ГЭРЭЛ ЗУРАГ

Зураг алаачид №13

Чєлєєт цагаа хєгжилтэй єнгєрvvлж, ажлаас тvр ч гэсэн хєндийрvvлэх сайхан шалтаг болдог илvvдэлтэй гэрэл зурагнуудын ээлжит цуглуулгаа таны ємнє дэлгэж байна. Энэ хорвоо дээрхи юм бvхэн учиртай, шалтгаангvй явдал, тохиолдлын зvйл гэж огт байдаггvй гэж бурхан багш хэлсэн байдаг даа. Тэгвэл магадгvй "Зураг алаачид" санаандгvйгээр  тухайн зурагны утга учрыг алдагдуулж, марзан уур амьсгалыг бий болгосон байлаа ч, єнєєдєр ингээд бидний инээдийг хvргэж, хєгжил хєєрийг бэлэглэх учиртай байсан болоод л тэгсэн байх. Сайн, муу vйлийн vрийн хэлхээтэй хvний орчлон дунд амьдрах ийм л сайхан ажээ.
Зураг алаачид №13 Хадгалах
2011-06-04, 00:31

Нэг сая долларыг гэртээ яаж нуух вэ?

Мєнгє, гэмт хэрэгтэй холбоотой уран сайхны кинонууд дээр нэг сая долларыг нэг чемоданд багтаасан байдгийг бид олон vзсэн. Мэдээж том дэвсгэртvvдийг сайн чанга боож байгаад, цэгцтэй єрвєл нэг чемоданд єлхєн багтана. Тиймээс бидний vздэг кинонуудад  бэлэн мєнгєний талаар тийм ч хэтрvvлэгтэй тусгаагvй байдаг гэсэн vг. Тэгвэл дэвсгэрт бvр нь задгай доллараас бvрдсэн нэг сая доллар байвал хаанаа, яаж нуух вэ? Энэ асуултын хариуг єєрсєддєє єгч, бас сониуч зантай хvмvvст мэдvvлэхийн тулд америкийн нэгэн хос нэг сая долларыг задгай дэвсгэртvvдээр солиулж, бvгдийг нь гэртээ нуухаар шийджээ. Ингээд сахилгагvй хосын “арга барилтай” танилцацгаая. Яахав, жаахан мєрєєдєцгєе л дєє.
Нэг сая долларыг гэртээ яаж нуух вэ? Хадгалах
2011-06-03, 00:43

Эвдэрхий замыг шvvмжилсэн зургийн цомог - Potholes

Клаудия Фикка (Claudia Ficca) болон Дэвид Лучиано (Davide Luciano) нар нь гэрэл зураг авдаг гэр бvлийн хоёр юм. Тэд хамтдаа гайхалтай олон уран бvтээлvvдийг туурьвиж, олны нvдийг хужирлан, оюуныг нь ундаалсаар иржээ. Энэ удаад тэд эх орныхоо эвдрэлтэй замуудыг ер бусын сонирхолтой бас гэгээлэг аргаар шvvмжилсэн “Potholes” хэмээх цуврал зураг авалтыг хийжээ. Энэ зургуудыг зориудаар монголын хэрэглэгчиддээ хvргэж, болж бvтэхгvй байгаа эмзэг сэдвийг яаж маш сонирхолтой аргаар гарган ирж, шvмжилж болдогийг харуулмаар санагдлаа.
Эвдэрхий замыг шvvмжилсэн зургийн цомог - Potholes Хадгалах
2011-06-02, 23:25

Хагацал, учрлалын агшин

Бvх нийтийн амралтын єдрийг тохиолдуулаад, уншигч та бvхэнд нэгэн сэтгэл хєдєлгєм фото нийтлэлийн бэлдэн хvргэж байна. Энэ нь эх орныхоо энх тайвны тєлєє, эр биеийн тэвчээрийн хязгаарыг барагдтал vе тэнгийн нєхєдтэйгээ мєр зэрэгцэн тэмцдэг эр цэргvvд болон тэдний хамгийн ойр дотны хvмvvсийн хоорондын хагацал болон, учралын агшнуудын фото цуглуулга юм. Он жил удаан хvлээсэн хайртай хvv, хангай шиг тvшигтэй ханиа цэргийн албаа гvйцэтгээд эргэн ирэхэд нь баярын нулимсаар угтан авах, ээж, аав, эхнэрvvдийн гэгээхэн сэтгэл хєдлєл шингэсэн энэхvv нийтлэл танд уярал хайлал, хайрыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Эх орны бахархал болсон эрчvvдээ хайрлаж явахыг эх vрсийн баяраар зориуд уриалмаар зєрvvд сэдэл тєрснийг бас нуух юун.
Хагацал, учрлалын агшин Хадгалах
2011-06-01, 20:24

