ГЭРЭЛ ЗУРАГ

60-70-аад оны мини юбканууд

Ямар ч эмэгтэй хvн банзал юмуу даашинзыг єсгийтэй гуталтай хослуулан ємсєхєєрєє ердийнхєєсєє хэд дахин илvv vзэсгэлэнтэй, эмэгтэйлэг харагддагийг бид мэднэ. Тэр тусмаа ташаа гуяыг чимсэн богино банзал бол ямар ч бvсгvйг ямар ч vед сайхан биш юм аа гэхэд тачаангуй харагдуулдаг эд шvv дээ. Тиймээс ч дэлхий дээрх бараг бvх соёл иргэншилд ямар нэгэн чухал арга хэмжээнд эсвэл сайхан харагдах зайлшгvй шаардлагатай тулгарсан vедээ ямар ч бvсгvй ёс юм шиг банзал буюу даашинзыг л сонгосоор ирсэн. Ингээд бvгдээрээ 60-70-аад оны єрнєдийн бvсгvйчvvд ямар даашинз, банзлаар гоёдог байсныг сонирхолтой ретро фото цуглуулганаас олж мэдэцгээе. Хувцас загварын хандлага vргэлж давтагдаж байдаг учраас эртний энэхvv загваруудаас магадгvй та маргаашийн гоёлынхоо санааг авах байх.
60-70-аад оны мини юбканууд Хадгалах
2011-03-23, 23:30

Махчин шувуу хvvхэд шvvрч байгаа агшин

Хvний хорвоод тєрєєд хєлд орж амжаагvй байсан нэгэн алаг vрийг аварга том махчин шувуу шvvрэн одож буйг харуулсан эгзэгтэй бєгєєд элэг эмтэрмээр фото агшныг тантай хуваалцая. Энэ хvvг эсэн мэнд vлдсэн байгаасай гэж чин сэтгэлээсээ хvсч байна. Ирээдvй нь яаж, эргэсэн нь, махчин шувууны єдрийн зоог болсон эсэх нь тодорхойгvй энэ бяцхан хvvгийн амьдралын аймшигтай агшныг хальсанд буулгасан гэрэл зурагчин нь бvтээлийн хувьд жинхэнэ сайн бvтээлийг туурвижээ. Харин хvн чанарын хувьд хэлж мэдэхгvй юм. Гэрэл зургийн сэтгvvлч бvр аугаа бvтээлийг туурвихын тулд хvн чанар, амбиц хоёрынхоо аль нэгийг сонгох шаардлагатай болдог гэдэг vгний vнэн мєн нь энэ гурван зурагнаас танд тод томруунаар харагдах байх. Энэ тохиолдолд зурагчин нь хvн чанарыг биш, харин ажлын амжилтаа сонгосон бололтой.
Махчин шувуу хvvхэд шvvрч байгаа агшин Хадгалах

Элдэв зураг (148 фото) №395

Сайн уу найзуудаа, та бvхэнтэйгээ ямар нэг сэдэв, агуулганд баригдахгvй ярилцах боломж олгодог "Элдэв зураг" фото нийтлэлээр уулзаж байгаадаа баяртай байна. Ойрдоо шинэ булан, бас бус зvйл дээр ажиллаад цаг зав муутай болоод таны vзэх дуртай цувралуудыг удааж байгаадаа хvлцэл єчье. Хэд хоногоос "Монголын бяцхан vрс" цувралын шинэ дугаар хvрэх бєгєєд дараа нь "Монгол элдэв зураг", "Монгол охид" гэсэн дарааллаар явах болно. Ямартай ч хэдvvлээ гадаад ертєнцийн сонин хачин, хєгжилтэй болон сонирхолтой агшнуудыг багтаасан "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг хvлээн авч vзэцгээе. Ямар зvйл чиний хорхойг хvргэж, сониуч занг чинь єдєєдєг вэ? Тэр л сонирхсон зvйлдээ vнэн сэтгэлээ зориулаарай найз минь...
Элдэв зураг (148 фото) №395 Хадгалах
2011-03-22, 02:22

