ГЭРЭЛ ЗУРАГ

Учир нь олдохгvй алиа зурагнууд буюу WTF цуглуулга

Яг ямар учиртай, ямар vйл явдал єрнєєд байгаа нь мэдэгдэхгvй нэг л эмх замбараагvй, утга авцалдаагvй хирнээ алиа марзан фото зургуудын ээлжит цуглуулгыг танд хvргэж байна. Зураг болгоны учир шатлгааныг нь олохын тулд бас нилээн толгойгоо ажиллуулах шаардлага гарахын зэрэгцээ хєєрхєн инээд бэлэглэчих болохоор таны тархийг сайн амрааж єгєх байх. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, WTF зурагнуудын цуглуулгаа таалан соёрхоно уу.
Учир нь олдохгvй алиа зурагнууд буюу WTF цуглуулга Хадгалах
2011-05-06, 22:44

Амьд гэрэл зурагнууд №3

Аливаа фото зурагт хєдєлгєєн оруулах техникийг єндєр мэдрэмжтэйгээр ашиглаж, хамгийн тохиромжтой нэгээс хоёр зvйлийг нь тодотгон, “амилуулж” єгснєєр ер бусын урлагийн бvтээл, ид шидийн мэт зураглалыг бий болгодог авъяаслаг уран бvтээлчийн зургуудыг саяхан танд хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тvvний “амьд зурагнууд”-ын дараагийн дугаарыг уншигч таны мэлмийг мялааж байна. Зарим нэг нь эвгvй ч юм шиг хирнээ зарим нэг нь маш хvчтэй сэтгэгдэл тєрvvлэм ажээ. Ингээд бvгдээрээ vлгэрийн киноны ханын зурагнуудыг санагдуулам бvтээлvvдийн ээлжит цуглуулгаар аялцгаая.
Амьд гэрэл зурагнууд №3 Хадгалах
2011-05-05, 06:48

Гэрэл зурагчин Сержи Понсын нvдээр

Сержи Понс (Sergi Pons) нь 1970 онд Барселонд мэндэлжээ. Тэрээр сурталчилгааны болон загварын зургуудаар дагнан уран бvтээлээ туурвидаг байна. Тvvний байнгын захиалагчдыг дурьдвал Esquire, GQ, Vanity Fair, Vogue, Glamour, Marie Claire зэрэг олон арван сэтгvvл, агентлагуудын нэр урсана. Ингээд бvгдээрээ Esquire, GQ, Vanity Fair, Vogue, Glamour, Marie Claire хэмээх энэхvv авъяаслаг уран бvтээлчийн нvдээр гэрэл зургийн урлагийн мэргэжлийн тvвшнийг мэдрээд зогсохгvй, цаанаа л нэг дэгжин бєгєєд євєрмєц уур амьсгал, гэрэл сvvдэр, єнгєний атаархмаар зохицолыг олж харцгаая.
Гэрэл зурагчин Сержи Понсын нvдээр Хадгалах
2011-05-03, 06:58

Rainbow Gathering-ийн оролцогчид

Канад, Мексик болон Испанид жил бvр болдог Rainbow Gathering хэмээх нийгмээс зугтаж, зэрлэг байгаль дунд байхыг хvсдэг хvмvvсийн цуглаанд оролцогчдын маш сонирхолтой дvр зургуудыг гэрэл зурагчин Бенуа Палле (Benoit Paillé) хальсанд буулгажээ. Орчин vеийн соёл иргэншлийн толгой євтгєм єрсєлдєєн, амьдарч биш тэмцэж єнгєрvvлдэг єдєр хоногуудын дарамтнаас зугтаж, цэвэр агаар, онгон байгальд єєрсєдтэйгєє ижилхэн хvмvvстэй хамт цугларч, хэсэгхэн зуур ч гэсэн уураг тархи, бие мах бодио бvрэн амраахыг хvсдэг хvмvvсийн сэдсэн Rainbow Gathering хэмээх энэхvv тvр зуурын чуулганы 2009, 2010, 2011 оны арга хэмжээнvvд дээрээс авсан эдгээр зургуудаас асар их тайвшрал мэдгэгдэж яагаад ч юм юунд ч санаа зовдоггvй байсан хонгор нас дурсагдах ажээ.
Rainbow Gathering-ийн оролцогчид Хадгалах
2011-05-03, 00:27

