Африкийн тухай хачирхалтай баримтууд

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт багтах Африк тив нь өвөрмөц, сонин хачин зүйлээр баялаг бөгөөд доорх баримтуудыэ тухай та мэдэхгүй л болов уу. Иймээс бид Африкийн тухай хамгийн хачирхалтай, сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Африкийн тухай хачирхалтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Дэлхийн хамгийн том амьтдын нэг болох зааны өлгий нутаг бол Африк юм.



2. Африк болон Европ тивүүд хоорондоо ердөө л 14 км –ээр тусгаарлагддаг учир зарим нэг байгууллагууд дэлхийн хамгийн урт гүүрийг барих талаар бодож байгаа гэнэ.



3. Африк хүүхдүүдийн 40% нь 5-14 насандаа ажил хийх хэрэгтэй болдог.



4. Африкийн иргэд ус авахын тулд дунджаар 4 км алхах хэрэгтэй. 



5. Африкт өдөр бүр 96 зааныг хороодог.



6. Африкийн хамгийн их хүний амийг хороосон амьтан бол усны үхэр юм.



7. Зимбаб Гиннесийн номонд "хамгийн олон үндэсний хэлтэй" улсаар бичигджээ. Тэд 16 төрлийн хэлээр ярьдаг байна.



8. Дэлхийн дээрх бүх алтны бараг тал хувийг Өмнөд Африкийн "Витватерсранд" уурхайгаас олборлосон байна.



9. Хойд Африкт 1530-1780 оны хооронд 1.5 сая орчим европчуудыг боолоор худалдаалжээ.



10. Далайн түвшнээс доош 1000 метрт орших цорын ганц орон бол Лесото юм.



11. Африкт 100 сая орчим Facebook хэрэглэгч бий.




12. Угандагийн ерөнхийлөгч Иди Амин нь “Мөнхийн Ерөнхийлөгч, Маршал Аль-Хажи, доктор Иди Амин, Викторийн одонт, Цэргийн гавъяаны одонт”, Дэлхийн бүх амьтан, газрын удирдагч, Британийн эзэнт гүрнийг байлдан дагуулагч болон Угандагийн удирдагч зэрэг цолтой байна.



13. Өмнөд Африкийн иргэд одоог хүртэл эртний агуйгаас олдсон багажийг ашигладаг байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ багажийг 44000 жилийн өмнө ашигладаг байсан гэнэ.



14. Өмнөд Африкт өөрийн машиндаа галаар буудагч төхөөрөмжийг тавьж болдог бөгөөд энэ нь машиныг хулгайлахаас урьдчилан сэргийлэх зорилготой ажээ.



15. Дэлхий дээр хамгийн их альбинизм өвчин тархсан орон бол Танзань гэнэ. Харамсалтай нь бөө нар тэдний цусыг төрөл бүрийн хор найруулахад ашиглах болсноор тэд энэ оронд амьдрахад хэцүү болсоор байгаа.



16. Африкт Францаас илүү олон хүн Франц хэлээр ярьдаг гэнэ.



17. Хамгийн сайн гүйдэг тамирчид нь Кенийн Каленжин үндэстэнгүүд юм.



18. Мурси омгийнхон эмэгтэйчүүдийн уруулан дээр 12 см диаметр хүртэлх цагираг зүүдэг хачирхалтай уламжлалтай ажээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()