Францын гэрэл зурагчин, зураач Беттина Реймс (Bettina Rheims) нь 1952 онд мэндэлсэн бєгєєд 26 наснаасаа зураг авч эхэлжээ. Тэрээр єєрєє загвар ємсєгч, сэтгvvлч, галерист гэсэн ажлуудыг хослуулан, амьдралын баяр баясгаланг єєрийнхєєрєє амсаж, бvтээж яваа нэгэн. Беттина нь дэлхийн хамгийн алдартай одуудын хєрєг зурагаар дагнаж уран бvтээлээ туурвидаг байна. Ингээд зургийн урлагт дуртай эрхэм та авъяаслаг бас vзэсгэлэнтэй Беттина Реймс-ийн нvдээр дэлхийн алдартнуудын євєрмєц дvр зургуудыг болон бусад бvтээлийг нь хvлээн авна уу.
Хадгалах
Нэгэн залуу хос vдшийн цагаар далайн эрэг дээр маш романтик бєгєєд аз жаргал бялхсан дурсамжтай гэрэл зураг даруулах гэж байжээ. Уг нь хос хоёр зурагаа аятайхан л авахуулж байжээ. Гэвч залуу гэнэт яагаад ч юм карате vсрэлт хийж зурагаа даруулахаар шийдсэн нь хамаг уур амьсгалыг бас зургийн утга учрыг vгvй хийсэн байна. Залуугийнхаа шийдвэрийг дагаж, хєгжилдєхєєр шийдсэн бvсгvй ч vсэрч, тэр хоёрын vсэрч байх зуурын гэрэл зураг хєгжилтэй л харагдаж байна. Харин хамгийн сvvлчийн зургийг хараад инээх ч биш, єрєвдєх ч биш, сонин болох вий. Ямартай ч хєгжилтэй бас сургамжтай явдал болжээ.
Хадгалах
Одоо танд хvргэх гэж байгаа нэгэн залуугийн бvтээл нь уул шугамандаа 5-7 насны хоёр бяцхан охинд єгєх бэлэг юм байжээ. Гэтэл vйрсэн бvйлсний самар болон элсэн чихэр хоёроос бvтдэг марципан амттангаар хийсэн энэ залуугийн бvтээл бяцхан охидод єгєх хєєрхєн бялуу биш, харин тэднийг айлгах хорон шоглоом болсон юм биш байгаа гэж санагдлаа. Хэлээ унжуулан, муухай харж хорвоог орхисон ягаан гахай шиг уг “бvтээлийг туурвихад” 10 кг марципан орсон байна. Идэхээсээ ємнє хvнснийхээ илчлэгийг тооцоолдог хvмvvст хандаж хэлэхэд, манай мажийсан гахайны калори нь 47’000 к.кал ажээ! Ингээд санаа сайтай, бvтээлч боловч, охидоо баярлуулах биш, харин айлгаж орхих амттангаар бэлэг барьсан хєгтэй аавын бvтээлтэй танилцацгаая.
Хадгалах
Алдартай уран зурагнуудын ерєнхий дvр зураг, утга санааг дуурайлгаж, бодит хvмvvсийн зургийг аван, бодитжуулж, ижилсvvлсэн хэсэг бvлэг бvтээлvvдийг таны ємнє дэлгэн сонирхуулж байна. Сонгодог бvтээлvvдийг ер бусынаар дуурайхын сацуу хийсвэр заримыг нь энэ цагийн, бодит амьдрал дээр буулгаж ирсэн нь шинэлэг санаа бас євєрмєц шийдэл ажээ. Сонгодог уран зургуудын зураач нь хэрэв энэ цагт, энэ мєчид амьдарч байсан бол доорхи гэрэл зурагнууд дээрхи шиг дvр зурагнаас санаа авч, уран бvтээлээ туурвих байсан мэт сэтгэгдэл тєрснийг хэлэх нь зvйтэй байх. Ямартай ч маш євєрмєц, бас сонирхолтой сэтгэгдэл танд тєрєх болно.