Элдэв зураг (104 фото) №399

Сайхан амарч байна уу найзуудаа, та бvхэндээ шинэ сарын мэнд хvргэе. Цаг хугацаа харвасан сум шиг л єнгєрєх юм. Нэг л мэдэхэд таван сар болчихлоо, одоо тэгээд 6, 7 ... гээд зун цаг болох нь дээ. Хайрын улирал ирсэн боловч хаврын зэврvvн салхи хажуу бєєрнєєс нь тийм ч амар салахгvй бололтой. Нийслэлчvvдэд маань хурмаст тэнэгрийн нулимас, эчлэг нарны туяа илvv ихээр vгvйлэгдсэн єдрvvд болж єнгєрлєє. Ирж яваа цагийн аяс та бидний хvслийг биелvvлээсэй гээд, vдшийн амралтанд чинь хєнгєн инээмсэглэл, жаргалтай дурсамжаар нэмэх цэнэг тvгээхээр "Элдэв зураг" цувралынхаа шинэ дугаарыг толилуулж байна. Сандал суудлаа засаад тухлан сууж, таалан соёрхоорой.
Элдэв зураг (104 фото) №399 Хадгалах
2011-05-02, 06:35

Манай сайхан дэлхий

Олон улсын сансрын станцын (ОУСС) нисэгчид бидэнтэй манай сайхан дэлхийн талаарх сэтгэгдэлээ фото зургаараа хуваалцаж буйг орчуулан хvргэж байгаадаа баяртай байна. Эдгээр зургууд ямар гоё гэж санана. Манай гаригийг сансрын уудмаас харах аз цєєхєн хvнд л тохиодог. Гэвч доор vзvvлэх зургуудыг хараад яг л сансарт байгаагаас єєрцгvй болно гэдэгт итгэж байна. Бид НАСА, сансрын нисэгчид, Европын сансрын агентлагт талархалаа илэрхийлэх ёстой. Ємнє нь бид Холливудын кино студидэд бvтээсэн зvйлийг харж сэтгэлээ баясгадаг байлаа. Харин энэ зургууд бол жинхэнэ бодит шvv. Эх болсон дэлхий маань хичнээн гоё юм бэ...
Манай сайхан дэлхий Хадгалах
2011-05-02, 04:32

Гахайн махыг vхрийн мах болгох процесс

Хятадудд “Vхрийн махан паста” хэмээх хvнсний шинэ нэмэлт бvтээгдэхvvний тусламжтайгаар харьцангуй хямд, бас ашиг тус багатай гахай болон шувууны махыг орчин vеийн эрvvл мэндээ анхаардаг хvн тєрєлхтний vндсэн махан хоол болсон vхрийн махнаас огт ялгаагvй амттай болгон хувиргаж, Аньхой, Цянси болон Фуцзянь мужуудад борлуулах болсон байна. Хятадын радиогийн мэдээнээс vзэхэд 25 кг гахайн махыг 45 юань буюу 7 доллар хvрэхтэй vгvйтэй мєнгєний vнэтэй ганц уут “vхрийн махан паста”-ны тусламжтайгаар ганц ч кг-ийн зєрvvгvй vхрийн мах болгон хувиргадаг байна. Нэг кг гахайн мах 26 юань байдаг бол 1 кг vхрийн мах 70 юанаар борлуулагддаг гэсэн vнийн зєрvvнээс авч vзэхэд башир аргатай махны ченжvvд ганц уут “vхрийн паста”-гаар л 1000 юанаар илvv ашиг олох боломжтой болжээ. Энэ нь ойролцоогоор 150 доллар гэсэн vг юм. Хятадууд гэж vнэхээр ширэн нvvртэй, юуг ч дуурайж хийхэд бэлэн аймшигтай улс юм даа. Хэлэх ч vг алга.
Гахайн махыг vхрийн мах болгох процесс Хадгалах
2011-04-30, 21:38

Ти Жей Скоттын vvр цайх агшинд авсан vлгэрийн дvр зургууд

Лос Анжелесийн гэрэл зурагчин Ти Жей Скотт нь мэргэлийн тайзны зураглаач, найруулагч юм байна. Гэхдээ тэрээр гурван жилийн ємнє хэн нэгний Flickr дээр тавьсан зурагнуудаас уран бvтээлийн онгодыг олсноор зургийн аппаратнаас салахаа байж, гэрэл зурагчин болох замыг буцалтгvй сонгожээ. Харин єнєєдєр энэ залуу єєрєє flickr дээрээ бvхэл бvтэн зургийн цомогтой болж чадсан байна. Тvvний бvтээлvvд дотор сэтгэлийн утсыг хєндєж, нvдний хvvхэн харааг томруулмаар зуу зуун бvтээлvvд байдаг. Ингээд бvгдээрээ Ти Жей Скоттын vvр цайх агшинд авсан гайхалтай торгон мэдрэмж, эерэг эрчим хvчийг бэлэглэх ер бусын vзэсгэлэнтэй зургуудыг сонирхоцгооё. Гэрэл зурагаар оролддог залууст маань маш том сургууль болно гэдэгт итгэлтэй байна.
Ти Жей Скоттын vvр цайх агшинд авсан vлгэрийн дvр зургууд Хадгалах
2011-04-29, 18:20

