ГЭРЭЛ ЗУРАГ

Дебора Андерсоны гэрэл зургийн ертєнц

Алдарт Yes хамтлагийн гоцлол дуучин болох домогт Jon Anderon-ны тєрсєн охин - Deborah Anderson нь гэрэл зургийн урлагийг амьдралынхаа учир утга, замнал болгон сонгожээ. Тvvний бvтээлvvдийн хэв маягийг Los Angeles Times сэтгvvл дээр “Франц маягийн эротик болон Хельмут Ньютоны стиль хоёрын холимог” гэж тодорхойлсон байдаг. Дебора Андерсон нь энэ л сонирхолтой євєрмєц хэв маягаараа загвар, хєрєг болон хєгжмийн цомгийн нvvр гэсэн тєрлvvдээр уран бvтээлvvдээ туурвидаг байна. Тvvнтэй Play Boy, CQ, Elle зэрэг сэтгvvлvvд хамтран ажилладаг ажээ. Ингээд бvгдээрээ энэхvv сонирхолтой гэрэл зурагчны євєрмєц бvтээлvvдтэй танилцацгаая.
Дебора Андерсоны гэрэл зургийн ертєнц Хадгалах
2011-06-14, 17:55

Хятадын Фэшн гэрэл зурагчин Чен Мэн-ий бvтээлvvд

1980 онд Бээжин хотод мэндэлсэн шинэ vеийн Азийн шилдэг гэрэл зурагчдын тєлєєлєл болох Чен Мэн (Chen Man)-ний бvтээлvvдтэй танилцацгаая. Тэрээр 2003 онд Сонгодог Урлагийн Академийг тєгссєнєєсєє хойш єнєєдрийг хvртэл гайхалтай гэрэл зургуудыг бие даан дарсаар иржээ. Тэрээр Хятадын хамгийн шилдэг фэшн гэрэл зурагчдын нэг тєдийгvй дэлхийд танигдсан Хятадын цєєн хэдэн уран бvтээлчдийн нэг юм байна. Ингээд бvгдээрээ ємнєдийн нэрт зурагчин Чен Мэн-ий єрнєдийн салхи сэнгэнvvлсэн шилдэг бvтээлvvдтэй танилцацгаая.
Хятадын Фэшн гэрэл зурагчин Чен Мэн-ий бvтээлvvд Хадгалах
2011-06-13, 00:11

Шарсан зайрмаг хийх арга

Налгар зуны намуухан амралтын єдрєєр зуслангийн байшиндаа, эсвэл гэр орондоо халуун ам бvлээрээ цугларсан уншигч таны мэндийг мэдэж, нэгэн ер бусын сонирхолтой амттанг хийх аргыг танилцуулж байна. Энэ бол хятадын томоохон ресторануудад зарагддаг жуулчдын хамгийн дуртай зууш болох шарсан зайрмаг юм. Угаас ер бусын бvтээл туурвил, хоолны тєрєл бvрийн туршилтуудаараа алдартай энэ ард тvмэн яаж мєс, гал хоёрыг хослуулж, шарсан зайрмаг хийж чаддагийн учрыг vргэлжлэлээс олж мэдээрэй.
Шарсан зайрмаг хийх арга Хадгалах
2011-06-12, 22:47

Хоолны гоо сайхан

Бид хэд хоногийн ємнє таны мэлмийн “Food porn” хэмээх нэгэн нийтлэлийг хvргэж байсныг та санаж байна уу? Насанд хvрэгчдэд зориулсан агуулгатай кино vзэхэд єєрийн эрхгvй бие зарсхийж, хэн нэгнийг хvсдэг шиг “Фууд порн”- хэмээх цуврал зургуудыг харсан хvний арааны шvлс аяндаа ялгарч, хажуудаа байгаа юуг ч хамаагvй идчихмээр санагддаг тул ингэж нэрлэсэн биз ээ. Тэгвэл энэ удаад бас та бvхэнд дээрхи нийтлэлийн vргэлжлэлийг хvргэж байна. Vдийн цайгаа тавтай зооглоорой гэж нэмж хэлье.
Хоолны гоо сайхан Хадгалах
2011-06-10, 22:58

Нэгэн залуугийн турсан тvvх

Хvн амьдралаа хvссэнээрээ бvтээхийн тулд санаанд багтамгvй их сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужилтай байх ёстой гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ хvсвэл хэн ч гэсэн тэрхvv тэвчээр хатуужлыг гаргаж чаддаг билээ. Vvний нэгэн жишээ болсон нэгэн залуугийн гайхалтай тvvхийг танд хvргэхээр бэлтгэлээ.  Бухарестад аж тєрдєг 22 настай Алекс Гика хэмээх энэ залуу нь тvргэн хоол, амттангаас татгалзаж чаддагvй байсныхаа шанд 116 кг хvртлээ таргалсан байжээ. Нэгэн єдєр мань залуу єєрийнхєє энэхvv амьдралын хэв маягийг бvрэн таслахаар эрс шийдэж, эрvvл хооллолт, спорт хоёрыг амьдралынхаа салшгvй хэсэг болгохоор сонгосон байна. Ингээд vvнийхээ хариуд нэг жилийн дотор 31 кг жинг хаяж, єнєєдєр 85 хvрэхгvй жинтэй болж чаджээ. Vнэхээр гайхалтай vр дvнд хvрсэн байгаа биз? Ингээд бvгдээрээ эрvvл бєгєєд, зєв аргаар турж, єєрийгєє ялан дийлж чадсан цєєн тооны хvмvvсийн нэг болсон Алекс Гика хэмээх залуугийн єєрчлєлтийг харуулсан фото нийтлэлтэй танилцацгаая.
Нэгэн залуугийн турсан тvvх Хадгалах
2011-06-10, 00:37

