Амьд хачиртай Итали бяслаг болох Касу марцу-г та харж байна. Касу марцу-г бэлтгэхийн тулд жирийн бяслагийг ферментацийн хугацаанаас нь хэтрvvлэн хадгалж, хєгцєрч эхлэх хvртэл нь хvлээгээд, дотор нь тусгай бяслагны ялааны (ийм ялаа байдаг юм гэнэ) авгалдайг хийдэг ажээ. Дээд тал нь 8 мм орчим урттай єтнvvдээр дvvрсэн энэхvv бяслагийг захиалгын дагуу зарим зоогийн газруудад ширээн дээр хvргэж vйлчилдэг байна. Єтийг vздэггvй хvмvvст нэмж дуулгахад энэхvv “амтат идээ”-ний “амьд хачир”-нууд нь 15 см хvртэлх зайд vсрэх чадвартай юм байна шvv.
Хадгалах
Єєрийнхєє зургийг маш гоё бєгєєд этгээд даруулна гэдэг нь нилээн хvнд даалгавар бололтой. Зурагаа даруулаад сурчихсан зарим хvмvvст бол хошуугаа ганц цорвойлгох юмуу аятайхан инээмсэглэж, єєртєє хамгийн гоё цохидог зогсолтоороо ганц зогсоход л хангалттай байдаг байх. Харин яавал айтайхан харагдаж, зураг дээр хvний нvдийг хужирлах вэ гэдгээ сайн мэддэггvй хvмvvсийн хувьд янз бvрийн туршилт хийж, vзэж байж л бусад шиг сайхан гардаг болно шvv дээ. Зарим vед жинхэнэ мэргэжлийн гэрэл загвар ємсєгчид хvртэл хамгийн хэцvv поозыг авах шаардлагатай болдог. Ингээд бvгдээрээ зураг даруулахын тулд байж болох хамгийн эвгvй байрлалыг авсан фото модель болон жирийн хvмvvсийн фото зургуудыг хvлээн авцгаая. Vнэхээр хєгжилтэй байх болно гэдгийг амлаж байна.
Хадгалах
Хойд Ирландын Бэлфаст хотод болсон MTV-гийн "Europe Music Awards"-шагнал гардуулах ёслолын vйл ажиллагааны vеэр маш санаанд багтамгvй нэгэн явдал гарчээ. Энэхvv vймээнийг таригч нь жvжигчин Хейден Панеттьери-гийн шvтэн бишрэгч залуу юм байна. Хейден Панеттьери-г “Оны шилдэг дуу” номинацийн эзнийг зарлахаар тайзан дээр гарч ирэх vед манай залуу тайзан дээр гэнэт vсэрч гарч ирсэн байна. Тvvнийг ямар байдалтай гарч ирсэн болоод ингэж сонин болгож зарлаж байгааг одоо та доорхи зурагнаас vзээрэй.
Хадгалах
Америкийн алдартнуудын гэрэл зурагчин, 1956 онд мэндэлсэн Брэд Элтерман (Brad Elterman) нь ажил амьдралынхаа гарааг 16 насандаа, хулгайн гэрэл зургийн аппараттай эхлvvлж байжээ. Тvvний нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр гарсан хамгийн анхны гэрэл зураг нь 1974 онд авсан Боб Диланы тайзан дээрхи зураг байлаа. Тэрээр 19 насандаа сургуулиа орхиж, рок-хамтлагтай хамт аялан, гэрэл зургийг нь дарах болжээ. 1980 онд Лос-Анжелесийн хамгийн анхны гэрэл зургийн студиудын нэгийг нээсэн байна. Тэрээр Оскар болон Грэммийн шагнал гардуулах ёслолын гол зурагчнаар хэд хэдэн удаа оролцож, олон vзэсгэлэнд уригдаж байжээ. Ингээд одоо бvгдээрээ бvхий л амьдралаа гэрэл зурагт зориулсан Брэд Элтерман хэмээх уран бvтээлчийн нvдээр домог болсон алдартнуудын дvр тєрхийг олж харцгаая.
