ГЭРЭЛ ЗУРАГ

Шипи хийх арга

Жинхэнэ зєвт хvн хэзээ ч бусдыг хууран мэхлэх талаар боддоггvй. Гэвч оюутан байж vзсэн бараг бvх хvн ямар нэгэн байдлаар шалгалтан дээрээ бусдаас хуулж, шипи хэрэглэж vзсэн байдаг гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Тийм ч учраас жил жилийн оюутнуудын хуулах арга нарийсч, vе vеийн багш нарыг хуурах ч бас улам хэцvv болсоор байгаа билээ. Энэ vед аргаа барсан оюутнуудад жинхэнэ хятад санаа л хэрэг болох байх. Тэгвэл одоо бvгдээрээ яг хятад оюутнууд яаж шипи хийж, шалгалтны ард гардаг талаар єгvvлэх сонирхолтой фото мэдээллийг хvргэж байна. Сайн хараад, сураад авахад таныг бэлдэж амжаагvй нэгийн зэрэг шалгалтнаас тань аварч мэдэх л юм. Хятад л болохоос биш хэрэгтэй л арга байна.
Шипи хийх арга Хадгалах
2011-08-01, 04:41

Юм юмны тvрvvнд ажил л чухал...

Намрын уур амьсгалыг дагуулсан наймдугаар сарын эхний єдєртэй хамт ажлын шинэ долоо хоног хэдхэн цагийн дараа эхлэх нь. Магадгvй та єглєє эрт босоод, ахиад л нєгєє уйтгартай ажилдаа очиж, компютертай ширээний ард стресстэх хэдэн єдєр эхлэх нь гэж санаагаар унаж байгаа байх. Тэгвэл одоо танд орон орны хvмvvс талхны мєнгєє олохын тулд ямар ямар ажлыг яаж тэсч, хэрхэн шvдээ зуун байж хийж гvйцэтгэдгийг харуулсан фото сурвалжлагыг хvргэе. Магадгvй бусдын зовлон, бусдын тэвчээр, бас ажилдаа дуртай байдал нь танд урам зоригийг єгч, эрч хvчээр дvvрэн шинэ долоо хоногийг эхлvvлэх байх. Энд дэлхийн єнцєг булан бvр дэх тєрєл бvрийн хvмvvсийн биеийн хvчний ажил хийж байгаа дvр зургууд багтсан байгаа.
Юм юмны тvрvvнд ажил л чухал... Хадгалах
2011-08-01, 04:29

Боди-арт бол жинхэнэ урлаг

Хvний эхээс тєрсєн биеийг жинхэнэ мэргэжлийн єнцгєєс харж, хандаж, бvтээж чадвал боди-арт шиг тєгс, сонгомол бас цор ганц урлаг гэж ертєнц дээр vгvй ажээ. Єєрєєр хэлбэл, угаас байгалийн тєгс бvтээл болох хvний биен дээр будагтай бийрийг урлагийн мастер хvргэх юм бол юутай ч харьцуулшгvй євєрмєц дvр зураг бий болдог ажээ. Ямар ч єєлєх юмгvй сайхан байгалийн зураг байлаа гэхэд, сайн ажаад байвал ард нь бvсгvй хvний нvцгэн бие байгааг олж харна гэдэг ер бусын гоо сайхны таашаал биш гэж vv? Ингээд бvгдээрээ зураач Крейг Трейси (Craig Tracy)-гийн боди арт бvтээлvvдээр урлагийг мэдэрцгэе. Тэргээр Луизиана  мужийн Нью-Орлеан-д тєрж, єсчээ. Крейг моделийнхоо биеийг сайн харсны эцэст юуг, яаж, хаана зурахаа шийддэг байна. Заримдаа скиз зураг хийхийн тулд хэдэн єдрийг ч зарцуулах энvvхэнд ажээ. Тvvний хэлснээр бол моделийн биенд анх удаа будагтай бийр хvргэснээс эхлvvлээд жинхэнэ зурах vйл ажиллагаа эхэлтэл л дор хаяж 9 цаг зарцуулдаг байна.
Боди-арт бол жинхэнэ урлаг Хадгалах
2011-07-29, 21:40

“Гэрэл зурагчид” -ын амьдрал

Зургийн аппарат барьсан хvн бvрийг гэрэл зурагчин гэж цоллох нь бас жаахан єрєєсгєл ойлголт ч гэсэн одоо та бvхэнд янз бvрийн нєхцєл байдалд зураг дарахын тулд хорхойсч, гэрэл сvvдрээ тохируулахын тулд хараагаа хурцлан тунгааж, єєр єєрсдийнхєєрєє хичээсэн “гэрэл зурагчдын” єєрсдийнх нь тєрхийг харуулсан маш сонирхолтой фото цуглуулгыг хvргэж байна. Амьдралын торгон агшны дvр зургийг цаг хугацааг зогсоосон мэт хадгалж vлдэж, хамгийн энгийн зvйлийг хvртэл зєв єнцгєєс нь зєв vед авснаараа жинхэнэ урлагийн бvтээл болгож чаддаг гэрэл зурагчид єєрсдєє жинхэнэ урлагийн бvтээл бас сонирхолтой галерейг бvрдvvлжээ. Дандаа тєрєл бvрийн утга агуулга, vзэмжтэй зураг vзэж суухаар, тэднийг бvтээдэг хvмvvсийн тєрхийг харах нь бас сонирхолтой биш гэж vv? Энд бvр “зурагчин” нохой хvртэл багтсан байгаа гээд боддоо. Магадгvй энэ цуглуулгад таны ч зураг байж мэдэх юм. Хэрэв та зураг дарах хоббитой бол шvv дээ...
“Гэрэл зурагчид” -ын амьдрал Хадгалах
2011-07-29, 03:49

