ГЭРЭЛ ЗУРАГ

Маш том нvдтэй бvсгvй

Танд энэ зураг дээрхи бvсгvй таалагдаж байна уу? Тvvнд ер бусын том нvд, эмэгтэй хvн бvрийн хvсдэг гуалиг бие заяажээ. Vнэхээр тэр болгон таараад байдаггvй хvvхэлдэй шиг бvсгvй гэдэгтэй нь та санал нийлж байгаа байх. Гэхдээ зарим хvний хувьд тэрээр том нvдтэй биш, харин жижигхэн толгойтой санагдаж магадгvй л юм. Ямартай ч интернэтээр нэг байдаг хагас нvцгэн охидын vй олон зурагнаас содон л харагдаж байна. Ингээд эгэл жирийн боловч маш гойд гадаад тєрхтэй нэгэн охины хувийн зургуудыг тантай хуваалцая.
Маш том нvдтэй бvсгvй Хадгалах
2011-03-04, 07:57

Нэгэн сэтгэл зvйчийн зальжин сурталчилгаа

Ємнєд Хєршийн нэгэн дундаж насны сэтгэл зvйч эр маш зальжин аргаар єєрийнхєє vйл ажиллагааг сурталчилсныг тантай хуваалцаж байна. Тэрээр бусадтай адил зурагт радиогоор, эсвэл єєрийн vйлчлvvлэгчдийн дам яриагаар олонд танигдахыг яаралгvйгээр, сайхан биетэй, царайлаг бvсгvйчvvдийг нэгэн ижил дотуур хувцасаар “гоёод”, гудамжинд тэднээр пайз єргvvлэн зогсоож, єєрєє хажууд нь суужээ. Ямар зvйлийг сурталчилж, олны анхаарлыг татахыг хичээж байсныг нь бид даанч мэдэхгvй юм. Ямартай ч сэтгэлзvйч эмч гэхэд содон л арга байгаатай маргах юм алга. Хятадаар уншиж чаддаг хvн байвал бvсгvйн барьсан пайзан дээр юу гэж бичсэн байгааг сэтгэгдэл дээр хэлж єгч туслаарай.
Нэгэн сэтгэл зvйчийн зальжин сурталчилгаа Хадгалах
2011-03-04, 02:30

Мартин Шоллерын нvдээр алдартнуудыг харах нь

Хєрєг зургуудаараа дэлхийд тэргvvлдэг, хамгийн алдартай гэрэл зурагчдын нэг бол Мартин Шоллер (Martin Schoeller) юм. Єєрсдийнх нь дотоод сэтгэлийг илэрхийлэх, маш энгийн бєгєєд том хэмжээтэй хєрєг зургаа Шоллер-оор авахуулах дургvй алдартанг та хаанаас ч эрээд олохгvй гэдэгт итгэлтэй байж болно. Тvvний дуранд Дэлхийн алдартнууд ихэвчлэн ямар ч будаг, илvv маяггvйггээр, яг л байгаагаараа буудаг байна. Гэхдээ тэрээр vргэлж макро зураг авдаг болохоор нvvрнийхээ хамаг єє сэвийг нийгэмд дэлгэхээсээ эмээсэн зарим эмэгтэй одууд мэдээж бага зэрэг будаг хэрэглэдэг ажээ. Гэхдээ л Шоллерын бvтээлvvдийг ажихад дээдийн дээд оргилд гарч чадсан хvмvvс ч гэсэн та бидэнтэй ижилхэн болохыг мэдэрч, хэмжээлшгvй энгийн байдлын салхи хєрєг бvрээс vлээх аж. Зvрх сэтгэлдээ хайрлаж хvндэлж явдаг хvмvvсээ ийм ойроос харах боломж тэр болгон олдохгvй шvv дээ.
Мартин Шоллерын нvдээр алдартнуудыг харах нь Хадгалах
2011-03-04, 02:17

