“Тєгсгєлийн сvвийн хий (унгас) vнэрлэх хєдєлгєєн” гэсэн бичигтэй лоозон-г хажуудаа тавиад гудамжинд завилан суух энэ залуу хажуугаар зєрсєн бvсгvйчvvдийг єєрийнхєє “хєдєлгєєн” гэж нэрлээд байгаа зvйлдээ нэгдэхийг уриалж, єгзєгнvvдийг нь vнэрлэх санал тавьдаг байна. Бvсгvй хvн нvvрэн дээр нь єгзєгєє наахад хамгийн дуртай гэдгээ тэрээр хэлээд, vйл ажиллагаагаа идэвхитэй vргэлжлvvлж байгаа ажээ. Ямар зорилгоор яах гэж байгааг нь мэдэх юм алга. Чєлєєт нийгмийн, бvрэн эрхтэй хvн тул хууль зєрчєєгvй л бол тvvний зєв л гэж бодож байна. Гэхдээ “Vнэгvй тэврэлт”, “Vнэгvй гар барилт” гэх мэтийн vнэхээр сэтгэл хєдєлгєсєн, гайхалтай олон нийтийн арга хэмжээнvvдийн дэргэд тvvний энэ vйлдэл дэндvv марзан ажээ.
Хадгалах
Бараг эр хvн бvр доорхи зургууд дээрхи шиг бvсгvйчvvдтэй адилхан болохыг мєрєєдєж, зарим нь єглєє бvрийн дасгалаараа хичээдэг биз ээ. Гэхдээ мэдээж ганцхан зvйлээрээ. Тэр нь бол булчин шєрмєс юм. Харамсалтай нь эр бvр хангалттай тэвчээртэй, тууштай байж чаддаггvйн улмаас булчинлаг, чийрэг биеийн эзэд болж чаддаггvй. Харин эрчvvдийг бодвол хэд дахин их хvчин чармайлт гарган байж булчныг бий болгох шаардлагатай болдог эмэгтэйчvvдийн зарим нь мятрашгvй хичээсний vр дvнд Эртний Грекийн барималууд шиг бие хаатай болж чаддаг ажээ. Ингээд бvгдээрээ булчинлаг, чадалтай бvсгvйчvvдийн фото цуглуулгаар аялцгаая. Хvн хvний хvртэхvй, хvлээн авах єнцгєєс хамаараад таалагдах, таалагдахгvйн аль нь байхыг хэлж мэдэхгvй юм.
Хадгалах
Хvнээсээ олон шахуу болсон авто машинтай манайх шиг газарт авто жолооны курс шиг олон юм бас байхгvй билээ. Тэдний дунд чанартай, чанаргvй, орчин нєхцєл муутай, сайтай гээд олон тєрлийн нь авто сургалтын тєвvvд бий. Харин бидний голж шилээд байдаг авто сургуулиуд маань гадны зарим орнуудын хувьд жинхэнэ нvдний гэм ажээ. Жишбээлбэл Афганистаны Кабул хотын авто сургуулийн орчин нєхцєл нэг иймэрхvv байдгийг та мэдэхэд илvvдэхгvй байх.
Хадгалах
Red Foxes гэдэг нэр нь Украинчуудын хувьд залуу нас, эмэгтэйлэг гоо vзэсгэлэн, сэтгэл хєдлєл оргилуулагч, нvд баясгах хєдєлгєєн, уран гимнастик болон орчин vеийн хореограф хоёрын хослол гэх мэтчилэн маш олон тодорхойлолтуудтай дvйцнэ. Учир нь энэ бол тэндэхийн алдартай хєгжєєн дэмжигч охидын багийн нэр юм. Тэд дэлхийн єнцєг булан бvрт хvрэн аялж, спортын тэмцээнvvд, тоглолт vзvvлбэрvvд, илтгэл, загварын шоу, сурталчилгааны зураг авалт, телевизийн хєтєлбєр гээд маш олон арга хэмжээнд энэ л баг бvрэлдэхvvнээрээ оролцдог, Оросын “Тодес”-оос дутахааргvй алдартай “хамтлаг” ажээ. Ингээд бvгдээрээ залуу нас, халуун цогцос, хайр татам тєрхтэй, эрч хvчтэй бvсгvйчvvдээс бvрдсэн хєгжєєн дэмжигчдийн багийн гэрэл зургуудтай танилцацгаая.
