Зарим хvний хувьд ахуй амьдралдаа санаа авч хэрэгжvvлмээр, зарим хvний хувьд зvгээр л тохуурхаад єнгєрмєєр олон зvйлсийн талаар танд одоо хvргэх гэж байна. Эдгээр нь янз бvрийн газар амьдардаг, тєрєл бvрийн хvмvvс ахуйн зайлшгvй хэрэгцээтэй байгаа эд зvйлсээ гарын доорхи материалыг ашиглан, хэрхэн єєрчилж, янзалсан тухай зургууд юм. Ихэнх нь “арай ч дээ” гэмээр аргаа барсан, “яаж дээ” гэмээр ярваа боловч цєєхєн хэдээс нь ойр зуурын зvйлдээ санаа авчихмаар ажээ. Ингээд аргаа барсан vедээ vнэхээр хэрэгцээтэй байгаа зvйлсээ хvмvvс яаж засч, янзалж, “єєд нь татсан”-тай танилцацгаая.
Хадгалах
Сэтгэлд нэгэн хэвийн уйтартай бус, харин жинхэнэ бодит мэдрэмжийг тєрvvлж, нvд баясгах хєдєлгєєнт гэрэл зурагнуудын ээлжит цуглуулгаа танд єргєн барьж байна. Технологийн хєгжлийг ашиглан, гэрэл зургийн урлагийг амилуулж, “амьсгалтай” болгож чаддаг уран бvтээлчдийн хєдєлгєєнт зурагны сонирхолтой цуглуулгыг хvлээн авахад ямагт тааламжтай байдаг билээ. Утгийг нь ойлгох гэж хичээх шаардлагагvй, харин зvгээр л харж суухад сонирхолтой урлаг, бvтээл гэж юу вэ гэвэл vvнийг л хэлэх байх. Ингээд дэлгэцэндээ ойртон сууж, ээлжит “амьд” зурагны цуглуулгаа таалан соёрхоно уу.
Хадгалах
Бvсгvйчvvдээсээ хvлцэл єчєєд, эрчvvдэд зориулсан нууц шивнээг хvргэж байна. Интернэт хєгжсєн єнєє vед бид энэхvv технологийн дэвшлийг ашиглан, бие биентэйгээ танилцаж, цагийг хамт зугаатай єнгєрvvлээд салах бvсгvй/залуугаас авахуулаад амьдралаа холбох ханиа хvртэл интернэтээр л хайдаг болжээ. Тэгвэл залуустаа хандаж хэлэхэд танилцах сайтан дээрхи бvсгvйчvvдийн зургийг сайтар нягталж vзэж, цаана нь яг ямаршуухан тєрхтэй хvн байж болохыг тухайн зурагных нь тусламжтайгаар ургуулан бодож байж уулзаж байхыг зєвлєж байна. Юм бvхэн хєгжсєн єнєє vед мэдээж хуурамч зураг профайл дээрээ тавих хvн ховор. Гэхдээ л зургийг хаанаас нь, яаж авбал аятахан гарахыг цаадуул чинь сайн мэдэж байгаа. Ингээд танилцах сайтан дээрх зурагаа тавьсан бvсгvйчvvд яг vнэн хэрэг дээрээ ямархуу гадаад тєрхтэй хvмvvс байдгийг харьцуулсан бяцхан нийтлэлийг хvргэж байна. Мэдээж зурагнаасаа илvv ч сайхан бvсгvй хорвоо дээр олон байдгийг энд хэлмээр байна.