Японы мода буюу хэрцгий хэв маягийн хаанчлал

Их Наран улсын бие жижиг ч бэлчээр томтой хєдєлмєрч ард тvмний шинэ vеийн залуусын толгой дотор юу эргэлдээд байдгийг нэг л ойлгох юм алга. Уг нь Японд байж vзсэн хvмvvс тэндэхийн залуусийн ном унших дуртайг, энгийн дарууг нь, охидынх нь ичимхий гэнэнг гайхаад л байдаг. Мєн тvvхийн хуудсууд энэ улсын ард тvмний тэсвэл тэвчээр, хєдєлмєрч занг нь батлаад л байдаг шvv дээ. Гэтэл vе vе энд тэндэхийн цахим хуудсууд дээр тавигдах Японы залуусын хувцаслах хэв маягний талаарх фото нийтлэлvvд арай л эсрэг сэтгэгдэл тєрvvлэх юм. Тэнд байж vзсэн хvмvvс байвал энэ зурагнууд vнэхээр vнэн эсэхийг бидэнд хэлж єгєєрэй. Ингээд  япон залуусын хэрцгий хэв маягийн ертєнцєєр аялцгаая.
Японы мода буюу хэрцгий хэв маягийн хаанчлал Хадгалах

Фуд гэрэл зурагчин Моуви Кей (Mowie Kay)-ийн дурангаар

Хvн гэдэг амьтны хамгийн эхний хэрэгцээ бол амьдрах, амьсгалах билээ. Тэгвэл амьд явахын тулд хvн бvхэн заавал хоол идэх ёстой. Хоолыг ганцхан єл дарахын тулд биш харин сэтгэлийн таашаал эдэлж, амтлахын таашаалыг мэдрэхийн тулд хэрэглэдэг бєгєєд хоол нь бvтэн урлаг, єєрийн гэсэн биеэ даасан шижнлэх ухаан, тусгаар тогтносон ертєнц билээ. Мєн хоолны бизнес хэзээ ч моодноос гарна гэж байдаггvй гэдэгтэй та санал нийлэх байх. Ингээд бvгдээрээ фуд- гэрэл зурагчин Моуви Кей (Mowie Kay)-гийн авсан гайхалттай амтлаг харагдах хvнсний зvйлсийн гэрэл зургуудыг олж харцгаая.
Фуд гэрэл зурагчин Моуви Кей (Mowie Kay)-ийн дурангаар Хадгалах
2011-04-29, 06:49

Жижигхэн ногоон мэлхий юу иддэг вэ?

Вааг вааг дугардаг, дэвхцэж явдаг, ногоон єнгєтэй, намаг vнэртvvлсэн, бvлтгэр нvдтэй, “мэл”-ээр эхлээд “хий”-гээр тєгссєн тэр юу вэ? Тиймээ, та яаж ингэж зєв тааж чадав аа? Энэ бол vнэхээр мэлхий байлаа. Тэгвэл хальтхан харахад хєєрхєн ч юм шиг, алиадуу ч юм шиг энэ гэм хоргvй бяцхан хvйтэн цуст хирэндээ харгис махчин гэдгийг та бас мэдэх байлгvй. Гэхдээ л арай л ийм аймшигтай махчин чинээ санасангvй явлаа шvv. Ингээд бяцхан ногоон мэлхий юу юугаар єлхєєн хооллочихдогийг доорхи зургуудаас олж хараарай. Танд мэдлэг нэмээд зогсохгvй ажил, стрессээс тань овоо сатааруулна гэдэгт итгэлтэй байна.
Жижигхэн ногоон мэлхий юу иддэг вэ? Хадгалах
2011-04-27, 18:27

Шанхайн авто шоуны vзэгчид

Єнгєрсєн амралтын єдрvvдэд Шанхай-д маш єндєр зэрэглэлийн гял цал авто шоу болжээ. Гэвч хэвлэл мэдээллийнхний цуглуулан шуугиулж, дэлхий дахины авто хорхойтнуудын анхаарлыг соронздох учиртай байсан уг шоуг vзэхээр хятадууд голтой 300 мянган хvн цугларчээ! Ийм олон хvн нэг доор цуглахаар юу болохыг та тєсєєлж байна уу? Тиймээ, vнэхээр шоргоолзны бужигнаанаас ч аймаар юм болж, хэвлэлийнхний анхаарлыг авто машинууд биш харин vзэгчдийнх нь олон байдал татсан байна. Павильонд орох хаалганы гадна аймшигтай урт жагсаал vvсч, дотогш орсон хvмvvсийн ихэнхи нь авто машинуудад ойртож ч чадалгvй буцжээ. Ингээд урьд хєршийн хамгийн vзэмжтэй хотуудын нэг болсон Шанхай хотын авто шоуны vзэгчдийн дvр зургийг танд сонирхуулж байна.
Шанхайн авто шоуны vзэгчид Хадгалах
2011-04-27, 18:18