Хадгалах
Алдартай хvмvvсийн хєрєг болон сурталчилгааны бvтээлvvдээр дагнадаг Америкийн алдартай зурагчин Мэтт Жонс (Matt Jones)-ын зургуудыг таны ємнє дэлгэж байна. Лондон хотод мэндэлсэн тэрээр гэрэл зурагчин Kayt Jones – ын дvv тєдийгvй i-D сэтгvvлийн vvсгэн байгуулагч Терри Жонс (Terry Jones)-ын хvv ажээ. Ингээд авъяаслаг гэр бvлээс гарч, удам дамжсан авъяасаа насан туршынхаа хоол, бас амьдралынхаа учир утга болгон хєгжvvлж чадсан нэрт зурагчин Мэтт Жонсын нvд хужирлам бvтээлvvдтэй танилцацгаая. Тvvний гэрэл зургуудаас тухайн алдартны хувийн шинж чанар тод илэрч, ариун нандин сэтгэл, юутай ч харьцуулшгvй євєрмєц зан чанар, уур амьсгал мэдрэгдэх ажээ.
Хадгалах
Хvний амьдралд сонирхолтой, эгзэгтэй, марташгvй гээд маш олон янзын агшнууд тоолж баршгvй олон тохиолддог. Мэдээж эрсдлээс айж бэргээд, ямар нэгэн vйлдэл, оролдлого хийдэггvй хvний амьдралд тиймэрхvv агшнууд харьцангуй бага л байдаг байх. Харин сонирхолтой, адал явдалтай амьдарч чаддаг хvмvvсийг мартагдашгvй бvхэн тойрдоггvй ажээ. Ингээд бvгдээрээ тєрєл бvрийн vйл хєдлєлийн хамгийн эгзэгтэй, хамгийн торгон агшнуудын фото зургуудыг хvлээн авцгаая.
Хадгалах
Хєл бємбєгийн торгон ногоон дэвжээн дээр адуу шиг гvйлдэх эрсийн бємбєгний тулааныг ажиглаж суухад бахархмаар, уурлаж уцаарламаар, сэтгэл хєдлєлийн утас тасармаар, бас савж унамаар хєгжилтэй олон агшнууд тохиолддогийг бид мэднэ. Дэлхийн сая сая хvмvvсийг хамгийн олноор нь нэгтгэж, догдлуулж чаддаг энэ спортод хайргvй хvн маш цєєхєн. Тэгвэл одоо энэ спортын тамирчид, шvvгчид болон фанатуудын хамгийн хєгжилтэй агшнуудын фото цуглуулгыг таны ємнє дэлгэж байна.
Хадгалах
“Сvлжээг охид хєвгvvд бvтээдэг” ("Boyz and Girlz du net") хэмээх сонирхолтой цуврал зургийг гэрэл зурагчин Матье Грак (Mathieu Grac) бидэнд хvргэж байна. Тэрээр залуу охид хєвгvvд єєрийгєє хамгийн хараа булаам, бас анхаарал татмаар байдлаар илэрхийлэхvйц зургийг олон нийтийн харилцааны сайт дээр тавихын тулд гэртээ, єрєєндєє яаж зургаа авдаг vйл явцыг илчлэхийг зорьжээ. Нээрээ л этгээд, сонирхолтой, єхєєрдєм, танхай гээд тєрєл бvрийн зургууд олон нийтийн харилцааны сайтууд дээр маш олон байдаг. Тэднийг авахын тулд охид хєвгvvд ингэж л хєдєлмєрлєдєг байх нь. Хєгжилтэй биш байна гэж vv? Гэхдээ бусдад сайн талаараа танигдахыг хvссэн єсвєр насны амбицыг буруутгах гээгvй шvv. Олон нийтийн харилцааны цахим хуудсууд яаж “бvтээгддэгийг” сонирхуулах гэсэн юм.
