ГЭРЭЛ ЗУРАГ

Хойд хєршийн “резинэн” Злата

Резинэн Злата гэдгээрээ алдартай Юлия Гунтел хэмээх Орос гаралтай нугараач бvгсvй нь єєрийнхєє ур чадварыг харуулсан гэрэл зургуудаар 2012 оны шинэ календарийг гаргажээ. Одоогоор Германд амьдардаг энэхvv 25 настай бvсгvй нь анх 4 ойтой байхдаа  ер бусын уян хатан чанараа нээж, улам хєгжvvлснээр єнєєдєр байнгын бэлтгэл сургуулилтаараа тєрєлхийн авъяасаа усалж, дэлхийг тойрон тєрєл бvрийн тоглолт vзvvлбэр vзvvлсээр байгаа аж. Тvvний хуанлид галын єрєє, унтлагын єрєє, мотоциклийн суудал, хотын гудамж гээд орчноосоо vл хамааран гайхалтай уян хатан пооз авсан этгээд хирнээ дур булаам гэрэл зургууд нь багтжээ.
Хойд хєршийн “резинэн” Злата Хадгалах
2011-12-07, 21:13

Токио-гийн авто vзэсгэлэнгийн бvсгvйчvvд

Токио хотын 42-дахь удаагийн авто vзэсгэлэнд энэ жил маш олон тооны шинэ тємєр хvлгvvдийг танилцуулж, авто машины хорхойтнуудын амьсгааг дээрдvvлсэн vйл ажиллагаа болсон гэдэгтэй хэн ч маргахгvй байх. Мэдээж энд Дэлхийн хамгийн шилдэг авто машин vйлдвэрлэгчдийн хамгийн сvvлийн vеийн, хамгийн сонгомол бvтээлvvд тавигдсан. Харин тємєр ч бай, махан ч бай, сайхан хvлгийг vзэсгэлэнтэй бvсгvйгvйгээр тєсєєлєх аргагvй гэдгийг та надаар хэлvvлэлтэй мэдэж байгаа биз ээ. Тиймээс одоо бvгдээрээ Токио-гийн авто vзэсгэлэнгийн дур булаам бvсгvйчvvдээр нvдээ хужирлацгаая.
Токио-гийн авто vзэсгэлэнгийн бvсгvйчvvд Хадгалах
2011-12-07, 20:23

Бадриун чийрэг залуу гоолиг бvсгvй болж хувирсан нь

Олон эрчvvдийн хувьд мєрєєдєж л чаддаг булчинлаг, чийрэг бие хаатай ханагар сайхан залуу єєрийн хvслийг дагаж, эмэгтэй хvн болохоор шийдэхдээ, булчингийн массаа хаяж, гоолиг эмэгтэйлэг болохын тулд 2 жилийн турш уйгагvй хєдєлмєр зарцуулжээ. Уул шиг сайхан эр байж байгаад эр эм нь ч тодорхой ялгагдахааргvй хэн нэгэн болохын тулд vхэн хатан хєдєлмєрлєсєн энэ залуу яав ч эрvvл биш байх гэж олон хvн шvvмжилж байна. Харин та юу гэж бодож байна?...
Бадриун чийрэг залуу гоолиг бvсгvй болж хувирсан нь Хадгалах
2011-12-06, 23:49

Харааны онцлогоор тоглосон гэрэл зургууд

Уран бvтээлч хvний онгод нь орж, бvтээж хийхийн “дон” нь “шvгэлсэн” vед цаг хугацаа, орон зай, хэмжээ овор огт хамаагvй болдог бололтой. Та зураг хэрхэн авах талаар хангалттай мэдлэгтэй бол сvндэр уулыг дов болгон харагдуулж, євсєн ширхэгийг аварга мод болгон харагдуулж чаддаг нь нууц биш. Ийм ер бусын орон зайгаар тоглосон гэрэл зургийг хальсанд буулгахад танд тусгай багаж зэвсэг хэрэггvй. Харин орчноо сайн мэдэрч, юуг хаана байрлуулахаа сайн мэдэхэд л хангалттай.
Харааны онцлогоор тоглосон гэрэл зургууд Хадгалах
2011-12-06, 23:18