“Хогийг vнс” хэмээх хєдєлгєєний дvр зураг

Хойд Хєршийн “Дайн” хэмээх нэгэн уран бvтээлчдийн нэгдлийн залуус нь “Хогийг vнс” хэмээх нэгэн ер бусын бєгєєд vзvvштэй хєдєлгєєнийг єрнvvлжээ. ОХУ-ын цагдаа нарын талаарх шинэчилсэн хууль хэрэгжиж эхлэх єдєр буюу 2011 оны 3-р сарын 1-нийг тохилдуулан єрнvvлсэн энэхvv акцийн хvрээнд “Дайн” нэгдлийн сайн дурын залуус олон нийтийн газраар зорчих эмэгтэй цагдаа нарыг vнсчээ. Ямартай ч шинэчилсэн хуулийн дараа ОХУ-ын ЦЕГ-ын мэргэжилтнvvдийн нэрийг нь одоохондоо єєрчлєєгvй байгаа аж. Мєн зарим цагдаа нарыг хилийн чанадад гаргаад байгаа бєгєєд 6-р сарын нэгэнд болох ахин шалгалтын дараа л тэднийг албан ёсоор цагдаа хэмээн хvлээн зєвшєєрєх юм байна. Ингээд “Эрийн сайнаар цагдаа тавья” хэмээх Ганчимэгийн нийтлэлийн гол санааг манайд биш Хойд хєршид хэрэгжvvлж эхэлж байгаа vйл ажиллагаатай холбоотой сонирхолтой хєдєлгєєний дvр зурагтай танилцацгаая.
“Хогийг vнс” хэмээх хєдєлгєєний дvр зураг Хадгалах
2011-03-03, 08:05

Єєрсдийгєє гаргуунд нь гаргасан охид

Ихэвчлэн бид та бvхэнд, охид бvсгvйчvvд, зарим эрчvvдийн санаанд оромгvй их жин хаясан талаар, эсвэл гоо сайхны мэс ажилбарт орох юмуу нvvрээ будсаныхаа дараа хэрхэн тєрєл арижлсаныг харуулсан фото нийтлэлийг хvргэдэг билээ. Єєрєєр хэлбэл дандаа сайн талруугаа єєрчлєгдсєн хvмvvсийн талаар мэдээллийг тантай хуваалцдаг. Тэгвэл энэ удаа гадаад vзэмжний єєрчлєлтийн тvvхийг арай єєр єнцгєєс нь харж, урьд нь єєлєхийн аргагvй vзэсгэлэнтэй байсан хирнээ ямар нэгэн шалтгаанаар єєртєє анхаарал тавихаа больсноосоо болж, хэсэг хугацааны дараа зєєлнєєр хэлэхэд “гахай”, арай зєєлрvvлвэл “vнээ” болтлоо таргалсан эмэгтэйчvvдийн фото цуглуулгыг хvргэхээр бэлтгэлээ. Хvн єєртєє анхаарал тавихад ямар гайхамшгийг бvтээж чаддагийг бид сайн мэднэ. Харин єєрийгєє анхаарахаа байсан цагтаа хvн бас яаж доройтож болдогийг одоо мэдэхэд илvvдэхгvй байх.
Єєрсдийгєє гаргуунд нь гаргасан охид Хадгалах
2011-03-02, 17:35

Классик гэрэл зурагчин Henry Diltz

Дээхэн vеэс эхлэн чанартай, агуулгатай зураг дарсаар ирсэн жинхэнэ классик уран бvтээлчдийн нэг болох Хенри Дильтз (Henry Diltz) нь 1938 онд АНУ-ын Канзас-т мэндэлжээ. Modern Folk Quartet хамтлагт хєгжим тоглож байх цагаасаа эхлэн гэрэл зураг сонирхох болсон байна. Тэр vедээ Хенри нь єєрийн хамтлагийнхаа болон бусад амьд хєгжимчин найз нарынхаа тоглолт болон цомогийн зурагт хуудасны гэрэл зургуудыг дарж байжээ. Тvvнчлэн домогт Woodstock наадмын гэрэл зургуудыг тvvнгvйгээр тєсєєлєх боломжгvй юм байна. Єнєєдрийн байдлаар Дильтз  Калифорнид амьдарч байгаа бєгєєд Генри Роллинз (Henry Rollins)-той хамтарч, The Henry Rollins Show нэвтрvvлэгт ажиллаж байгаа аж. Ингээд 20-р зууны алдартай дуучин, хєгжимчдийн зургуудыг Хенри Дильтз-ийн дурангаар тольдоцгооё.
Классик гэрэл зурагчин Henry Diltz Хадгалах
2011-03-01, 21:16