Ойрхи Дорнодын амьдралын гэгээтэй тал

Эрх чєлєє гэж юу байдгийг мэдэх замаа нvvрэн дээрхи хар дэвлvvрээрээ халхлуулсан єр євдмєєр заяатай бvсгvйчvvд, насанд хvрээгvй байж vе мултарсан эрийн олон эхнэрvvдийнх нь нэг болж хvvхэд тєрvvлдэг охид, галт зэвсгээр гарныхаа “гангарааг” хийж таарсан болгонтойгоо дайсагнаж явахаас єєр аргагvй байдалд амьдардаг эрчvvд, газар доорхи шавхагдашгvй баялгаасаа болж хавийн орнуудад дээрэлхvvлж, байнгын дайны хєлд оршдог улс орон... Энэ бvгд бол мэдээж Ойрхи Дорнодын Иран, Ирак улсуудын нийгмийн бодит байдал юм. Дэлхий тэр чигээрээ энэ хоёр орныг, ер нь ойрхи дорнодын амьдралыг хvчирхийллээр дvvрэн гэж тєсєєлєєд дасчээ. Тэгвэл одоо та бvхэнд Иран, Ирак орнуудын ард тvмний амьдралын гэрэл гэгээтэй талыг харуулсан фото нийтлэлийг хvргэж байна. Тэд ч гэсэн хvн юм болохоороо кино vзэж, наранд биеэ шарж,  дэлгvvр хэсч, цэнгэлдэх хvрээлэнд нааддаг ажээ.
Ойрхи Дорнодын амьдралын гэгээтэй тал Хадгалах
2011-06-01, 20:05

Гэрэл зурагчин Matt Albani-гийн бvтээлvvд

Нью-Йоркийн нэрт сурталчилгааны болон lifestyle тєрлийн гэрэл зурагчин Мэтт Альбиани (Matt Albiani)-гийн бvтээлvvдийг уншигч таны ємнє дэлгэж байна. Ralph Lauren, Victoria's Secret, Nautica, Tommy Hilfiger, Elle, Marie Claire, Esquire, Vanity Fair зэрэг олон арван алдартай сэтгvvлvvдтэй хамтран ажилладаг энэхvv авъяаслаг уран бvтээлч нь 2009 онд Америкийн далайн эргийн аврагч нарын дvр зургийг агуулсан “Lifeguard on duty” хэмээх номоо гаргаж байжээ. Ингээд бvгдээрээ наран шарлагын газрын тавриун, амгалан уур амьсгалыг агуулсан амьдралын эрч хvчийг бэлэглэх бvтээлvvдтэй нь танилцацгаая.
Гэрэл зурагчин Matt Albani-гийн бvтээлvvд Хадгалах
2011-05-31, 18:23

Бактерийг микроскопоор харахад

Одоо та бvхэндээ хvний биеийн амьд эсийн 90 хувийг бvрдvvлдэг бактериудын тєлєєлєлтэй танилцуулах гэж байна. Бидний бие амьдралын олон триллион бактерийг агуулдаг тэдний гэр орон нь гэлтэй. Гурвалсан сvvлээ хєдєлгєн бидний дотор чєлєєтэй хєвєн сэлж явдаг гэдэсний E.coli савханцараас эхлээд бидний арьсан дээр ямар ч нєлєє vзvvлэлгvйгээр сайхан амьдарч хоолны хордлогын гол шалтгаан болдог сальмонеллын бактериуд хvртэл байна. Мєн сvvлийн vед Монголчуудын асуудал болоод байгаа ходоодны Хелико бактери (Helicobacter pylori)-ийг тал бvрээс нь харуулсан байгаа.

Бактерийг микроскопоор харахад Хадгалах
2011-05-30, 21:42

Зураг алаачид №12

“Илvvдэл ч байсан гэсэн бусдын анхаарлыг зєвхєн єєр дээрээ татаж, авцалдаагvй ч гэсэн утга учрыг єєрєє бий болгоно” - гэдэг vг хэний амнаас гарах вэ? Мэдээж ийм vгийг зураг алаачид л хэлэх байх. Гэхдээ аливаа фото зургийн утга учрыг алдагдуулдаг эдгээр “дайсны цэргvvд”-ийн зарим нь албаар тэгье гэж бодолгvй, зvгээр л буруу газраа буруу цагтаа явж байгаад, буруу vйлдэл хийснээсээ болоод л ийм “гол баатар” болчихдог билээ. Харин зарим нэг нь албаар ч тэгдэг байх. Ямартай ч илvvдэлтэй зурагны цуглуулга vргэлж хєгжилтэй байдаг шvv дээ. Энэ удаад ч гэсэн таныг инээлгэж дєнгєнє гэдэгт итгэлтэй байна.
Зураг алаачид №12 Хадгалах
2011-05-29, 09:41