Хадгалах
Vндэсний газар зvйн агентлаг болох "National Geographic" -ийн сэтгvvлийн редакцийнхан оны тєгсгєлд уламжлал ёсоороо энэ жилийн шилдэг гэрэл зурагны уралдааныхаа шилдэгvvдийг тодруулсныг хэрэглэгч таны ємнє дэлгэж байгаадаа баяртай байна. Энэ жилийн уралдаанд Дэлхийн 130 орны 20 мянга орчим шалгарсан бvтээл оролцжээ. Шилдгийн шилдгийг хvмvvс, сонирхолтой газрууд, байгаль гэсэн гурван сэдвээр шалгаруулсан байна. Тэмцээний туйлын ялагч нь 10,000 долларын мєнгєн шагнал, National Geographic-ийн Вашингтон хот дахь оффисын жил бvрийн семинарт уригдан оролцох эрхээр шагнуулах ажээ.
Хадгалах
Анжело Муско (Angelo Musco) нь дан нvцгэн хvмvvсийг ашиглан, ер бусын масштаб томтой, сонирхолтой зохиомжтой гэрэл зургуудыг авдаг уран бvтээлч билээ. Тvvний уран бvтээлvvд нь дэлхий дахины даяаршлын асуудлын єєрийн эрхгvй хєнддєг. Тvvний гvйцэд болсон бvтээл бvр нь сайн дураараа нvцгэлсэн хvмvvсийн зурагнуудын нийлбэр байдаг билээ. Тvvний хамгийн том зураг нь 200000 хvнийг хамруулсан "Tehom" хэмээх бvтээл нь юм байна. Ингээд Анжело Муско-гийн алдарт бvтээлvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Канадын уран зураач, гэрэл зурагчин Арон Данн (Aaron Dann) нь єєрийн уран бvтээлийн ертєнцдєє шинэ залууст vлгэр жишээ болохуйц классик мэргэжилтэн болж чадаагvй ч гэсэн 2004 онд Канадын Калгари дахь Дvрслэх Урлан, Дизайны сургуулийг тєгссєнєєсєє хойш энэ салбарт хvчин зvтгэсээр байгаа нэгэн билээ. Тvvний бvтээлvvдийг харахад Аароныг vргэлж шинэ содонг эрж хайн, єєрт тохирох стиль жанрыг илрvvлэхийг оролдон, шинэ туршилтнуудыг зоригтойгоор хэрэгжvvлэхээс гадна єєрийн гэсэн єнгє аясыг vлдээдэг болох нь харагддаг. Энэ удаагийн цомогтоо тэрээр эмэгтэй хvнийг хувцасгvй vедээ зурагаа даруулахдаа хувцастай байхаасаа ямар ялгаатай сэтгэл хєдлєлийг мэдэрдэг болохыг харуулахыг зорьжээ. Ажил дээрээ суугаа бол та болгоомжтой vзээрэй. Бага зэрэг задгай талын зурагнууд байгаа учраас...
Хадгалах
Олон нийтийн харилцааны сvлжээ гэдэг бол тєрєл бvрийн хvмvvсийн янз бvрийн сонирхолтой зургуудын арвин санг цуглуулахад хамгийн тохиромжтой орон зай билээ. Мэдээж ийм зvйл сонирхдоггvй хvн бол бусдын профайлаар хэсч, зураг цуглуулна гэж юу байх билээ. Харин дэлхий дээр амьдарч байгаа янз бvрийн хvмvvсийн хєгжилтэй, бас ойлгомж муутай зургуудыг цуглуулж, хvмvvст vзvvлэнгээ инээд бэлэглэх дуртай хvмvvс энэ орон зайд л эрх чєлєєгєє эдэлдэг гэхэд болно. Ингээд бvгдээрээ Twitter дээрхи хамгийн ойлгомжгvй, бага зэрэг гаж зурагнуудын цуглуулгыг хvлээн авч, хэдэн хормыг ч болов vр бvтээлгvй хирнээ хєгжилтэй єнгєрvvлцгээе. Дашрамд дурьдахад домогт Бийтлз хамтлрагын гишvvн агсан Жон Ленон нэгэнтээ: “Зугаатай єнгєрvvлэн гарздаж байгаа цаг хугацааг гарзадсан гэхгvй” гэж хэлсэн юм билээ.