Ємнєд Америк болон Ойрхи Дорнодын цаг уурын хєтлєгчдийг харьцуулсан нь

Ємнєд америкийн бvх зурагтны сувгийн цаг агаарын мэдээг энгэр задгай, хормой богино, эсвэл бариу ємсгєлтэй дээд зэргийн тачаангуй бvсгvйчvvд хєтєлдєг. Vзэгчид цаг уурын мэдээг биш, харин тухайн бvсгvйчvvдийг бvлтийтлээ харж суугаа гэдгийг ч тэд маш сайн мэддэг биз. Тиймээс ч хvмvvс нь мэдээллийн хєтєлбєр бvрийг vзэж, цаг уурын мэдээг тэсэн ядан хvлээдэг байх. Харин Ойрхи Дорнодод энэ байдал бvvр эсрэгээрээ єрнєдєг байна. Магадгvй тэндэхийн цаг уурын мэдээг эрчvvд нь огт vздэггvй гэдэгт итгэлтэй байна шvv. Ингээд цаг уурын мэдээний хэв маягийн хоёр туйлийг харьцуулан харцгаая.
Ємнєд Америк болон Ойрхи Дорнодын цаг уурын хєтлєгчдийг харьцуулсан нь Хадгалах
2011-03-01, 20:55

Уруулан дээрхи маш бvтээлч зурагнууд

Хvний илэрхийлэхийг хvссэн vгс нь сэтгэлийн гvнд боловсорсон бодлын утсыг тээсээр гадагшлахдаа ам, уруулаар л дамждаг. Хvний бие организм, нийгмийн харилцаанд маш єндєр vvргийг гvйцэтгэдэг ам гэдэг эрхтэн, тэр тусмаа уруул нь бурхны ивээлээр маш гоёмсог, vзэсгэлэнтэй хэлбэртэй байдгийг та анзаардаг уу? Энэхvv мэдрэмтгий ягаан эрхтнийг тєрєл бvрээр будаж, жаахан бvтээлч сэтгэлгээгээр хандаж чадвал жинхэнэ урлагийн бvтээл бий болдог ажээ. Ингээд уруулан дээр зурсан тєрєл бvрийн сонирхолтой зургуудын цуглуулгатай танилцацгаая.
Уруулан дээрхи маш бvтээлч зурагнууд Хадгалах
2011-02-27, 23:30

Гvржийн ноён цагдаа нар

Саакашвили-г ирэхээс ємнє Гvржийн ард тvмний хувьд Дотоод Хэргийн Яам нь сурсан мэдсэн эрдэм тааруу хэдэн нєхдvvдээр дvvрсэн, хээл хахуульд идэгдэж ялзарсан, хуулийг жинхэнэ гууль болгодог газар байжээ. Харин одоо бол байдал эрс єєрчлєгдсєн байна. Ард тvмний дунд явуулсан санал асуулгаар иргэдийнх нь 87% нь тєрийн цагдаа нарт итгэдэг болохоо баталжээ. Гэтэл шинэчлэлт хийхээс ємнє энэ vзvvлэлт нь 10%-д хvрэхгvй байж. Манай тєрийн албан хаагчдад ч Гvржийн дотоод бодлогоос сурах зvйл мєн ч их байгаа мэт санагдсаныг нууж чадсангvй ээ. Ингээд сайн сайхан єєрчлєлтєд найдахын хажуугаар тєрєл арилжсан Гvржийн цагдаа нарын алба vvргээ хэрхэн гvйцэтгэх болсон талаарх фото нийтлэлийг танд хvргэе.
Гvржийн ноён цагдаа нар Хадгалах
2011-02-27, 00:02

