєгєєд тэднийг ирэхэд байдгаараа сульдаж ядарсан байжээ. Одоо дєрвєн настай уг нохой нь муур юмуу туулайны араас хєєцєлдєн, энэ завсар орсон байх магадлалтайг ноён Велш тайлбарласан байна. Ажилчид нохойг гаргаж авахын тулд 40 минутыд туршид ханыг нурааж эвджээ. Тэд гаргаж авсныхаа дараа Уоллид гамбир, бяслаг єгсєнд єнєєх нь амаа олохгvй идэж орхисон байна. Нохой эмнэлэгт хэвтэж байгаа бєгєєд, эзнийг нь яаралтай олох ажил єрнєж байгаа аж. Хэрэв тvvнийг эзнийг ойрын хугацаанд олохгvй бол шинэ эзэнтэй болгох тєлєвлєгєєтэй байгаа юм.
Хананы завсар хавчуулагдсан нохой Хадгалах
2011-01-19, 07:48

Биеэ хэрцгийгээр зэрэмдэглэгчид

Нvvр амаа энд тэндгvй цоолж, цоохор эрээн болтол нь сийлэн зэрэгмдэглэдэг хvмvvсийг би лав хэзээ ч ойлгохгvй байсаар нєгєє ертєнцийн нарыг vзэх байх аа. Харин та ийм хачин гаж сонирхолтой хvмvvсийг ойлгодог уу? Ингээд аливаа зvйл хэрээс хэтрэхээрээ дэмий болдог гэдгийг ойлгодоггvй, магадгvй ингэж байж л амьдралын амтыг мэдэрдэг аймшигтай сонин хvмvvсийн фото цуглуулгыг хvлээн авцгаая. Энд vнэхээр амилсан чєтгєр, аймшигтай мангас шиг хvмvvс байгаа тул болгоомжтой vзэхийг зєвлєж байна.
Биеэ хэрцгийгээр зэрэмдэглэгчид Хадгалах
2011-01-19, 07:38

Спортын бvх тєрлийн тамирчдын биеийн онцлогууд

Єндєр чадвартай, мэргэжлийн тамирчин байх гэдэг нь гялгар сэтгvvлийн хавтас дээрхи шиг зургаан тэгш гэдэсний булчин, аварга том хєхтэй єндєр чийрэг эр юмуу, єргєн цээж, нарийхан билхvйстэй гуалиг сайхан бvсгvй байна гэсэн vг биш гэдгийг нотолсон ер бусын фото нийтлэлийг танд хvргэж байна. Энд бvх тєрлийн спортын жинхэнэ мастеруудын биеийг хамгийн тєгс тєгєлдєр байдлаар буулгасан байгаа. Мэдээж байнга идэвхитэй хєдєлгєєнд байж, булчингаа хєгжvvлдэг болохоор бvгд л чийрэг, сайхан биетэй байх ажээ. Гэхдээ хамгийн гол нь спорт бvрийн онцлогоос хамаараад тамирчдын єндєр намаараа, биеийн харьцаа, ерєнхий шинж хэлбэрээрээ єєр єєр байх ажээ. Ингээд Бvгдээрээ спортын мастеруудын тєрєл бvрээ тєлєєлсєн биеийн хэлбэрvvдийг хvлээн авангаа, ямар спортоор хичээллэвэл хамгийн сайхан биетэй болж болохыг олж мэдэцгээе.
Спортын бvх тєрлийн тамирчдын биеийн онцлогууд Хадгалах
2011-01-19, 00:48