Машинаа сармагчинд бvv vлдээ

Уилтширийн вант улсын Уэльс-д байрладаг Лонглит хэмээх суурин дахь зоопаркаас хийсэн нэгэн хєгжилтэй фото сурвалжлагыг уншигч таны чєлєєт цагт зориулан хvргэж байна. 1966 онд энэхvv сууринд Британий хамгийн анхны сафари-хvрээлэнг байгуулжээ. Сафари-парк-аар зочлогсод “Дорнод африкийн эзэмшил”, “Сармагчингийн ширэнгэ”, “том хvрээлэн”, “хандгайн хvрээлэн” гэх мэтээр ангилсан хэсгvvдээр дараалан айлчилдаг горимтой юм байна. Тус зоопаркаар орж байгаа хvмvvсийг єєрсдийн авто машинаа сармагчингуудын бvст vлдээж огтхон ч болохгvй гэж анхааруулдаг ажээ. Харин хvрээлэнгийн ажилчдын vгэнд оролгvйгээр, машинаа  vлдээж явсан хvмvvст доорхитой ижилхэн зvйл тохиолддог байна. Сармагчин гэж сонин амьтан шvv.
Машинаа сармагчинд бvv vлдээ Хадгалах
2011-03-20, 21:37

Танилц, “ууртай шаргал vст”

@Angry_Blonde буюу “Ууртай шаргал vст” гэдэг nickname-тэй нэгэн 15 настай єхєєрдєм охины twitter-ийн хаяг маш сонирхолтой санагдаад, уншигч танд тvvнийг танилцуулмаар санагдлаа. Охины профайл дээрхи зураг болон бичлэгvvдийг нь харахад тэрээр тийм ч ууртай биш, харин ч хєєрхєн ааштай, хєгжилтэй нэгэн бололтой. Тvvний twitter-ийн шvтэн бишрэгчдийн тоо 7000 хол давжээ. Энэ тоо бол эгэл жирийн єсвєр насны охины хувьд нилээн нvсэрт тооцогдоно. Хэргийн учир нь охины эцэг нь маш алдартай бас “харгис” нэг нєхєр байдагт орших ажээ. “Ууртай” шаргал vстийн нэрийг Хэйли Жейд Мэтерс гэдэг. Тvvний бvтэн нэр болон царайны тєрхєєр нь хэний охин болохыг нь таах гээд vзээрэй.
Танилц, “ууртай шаргал vст” Хадгалах
2011-03-18, 22:47

Belarus Fashion Week-т оролцох загвар ємсєгчдийн шалгаруулалт

Минск хотод ирэх 4-р болох загварын долоо хоногийн vйл ажиллагаанд оролцох моделиудыг єнгєрсєн долоо хоногийн Ням гарагт шалгаруулжээ. Шалгаруулалтын vйл ажиллагаа маш єндєр зохион байгууллалттай, жинхэнэ барууны жишигт хvрэхvйц болж єндєрлєсєн байна. Тэр ч битгий хэл загварын тайзны домог болох хvсэл зоригтой олон арван охид болон тэнд цугласан бусад хvмvvс бvгд дор бvрнээ vнэгvй тарааж байсан цайнаас уух боломжтой байсан нь vлгэр жишээ авмаар болжээ. Ингээд дэлхийн сайхан бvсгvй шалгаруулах тэмцээнийг vзсэнээс ч илvv олон vзэсгэлэн тєгс бvсгvйчvvд, бас нуруулаг сайхан залуусыг нэг дор цуглуулсан арга хэмжээн дээрээс хийсэн фото сурвалжлагаар танд гоо сайхны таашаалыг бэлэглэе. Бас эндээс єрсєлдєгч хэдий олон байлаа ч гэсэн єєртєє итгэлтэй байгаа л бол єєрийгєє сориод vзэх хэрэгтэй гэдэг урам зоригийг та авах байх.
Belarus Fashion Week-т оролцох загвар ємсєгчдийн шалгаруулалт Хадгалах
2011-03-17, 18:35