Хадгалах
Нvvрнийхээ оронд сэтгvvл болон зурагт хуудас дээрхи хэн нэгэн єєр хvний зургийг барьдаг Sleeveface хєдєлгєєн нь одоогоос гурван жилийн ємнє єрнєж эхэлжээ. Биеийн ил гарсан хэсэг нь сэтгvvл болон зурагт хуудас дээрхи хvний нvvртэй утга агуулга, vзэмж, орчноороо яг давхцаж байхаар барьж, зурагаа даруулна гэдэг тухайн хvнээс маш нарийн мэдрэмж шаарддаг ажил юм байна. Зураг, орчин хоёрыг хослуулж, нэгдмэл цул зvйл болгоно гэдэг нарийн мэдрэмж, авъяас, тэвчээр шаардах нь мэдээж юм. Ямартай ч одоо бvгдээрээ "Sleeveface 2011" хєдєлгєєний шилдэг бvтээлvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Хятадад нэгэн сонирхолтой бєгєєд тэр болгон тохиолдоод байдаггvй vйл явдал болжээ. Нэгэн банкир залуу єєрийн хурааж хуримтлуулсан бэлэн мєнгєє гэрийнхээ агуулахад багтааж дийлэхээ больсон гэдэг шалтгаанаар хvмvvсээс тусламж зєвлєгє хvсчээ. Хvмvvс ч тvvнд мєнгєнvvдээ машиныхаа гаражинд хадгалахыг санал болгосон байна. Ямартай ч нэр нь vл мэдэгдэх энэ залуу одоо танд харуулах гэртээ багтамгvй их юаний дэвсгэртийг хямгадаж, харамлахын зовлон дунд амьдарч байгаа бололтой.
Хадгалах
ОХУ-ын гэрэл зурагчин Алик Якубович нь шинэ оросын нийгмийн хєгжлийн ороо бусгаа байдал дунд єєрийн эрхгvй vvсэн тєлєвшиж байгаа эмх замбараагvй, эрээ цээргvй шинэ vеийнхний зарим тєлєєлєгчдийн гэрэл зургуудыг авч, нэгэн сонирхолтой цомог гаргажээ. Энэ цомог нь хэдийгээр хєндлєнгийн хvнд сонирхолтой санагдах болох ч, оросын ард тvмний хувьд жинхэнэ эмгэнэл, айдас, тvгшvvрийн дохио мэт... Єдрєєс єдєрт єсєн тєлжиж байгаа Оросын нийгмийн хар бараан талыг улам нэмэх залуусын танхайрал, тvvхт их гvрний хvндэт соёлын сvvдэр доор нэгэн тєрлийн хоосон хийрхэл, цаг нєхцєєсєн байдал, ямар ч зорилгогvй бэдрэх єдєр хоногуудаараа нэгэн дэд соёлыг бий болгоод байгаа хойд хєршийн зарим залуусын амьдралыг харуулсан гэрэл зургуудыг таны ємнє дэлгэж байна.
Хадгалах
“Хєрєг” тєрлєєр уран бvтээлээ туурвидаг Английн гэрэл зурагчин Хэмиш Браун (Hamish Brown)-ны урын сангаас таны ємнє дэлгэж байна. Тvvний гэрэл зургийн гол баатрууд нь ихэвчлэн хєгжмийн алдартнууд, жvжигчин, тамирчид байдаг аж. Хэмиш Браун нь "Robbie Williams by Hamish Brown" болон "Luis Figo- A Year in the Life" гэсэн хоёр фото-намтар номыг бvтээжээ. Єєрєєр хэлбэл амьд домог Роби Уилъямсын хєрєг намтрыг бvтээсэн хvний уран бvтээлvvдтэй та одоо танилцах гэж байна гэсэн vг.
Хадгалах