Хадгалах
Дариар уран бvтээлээ туурвидаг Нью-Йоркийн зураач Цай Гуо-Квианг (Cai Guo-Qiang) нь Украины уурхайчдын аж амьдралтай танилцаж явахдаа бvтээлийн санаагаа олж, “Газар доор, 1040 метрийн гvнд” хэмээх сонирхолтой vзэсгэлэнгээ гаргажээ. Донецкийн нvvрс болон давс олборлодог уурхайн ажилчид тvvнд ажлаа танилцуулж, 1000 гаруй метрийн гvн дэхь ажлын орчноороо дагуулан аялсан нь зураачийн сэтгэлийг ихэд хєдєлгєсєн байна. Vзэсгэлэнд тавигдсан 27 уурхайчны хєргийг орон нутгийн 9 зураач буулгасан бол цай Гуо-Квианг тэдгээрийг нь дариар хуулбарлан зурж, шатаах аргаар гаргаж авчээ. Ингээд бvгдээрээ сэтгэлд ойр мэргэжлийг єгvvлэх сонирхолтой vзэсгэлэнгийн бvтээлvvдтэй танилцъя.
Хадгалах
Саяхан та бvхэнд удахгvй нvvрлэх гэж байгаа хуй салхинд Америкийн ард тvмэн хэрхэн хєгжилтай бєгєєд єєдрєг байдлаар бэлдэж байсан талаар сонирхолтой нийтлэлийг хvргэсэн билээ. Тэгвэл болох ёстой юм болдогоороо болж, далайн шуурга дайрдагаараа дайрчээ. Харин зарим хvмvvсийг гэртээ нуугдаад, цонхныхоо цаанаас айдас тээсэн нvдээр гадагш ширтэж байх хооронд Америкийн ард тvмний дийлэнх хэсэг нь байгалийн энэ гамшгийг баяр баясгалан болгон хувиргаж, ямар ч нєхцєлд єєдрєг талаас нь хандаж чадвал хамгийн гашуу зовлон хvртэл жаргал болж хувирч болдогийг дэлхий нийтэд харуулжээ. Ингээд бvгдээрээ єєдрєг байхын гайхамшиг буюу хар салхины єєдєєс аж жаргалтай инээж чадсан хvмvvсийн хєгжилтэй агшнуудтай танилцацгаая.
Хадгалах
Гэрэл зурагчин Гуидо Мокафико (Guido Mocafico) нь хvйтэн цуст лусын “хатан” болох могойны зургуудыг тєрєл бvрээр нь, маш гоёмсог байдалтайгаар хальсанд буулгадаг байна. Энэ бол зvгээр ч нэг лусын амьтдын талаарх фото зургууд биш харин амьд байгалийн бvтээлээр туурьвисан уран гоёмсог угалз хээнvvд ажээ. Урлагийг бvтээн туурвигчид гайхалтай ер бусын мэлмийгээр орчлонг тольдож, тєрєл бvрийн санаа сэдлээр сайхан мэдрэмжийг бусдад бэлэглэхдээ гаргууд улс юм аа.
Хадгалах
Нvдэнд тороод, vл тоогдоод єнгєрєх илvvдэл биш, бvхэл бvтэн зургийн утгыг нь алдагдуулж, єєр дээрээ бvх анхаарлыг хєгжилтэй, гайхширмаар, дургvй хvрмээр, инээд хvрмээр, хайр хvрмээр, vзэн ядмаар гээд тєрєл бvрийн байдлаар татах жинхэнэ "Илvvдэлтэй гэрэл" зургуудын ээлжит цувралаа хvлээн авна уу. Энэ цуглуулга хаана ч юм, хэзээ ч юм гарч эхэлснээс хойш бараг дэлхий дээрхи хvн бvр ийм байдалтайгаар ямар нэгэн гэрэл зургийг бусниулах тєлєвлєгєєг зохиож эхэлсэн байх. Та харин “зураг алаачдын” эгнээнд элсэж амжсан уу?...
Хадгалах