ГЭРЭЛ ЗУРАГ

Усны хувцастай охид

Эрчүүдийн хамгийн их дурладаг биеийнхээ дээд, доод хоёр хэсгийг гоёмсог хийцтэй дотуур хувцсаар халхлаад, үлдсэн хэсгээ ил гаргасан залуухан охидоор дүүрэн улирал бол зун цаг, тэднийг хамгийн олноор олж харах боломжтой газар бол далайн эрэг, наран шарлагын газрууд билээ. Ингээд бодохоор зун хурдан болоосой, нар хурдан наашлаасай гэж санагдана. Ингээд өдрийн бяцхан “зууш” болгож, бикинитэй охидын халуухан зурагнуудыг танд хүргэж байна.

Усны хувцастай охид Хадгалах
2012-03-02, 22:23

Цагаа олсон зурагнууд

Гэрэл зураг хүний амьдралын талаар мөн ч их зүйлгүй чив чимээгүй хирнээ хашгирч илэрхийлдэг зүйл ажээ. Мартах гэдэг маниас өмнө зүйл хэвээр байсан цагт гэрэл зураг л бидний өнгөрсөн дурсамжийн сайн мууж, яг тэр мөчийн уур амьсгалтай хамт өгүүлдэг. Ингээд бүгдээрээ ямар нэгэн үйл явдлын дүр зургийг яг хэрэгтэй үед нь дарсан ээлжит фото цуглуулгаа хүлээн авцаая. Эгзэгтэй үеийн шилдэг гэрэл зураг гэдэг номинаци байдаг бол бүгд л түрүүлэхээр бүтээлүүд ажээ.

Цагаа олсон зурагнууд Хадгалах
2012-03-02, 21:46

Загвар өмсөгчдийн тайзан дээр хөл алдах агшин

Загварыг үнэлдэг дээд зиндааны олон үзэгчдийн өмнө нэртэй брэндийн үнэтэй хувцсыг өмсч гарахаасаа өмнө загвар өмсөгч бүр “хөл алдаад, уначихгүй юмсан” гэж ядаж ганц удаа ч болов боддог гэдэгт итгэлтэй байна. Дизайнеруудын санаа жилээс жилд өөрчлөгдөж, хэт өндөр өсгийтэй гутал, хэт нарийхан даашинз, хэт гаж малгай гээд өмсөхөд эвгүй хувцсыг нэгнээсээ уралдан зохиох болсон учраас загвар өмсөгчдийн хувьд тайзан дээр ямар нэгэн байдлаар бүдрэх тохиолдол олширсоор байгаа шүү дээ. Ингээд та бүхний өмнө “загварын харгислал”-ын хохирогч болж, тайзан дээр бүдэрч унасан загвар өмсөгчдийн фото зургуудыг тайлбарыг хамт хүргэж байна.

Загвар өмсөгчдийн тайзан дээр хөл алдах агшин Хадгалах
2012-02-29, 17:38

Ийм хүүхэд насыг хэн ч, хэзээ ч эргэж туулахгүй

Унахад өвдөлтийг мэдэрдэггүй, хүмүүсийн шуналыг хөдөлгөдөг эд бүхнийг огт хайхардаггүй, цаг мөч бүхэнд аз жаргалыг мэдэрдэг гэгээлэг нандин хүүхэд насанд минь намайг аваачаач, цасан ширхэг минь.
Аавын залуу нас, хүчирхэг гарыг юу авч одов, уйлахад минь аргаддаг үзэсгэлэнтэй залуухан ээж хаана байна, хөх ногоон биш ягаан өнгөтэй ой мод хаана байна, улаан хамар ягаан хацартай өвлийн өвгөн хаана байна?...