Хадгалах
Уншигч та бvхний чєлєєт цагт зориулж нэгэн сонирхолтой фото нийтлэлийг хvргэж байна. Энд Францын нэгэн лицей сургуулийн сурагчдын олноороо авахуулсан зургуудыг 1962 оноос авахуулаад 2007 он хvртэл жагсаасан байгаа. “Хаа байсан Францын нэг сургуулийн сурагчдын зураг бидэнд ямар хамаа байна” – хэмээн уншигч та бухимдахаа тvр азнаарай. Учир нь эндээс аливаа нийгэм яаж єєрчлєгддєгийг хvvхдvvдийнх нь байр байдал, беийн єсєлт, хувцаслалт зэрэг хvчин зvйлсийн ялгааны тусламжтайгаар маш тодоор харах боломжтой байгаа тул их сонирхолтой санагдлаа. Тvvнчлэн арьс єнгєєр ялгаварлах vзэл арилснаар сурагчдын арьс єнгєний байдал хэдхэн жилийн дотор ямар эрчимтэй холилдсоныг эндээс олж харах боломжтой.
Хадгалах
Ємнєд хєршийн Цилинь мужийн Чанчунь хотод оршин суудаг 22 настай бvсгvй хуримныхаа ємнєхєн сvйт залуугаасаа харьцаагаа таслах шийдвэрийг нь дуулмагцаа амиа хорлохоор эрс шийджээ. Хуримын єдєр судраа хvртэл товлочихсон байсаг атал, єєрєєсєє илvv итгэж явсан хайртай эр нь тvvнээс татгалзсанд маш хvнд цохилтонд орсон энэ бvсгvй хуримандаа зориулаж хийлгэсэн цагаан даашинзаа ємсєєд, долоон давхарын єндрєєс vсрэх гэж байсан аж. Аз болж Гу Чонфань-ий аврах албаныхан, тэр дундаа нэгэн аврагч залуу уйгагvй зvтгэсний эцэст бvсгvйн амийг аварч, эмнэлэгт хvргэж чадсан байна. Одоо ингээд аврах vйл ажиллагааны агшин бvрийг харуулсан фото зургуудыг хvлээн авна уу. Ийм юмыг єдєр болгон олж харахгvй шvv.
Хадгалах
Одоо танд танилцуулах гэж байгаа энэ охин ємнє 90 кг жинтэй байсан бєгєєд бvсгvй хvн бvрийн хvсдэг гуалиг туранхай биеийн эзэн болохоор эрс шийдэж, нэг л єдєр идэвхитэй арга хэмжээ авч эхэлсний хvчинд нэг жилийн дараа гэхэд 43 кг хаяж чаджээ. Гэвч тэрээр тормозгvй машин шиг л, хаана очиж зогсохоо мэдэхгvй “урагш зvтгэсээр” нэг л мэдэхэд жинхэнэ ясан хэдрэг болж орхижээ. Нас залуу, цус шингэн болохоороо мэдээж хичнээн турлаа гээд арьс, vс нь vрчийж унжилгvй, хєєрхєн хэвээрээ л vлдсэн байна. Гэхдээ л энд тэндээс нь яс нь томбойгоод хэтэрхий муухай болчихожээ. Аливаа зvйлийн хэмжээ нь хэтрэхээрээ ямар дэмий байдгийн нэгэн жишээг одоо та хvлээн авна уу. Яг єєрийнхєє жиндээ очоод зогссон бол vнэхээр хараад ханашгvй хєєрхєн охин болох байж дээ. Харамсалтай нь тvvний яаж турсан талаарх мэдээлэл энд байдаггvй шvv.
