ГЭРЭЛ ЗУРАГ

Өөрийгөө өөрчилж чадсан хүмүүс

Гуалиг, булчинлаг биетэй, шалмаг, эрчтэй хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо байна гэдэг нь эрүүл хүний хамгийн анхны нүдэнд торох шинж билээ. Тиймээс ч илүүдэл жин, хуримтлагдсан өөх гэдэг бол эрүүл энх оршихуйн шинж яавч биш. Ингээд бүгдээрээ эрүүл амьдрал, гоо үзсэгэлэн хоёрыг сонгож, илүүдэл жингээ хаяж чадсан хүмүүсийн ээлжит фото цуглуулгатай танилцацгаая. Турахыг, эсвэл таргалахыг, эсвэл булчин суухыг хүсдэг олон хүнд урам өгнө гэдэгт итгэлтэй байна.

Өөрийгөө өөрчилж чадсан хүмүүс Хадгалах
2012-03-23, 01:18

Нью-Йоркийн халуухан шөнө

Кирилл хэмээх Нью-Йоркийн гэрэл зурагчин нь уг хотод зохиогддог төрөл бүрийн үдэшлэгүүдэд оролцон, зугаа цэнгэлийн шөнөөр клубуудээр бужигналдах төрөл бүрийн хүмүүсийн сонирхолтой фото зургуудыг авдаг байна. Түүний гэрэл зургийн аппаратанд өртсөн яахаас ч буцахгүй хөгжилдөх хүмүүсийн дүр зураг нь Нью-Йорк хэмээх шөнө нойрсдоггүй хотын толгой эргэм зугаа цэнгэлийн амьдралыг хүүрнэх ажээ.

Нью-Йоркийн халуухан шөнө Хадгалах
2012-03-23, 00:56

Victoria’s secret-ийн шинэ цуглуулга

Victoria’s Secret-ийн гуравдугаар сарын шинэ коллекцийг толилуулах каталог дээр Магдалена Фраковяк (Magdalena Frackowiak), Даутцен Крез (Doutzen Kroes) хоёр зурагаа авахуулжээ. Дотуур хувцасны нэрт брэндийн хоёр залуухан сахиусан тэнгэрийн гоолиг бие болон гуравдугаар сарын шинэ цуглуулгыг хүлээн авна уу.

Victoria’s secret-ийн шинэ цуглуулга Хадгалах
2012-03-22, 08:34

National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд

Уншигч таны мэлмийд бид уламжлал ёсоороо алдарт "National Geographic" сувгийн сурвалжлагчдын авсан зургуудын дотроос єнгє vзэмж, єгvvлэмжээрээ бусдыгаа хол хаясан шилдэг бvтээлvvдийг тайлбар, нэрсийн хамт хvргэхээр бэлтгэлээ. Оюунлаг хvн та vргэлжлэл дээр дарж, дэлхий дахины байгаль орчин, хvмvvсийн амьдралыг судлан нэвтрvvлдэг дэлхийн шилдэг байгууллагын хамгийн хараа булаам, сэтгэл догдлом гэрэл зургуудыг таалан соёрхоно уу. Сонирхуулахад, манай улсын талаар энэ нийтлэлд багтсан байна лээ.

National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд Хадгалах
2012-03-20, 00:58

Dana Lixenberg-ийн авсан хөрөг зурагнууд

Дана Ликсенберг (Dana Lixenberg) нь 1964 онд Амстердам хотод мэндэлжээ. Тэрээр Амстердамын Gerrit Rietveld Academie болон Лондонгийн College of Printing – д суралцаж, гэрэл зургийн чиглэлээр мэргэшсэн юм байна. Нью-Йорк болон Амстермаммын хооронд амьдардаг тэрээр хөрөг зургаар төрөлжин, уран бүтээлээ туурвидаг ажээ. Ингээд одоо бүгдээрээ Дана Ликсембергийн дурангаар зарим олны танил хүмүүсийн дүр төрхтэй танилцацгаая.

Dana Lixenberg-ийн авсан хөрөг зурагнууд Хадгалах
2012-03-18, 05:45

Родни Пайкийн алдартнуудын шог зурагнууд

Америкийн шог зураач Родни Пайке (Rodney Pike) нь олны танил хүмүүсийн шог зурагны шавхагдашгүй сантай нэгэн. Өөрөөр хэлбэл түүний уран бүтээлийн санд улс төрчдөөс авахуулаад урлаг уран сайхны маш олон алдартнуудын шог зураг байдаг.  Родни нь зураг бүртээ фотоманипуляц төдийгүй тоон технологийг ашигладгаараа онцлогтой. Тэрээр Луизиана мужаас гарч үзээгүй бөгөөд тус мужийн Батон-Руж-д мэндэлсэн. Өдгөө мөн мужийн Гонзалес хотод шилжин суурьшжээ. Зохиогчийн хэлснээр фотошоп ашиглаж, шог зураг бүтээгээд гурван жил болсны дараа захиалагч нарын санал түүнийг дарах болсон гэнэ. Өөрийн гэсэн уран бүтээлийн онцлог хэв маягтай болсон гэдгээ ч тэрээр анзаараагүй явсан байна. Ингээд Rodney Pike нь зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг хийж явтал цагийн эрхэнд ахин давтагдашгүй авъяаслаг уран бүтээлч болон хувирчээ.