Онгоцны нэгдvгээр зэрэглэлийн суудал

Яагаад тэнгэрийн тємєр шувуугаар зорчих нэгдvгээр зэрэглэлийн суудлын тасалбар тийм дуу алдмаар єндєр vнээр зарагддагийг та доорхи гэрэл зургуудаас ойлгож мэдэх болно. Єєрєєр хэлбэл одоо таны мэлмийд онгоцны нэгдvгээр зэрэглэлийн зорчигчид ямар орчин, нєхцєлд vйлчлvvлдгийг харуулсан фото цуглуулгыг хvргэх гэж байна. Уул, vvлний дээгvvр, хязгааргvй огторгуйн доогуур салхины хурдаар дvvлэн нисч, газар газрын хvмvvсийг зорьсон газарт нь хамгийн хурднаар, саадгvй хvргэдэг нисэх онгоцны хамгийн чинээлэг, эрхэм зорчигчдод зориулсан хэсэг нь ийм онцгой, тансаг байхаас ч яах вэ.
Онгоцны нэгдvгээр зэрэглэлийн суудал Хадгалах
2011-01-18, 09:05

Аюул ослын эрмэг дээр

Цагаа тулвал ганцхан болгоомжгvй хєдєлгєєн, нэгхэн хормын анхаарал сарнилаас болж амь эрсдэж, аз таарвал тvмэн амь аврагддаг бєв бєєрєнхий хорвоо дээрхи амьдрал гээч сонин зvйл заримдаа “орос рулетк” ч юм шиг, азын сугалаа ч юм шиг санагдах ажээ. Тэгвэл бvгдээрээ одоо хэсэгхэн хугацаанд орвонгоороо ч эргэж мэдэх хvний амьдралын дэндvv болгоомжгvй, эрсдэлтэй vйлдлvvдийн фото хальсанд буусан хэдхэн агшных нь бяцхан цуглуулгыг хvлээн авцгаая. Хvмvvс яагаад аюултай гэдгийг нь мэдсээр байж дэндvv эрсдэлтэй алхмуудыг удаа дараалан хийж, ар араасаа эрvvл мэндээ, амьдралаа алдсаар байдаг юм бол? Магадгvй ийм болгоомж анхааралгvй хvмvvс дэлхий дээр оршсоор байдаг болохоор амьдрал улам илvv сонирхолтой байдаг биз ээ.
Аюул ослын эрмэг дээр Хадгалах
2011-01-18, 08:49

Элдэв зураг (163 фото) №390

Vдшийн мэнд хvргэе найзуудаа, долоо хоногийн амралтаа сайхан єнгєрvvлсэн гэдэгт итгэж байна. Нийслэлд маань жавар тачигнасан єдрvvд болж байна. Монголчууд бидний баярууд дуусах биш, тун удахгvй "Цагаан сар" маань болох гээд єнєєдєр ажлын єдрєєс дутхааргvй тvм тvжигнэж, бум бужигнасан єдєр байлаа. Ямар ч байсан єглєє таныг хамгийн тvрvvнд vзэх дуртай "Элдэв зураг" чинь угтаасай гэж хvсээд, амжиж нийтлэлээ хvргэсэндээ баяртай байна. Найзууд минь гэрэл гэгээтэй зvйлсийг бvтээж, чин сэтгэлээрээ эргэн тойрны хvмvvстээ урам зориг, эрч хvчийг тvгээж яваарай. Эргээд харахад амьдрал чинь дардан биш байвч ирээдvй чинь гэгээн байгаа. Хорон муу зvйлс элдэв янзаар чамайг оролдовч хол явж чадахгvй ээ, хоосон тэр ертєнц сайн сайханд бууж єгнє. Харин чи тэвчээртэй, тэмvvлэлтэй байгаарай, чамд амжилт хvсье.
Элдэв зураг (163 фото) №390 Хадгалах
2011-01-17, 09:37