Учир нь олдохгvй хачин бєгєєд марзан зурагнууд

Харсан хvн учрыг олж, ойлгохоосоо ємнє, дэндvv утгагvй байдлыг нь харангуутаа инээд ч хvрэх уур ч хvрэх шиг ийм л фото зургуудыг танд vзvvлэхээр бэлтгэлээ. Уг нийтлэлийн зураг тус бvр нь ямар ч утгагvй юм шиг, эсвэл нээх хачин нууцлаг ч юм шиг... тэгсэн хирнээ танд инээд бэлэглэж, бяцхан хєгжєєхєєр марзан ажээ. Ямартай ч миний яриад байгаа тайлбарлахад хvндрэлтэй, яшиг тєвєгтэй зургуудын цуглуулгыг хvлээн авч vзэцгээе. Чєтгєр авмаар утгагvй санагдсан бол уучлаарай найзаа...
Учир нь олдохгvй хачин бєгєєд марзан зурагнууд Хадгалах
2011-05-28, 05:31

Балын харандаа VS гэрэл зураг

Уран бvтээлч Вen Hein -ны балын харандаагаар зурсан тєрєл бvрийн бvтээлvvдийг гэрэл зургуудтай харьцуулж, бодит амьдрал болон уран тєсєєлєл хоёрыг нvдэнд харагдтал хольж, нэгэн ер бусын дvр зураг, уур амьсгалыг бий болгож чадсан гайхалтай зургуудыг танд хvргэж байгаадаа таатай байна. Энэ залуугийн бvтээлvvд дээр бодит байдал, уран зєгнєл хоёроос гадна, урлаг амьдрал хоёрын нэгдэл илэрхийлэгдсэн байгаа нь сонирхолтой. Ингээд бvгдээрээ Ben Hein-ны “Харандаа VS фото зураг” цуглуулгаар аялцгаая.
Балын харандаа VS гэрэл зураг Хадгалах
2011-05-27, 23:19

Нэг гаралтандаа тайзан дээр гурван удаа бvдэрсэн модель

Топ модель Наоми Кэмпбелийн зохион явуулсан загварын шоуны vеэр залуу модель Линдсей Виконс нь нэг удаагийн гаралтандаа тайзан дээр гурвын гурван удаа бvдэрсэн байна. 17 настай загвар ємсєгч бvсгvй тэр vеэр алтлаг шаргал єнгийн торгон даашинз, єндєр єсгийтэй гутал хоёрыг єммсєн байжээ. Тайзны эцэст ирээд, эргэснийхээ дараагаар бvдэрч унасан бvсгvй єєрийг нь дэмжин алга ташсан vзэгчидрvv хандан, гараараа зангаж инээмсэглээд цааш алхахдаа ахин хоёр удаад унажээ. Vзэгчид тvvний ємнєєс сандарч, санаа зовж байснаа, сvvлийн уналтан дээр нь инээдээ барьж дийлээгvй байна. Хєєрхий охин одоо модель биш болсон гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч дэндvv ширvvн єрсєлдєєнтэй загварын ертєнц дэхь сvvлийн vеийн хєгжилтэй явдлын дvр зургийг хvлээн авна уу. Энэ шоуны vеэр тайзан дээр євдєг сєхєрсєн нь ганцхан Линдсей байгаагvй гэдгийг та доорхи бичлэгнээс бас олж харах болно.
Нэг гаралтандаа тайзан дээр гурван удаа бvдэрсэн модель Хадгалах
2011-05-27, 22:59

Америкчуудын хооллох хэв маяг

Эд материалын хувьд ч тэр, оюунлаг байдлын хувьд ч тэр бусдыг ардаа орхиж, тєгс тєгєлдєрт хамгийн ойр болсон ард тvмэн гэвэл Америкчууд гэхэд хэлсдэхгvй. Гэвч тэдний хамгийн  гол НО-той тал нь хэтэрхий их иддэг бєгєєд бvгд илvvдэл жинтэй байдагт нь оршино. Арга ч vгvй биз дээ, Америкийн хотуудын гудмаар алхаж явахад хоёр гишгээд л тааралдах vй олон тvргэн хоолны газруудаас шинэхэн хоолны толгой эргэм сайхан vнэр ханхлаад санаа амраадаггvй юм чинь. Анхандаа туршлагагvй жуулчдын хувьд шарсан тємсний хамар цоргим ийм vнэр нь онцгvй, тааламжгvй санагдах л байх. Гэхдээ тэнд удаад ирэхээрээ ямар ч vед энэ vнэрийн араас нохой шиг л явж, амаа олохгvй иддэг болдог нь бичигдээгvй хууль гэлтэй. Яагаад ер нь ийм єндєр хєгжилтэй орон ийм асуудалтай байдаг нь сонин. Ямартай ч бvх зvйл нь бэлэн зэлэн, сэтгэл хангалуун амьдралтай тэндэхийн хувьд нийтийн хоолны салбар хамгийн ашигтай бизнес байдаг ажээ. Ингээд бvгдээрээ ташраараа єєхєлсєн Америкчуудын хоол хvнсний ертєнцєєр аялцгаая.
Америкчуудын хооллох хэв маяг Хадгалах
2011-05-26, 19:53