Хогийн ертєнц

Португалийн гэрэл зурагчин Хосе Феррейр (Jose Ferreira) нь ядуу буурай орнуудын нийгмийн амьдрал дахь сvvдэртэй талыг илчлэн харуулсан уран бvтээлvvдийг туурвидгаараа алдартай. Тvvний энэ удаагийн цувралд нь Мозамбикийн Мапуту дахь онгоцны буудлаас гарсан хэд хэдэн метроны дэргэд байдаг хогийн цэгvvд дээрхи амьдрал тусгагджээ. Энэхvv хаягдлын ертєнцєд хоёр тєрлийн л хvн амьдардаг байна. Нэг нь хог цэвэрлэж байгаа хvмvvс, нєгєєдvvл нь бол нийгмийн хамгийн доод тєвшнийхєн ажээ. Ингээд бvгдээрээ жаахан бараан ч гэсэн буурай хєгжилтэй орнуудын гашуун vнэний ертєнцєєр аялцгаая.
Хогийн ертєнц Хадгалах
2011-07-28, 22:24

Цаг хугацааг зогсооход...

33 настай гэрэл зурагчин Скотт Линстед (Scott Linstead) нь дагшин байгалийн араатан жигvvртэн, шавж хорхойг ямар нэгэн vйлдэл хийж байхад нь, тэр тусмаа ангийн золиосоо яг олзолж байх агшинд нь фото хальсанд буулгадаг нэгэн ажээ. Урьд нь багш байсан тэрээр байгалийн сайханд амрах зуураа ийм тєрлийн євєрмєц зургуудыг хальсанд буулгах туйлын дуртай юм байна. Харин тvvний энэхvv хобби нь єнєєдєр жинхэнэ урлагийн гайхамшиг болж, олон хvний vзэх дуртай фото галерейг бvрдvvлжээ. Ингээд бvгдээрээ Скотт Линстедийн фото ертєнцєєр аялцгаая. Хvн бид ч гэсэн байгалийн бvтээл учраас олон зvйлийн араатан, амьтан, шавжны эгзэгтэй vйлдлvvдийг харуулсан дvр зургууд бидэнд хийморь нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Цаг хугацааг зогсооход... Хадгалах
2011-07-27, 22:55

Зураг алаачид №15

Хаа нэгтэйгээс аппаратны шархирах дуу гарч, тод гэрэл анивчих тоолонд хэн нэгний амьдралын хором мєч нь баримтжиж, єнгєрсний талаарх бодит дурсамж бий болж байдаг билээ. Тухайн мєчид тэр хvн юу мэдэрч, ямархvv тєрхтэй байсныг нь эгээ л алган дээр тавьсан мэт харуулж, тvvхийг хvvрнэдгээрээ гэрэл зураг гайхалтай байдаг. Харин тэр агшинд хэн нэгэн илvvдэл этгээд санамсаргvй, санаатай байдлаар аппаратны харагдах орчинд багтаж орхихоороо тухайн агшны утга учрыг байхгvй богочихдог шvv дээ. Ингээд бvгдээрээ "зураг алаачид" цувралынхаа ээлжит цуглуулгаа хvлээн авцгаая.
Зураг алаачид №15 Хадгалах
2011-07-27, 01:57

Калифорнийн наран шарлагын газрын сонин хачин

Калифорнийн Венис Бич наран шарлагын газар нь Америкийн єнцєг булан бvр дэх хvмvvсийн бие сэтгэлийн соронзон болсон, диваажин гэж vvнийг л хэлдэг байх хэмээн шvvрс алдмаар газар ажээ. Зуны нарлаг цагт тэндээс жинхэнэ Америкийн олон єнгийн хvмvvсийг олж харах боломжтой байдаг нь хамгийн сонирхолтой. Дээд зэргийн vзэсгэлэнтэй, есєн шид нь бvрдсэн жинхэнэ сайхан бvсгvйчvvдээс авахуулаад харсан хvний нvд нь орой дээр нь гармаар гажиг нєхдvvдийг ч эндээс олж харах ажээ. Ингээд бvгдээрээ Венис Бичээр биеэрээ биш ч гэсэн нvд, сэтгэлээрээ аялцгаая.
Калифорнийн наран шарлагын газрын сонин хачин Хадгалах
2011-07-26, 23:16