Хадгалах
Хоёр юмуу нэг бєхнийхєє єєхєнд сарынхаа хvнс, усны “нєєцийг цуглуулж” аваад, хэдэн арван єдєр хоол ч идэхгvй, ус ч уухvй байж чаддаг аймшигтай гvргэр “зантай” говийн алаг нvдэн болсон тэмээ хэмээх амьтан тийм ч найрсаг, аятайхан тайван амьтан биш ажээ. Говийн бvсэд аж тєрдєг сийрэгхэн хэдэн айлын хєх малчид энэ амьтны зан авирыг мэдэхийн дээдээр мэддэг нь тодорхой. Гэвч хот газрын бид бол сайн мэдэхгvй шvv дээ. Тэгвэл аян замын уртад ус ундгvй олон єдрийг тэсэж, эзнийхээ бараа таваар, гэр сууцыг мянган бээрийн алсад тээвэрлэсээр ирсэн ачтай энэхvv амьтан хичнээн муухай ааштай болохыг одоо доорхи фото цуглуулгаар танд мэдvvлье. Ботгоо хvртэл голдог бас л хvйтэн сэтгэлтэй адгуус гэдгийг нь бид бас зах цухаас нь мэднэ дээ. Ингээд бvгдээрээ ааш нь хєдлєхєєр хэнийг ч хамаагvй хазаж, дэвсэлж, харахад хачин муухай ярвайх олон янзын тэмээнvvдийн зургуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Хvнээс тєрєєгvй цэцэгнээс ургасан гэмээр, эхийн хэвлээс унаагvй эрхэсийн цаанаас буусан гэмээр дэндvv тэгш агаад тєгс бие, дээд зэргийн цэвэрхэн тансаг vзэмжтэй хаанаас ч нь харсан хайр татмаар хэдхэн жавхаалаг бvсгvй нэг баг болон ажилладаг нь яахын аргагvй Victoria’s Secret-ийн моделиуд гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Эдгээр бvсгvйчvvд vнэхээр “сахиусан тэнгэр” гэдэг нэрэндээ таарсан vзэсгэлэнтэй, ухаалаг бас чинээлэг билээ. Тэд зураг бvхэн дээр сайхан гарч, хєдєлгєєн бvрээрээ харцыг булаадаг. Victoria’s secret-ийн энэ зуны дотуур хувцасны шинэ коллекцийн зураг авалтан дээр ч тэд бусдаас євєрмєц, ихэмсэг бас тачаангуй байж чаджээ. Ингээд Адриана Лима (Adriana Lima), Алессандра Амбросио (Alessandra Ambrosio), Кэндис Суонпоул (Candice Swanepoel) болон Эрин Хитертон (Erin Heatherton)- нарын "Bombshell Summer 2011" коллекцийн дотуур хувцаснуудын сурталчилгаан зургуудтай танилцаж, бvсгvй хvний “хvч чадлыг” мэдэрцгээе.
Хадгалах
Trompe L-Oeil буюу “хараа хуурах” урлагаар дагнаж уран бvтээлээ туурвидаг Калифорний импрессионист зураач Жон Пью (John Pugh) –гийн энд тэндэхийн их хотуудын гудамж талбайг чимэх зурагнуудыг уншигч таны мэлмийн ємнє дэлгэж байгаадаа баяртай байна. Тvvний ажлуудын хамгийн гол нууц нь орон зайн бодит мэдрэмж, харааны тогтолцооны сул талыг ашиглах хоёрт тулгуурлах ажээ. Жоны vзлээр урлагийн бvтээлийн тоо их байх тусмаа урлаг гээчийг чин сэтгэлээсээ ойлгон хvлээж авдаг хvмvvсийн тоо ч ихсэнэ гэж vздэг байна. Эх орныхоо их хотын ойрын ирээдvйн бvтээн босголт, єдєр єдрєєр єнгє засах байдалд нь єєрсдийн хувь нэмэрээ оруулахаар суралцан хєдєлмєрлєж буй бvх тєрлийн мэргэжлийн хvн бvхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Уншигч та бvхэнд БНХАУ-ын нутаг дэвсгэр дэхь “Орос тосгон” хэмээх хятад-оросын vндэсний хvрээлэнгийн талаар мэдээллийг сонирхуулж байна. Орос vндэсний соёлыг тэр чигт нь тусгасан энэхvv хvрээлэн Хятадын хойд хэсэгт байдаг Хейлунцзян мужийн Хэйхэ-гийн нутаг дэвсгэр дэхь Амур мєрний ємнєд эрэг дээр, оросын Благовещенск хотын эсрэг талд оршдог. Энэхvv сууринг зохиолч Борис Васильевийн “Нам гvм газар” зохиолоос сэдэвлэн бvтээсэн Хятадын нэр нэгтэй олон ангит киноны зураг авалтанд зориулан босгожээ. Уг киноны зургуудыг Амурын нутаг дэвсгэр дэхь Хэйхэ хотод авсан юм байна. Нэмж хэлэхэд Хятадын ард тvмэн Орос кинонд маш их дуртайн дээр алдартай дуучид нь Зєвлєлтийн vеийн “Катюша”, “Подмосковные вечера” гэх мэтийн орос дуунуудыг орчуулан дуулах дуртай байдаг гэнэ. Иймээс ч тэд орос найруулагчийн хийсэн киног тааламжтай хvлээн авсан юм байна. Харин зураг авалт дууссаны дараагаар хэзээд суусан газраасаа шороо атгаж сурсан Хятадууд зураг авалтын зориулалттай зохиомол тосгонг хvрээлэн болгон янзалж, хvмvvсийн зочлох дуртай газруудын нэг болгожээ. Ингээд Ємнєд хєрш дэхь Хойд хєршийн илэрхийлэл болсон сонирхолтой тосгоноор аялцгаая.