Хадгалах
Та vзэсгэлэнт Багамын арлууд дээр хэдхэн хоног амрахын тулд бvтэн жил мєнгєє цуглуулж, ажил, амралтаа эртнээс зохицуулан, хайртай хvмvvсээ уриалан дуудаж, бvгдийг нь жин тан болгочихоод, сая нэг юм амралтаа авч, євлийн хvйтэн улиралд зуны дулааныг, далайн эргийн бvлээхэн элсний тєєнєх элчийг нарны туяатай хамт мэдрэхээр энэхvv диваажингийн гэх газар ирж байна гээд тєсєєл дєє. Гэтэл Багамын арлууд дээр гахай ямар олон байдгийг мэдэлгvйгээр онгоцондоо суусан бол яах вэ? Ингээд амрагчдын амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг Багамын арлууд дээрхи гахай нартай танилцацгаая.
Хадгалах
Тачаангуй байхын тєлєє зvрхээ сугалахад бэлэн болсон єнєє цагийн єрнєдийн нугасан хошуутай бvсгvйчvvдийн томоос том гэрэл зургийн цуглуулгыг таны ємнє дэлгэж байна. Гоо сайхныг харж таашаал авах нь хvний эрх учраас мэдээж хєєрхєн, сайхан, бас дэгжин бvсгvйчvvдийг энд багтаасан байгаа. Зарим нь хэсэг бvлэг хvнд таалагдаж, зарим нь эс таашаагдана биз ээ. Хамгийн гол нь эдгээр бvсгvйчvvдийг ганц л зvйл холбож байна. Энэ бол хиймэл дvр эсгэлт, мэс заслын vр дvн болсон дуураймал гоо сайхан, бас хэн нэгнийг дуурайсан нvvрнээсээ том шахуу зузаан уруулнууд. За ингээд жаахан залхуу хvрч, уйдаад цаг нєхцєємєєр байгаа хvн байвал vргэлжлэл дээр дараарай.
Хадгалах
Оройн мэнд хvргэе залуусаа, єнєєдєр би та бvхэндээ саакынхаа хамгийн дуртай фото нийтлэл болох "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаар маань хэдий удаж байгаад орж байгаа ч ємнє нь орж амжаагvй дугааруудын хамгийн шилдэгvvдийг багтаасан жинхэнэ халуухан нийтлэл болсон байгаа. Энэ дашрамд дуулгахад Саакын зvгээс тун удахгvй "Монгол элдэв зураг" цувралаа гаргах учир,Caakmn3@yahoo.comмэйл хаяг руу хєгжилтэй зургуудаа илгээж болно шvv. За ингээд хамгийн хєгжилтэй, vзvvштэй зургуудаа тухлан сууж таалан vзэхийг хvсээд, амралт тань яг л эдгээр зургууд шиг гэрэл гэгээтэй, бас шинэ бvхнээр дvvрэн, сонирхолтой байх болтугай.
Хадгалах
Лос-Анжелест суурьшин амьдардаг гэрэл зурагчин Роберт Ягер нь 1992 оноос хойш арван жилийн хугацаанд тэндэхийн "West Side Boys" хэмээх гэмт бvлэглэлийнхний аж амьдралыг хальсанд буулгажээ. Лос-Анжелесийн цагдаагийн газрын (LAPD) -тооцоолсноор энэхvv бvлэглэлийн гишvvдийн тоо одоогийн байдлаар 1300-д хvрсэн байна. Тэдний гол vйл хэрэг нь хар тамхи, зэвсэгийн нууц наймаа, авто машины хулгай, дээрэм ажээ. Тус хотод єнєєдєр нийт 40 мянга орчим хvнтэй 700 гаран гэмт хэргийн бvлэглэл оршдог байна. Ингээд бvгдээрээ Роберт Ягерийн нvдээр Америкийн сvvдэртэй бєгєєд айдастай талын аж амьдралтай танилцацгаая. Бvхнийг бvтээх билэг оюунаар ерєєгдєж тєрсєн хvн атлаа байж болох хамгийн бусармаг замналаар гэр бvл, садан тєрлєєрєє аж тєрєх нь ямар том харуусал, шvvрс алдалтыг дагуулсан гашуун тавилан бэ...