Диваажинд хувцас ємсєх хэрэггvй

“Жавар євєє” хvйтэн гараараа хэн хvний хацрыг алгадаж, “Харих болоогvй шvv, хvvхээ”-хэмээн ёжтойхон шиг чихэнд шивнэн тас тас хєхєрч байхад дэлхийн єєр нэгэн єнцєгт наран халуунаар тєєнєж, хувцасаа тайчин хаяж толгойгоороо хєл хиймээр дулаахан, халуухан, бас хєгжилтэй байгаа гэж бодохоор дэлхийг бєєрєнхий гэдэгт нь уур хvрмээр ч юм шиг, баярламаар ч юм шиг санагдах ажээ. Vvний нэгэн жишээ, баталгаа болгож нэгэн европ бvсгvйн Малдив дахь аялалын зургуудыг зvгээр л сонин болгон таны мэлмийд хvргэж байна. Энэ бvсгvй яг энэ єдрvvдэд Малдивт охинтойгоо амарч байгаа бєгєєд “Диваажин дээр хувцас ємсєхийг ч хvсдэггvй юм билээ”- хэмээн хvйтэн єдрvvдийг арай ядан даван єнгєрvvлж байгаа бидэнд гайхуулах аятай хэлсэн байх юм. Ингээд халуун орны аз жаргалаас амсан, атаархангаа, сайхан бvсгvйн нvцхэн шахуу зургуудаар нvдээ баясгацгаая.
Диваажинд хувцас ємсєх хэрэггvй Хадгалах
2011-01-17, 06:36

Амь нас, айж ичихээс чухал зураг авахын хvслэн

Хэрэгтэй хормыг, зєв єнцгєєс нь, цагаа олж хальсанд буулгахын тулд газар газрын олон янзын, жинхэнэ хоббитой гэрэл зурагчид ямар их зvйлийг золиосолж, яасан их хичээл чармайлтыг гаргадаг болохыг та энэхvv нийтлэлээс олж харах болно. Гэрэл зурагчид заримдаа ер бусын бvтээлийг бий болгохын тулд хvнээс гарамгvй тэсвэл тэвчээр, эр зоригийг єєрєєсєє шавхаж, айж ичихийг мартах шаардлагатай болдог. Заримдаа бvх хvнлэг байх уу, эсвэл сонгосон мэргэжилдээ vнэнч vлдэх vv гэсэн хоёр туйлт сонголтын аль нэгийг нь хийх хэрэгтэй болдог. Гэхдээ ийм л замыг тэд єєрсдєє л сонгосон. Тэдний туйлын хvсэл бол хvн тєрєлхтний тvvхийг єєрчилж, дэлхий дахиныг шуугиулсан гайхалтай зургийг дарж, нэрээ мєнхрvvлэх байдаг билээ. Vvний тулд галзуу барын аманд гараа хийж, гамшигийн vеэр нvцгэн гvйхээс буцахгvй зоригтой, тэмvvлэлтэй байх нь арга ч vгvй биз ээ. Ингээд бvгдээрээ гэрэл зурагчидтай холбоотой маш сонирхолтой фото цуглуулгыг хvлээн авцгаая.  Магадгvй та гэрэл зураг сонирхдог бол танд энэ нийтлэл маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Амь нас, айж ичихээс чухал зураг авахын хvслэн Хадгалах
2011-01-17, 06:07

Азийн цэргийн хvчин чадлын єсєлт

Бvх улс орнууд єєрсдийнхєє хvчин чадлыг байнга нэмэгдvллэхийн тулд мэрийдэг. Азийн орнууд ч vvнээс хоцорсонгvй. Азийн орнуудын хоорондын том жижиг зэвсэгт мєргєлдєєний явцад байлдааны урлаг улам нарийсч байна. Энэ нь эдгээр улсуудын тєр засгийн газруудаас зэвсэгт хvчин, цэргийн аж vйлдвэрийнхээ хєгжилд улам их анхаарал тавихыг шаардсаар байна. Хамгийн ихээр зэвсэгт хvчнээ хєгжvvлж чадсан нь Хятад  улс юм. Эдvгээ тус улсын арми дэлхийд хамгийн томд тооцогдож байна. Хятадын жинхэнэ цэргийн албанд 2.250.000 хvн алба хааж байна. Єєрєєр хэлбэл, Хятадын арми Латви улсын нийт хvн амтай тэнцvv гэсэн vг. Тvvгээр ч vл барам Хятад улс орныхоо аюулгvй байдлыг хангахын тулд цэргийн зардлаа байнга нэмэгдvvлсээр байна. Энэ нь ялангуяа АНУ болон тvvний холбоотон улсуудын санааг маш ихээр зовоож байгаа билээ.
Азийн цэргийн хvчин чадлын єсєлт Хадгалах
2011-01-16, 05:44

