Ажлын долоо хоног ахиад л эхлэх боловч амарч єнгєрєєх хоёрхон єдєр та бидэнтэй золголоо. Бие, сэтгэлээ амрааж, цагийг vр бvтээлтэй, сайхан єнгєрvvлэхийг танд ерєєж байна. Мєн амралтын єдрvvдэд найз нєхєдтэйгєє уулзаж, ганц хоёр хундага дарс уусан ч яах вэ дээ. Хамгийн гол нь хэтрvvлж л болохгvй гэдгийг та надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа байх. Ингээд таны чєлєєт цагт зориулж, Текила дарсыг хvртсэнийхээ яг дараа нь хvмvvсийн царай ямар болдогийг харуулах хєгжилтэй фото нийтлэлийг хvргэж байна. Магадгvй бусдад эвгvй тєрхтэй харагдахаасаа эмээдэг хvмvvс энэ нийтлэлийг vзсэнийхээ дараагаар амралтын єдрvvдээ хатуу дарсгvйгээр єнгєрvvлэх сонголтыг эрс шийдэмгий хийх ч юм билvv. Гэхдээ маргааш ажлын єдєр гэдгийг бvv мартаарай.
Хадгалах
Хавар цаг урин дулаан уур амьсгал, хайр сэтгэл итгэл найдварыг дагуулсаар саарал буурал євлийг vлдэн хєєн айсуй. Энэ цагийн бэлэгдэл бол цасан доор нуугдан байж ургадаг хаврын анхны яргуй, хадны цуурай, ягаахан цэцэгстэй сакура, хайлан хагдрах голын мєс, чимээгvйхэн нахиалсан модны навчис, зулзаган ногоо билээ. Шинэ бvхний эхлэл болсон хавар цагаан яруухан бэлэгдлvvдийн нэг болох сакурагийн мод дэлбээлэн, нахиалж эхэлжээ. Ингээд та бvхэнд дэлгэрсэн сакурагийн дулаахан дvр зургийг хvргэж байна.
Хадгалах
Газар хєдлєлтєнд сэгсрэгдэж, далайн усанд угаагдсан хэдий ч сар хvрэхгvй хугацаанд эргээд ямар ч байгалийн гамшигт єртєєгvй газар мэт болж, єдрєєс єдєрт єнгєє засч байгаа Япон улсын хотууд дахь гэрлийн хурдтай єрнєх сэргээн босголтын дvр зургийг уншигч тантай хуваалацахаар бэлтгэлээ. Их Наран Улсын хєдєлмєрч ард тvмэн юунаас болж ийм хурдтай, хєдєлмєрч, бvтээлч байж чаддагийг нь vнэхээр хэлж мэдэхгvй юм. Магадгvй олон зовлонг туулсан он жилvvдийн урт тэдэнд хэрхэн юунд ч дийлдэшгvй байхыг зааж сургасан байх. Ингээд бvгдээрээ тэндэхийн сэргээн босголтын ажлын дvр зурагтай танилцацгааая.
Хадгалах
Google Street View гэдэг нь нэг тєрлийн танин мэдэхvйн асар их ач холбогдолтой мэдээллийн эх vvсвэр байгаад зогсохгvй цаг нєхцєєж, сэтгэл хєгжєєх бас нэгэн тєрлийн хєшvvрэг болжээ. Хvмvvс бvvр хийх юмаа олохгvй байвал Google Street View-гээр ороод л энд тэндэхийн улс орнуудын хотуудын гудам дахь тєрєл бvрийн хvмvvс, байшин барилгуудын дvр зургуудыг харж цагаа нєхцєєдєг хvмvvс ч их болж. Ингээд та бvхэнд Google Street View-гийн дуранд єртсєн хамгийн хєгжилтэй, сонихолтой, “ХVНД” дvр зурагнуудын цуглуулгыг толилуулья.
Хадгалах
Одоо та бvхэндээ тэнгэр баганадсан єндєр барилгуудын цонх угаагчдын тухай сонирхолотой фото нийтлэлийг хvргэж байна. Хэрэв та энэ зургуудыг vзээд зvрх чинь эвгvй болж, толгой чинь эргэхгvй бол єєрийгєє хvн аалз эсвэл мэргэжлийн цонх угаагч гэж бодоорой. Энэ мэргэжил ямар эрсдэл дагуулж байдгийг тэр болгон хvмvvс мэддэггvй.