Хадгалах
Фото зурагчин Говард Шац (Howard Schatz) 2006 онд "In Character: Actors Acting" нэртэй ном туурвижээ. Шац єєрєє жvжигчдийн зургийг янз бvрийн элдэв явдлын дунд байгаагаар зvгээр л нэг аваад зогссонгvй, тэднийг найруулагч шиг л шалгасан байна. Шацын энэ санааг Vanity Fair сэтгvvл дэмжиж энэ тєслєє цааш нь vргэлжлvvлэхдээ Холливудын нэлээд алдартай жvжигчдийг оролцуулах санал тавьжээ. Та бvхний одоо харах гэж буй бvх зvйл бvгд зохиосон зvйлvvд. Шац жvжигчинд (олны танил болон танил бус) "нєхцєл байдлын чиг" єгч vvнийг нvvрний хєдєлгєєнєєр илэрхийлэхийг хvссэнээр тухайн нvvрний илэрхийлэл фото зурганд амилдаг байна.
Хадгалах
Дэлхийн хєрсєн дээр энд тэндгvй сvндэрлэх мєнх цаст оргилтой уул нурууд ямагт гоо сайхан, онгон дагшин агаад нууцлаг ихэмсэг оршихуйгаараа гайхагдан, бишрэгдсээр ирсэн гэдгийг бид мэднэ. Гэвч тэд гайхалтай биширмээр оршихуйнхаа хажуугаар харгис догшин тул хvмvvс уулсыг харж бишрэхээс биш оргил єєд нь авирч, азаа vзэхээр яардаггvй. Цєєн тооны л хэдэн зориг зvрхтэй, бас vхлээс айдаггvй нєхдvvд л уулсын зvг бие сэтгэлээрээ татагдан амьдардаг билээ. Тэгвэл гэрэл зурагчин Роберт Бош нь тэнгэр тулсан єндєр хайрхануудын омголон гоёмсог хирнээ харгис оршихуйг хамгаас илvvд биширдэг нэгэн гэдгээ харуулахын тулд хамгийн аюултай нєхцєл байдлаас таашаал авч байгаа уулчид, авирагчдын дvр зургийг хальсанд буулгадгаараа алдартай юм байна. Тэрээр одоогоос бараг 37 жилийн ємнєєс дэлхийн хамгийн єндєр уулсад авирч, хамгийн гайхалтай дvр зургуудыг хальсанд буулгасаар иржээ. Роберт нь бvх тивээр аялж, бараг бvх уулсын оргилд гарч, эрсдэлтэй нєхцєлд байгаа уулчдын зургийг онгон байгалийн зэрлэг фонон дээр буулгасан байна. Хамгийн сонирхолтой нь хамгийн сvvлийн зураг гэдгийг би танд хэлмээр байна. Учир нь тvvн дээр Роберт уулчдын зургийг авахын тулд єєрєє ямар байдалтай байдгийг харуулсан байгаа.
Хадгалах