20-р зууны дунд vеийн сайхан бvсгvйчvvд

Єнгєрсєн зууны эхэн, дунд vед алдар цуугаа мандуулж, гоо vзэсгэлэнгээрээ дуулиан тарьж байсан Америк, Европын кино жvжигчин бvсгvйчvvдийн дуу алдмаар vзэсгэлэнтэй фото цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Тэр vеийн бvсгvйчvvд одоогийнх шиг килограмм килограммаар нь нvvрэндээ будаг нялж, турахын тулд голоо тасалтал хоолоо сойж, эвгvй гарсан зурагаа эвлvvлж янзлахыг мэддэггvй байжээ. Тэд бага зэргийн будалттай цэвэрхэн дулаахан тєрхєєрєє харцыг булааж, яг л байгалиас заяасан уран гоолиг, юм юмтай биеэрээ гайхуулдаг байж. Хэдийгээр улиран одсон цагийн буюу ретро бvтээлvvд боловч бодит амьдралд арай ойр, бас тєгс тєгєлдєрт илvv дєхєм бvсгvйчvvдийн фото зургаас гоо сайхны жинхэнэ таашаалыг амсацгаая.
20-р зууны дунд vеийн сайхан бvсгvйчvvд Хадгалах
2011-01-16, 04:18

National Geographic-ийн ажлын ширээний зурагт хуудсууд

Байгаль эхийн vvсэл хєгжил, тvмэн бодисын оршихуйн нууц, тэдгээрийн хоорондын нарийн уялдаа холбоог, цаашлаад хvн тєрєлхний амьдралыг судалдаг алдарт National Geographic-ийн сэтгvvлчдийн авсан хамгийн шилдэг гэрэл зургуудыг нэгтгэн, ажил хэрэгч хvмvvст зориулан, ширээний хуулганы иж бvрдлийг бvтээжээ. Ингээд таны мэлмийд байгаль эхийн гайхамшгийг, хvн тєрєлхтний бvтээн босголтын сайхныг харуулсан нvд баясгах фото бvхий ширээний хуулгуудыг хvргэж байна.
National Geographic-ийн ажлын ширээний зурагт хуудсууд Хадгалах
2011-01-16, 04:10

Боломжийг алдаагvй сэргэлэн бие хамгаалагч

Таны харж байгаа энэхvv бvсгvй нь Энэтхэгийн алдартай дуучин юм байна. Тvvний мярайлаг бєгєєд хэлбэрлэг бие нь Энэтхэгийн олон эрчvvдийн секс мєрєєдлийг єдєєдєг ажээ. Эрчvvд тvvнрvv яаж харж, яаж тэмvvлж буйг нь харахад л хангалттай биш гэж vv? Тvvний бие хамгаалагч нь ч гэсэн бэлгийн зєв чиг хандлагатай эр хvн болохоороо, тоглолтын дараах эмх замбараагvй байдлын vеэр боломжийг алдалгvйгээр, дуучин бvсгvйн цээжин биенээс ханатлаа барьж, базалж, атгасан болохыг та эндээс харах болно. Харамсалтай нь энэ явдлын дараа шууд л ажлаасаа халагдсан байна. Гэхдээ ажлаа алдсан ч гэсэн боломжийг алдаагvй тvvнд Энэтхэгийн олон эрчvvд атаархаж, бас бахархаж байгаа биз ээ. Ингээд ийм нэгэн хєгжилтэй явдлын дvр зурагтай танилцацгаая.
Боломжийг алдаагvй сэргэлэн бие хамгаалагч Хадгалах
2011-01-14, 23:19