Тэнгэр баганадсан байшингуудын цонхыг угаана гэдэг бол адал явдлаар
дvvрэн ажил... хvн бvр тэр болгон аюулын ирмэг дээр байж, цонхыг гялалзтал
угаадаг энэ ажлыг хийхийг хvсэхгvй биз ээ. Эдгээр аймшиггvй хvмvvсийн нэг бол зvрх сэтгэлээрээ єєрийнхєє ажилд дурлаж Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны тєвийн цонхнуудыг угаадаг байсан цагаач Роко Камай (Roko Camaj) хэмээх эр бєгєєд тvvний талаар нийтлэлийн тєгсгєлд дурдах болно. Тэрбээр 2001 оны 9 дvгээр сарын 11-нйи алан хядах ажиллагааны vеэр эмгэнэлтэйгээр нас барсан юм.
Хадгалах
Нvдээр хvртдэг урлагийн таашаалыг ойлгон хvлээн авдаг уншигчиддаа Lora Palmer хэмээх нэгэн уран бvтээлчийн хар цагаан хєрєг зургуудыг хvргэж байна. Бvсгvй хvний тайлагдашгvй нууцлаг оршихуй, гоо vзэсгэлэнг хар цагаанаар илэрхийлж, тэдний нууж унагадаг нулимс, ганцаардал харууслыг хvлээн авагчдад мэдрvvлэхийг гол анхаарлаа хандуулан ажилладаг энэхvv гэрэл зурагчны бvтээлvvдээс мєн заавал залуухан эмэгтэй гэлтгvй бусад нас, хvйсний хvмvvсийн хєргєєр дамжсан нуруугаар хvйт даамаар гунигтай бас ганцаардмал гоо сайхныг амсаж болох ажээ.
Хадгалах
“Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг vг зvгээр ч нэг гарчихаагvй гэдгийг бид мэднэ. Даян дэлхийн хєрсєн дээр энд тэндгvй тархан орших хvмvvн тєрєлхтєн хэдий ижилхэн агаараар амьсгалж нэгэн нарны доор аж тєрдєг ч єєр, хоорноосоо эрс ондоо гадаад тєрх, хэл соёл, зан заншилтай байдаг тул, дээрхи vг аялах дуртай хvмvvсийн хувьд хамгийн оновчтой сургааль нь болдог гэхэд хилсдэхгvй болов уу. Энд дэлхийн єнцєг булан бvр дэх тvм буман хvмvvсийн дагаж мєрддєг хувцаслалт, гадаад тєрхний хэв маягуудын сонирхолтой тод жишээ болсон фото зургуудыг цуглуулсан байгаа. Уншигч та єєрийгєє наадам хийж, мах идэж цагаан сараар єтєл буурлууддаа золгон, баярын vеэр дээл ємсдєг маш энгийн ёс заншилтай хvн гэж боддог уу? Тэгвэл эдгээр хvмvvс ч гэсэн єєрсдийн амьдардаг нийгмийн хvрээндээ энгийн бєгєєд тохиромжтой байхын тулд ингэж хувцаслаж, биеэ авч явдаг юм шvv. Ингээд бvгдээрээ дэлхий дээрхи vй олон ёс заншлуудыг илтгэх сонирхолтой фото нийтлэлээ хvндэтгэлээр дvvрэн хvлээн авцгаая.
Хадгалах
Сансрын Messenger аппаратаас авсан Буд гаригийн анхны зургуудыг та бvхэндээ vзvvлэх гэж байна. Єнгєрєгч мягмар гаригт сансрын Messenger аппаратаас Буд гаригийн фото зургуудыг хvлээн авч эхэлсэн байна. Эдгээр зургудыг NASA албан ёсоор лхагва гаригт нийтэд ил болгосон байна. Сансрын аппарат 3 дугаар сарын 17-нд буд гаригийн тойрог замд орсон байна. Бидний зэрэгцээ єєр бас нэгэн ертєнц байгаа гэдгийг бид мэдэрч мэддэг боловч тvvнийг илvv ойроос харж байсан нь ховор билээ. Эдгээр зургуудыг хараад яагаад ч юм нэг л ар нуруугаар хvйт дааж, манай дэлхий ийм vхмэл ертєнц болчих вий дээ гэсэн болгоомжлол тєрлєє.
Хадгалах
Оо энгэсэг, хиймэл vс, єндєр єсгийтэй гуталны хvчин доор эгэл жирийн хєєрхєн хvvгээс эр эм нь мэдэгдэхгvй этгээд нэгэн болж хувирсан ээлжит нэгэн эмгэнэлтэй тvvхийг фото зургуудаар танд хvvрнэхээр бэлтгэлээ. Соёл иргэншил шат ахихын хирээр хvмvvн тєрєлхтний оюун ухаан алхам алхмаар самуурч, эр биеийн эзэд бvсгvй байхыг хvсэхдээ эгэл жирийн бvсгvй ч биш этгээд хачин стильтэй эрэмдэг нэгэн болохыг хvсдэг болжээ. Ингээд бvгдээрээ бас нэгэн хачирхалтай дур хvслийн золиос болсон тийм гэхийн аргагvй хувь тавилангийн эзний фото зургуудтай танилцая.