Тамхинаас гаргах хятад маягийн арга

Хятадын зэвсэгт хvчнийхэн тамхи татаад болдоггvй шинэ цэргvvдийг доорхи аргаар тамхинаас vvрд жигшээж орхидог байна. Єєрєєр хэлбэл тамхи татаж байгаад баригдсан нэгнийг нь ийм маягаар шийтгэж, тамхи хэмээх ганц хормын утаан жаргалыг бэлэглэдэг хорт зvйлээс нэг мєсєн жигшvvлдэг ажээ. Ингээд та бvхэн тамхинаас гарах хамгийн шуурхай аргыг болон хятадад тамхичин цэргvvдийг яаж шийтгэдэг талаарх хоёр мэдээллийг нэг дороос олж авна гэсэн vг. Нэг сумаар хоёр туулай буудацгаая.
Тамхинаас гаргах хятад маягийн арга Хадгалах
2011-03-15, 23:00

Японы цунамид єртсєн газрууд ийм болжээ

Дэлхийн бvх л хэвлэл мэдээллийн байгууллагууд Японы хойд хэсэгт болсон газар хєдлєлт болон цунамигаас vvдсэн хохирол, гамшгийн талаар шуурхай мэдээлсээр байна. Та бvхэн ч энэ талаар мэдээллийг цаг алдахгvй авч байгаа байх. Гамшиг болоод гурав хоног єнгєрч байна. Байдал дээрдэх биш улам хэцvv болж байгаа талаар японы хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Учир нь японд байдаг атомын цахилгаан станц дэлбэрч тvvний хор нєлєє тодорхой нутаг дэвсгэрт тархсан бєгєєд энэ талаар японы засгийн газар мэдээллэхдээ хvний биед ноцтой аюул учруулах зvйл болоогvй гэж мэдээлж байгаа. Гэвч тэднийг ард иргэдээсээ зарим мэдээллийг нууж байгаа гэсэн хардлага байсаар байна. Харин одоо та бvхэндээ Их Наран улсын байгалийн гамшиг болохоос ємнєх болон дараах дээрээс авсан харьцуулсан зурагнуудыг харуулахаар хvргэж байна. 
Японы цунамид єртсєн газрууд ийм болжээ Хадгалах
2011-03-14, 22:43

Бяцхан жаалын Парламентын хурал дээрх хоёр дахь айлчлал

Италийн Европарламентын гишvvн Личия Ронзулли хэмээх бvсгvй єнгєрсєн оны 9-р сард Страсбург дахь хуралдаанд оролцохдоо нярай бяцхан Виктория охиноо дагуулан очиж, олны нvдэн дээр хєхvvлж, хажуугаар нь ажлаа хийснээр хэвлэл мэдээллийн анхаарлыг маш ихээр татаж байсан. Манай сайт ч гэсэн тvvний энэхvv vйлдлийг та бvхэнд тухайн цагт нь хvргэж байсан билээ. Личия Ронзулли нь энэхvv vйлдлээрээ эмэгтэйчvvдийн vvрэг хариуцлага эрчvvдийнхээс хэд дахин их байдгийг, бас яагаад эмэгтэйчvvд амжилтанд тэр болгон хvрч чаддаггvйг, амжилтанд хvрлээ гэхэд ямар хатуу бэрхийг туулдагийг харуулахыг зорьжээ. Тэгвэл энэ бvсгvй саяхны нэгэн хуралдаанаар Виктория хэмээх ой гарантай єнєєх охиноо бас дагуулан оролцосноороо эмэгтэйчvvдийн эрхийн тєлєє тэмцдэг хэвээр байгаа гэдгээ харуулжээ. Дашрамд дурьдахад Личия Ронзулли нь 2009 оноос хойш Европарламентын гишvvн болсон бєгєєд Сильвио Берлусконигийн “Эрх чєлєєний ард тvмэн” намд ажилладаг юм байна. Vрээ тэвэрсэн эх хvн эх орныхоо тєрийг тvшилцэх эрхэм vvргийг хvлээж, олон эрчvvдийн дунд гандан буурахгvй сууж байгааг харахад сэтгэл хєдлєм, бас бишрэм ажээ.
Бяцхан жаалын Парламентын хурал дээрх хоёр дахь айлчлал Хадгалах
2011-03-12, 23:52