Ийм хүүхэд насыг хэн ч, хэзээ ч эргэж туулахгүй Хадгалах

Гэрэл зурагчин Steven Lyon-ы бүтээлүүд

Стивен Лион (Steven Lyon) –нь америкийн фэшн болон рекламны гэрэл зурагчин юм. 18 жилийн турш фото модель, загвар өмсөгчөөр ажилласны эцэст гэрэл зурагчин болох замыг сонгосон тэрээр өнөөдөр Vanity Fair, Vogue Russia, ZOO, S Magazine, Bacardi, Swarowski зэрэг сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж, хүн гэдэг амьтны нүцгэн биений гоо үзэсгэлэнг өөрийн илэрхийлэхийг хүссэн өнцөгөөс хамт үзэгчдийн мэлмийд толилуулдаг болжээ. Одоо тэрээр Нью-Йорк, Парис хоёрын хооронд ирэн очин амьдардаг.

Гэрэл зурагчин Steven Lyon-ы бүтээлүүд Хадгалах
2012-02-29, 00:26

Элдэв зураг (195 фото) №414

Эрхэм хэрэглэгч та бүхэн сайхан шинэлж байна уу. Өнөөдөр Монголчууд бидний хаврын тэргүүн сартай золгож буй "Цагаан сар" -ын баярын гол өдөр билээ. Энэ өдөр бүгд л хамгийн чухал хүмүүстээ золгохоор яарцгаадаг. Одоо энэ уламжлалт баярыг хот хөдөөгүй л өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Хамгийн гол нь ах дүү хамаатан саданаараа цуглаж, ахмад настануудаа хүндэлж, бие биеээ мэдэж авах нь энэ баярын утга учир оршидог юм болов уу. Ингээд сайтынхаа хамгийн шинэлэг нийтлэл "Элдэв зураг" цувралын ээлжит дугаарыг таны баяр дээр баясал нэмэхээр толилуулж байна. Та бүхэн минь элбэг дэлбэг сайхан шинэлээрэй.

Элдэв зураг (195 фото) №414 Хадгалах
2012-02-22, 23:43

Сансраас авсан их хотуудын шөнийн төрх

NASA-гийн гэрэл зурагчид Дэлхийн томоохон хотуудын шөнийн дүр төрхийг сансрын уудам дээрээс авчээ. Эдгээр гэрэл зурагнуудыг ажиглах бүрт ямар нэгэн ид шидийн мэт мэдрэмж төрөх шиг болж байна. Дэлхийн нэгээхэн хэсэгт татсан гэрэлт аалзны тор ч юм шиг, газрын хөрсөн дээр наалдсан мянга мянган одод ч юм шиг... Ингээд НАСА-гийн шөнийн хотуудын ер бусын гэрэл зургуудын дээжээс хүлээн авна уу.

Сансраас авсан их хотуудын шөнийн төрх Хадгалах
2012-02-22, 05:06

Галзуу фанатууд

Таны чөлөөт цагт зориулж сагсан бөмбөгийн фанатуудын сонирхолтой дүр зургийг хүргэхээр бэлтгэлээ. Бүх төрлийн спортын фанатууд өөрийн дэмждэг багийнхаа ялалтыг харахын тулд улайран зүтгэж, тамирчдаас дутуугүй сэтгэл догдлон суухдаа эсрэг багийнхныг тэднээс илүүгээр хараан зүхэж саад хийхийг хичээдэг. Ингээд бүгдээрээ сагсан бөмбөгийн хамгийн солиотой фанатуудын дүр зурагтай танилцацгаая.

Галзуу фанатууд Хадгалах

"World Press Photo Awards 2012" -н шилдэг гэрэл зургууд

World Press Photo (WPP) бол Олон улсын гэрэл зурагчдын бvтээлийг шалгаруулдаг нэр хvндтэй тэмцээн билээ. WPP-н шүүгчид ирсэн зургуудыг ялгаж, олон номинацуудыг шалгаруулдаг. Vvнд: “Спорт”, “Урлаг”, “Єдєр тутмын амьдрал”, “Мэдээний зургууд”, “Хєрєг зураг”, “Байгаль” гэх мэт. Эдгээр номинацуудаас тус бvр гурван фото зурагчин шалгардаг (I-III байр) байна. Vvнээс гадна хоёр тусгай байртай. Vvнд: фото сурвалжлага болон шилдэг нэг зураг. WPP-гийн хамгийн гол шагнал бол “Оны шилдэг фото зураг” юм. World Press Photo 2012-ын ялагчид саяхан тодорлоо. Оны шилдэг фото зургийн эзнээр Самуэль Аранда шалгарсан юм. Түүнд энэхүү хүндтэй шагналыг авч ирсэн бүтээл нь Лалын шашинтай эмэгтэй шархадсан цэргийг тэвэрч байгаа гэрэл зураг юм. Ингээд бусад шилдэг гэрэл зургуудын хамт Самуэль Аранд-ын шагналт бүтээлийг танд толилуулж байна.