Дэлхийн их хотуудын єєрчлєлт

Єнгєрснийг vлдээж, ирээдvйрvv хар хурдаараа тэмvvлэх цаг хугацааны эрхшээлд Дэлхийн томоохон хотууд хэрхэн єєрчлєгдсєєр, єнєєдєр ямархуу дvр тєрхтэй болоод байгааг бодитоор харуулсан сонирхолтой нийтлэлийг танд хvргэж байна. Архитектурын шинэ шинэ бvтээлvvд, технологийн дэвшил, улс орны хєгжил, зєв хот тєлєвлєлт нь эднийг vнэхээр хэдхэн жилийн тэртээх байдлаас нь тєрєл арилжтал єєрчилж чаджээ. 10 жилийн ємнє Улаанбаатар хот маань ямар байлаа, єнєєдєр ямар болсныг нь харьцуулаад бодохлээр л дэлхийн хамгийн хєгжилтэй орнуудын томоохон хотууд хэрхэн хурдацтай єєрчлєгдєх нь тєсєєлєгдєж байгаа биз ээ. Хvн тєрєлхтний дэлхийгээр нэг цацах соёл иргэншил, бvтээн босголтын vр ямар хурдан боловсорч, ургаж байгаагийн нэгэн гайхалтай жишээтэй танилцацгаая.
Дэлхийн их хотуудын єєрчлєлт Хадгалах
2011-02-26, 22:40

Ливийн удирдагч Аль-Каддафи-гийн эмэгтэй бие хамгаалагчид

Ливи улсын удирдагч Муаммар Аль-Каддафи нь эмэгтэй бие хамгаалагчдаар єєрийгєє хvрээлvvлээд зогсохгvй, тэднийг маш єндєр шалгуураар авдаг байна. Тvvний бие хамгаалагчаар ажиллах эмэгтэй нь шаардлагатай vед єєрийнх нь тєлєє амь насаа гаргуунд нь гаргах тангаргыг єргєдєг ажээ. Тэд удирдагчаа хоногийн 24 цагийн турш, єдєр шєнєгvй сахих vvрэгтэй. Тус улсад Каддафи-гийн бие хамгаалагч байх нь эмэгтэйчvvдийн хувьд нэр тєрийн хэрэг юм байна. Тиймээс олон олон охид бvсгvйчvvд тусгай сургалтанд сууж, бие махбодын дааж давшгvй хvнд ачааллын ард гарах хэрэгтэй болдог. Энэхvv сургалтын хvнд хэцvv дарамт шахалт, шалгуурыг давж чадсан цєєн тооны хэдхэн эмэгтэйчvvд нь єндєр зэрэглэлийн киллер, бууны мэргэжилтэн, тулааны урлагийн мастер тєдийгvй хамгийн гол нь Муаммар Аль-Каддафи-гийн бие хамгаалагч болж чаддаг ажээ.
Ливийн удирдагч Аль-Каддафи-гийн эмэгтэй бие хамгаалагчид Хадгалах
2011-02-25, 17:49

Дэлхийн хамгийн том 3D зураг Хятадад бий болжээ

2011 оны 2-р сарын 5-ны єдєр БНХАУ-ын Сы Чуань мужийн Чэн Ду хотод дэлхий дээрхи хамгийн тол 3D зургийг албан ёсоор олонд танилцуулжээ. Энэхvv бvтээл нь уртаашаа 32,2 метр, єргєєшєє 23,3 метр бєгєєд 892 квадрат метр талбайтай юм байна. “Арслангийн vvдэн дээрхи хавцал (суваг)” хэмээх нэртэй энэхvv зургийг Чи Синхуй хэмээх Хятадын зураач нэг сарын хугацаанд бvтээжээ. Энэхvv бvтээл нь мэдээж “Гиннесийн амжилтын ном”-нд бvртгэгдсэн байна. Ингээд дэлхийн хамгийн тол 3D зургийг таны мэлмийд єргєн барьж байна.
Дэлхийн хамгийн том 3D зураг Хятадад бий болжээ Хадгалах
2011-02-25, 17:34