Nicholas Kirkwood-ийн эмэгтэй гуталнууд

Бvсгvй хvний ганган дэгжин байхын хамгийн гол тvлхvvр бол чамин гоёмсог гутал билээ. Ямар ч эмэгтэй хvн хэдэн ч гуталтай байсан гэсэн маргаангvй сайхан гутлыг хараад худалдан авахаар улайрдаггvй юм аа гэхэд шуналаа хєдєлгєхгvй байж чаддаггvй шvv дээ. Зарим хэт хээнцэр нэг нь бvvр 500 гуталтай байсан ч гэсэн эцсийн мєнгєє шавхаж байгаад ч хамаагvй хамгийн гоёмсог санагдсан шинэ гутлыг єєрийн болгохоор сэтгэл шулууддаг. Тийм учраас олны дунд од шиг гялалзах дуртай бvсгvйчvvддээ, магадгvй тэдний хайртай найз залуу, нєхрvvдэд зориулж Nicholas Kirkwood-ийн 2011/2012 оны намар/євлийн загварын эмэгтэй гуталнуудын цуглуулгыг хvргэж байна. Загвар зохион бvтээгч Nicholas Kirkwood нь энэхvv цуглуулгаа Парисын загварын долоо хоногийн vеэр толилуулжээ. Таны нvдийг хужирлахаас гадна босго даваад ороод ирчихсэн байгаа урин цагаар хєлдєє углах гуталны тань сонголтод нєлєєлж, тодорхой хэмжээний санаа єгнє гэдэгт итгэлтэй байна.
Nicholas Kirkwood-ийн эмэгтэй гуталнууд Хадгалах
2011-03-12, 23:27

Багаасаа гаж стильтэй болсон хvv

“Энэ орчин vеийн хvvхдvvд арай л хvмvvжил муутай” гэдэг vг чинь эртний Грекээс ч ємнєх vеэс гаралтай гэж соён гэгээрvvлэгч Баабар нэгэнтээ хэлсэн билээ. Єєрєєр хэлбэл хvн тєрєлхтний соёл иргэншил, нийгмийн бvхий л vе шатанд ахмад vе нь шинэ vеийнхнийхээ хvмvvжил, зан авирыг шvvмжилж, шогширсоор ирсэн. Гэхдээ хэт vсрэнгvй хєгжиж, хэт хурдацтай глобалчлагдаж байгаа єнєє vед харин єчигдєрхєн эхээс мэндэлсэн хvvхэд маргааш нь танигдахын аргагvй зан ааштай болчихсон гэвэл гайхах хvн гарахааргvй болжээ. Арай л, бvvр арай л єєр болжээ. Ингээд нэгэн гаж, харгис гэмээр стильтэй, тvvгээрээ бахархаж амьдардаг нэг жаалын фото зургуудтай танилцацгаая.
Багаасаа гаж стильтэй болсон хvv Хадгалах
2011-03-11, 23:09

75 мянган долларын vнэтэй хvсэл тачаалын ор

Одоо та бvхэнд нилээн детальчилж харуулах гэж байгаа энэ ер бусын орыг бvтээсэн мужаан нь камасутрагийн байршлуудын хамгийн жижиг бvрдэл хэсэг бvрийг орхилгvйгээр сийлж, залхууралгvй хєдєлмєрлєснийхєє vр дvнд 75 000 долларын vнэд хvргэж чаджээ. Дєрвєн єнцєг дээр нь гантайсан аварга эр бэлэг эрхтнvvдээр багана босгож, модоор бvтсэн хэсэг бvр дээр нь эртний энэтхэгийн эр эмийн ёсны номны зургуудыг нарийвчлан сийлсэн энэ орыг харах тєдийд л бие зарзайх нь жинхэнэ янаглалд зориулсан бvтээл болохыг нь илтгэж байна. Та санал нийлж байна уу?...
75 мянган долларын vнэтэй хvсэл тачаалын ор Хадгалах
2011-03-11, 21:34