“Life” сэтгvvлийн тvvхэн гэрэл зургууд

Олон жилийн тvvхтэй америкт тєдийггvй дэлхийд алдартай "Life" сэтгvvлийн домог болсон тvvхэн гэрэл зургуудаас тvvвэрлэн, тайлбарын хамт та бvхэндээ хvргэж байна. Эдгээр фото зургууд нь ихэвчлэн 20-р зууны vед болсон vйл явдал, хvмvvсийн амьдралыг хар цагаанаар харуулжээ. Гэрэл зураг гэдэг vнэхээр гайхалтай. Тэр дундаа хар цагаан зургууд ямар их зvйлийг агуулж байдаг гэж бодохоор гайхмаар, бас эгдvйцмээр ч юм шиг... Ингээд хамтдаа 20 зуунаар аялацгаая.
“Life” сэтгvvлийн тvvхэн гэрэл зургууд Хадгалах
2011-12-05, 23:45

Ayaka Ito болон Randy Church нарын 4D гэрэл зурагнууд

Дизайнер Аяка Ито (Ayaka Ito) болон фотошоп-ын мэргэжилтэн Ренди Черч (Randy Church)  хоёр уран бvтээлийн тал дээр хамтран ажиллахаар шийдэж, янз бvрийн хvмvvсийн энд тэнд авахуулсан гэрэл зургуудыг єнгє єнгийн тууз болон утаснаас бvрдсэн ер бусын дижитал зураг болгож чаджээ. Тэд єєрийн бvтээсэн зурагнуудаа боловсруулж дууссаныхаа дараагаар Cinema 4D програмын тусламжтайгаар нэмж єєрчлєн, одоо таны харж байгаа байдалтай болгож чаджээ. Ингээд шинэ тєрлийн урлагийн бvтээлvvдийг таны ємнє дэлгэж байна.
Ayaka Ito болон Randy Church нарын 4D гэрэл зурагнууд Хадгалах
2011-12-05, 20:24

Reuters агентлагийн 2011 оны шилдэг гэрэл зургууд

Reuters агентлагийн дэлхийн єнцєг булан бvр дэхь шилдэг сэтгvvлчдийн фото аппаратны дуранд єртсєн сонирхолтой vйл явдлуудын харц тогтоож, сэтгэлд єгvvлэмж дагуулах, зарим нь бvvр дуулиан тарьж мэдэх гэрэл зургуудын vргэлжлэлийг таны ємнє дэлгэж байна. Мэдээж энд улиран одож буй 2011 онд хамааралтай дvр зургууд vргэлжлэх болно. Ингээд энэ цаг мєчид хєрст дэлхийд амьдарч буй хvн бvхний заавал vзэх ёстой фото цуглуулгаа хvлээн авна уу.
Reuters агентлагийн 2011 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах
2011-12-04, 22:50

Ээ дээ, энэ Африкчууд уу?

Далайн чанадад орших халуун дулаан уур амьсгал, хангал зэрлэг байгаль, соёлжиж бvрэн нийгэмшээгvй єнгєт арьстай ард иргэдтэй Африк хэмээх тив ч гэсэн дэлхийн бусад орнуудаас эрс ялгарах єєрийн гэсэн онцлогтой. Тэндэхийн єдєр тутмын эгэл мэт санагдах vзэгдлvvд нь бусдын хувьд нvдийг нь орой дээр нь гаргаж, амыг нь ангайлган, инээдийг нь хvргэхээр явдлууд байх нь бий. Ингээд Дэлхийн зуу зуун соёл иргэншил дундаас єнєєдєр Африкийн ард тvмнийг сонгож танд хvргэж байна. Энд Африкийн уугуул иргэд болон Ємнєд Африкийн цагаан арьстнууд, жуулчдын зургийг ч гэсэн багтаасан байгаа. Эндээс та зєвхєн Африк тивд л боломжтой олон дvр зургуудыг олж харах болно.
Ээ дээ, энэ Африкчууд уу? Хадгалах
2011-12-03, 22:08

Reuters агентлагийн 2011 оны шилдэг гэрэл зургууд

Дэлхийн шилдэг мэдээллийн агентлагуудын нэг болох Reuters-ынхон 2011 он эхэлснээс хойш гэрэл зурагчдынхаа авсан шилдэг бvтээлvvдийг цуглуулж, нийтэлжээ. Ингээд 2011 онд дэлхийн єнцєг булан бvрт болсон онц сонирхолтой vйл явдлуудтай холбоо бvхий хамгийн сэтгэл хєдєлгєм агшнуудтай хамт байх ер бусын хэдэн хормыг Reuters-ийн нvдээр єнгєрvvлэхийг урьж байна.
Reuters агентлагийн 2011 оны шилдэг гэрэл зургууд Хадгалах
2011-12-03, 06:45