"World Press Photo Awards 2012" -н шилдэг гэрэл зургууд Хадгалах
2012-02-20, 19:13

“Sports Illustrated”–ын усны хувцасны загварын шилдэгүүд

Та бүхэнд "Sports Illustrated's Swimsuit Edition"-ээс жил бүр гаргадаг усны хувцасны загварын сэтгүүлийн шилдэг гэрэл зургуудыг хүргэж байна. 150 хуудастай энэхүү сэтгүүлд Адора (Adora), Алисса Миллер (Alyssa Miller), Анна Вялицына (Anne Vyalitsyna), Ариэль Мередит (Ariel Meredith), Бар Рафаэли (Bar Rafaeli), Крисси Тейген (Chrissy Teigen), Синтия Дикер (Cintia Dicker), Кристал Ренн (Crystal Renn), Женевьева Мортон (Genevieve Morton), Ирина Шейк (Irina Shayk), Изабель Гулар (Izabel Goulart),  Жессика Гомез (Jessica Gomes),  Жессика Перес (Jessica Perez),  Жули Хендерсен (Julie Henderson), Кейт Аптон (Kate Upton), Кирби Гриффин (Kirby Griffin), Мишель Вэвер (Michelle Vawer), Нина Агдал (Nina Agdal) нарын 18 бүсгүй усны хувцастай зурагаа авахуулсан байна. Ингээд бүгдээрээ Sports Illustrated's-2012 сэтгүүлд багтсан усны хувцасны шилдэг загварууд, хамгийн гол нь олонд танигдсан сайхан бүсгүйчүүдийн дүр зургаар нүдээ хужирлацгая.

“Sports Illustrated”–ын усны хувцасны загварын шилдэгүүд Хадгалах

Үдээсээ өвөрмөцөөр үдэж сур

Хөлд эвтэйхэн, үдээстэй спорт гутал өмсөхийг илүүд үздэг бүх хүмүүс, тэр тусмаа хамгийн жижиг деталиараа ч болов бусдаас ялгарахын зэрэгцээ чамбай гэдгээ харуулахыг хүсдэг залуус наашаа суугаарай. Учир нь та бүхэнд кетний үдээсийг үдэх хамгийн өвөрмөц бөгөөд санаа авууштай аргуудыг хүргэж байна. Цаанаа л нэг чамин, цэмцгэр үдсэн үдээс ямар ч кетийг өнгө оруулж, бусдын харцыг өөртөө татна гэдэгт итгэлтэй байна.

Үдээсээ өвөрмөцөөр үдэж сур Хадгалах
2012-02-18, 21:19

Өөхнөөсөө салсан болон булчингаа хөгжүүлж чадсан хүмүүс

Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг дээ. Сайн явах санааных юм бол заяагаараа сайхан төрөөгүй бие хаа царай зүсээ ч гэсэн санаагаараа өөд нь татаж болдог гэдэг өөдрөг үзлээр энэ үгийг би хардаг. Харин та юу гэж боддог вэ? Ямартай ч үнэхээр төрөлхийн эсвэл буруу хэв маягтай амьдарснаасаа болоод таргалж, галбиргүй биетэй болсон хэдий ч өөрийгөө дайчлан турж, эсвэл булчинлаг болж чадсан хүмүүсийн фото түүхийг хүүрнэж байна. Таны урмыг ундаална гэдэгт итгэлтэй байна.

Өөхнөөсөө салсан болон булчингаа хөгжүүлж чадсан хүмүүс Хадгалах
2012-02-18, 20:38