“National Geographic”-ийн 5-р сарын шилдэг фото

Хорвоо ертєнцийн сонин хачиныг ойлгомжтой, сонирхолтой байдлаар жишээ баримттайгаар бидэнд хvргэж байдаг "National Geographic" байгууллагийн гэрэл зурагчдын шинэ бvтээлvvдийг цаг тухайд нь хvргэдэг билээ. Энэ удаа таны мэлмийд 5-р сарын гайхалтай агшнуудаас тайлбарын хамт толилуулахаар бэлтгэлээ. Нийгмийн хар бараан зvйлсээс болсон бухимдал, их ажлын стрессийг тань бага ч боловч мартагнуулж нууцлаг агаад сайхан мэдрэмжийг энэ нийтлэл маань танд бэлэглэнэ гэдэгт найдаж байна.
“National Geographic”-ийн 5-р сарын шилдэг фото Хадгалах
2011-06-10, 00:13

Vзэсгэлэнт Кэндис Свэйнпоул болон Лилли Олдриж хоёр

Victoria’s secret-ийн шинэ vеийн сахиусан тэнгэрvvд болсон vзэсгэлэнт хоёр бvсгvйн цоо шинэ зурагнуудыг танд хvргэж, тєгс гоо vзэсгэлэн, тєєнєн ялгарах эрч хvчээр нь таны мэлмийг мялааж, сэтгэлийг баясгах гэж байгаадаа бид баяртай байна. Эн бол Кэндис Свэйнпоул (Candice Swanepoel) болон Лили Олдриж (Lily Aldridge) хоёрын Victoria’s Secret-ийн шинэ зураг авалтууд юм. Мэдээж дотуур хувцастай зурагнууд болохоор хvссэнээрээ харж, ургуулан бодож болно шvv эрчvvдээ.
Vзэсгэлэнт Кэндис Свэйнпоул болон Лилли Олдриж хоёр Хадгалах
2011-06-08, 22:38

Нярай хvvхдийн тєрхтэй тєрєл бvрийн баг

Уран бvтээлч Лэндон Мейер гэгч нь ямар нэгэн зvйлд маш ихээр гомдсон байдалтай балчир хvvхдvvдийн царайг маш чадмагаар дуурайлгасан багийг бvтээдэг нэгэн ажээ. Ямар учиртай болоод хvн болгоны хайрыг хар аяндаа татдаг алдрайхан жаахан жаалуудыг заавал уйлж, урвайсан байдалтайгаар дуурайлган, баг хийдгийг нь мэдэхгvй юм. Ямартай ч яг нэг ижил размертай байдаг тvvний эдгээр латексан багнууд нь урьд нь хэн нэгний санаанд орж байсан нь юу л бол гэмээр сонирхолтой, бас шинэлэг ажээ. Мєн Лэндон нь баг тус бvрийг маш их хєдєлмєр зарж, цэвэр гар ажиллагаагаар бvтээдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Яадаг ч байсан, булчин нь зангирсан бадриун залуу, эсвэл будаг ханхлуулсан сайхан бvсгvй ийм баг зvvчихсэн явж байвал инээд хvрэхгvй єнгєрнє гэж лав байхгvй л юм байна. Та бичлэгийг нь заавал vзээрэй.
Нярай хvvхдийн тєрхтэй тєрєл бvрийн баг Хадгалах
2011-06-08, 16:44

Алдартнуудын хєрєг зурагчин Martin Schoeller-ийн дуранд

Энэ цагийн хамгийн чадварлаг, бас алдартай хєрєг гэрэл зурагчдын нэг болох Март Шоллер (Martin Schoeller)-ын дурангаар алдартнуудын євєрмєц дvр тєрхийг таны ємнє дэлгэж байна. 1968 онд Америкад мэндэлсэн энэхvv уран бvтээлч нь анх Энни Лейбовиц (Annie Leibovitz)-ын удирдлаган доор ажиллаж байхдаа ихийг сурч мэджээ. Esquire, Rolling Stone, New Yorker, Vogue, Vanity Fair зэрэг сэтгvvлvvдтэй хамтарч ажилладаг байна. Ингээд та бидний мэдэх хамгийн алдартай, хамгийн олон хvний танил болсон хvмvvсийн дvр зургийг Мартин Шоллер-ын ертєнцийг vзэх vзэл, зураг авах євєрмєц арга барилаар нь дvрслэгдсэнээр хvлээн авцгаая. Эндээс vзэхэд Мартин Шоллер зураг бvрээрээ тухайн алдартнуудын хєгжилтэй сул талыг илчилж, чимээгvй шvvмжлэн, элэглэсэн янзтай байх аж. Гэвч алдартнууд тvvгээр зурагаа ахин дахин авахуулах дуртай байсаар байдаг нь нэгийг єгvvлнэ.
Алдартнуудын хєрєг зурагчин Martin Schoeller-ийн дуранд Хадгалах
2011-06-06, 06:30