Коммунист Хятадын Эротик-Aрт

Хятадын алдарт эмэгтэй зураач Ху Минг нь 1955 онд модоор баримал хийдэг мужааны гэр бvлд мэндэлжээ. 15 настайдаа тэрээр цэрэгт явж, эхэндээ цэргийн эмнэлгийн номын санчаар ажиллаж байж. Тэр vедээ Ху Минг нь коммунист хувьсгалын улмаас шатаагдах номын жагсаалтад ороод байсан бvтээлvvд дундаас Микеланжело-гийн хvний анатомын зургуудтай номыг  нуун авч vлдээд, хожим нь  нууцаар судалж эхэлжээ. Дараа нь цэргийн сувилагчаар ажиллаж байгаад, их сургуульд элсэж, Хятадын уламжлалт урлагт нарийн судалж, цэргийн цэнгээний газруудаар орж, баримтат киноны фото зураг цуглуулах болсон байна. 1999 оноос хойш тэрээр Австралид ажиллаж амьдарч байна. Ингээд бvгдээрээ Ху Мингийн коммунист хувьсгалын vеийн цэрэг бvсгvйчvvдийг дvрсэлсэн арт-эротик цуглуугаар аялцгаая. Бас л євєрмєц бєгєєд сонин дvр зургуудыг та олж харах болно.
Коммунист Хятадын Эротик-Aрт Хадгалах
2011-07-26, 23:06

Гэрэл зурагчин Frederic LaGrange-ийн бvтээлvvд

Сайтынхаа хэрэглэгчдэд Ням гарагийн мэндийг хvргээд, нэрт гэрэл зурагчин Фредерик ЛаГранж (Frederic LaGrange)-ийн бvтээлvvдийг хvргэж байна. Тэрээр Францын Версалд мэндэлсэн бєгєєд єнєєдєр Нью-Йорк-т ажиллаж амьдарч байгаа аж. 2001 оноос гэрэл зургийн ертєнцєд хєл тавьсан тэрээр єнєєдєр Louis Vuitton, Hermes, Harper's Bazaar UK, Japanese Vogue, Spanish Vogue, Condé Nast Traveller UK, Vanity Fair, Centurion, Tatler, GQ зэрэг олон арван алдартай сэтгvvл, агентлагуудтай хамтран ажилладаг байна. Фредерикийн уран бvтээлийн хэв маяг нь сурталчилгааны, фэшн, travel болон life style зэрэг чиглэлvvдэд багтдаг. Одоо ингээд бас нэгэн авъяаслаг уран бvтээлчийн нvдээр амьралын баяр байсгалантай, гоо vзэсгэлэнтэй талыг олж харцгаая.
Гэрэл зурагчин Frederic LaGrange-ийн бvтээлvvд Хадгалах
2011-07-25, 00:15

Морт Кунстлер (Mort Kunstler)-ийн зурмал “адал явдал”

Америкийн нэрт гэрэл зурагчин Морт Кунстлер (Mort Kunstler) нь 1931 онд мэндэлсэн бєгєєд зураачын мэргэжлээр хоёр ч их сургууль дvvргэсэн юм байна. Тэрээр уран бvтээлийнхээ амьдралын туршид маш олон сонирхолтой зураг зурсан нь бvгд єєр хоорондоо нэг л сэжмээр холбогдож, тvvний бvтээл гэдгээ илт илэрхийлэх мэт євєрмєц байдаг. Морт Кунстлерийн уран бvтээлийн гол сэдэв нь дайн, адал явдал, тэмцэл, бас мэдээж эрчvvдийн тэмцэл дунд орших vзэсгэлэнтэй бvсгvйчvvд байдаг. Ингээд бvгдээрээ энэхvv авъяаслаг уран бvтээлчийн зургуудыг vзэж сонирхоцгооё. Яг л кино vзэж байгаа мэт сэтгэгдэл танд тєрєх болно.
Морт Кунстлер (Mort Kunstler)-ийн зурмал “адал явдал” Хадгалах
2011-07-22, 01:53

Зун цагаа гэж...

Нарны туяа, найрсаг бороотой ээлжилж, цэцэг навч газрыг торго шиг зулсан зуны хэдхэн єдрvvдэд л олж харах боломжтой хєгжилтэй, хараа булаам дvр зургуудыг уншигч таны ємнє дэлгэж байна. Мэдээж євєл ч гэсэн энэ зургуудыг хараад сууж болно л доо. Гэхдээ зуны цагт л бид энэ мэт дvр зургийг єєрийн нvдээр харах боломжтой байдаг шvv дээ. Ингээд бvгдээрээ нартай, хуртай налгар сайхан зуны сvvлчийн єдрvvдийн сайхныг єглєєний нартай хамт угтаж, vдшийн сартай хамт vдэнгээ, энэ зуны дурсамжтай холбоотой сонирхолтой гэрэл зургуудыг сонжицгооё.
Зун цагаа гэж... Хадгалах
2011-07-22, 01:22