Амьд гэрэл зурагнууд №7

“Гэрэл зураг гэдэг бол дvрслэх урлагийн ямар ч онол мэдлэггvйгээр бидэнд олддог нарны уран зураг юм” гэж Амброс Биерс нэгэнтээ хэлж байжээ. Vнэхээр єнєєдєр зургийн аппарат, мэдрэмж, тэмvvлэл гурав байхад л хvн бvхэн хvссэн дvр зурагаа хvссэн єнцгєєс нь буулгаж чаддаг болжээ. Гэхдээ єнгєтєєр авсан хvний зураг тvvний хувцасыг, гадаад тєрхийг харуулдаг бол хар цагаан гэрэл зураг тухайн хvний зvрх сэтгэлийг харуулдаг гэдэг. Тэгэхээр зураг дарна гэхээр ямар их мэдрэмж авъяасыг шаарддаг ажил болох нь харагдаж байгаа байх. Тэгвэл одоо бvгдээрээ угаас ямар нэгэн сэтгэл хєдлєлийг хєндсєн, єгvvлэмж дvvрэн гэрэл зургуудыг хєдєлгєєнд оруулж, амилуулсан бvтээлvvдтэй танилцацгаая.
Амьд гэрэл зурагнууд №7 Хадгалах
2011-12-03, 03:29

Єєхєє булчин болгон хувиргагсад

Дасгал хєдєлгєєн гэдэг бол мєнгєгvй, бас єєрийнхєє хvчин итгэдэг эрvvл хvний хувьд гоо сайхны мэс засал шиг нєлєєтэй зvйл мєн vv? Миний хувьд vvнтэй санал нийлж байна. Эртний Грекийн нvсэр орд харшийг чимэх тєгс бие галбиртай охин тэнгэр, омголон баатруудын баримал шиг биетэй болох тийм амархан байсан бол хvн болгон л тийм байх байсан биз. Мэдээж хэцvv болоод л дэлхий дээр цєєхєн хэдэн хvн сайхан бие хаатай, харин vлдсэн ихэнхи нь илvvдэл жинтэй байдаг байх аа. Тэгвэл одоо бvгдээрээ єєрийгєє ялан дийлж, илvvдэл єєхєє булчин болгож хувиртал нь хєдєлмєрлєж чадсан хvмvvсийн vр дvнгийн жагсаалтыг тольдоцгооё.
Єєхєє булчин болгон хувиргагсад Хадгалах
2011-12-03, 02:56

Элдэв зураг (125 фото) №409

Та бvхэндээ энэ єдрийн мэнд хvргэе. Єнєєдєр энэ долоо хоногийн алжын сvvлийн єдєр буюу Баасан гариг, энэ єдєрт ихэнх хvмvvс л дуртай байдаг. Учир нь єнєєдєр гэр бvлтэйгээ санаа амар оройг єнгєрvvлж болно. Бас найз нєхєдтэйгєє vvр цайтал шоудсан ч болно. Маргааш юунд ч санаа зовохгvй vд болтол унтах эрх танд бий. Ямартай ч бvхнийг амжуулах гэж амрах завгvй байгаа танд зориулан сайтынхаа хамгийн чєлєєт нийтлэл болох "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Мэдээж энэ дугаарт хамгийн шилдэгvvд байгаа. Харин энэ амралтаар "Монголын бяцхан vрс", "Миний сайхан орон" фото нийтлэлvvд хvрэх болохыг дуулгая. Чиний зvрх сэтгэлд баяр баясал, харуусал гуниг, ганцаардал аль нь ч бай чи єєрєєсєє зєв амьдарч байгаагаа асуух хэрэгтэй. Хэн нэгний яаж яваа нь чухал бус єєрт тохиох учралдаа бэлэн байхыг хичээ. Биеэр амсаагvй зовлон, эдлээгvй vйлийг мэдэмхийрэн ярих нь гутамшиг гэдгийг санаж яваарай найзуудаа...
Элдэв зураг (125 фото) №409 Хадгалах
2011-12-02, 21:04