Родни Пайкийн алдартнуудын шог зурагнууд Хадгалах
2012-03-18, 00:32

Цагаа олж дарсан гэрэл зурагнууд (5-р хэсэг)

Найз нөхдөөрөө бужигнах үдэшлэг, зүгээр л зурагт хуудасны өмнө зогсох хүн, гамшиг, осол, амралт зугаалга, байгалийн үзэгдэл, амьтдын хөдөлгөөн гээд амьдралын бүхий л тохиолдлын алинд ч яг цагаа олж зураг дарж чадвал үнэхээр дуу алдмаар дүр зураг бий болдог билээ. Зарим хөгжилтэй, зарим нь буруугуур ойлгогдохоор, зарим нь аймаар... Ингээд эгзэгтэй агшнуудын ээлжит фото цуглуулгаар амралтын өдрийн “зууш” бэлэглэж байна.

Цагаа олж дарсан гэрэл зурагнууд (5-р хэсэг) Хадгалах
2012-03-18, 00:08

“Манай гаригийн хөрөг”- гэрэл зурагчин Eric Lafforgue

National Geographics, «Geo» болон BBC-гийн «Дэлхийг дахинд» зэрэг хөтөлбөрүүдтэй хамтран ажилладаг Францын гэрэл зурагчин Эрик Лаффоргийн (Eric Lafforgue) бүтээлүүдээр танд оюуны цэнгэл бэлэглэж байна. Гэрэл зургийн урлагийн гайхамшиг нь хэзээд байдаг боловч анзаарч хараагүй тохиолдолд биднээс цаг хугацаатай хамт урсан оддог амьдрал дундах гоо үзэсгэлэнгийн төгс агшныг барьж авахад оршдог билээ.

“Манай гаригийн хөрөг”- гэрэл зурагчин Eric Lafforgue Хадгалах
2012-03-16, 21:33

Гоо сайхны хагалгаанд зэрэг орсон эхнэр, нөхөр хоёр

Эхнэр, нөхөр хоёр гоо сайхны хагалгаанд зэрэг орохоор шийджээ. Яг ижилхэн цаг хугацаанд болсон мэс заслын үеэр нөхөр нь цээжээ томруулж, эхнэр нь нүүрэндээ өөрчлөлт оруулсан байна. Нэг бодлын гоо сайхны төлөө хүйтэн мэсэн доор цор ганцаараа хэвтэснээс хайртай ханьтайгаа зэрэг орох нь дээд зэргийн санал нийлж байгаагийн хэлбэр ч юм шиг. Нөгөө талаасаа бага зэрэг гажиг ч юм шиг. Ямартай ч мэс заслын үр дүн нь энд байхгүй нь харамсалтай. Эхнэр нь хөхөө ил гаргасан кадрууд байгаа тул таныг болгоомжтой үзэхийг зөвлөж байна.

Гоо сайхны хагалгаанд зэрэг орсон эхнэр, нөхөр хоёр Хадгалах
2012-03-16, 06:25

Зураачид ба биеэ зуруулагч эмэгтэй

Зураач барималчдын урланд эдгээр хүмүүс болон урлагийн бүтээлийн зүйлсээс гадна, зураачдын моделиуд болон нүцгэн биеэ зуруулагч эмэгтэйчүүд ажиллах явдал олонтаа. Энэ нийтлэлд хүний биеийг урлагийн бүтээл болгон хэрхэн бүтээдэг үйл явц, баримал, зураг, эскиз зэргийг харуулах болно.

Зураачид ба биеэ зуруулагч эмэгтэй Хадгалах
2012-03-15, 07:25

Цагдаагийн амьдралын хөгжилтэй агшнууд

Төрийг төмөр нүүртэй гэдэг. Тэгвэл энэ үгийг шууд утгаар нь ойлгож аваад, “төр гээд нэг төмөр нүүртэй хүн байдаг юм байж ээ” гээд бодохоор: гар, хөл нь бол мэдээж зэвсэгт хүчнийхэн, цагдаа сэргийлэхийнхэн байж таарна. Яг ч гар хөл нь биш, гарын хуруу нь ч гэх юм уу. Мэдээж хүнд гарын байтугай хөлийн хуруу хүртэл маш их, бүр дэндүү их ач холбогдолтой эрхтэн билээ. За тэр физиологи яах вэ. Одоо бүгдээрээ цагдаагийн амьдралын хамгийн хөгжилтэй, сонирхолтой, анхаарал татам агшнуудын фото цуглуулгыг хүлээн авцгаая. Эндээс цагдаа гээч мэргэжил ямар аюул, эрсдэлтэй байдаг болохыг бас давхар олж харах боломжтой.

Цагдаагийн амьдралын хөгжилтэй агшнууд Хадгалах
2012-03-14, 21:55

Женевийн авто үзэсгэлэнгийн бүсгүйчүүд

Эр хүний цээжинд эмнэг хангал адуу, эмээл хазаартайгаа багтдаг гэдэг. Харин орчин үеийн эр хүний хувьд эмээлтэй хазаартэй морь нь сайн чанарын, үнэтэй машин болж хувирсан биз ээ. Харин сайхан тэргийг үзэсгэлэнтэй бүсгүйгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдгийг бид мэднэ. Тийм ч учраас бүх авто үзэсгэлэнгүүдийг тухайн авто машиныг танилцуулж, онцлогийг нь илэрхийлэх гоёлоор, бас өөрийнхөө гоо үзэсгэлэнгээр өөрийгөө чимсэн бүсгүйчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Ингээд бүгдээрээ алдартай Женевийн авто үзэсгэлэнд оролцсон бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Женевийн авто үзэсгэлэнгийн бүсгүйчүүд Хадгалах
2012-03-14, 20:40