Ази охид нvvрээ будсаныхаа дараа

Хvн бvрийг Анжелина Жоли шиг, эсвэл Брэд Питт шиг тєгс тєгєлдєр гадаад vзэмжтэй тєрvvлэхэд бурхны хvч дангаараа хvрэхгvй, хvний нvгэл буяны дэнс нь таардаггvй биз ээ. Гэвч хvсэл эрмэлзэл, оюун бодол, мэдрэмж гурав байгаа цагт хvн бvр єєрийгєє сайхан, vзэсгэлэнтэй болгохын тулд хичээж, суралцаж, хийсээр ирсэн. Vvний нэг жишээ бол єнєєдєр гайхалтай єндєр тєвшинд хєгжчихєєд байгаа нvvр будалтын урлаг юм. Хайрлагдах учиртай тєрдєг цэцэгс шиг эмзэгхэн оршихуй, энхрий зєєлєн араншинтай охин бvр л vзэсгэлэнтэй байхыг хvсдэг шvv дээ. Тиймээс нvvр будах урлаг, нvvрээ буддаг охидыг буруутгах зvйл огт алга, хамгийн гол нь аливаа юмны тунг нь л тааруулах хэрэгтэй. Ингээд ази охидын нvvрээ будахын ємнєх болон дараах дvр тєрхийг харьцуулсан, сонирхолтой фото нийтлэлийг хvргэж байна. Ийм тєрлийн мэдээлэл ємнє нь олон орж байсан хэдий ч энэ удаад маш олон зургийг багтааснаараа онцлог болсон гэдгийг хэлмээр байна.
Ази охид нvvрээ будсаныхаа дараа Хадгалах

Элдэв зураг (135 фото) №401

Сайхан амарч байна уу, та бvхэндээ нарлаг сайхан амралтын єдрийн мэнд хvргэе. Гадаа ч ёстой нар ээгээд "ямар сайхан єдєр бэ" хэмээн хvн болгон дуу алдаж, зун цагийг магтан дуулж байна. 6 сар гарчихаад байхад уул нь ийм л байх ёстой юм. За гол сэдэврvvгээ ороё. Ойрдоо та бvхэндээ хvргэж амжаагvй "Элдэв зураг" цувралынхаа цоо шинэ дугаарыг хvргэхэд бэлэн болоод байна. Мэдээж хvргэж амжаагvй цувралын хамгийн шилдэгийг хамтад нь хавсаргасан байгаа. Маргааш таны vзэх дуртай "Монгол охид" болон "Бяцхан vрс" фото нийтлэлийн аль нэгийг хvргэхээр ажиллах болно. За ингээд найзуудаа эх дэлхийнхээ єнцєг булан бvрт болж буй хамгийн сонирхолтой, хєгжилтэй агшнуудыг vзэж, зун цагийн зугаатай амралтаа чимээрэй.
Элдэв зураг (135 фото) №401 Хадгалах
2011-06-05, 01:53

Хєгжилтэй цэвэрлэгч

Байшин хашааг хог шорооноос нь салгадаг хvмvvс хэдийгээр буянтай бєгєєд ямар ч нийгэмд зайлшгvй хэрэгтэй боловч ямагт дорд vзэгдэж, єєрсдєє ч  сэтгэл гундуу явдаг билээ. Тэгвэл урьд хєршийн энэ нэгэн гудамж цэвэрлэдэг эмэгтэй нь єєрийн ажлынхаа сул талыг vл тоож, хувь заяаныхаа дорд, мууг зvхэн суухын оронд, хажуугаар єнгєрсєн хvмvvст хєєр баярыг бэлэглэн, чаддаг мэддэг зvйлээ сонирхуулж, нvvр дvvрэн инээх ажээ. Хvн ямар ч ажил хийсэн сэтгэл зvрхэндээ л аз жаргалтай байж чадвал жинхэнэ хайр, баясал хоёрыг єєртєє татаж, дотроосоо гэрэлтэж болдгийн жишээ гэвэл энэ байна. Энэ бvсгvй танд урам єгч, єнєєдрийн ажлаа гялалзтал хийх сэдлийг тань тєрvvлнэ гэдэгт итгэлтэй байна. Мєн ажлын ширээний тань тоосыг арчиж, албан газрын тань энд тэнд бєхєлзєн цэвэрлэгээ хийх vйлчлэгч эгч, дvv нартаа урам єгч, чин сэтгэлийн инээмсэглэл бэлэглэхээ мартав аа.
Хєгжилтэй цэвэрлэгч Хадгалах
2011-06-04, 00:59