Хадгалах
Газар газрын эзэн хаан, эрхэм дээдсvvдийн хvндэт харуулын ажил бол нэр сайтай л болохоос биш маш хvнд vvрэг ажээ. Хvндэт харуул байхын тулд єндєр цэх нуруу, зєв сайхан тєрхтэй байхаас гадна асар их тэвчээр, чулуу шиг бат бєх биетэй байх шаардлагатай. Учир нь олон цагаар нvдээ ч цавчилгvй зогсох vvргийг тэд хvлээдэг. Мэдээж хэдэн цагийн турш хєшєє шиг хєдєлгєєнгvй зогсдог хvмvvс хичнээн бие сайтай, сэтгэлийн хаттай байсан ч гэсэн хэзээ нэгэн цагт сэтгэлээрээ биш юм бол, биеэрээ бууж єгч л таарна. Хамгийн наад захын жишээ нь бид арван жилд байхдаа багш нарын хуралд ороод, бєгчим танхим хэдхэн минут зогсож чадахгvй л хэд хэдээрээ ухаан алддаг байсан даа. Гэтэл энэ цэргvvд яаж тэсдэг байна аа. Мэдээж бvх талаар нь шалгаж, шигшиж авдаг болохоор vvрэгт ажлынхаа vеэр тэсвэр алдах юмуу ухаан алдах тохиолдол тэдэнд маш цєєн байдаг. Ингээд алба vvргээ гvйцэтгэж байх vедээ єєрийн эрхгvй ухаан алдан унаж байгаа хvндэт харуулуудын яг агшин дээр нь авсан 16 зургийг толилуулж байна.
Хадгалах
Дэлхийн олон хvн амтай янз бvрийн соёл, уламжлалтай улс орнуудын ядуу ард иргэдийн єдєр тутмын амьдралын нэг хэсэг болсон унаа хєсгийн талаар харуусалтай, бас хєгжилтэй ч гэмээр фото нийтлэлийг та бvхэндээ хvргэж байна. Та "солиотой юм, амь насанд аюултай, тэнэглэл гэхээс єєр юу гэхэв" гэж бодож магад... гэхдээ энэ бол тэдний бодит амьдрал шvv дээ, єєр яалтай ч билээ. Тэднийг яаж ч нэрлэсэн даац хэтэрч ачаалал их байсаар л байх болно.
Хадгалах
Бразиль улсын Сан-Паулу хотын тєвд 22 давхар нэгэн муухан барилга байдаг байсныг “911 Престес Майя” хэмээн нэрлэжээ. Энэхvv барилга нь дэлхий дээрхи хамгийн олон хvнтэй байшингаар тодорч байсан юм. Дотор нь 468 гэр бvл, 315 хvvхдийг оролцуулаад нийтдээ 1630 хvн амьдардаг байв. Тэд бол бvгдээрээ урьд нь орон гэргvй тэнvvлчид байсан бєгєєд “Орон гэргvйчvvдийн тєлєєх хєдєлгєєн” нэртэй нэгэн сайн vйлсийн байгууллагынхан тэднийг уг байшинд суулгах болсон юм байна. Эдгээр гэрэл зургуудыг хальсанд буулгасан Жулио Биттенкурт (Julio Bittencourt) нь хаяа хаяагаа налан амьдардаг эдгээр зуу зуун хvмvvсийн талаар гашуун тvvхийг хvvрнэж, тєр засгийнхаа тємєр нударганы хvчин дор нийгмээсээ тусгаарлагдан, гадуурхагдсан тэдний аж байдлыг харуулжээ. Ингээд бvгдээрээ Жулио Биттенкуртын зургуудаар дамжуулан Бразилийн орон гэргvйчvvдийн аймшигтай хар бараан амьдралын дvр зурагтай танилцая. Хэн хvний хvсэмгvй нєхцєл байдалд амьдардаг ч гэсэн эдгээр хvмvvсийн хvсэл мєрєєдєл, тэмvvлэл, дотны хэн нэгнээ хайрлах сэтгэл нь дэлхий дээрхи ямар ч хvнийхээс ялгаагvй гэдгийг эндээс олж харах боломжтой ажээ.
Хадгалах