Хадгалах
Америкийн халуу шатсан Майами мужид ер бусын худалдагчидттай зайрмаг худалдаалдаг машинууд их явах болжээ. Зайрмаг худалдаалдаг халуухан бvсгvйчvvд нь дvрэмт хувцасны оронд боди-артаар гоёдог байна. Тэдний биен дээр бvх тєрлийн зайрмаг асгачихсан мэт зураг урлаж, зайрмагны жигнэмэгээр хамгийн эмзэг эртхнvvдийг нь халхалсан байдаг ажээ. Тvvнчлэн зайрмаг худалдаалахаас гадна худалдагч бvсгvйчvvд нь мєн єєр тєрлийн vйлчилгээ vзvvлдэг байна. Тэр нь гэхдээ бvvр хэрээс хэтэрсэн зvйл биш ажээ. Тэд 100 доллар нэмж єгсєн хvнд зайрмагны машиныхаа орой дээр гарч байгаад тачаангуй бvжиг сонирхуулдаг байна. Ингээд ажил дээрээ байгаа бол, дэлгэцээ бусдаас нууж байгаа vргэлжлэл дээр дарахыг урьж байна.
Хадгалах
Монреалийн нэгэн vл анзаарагдам байшингийн бvvдгэр ханыг хэсэг бvтээлч залуус жинхэнэ урлагийн бvтээл, уран зургийн индэр болгож чадсан нэгэн тvvхийг зурагаар танд єгvvлье. Сvмийн хана, уран зургийн галлерейн бvтээл гэлтэй энэхvv нvсэр том зургийг хараад хотын гудамжинд ямар их єнгє, урлагийн торгон мэдрэмжийг, бас гоо зvйн таашаалыг бэлэглэж байгааг нь мэдэрлээ. Бvтээлч сэтгэлгээ, хамгийн зvтгэлийн vр дvн гэж...
Хадгалах
НVБ-ын судалгаагаар 2011 оны 10 дугаар сарын 31-нээс ємнє дэлхийн хvн ам 7 тэрбумд хvрнэ гэсэн мэдээлэл батлагдаж, бид цэнхэр дэлхий дээрээ 7 тэрбумуулаа болцгоосон. 200 жилийн ємнє 1 тэрбум, дараагийн 150 жилд 3 тэрбум, сvvлийн 50 жилд 2 дахин єсч, 2100 он гэхэд 15 тэрбумд хvрэх тєлєвтэй байна. Хvн амын эрчимтэй єсєлт буурай хєгжилтэй орнуудад, харин хєгжингvй орнуудад тєрєлт буурах хандлагатай байна. Дэлхийн хvн амын эрчимтэй єсєлтийг дагалдан хvнсний хангамж, цэвэр усны хомсдол нvvрлэх аюул тулгарч байгаа нь олон улсын байгууллагын санааг зовоож байна.
Хадгалах
Браойн Виднер хэмээх таны харж байгаа энэ залуугийн нvvр нь 16 настайгаас нь хойш нэг биш, нилээн хэдэн шивээстэй байжээ. Гэхдээ тvvний нvvрэн дээрхи шивээс нь зvгээр ч нэг зураг биш, бvvр нацист vзэл баримтлалыг илэрхийлсэн тэмдэгvvд байв. Єсвєр насныхаа ааг омог, сэтгэлийн хєєрлєєрєє хийлгэсэн шивээстэй нvvр нь тvvнд сайхан ханьтай болж, vрсийн зулайг vнэрлэхэд нь саад болоогvй нь тvvний хамгийн том аз гэлтэй. Харин нийгмийн олон хvчин зvйлд тvvний нvvрэн дээрхи шивээс нь саад болж эхэлсэн тєдийгvй Брайоны ертєнцийг vзэх vзэл ч єєрчлєгдєж эхэлсэн тул, єнгєрсєн vеийн алдаагаа арилгахыг хvсчээ. Ингээд 27 удаа мэс ажилбар хийлгэснийхээ дараа Брайон эгэл жирийн бєгєєд нvдэнд дулаахан залуугийн тєрхєєр шинэ хvн болж чадсан байна. Шивээсийг хvн арьсан дээрээ хийлгэхээсээ ємнє сэтгэл дотроо шивсэн байдаг гэлцдэг. Гэвч арьсны шивээсийг ч тэр, сэтгэлийн хар толбыг ч тэр хайраар анагааж болдогийн нэгэн жишээ энэ ажээ.
Хадгалах