ГЭРЭЛ ЗУРАГ

Бидний үгээр илэрхийлж чаддаггүй мэдрэмжүүдийг зургаар буулгадаг Япон бүсгүйн бүтээлүүд

Ямарваа нэг байдлаар илэрхийлж гадагшлуулаагүй мэдрэмж гэдэг хүний сэтгэлээс хэзээ ч аяндаа алга болдоггүй, харин ч эсрэгээрээ улам ужгирч, дотогш бугласаар байдгийг психоанализмийн эцэг гэгддэг Зигмунд Фройд хэдийнээ баталсан байдаг билээ. Твиттер сүлжээнд avogado6 буюу アボガド6 нэрээрээ олонд танигдсан Японы уран бүтээлч өөрийн зургуудаараа дамжуулан дотоод сэтгэлээ уудалдаг. Түүний хувийн мэдээллийг мэддэг хүн цахим орчинд бараг үгүй ч зурсан зургуудаар нь уран бүтээлчтэй ижил төстэй талуудаа олж хардаг 1 сая гаруй интернет хэрэглэгч бий. Түүний бүтээлүүд танд өөрийгөө болоод өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөл зэргийг ойлгоход дөхөм болох нь гарцаагүй. 

Бидний үгээр илэрхийлж чаддаггүй мэдрэмжүүдийг зургаар буулгадаг Япон бүсгүйн бүтээлүүд Хадгалах

Алдартнууд Орост ирээд 7 хоносны дараа...

Дэлхийн хамгийн том газар нутагтай гүрэн Орос оронд байхгүй юм гэж үгүй. Тэндээс бүр Холливудын алдартай эрхмүүдийн орос  хувилбарыг ч харж болно шүү. Ингээд цахим орчныг хөгжөөж буй "Алдартнууд Орост очихын өмнө ба дараа" цуврал зургуудаас хүргэж байна.

Алдартнууд Орост ирээд 7 хоносны дараа... Хадгалах
2021-03-23, 17:00

Хайртай хүмүүсээ дэргэд тань байгаад талархаж явахыг танд сануулах сэтгэл хөдөлгөм зургууд

Хэн хүний амьдралд үнэ цэнтэй хэмээн нандигнадаг зүйлс нь харилцан адилгүй боловч бараг бүх хүний сэтгэлд хайртай дотны хүмүүс нь хамгийн том байр суурийг эзэлдэг нь гарцаагүй. Үүрдийн зүйл гэж хаа ч үгүй гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ хайртай хүмүүсийнхээ дэргэд байгаа цаг мөчдөө талархаж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Хормын төдийд хорвоо бүхэлдээ өөрчлөгдөх мэт гэнэтийн мөчүүд харамсалтай нь хүний амьдралд дэндүү их тохиолддог гэдгийг дараах зургууд илтгэх болно. 

Хайртай хүмүүсээ дэргэд тань байгаад талархаж явахыг танд сануулах сэтгэл хөдөлгөм зургууд Хадгалах

Арын фон нь илүү сонирхолтой зургууд

Зүгээр нэг гар утасны камераар авсан зураг зарим тохиолдолд мэргэжлийн гэрэл зургийн студид авсан зургаас ч илүү сонирхолтой байдаг талтай. Агшин зуурын эгзэгтэй мөч зургийг дахин давтагдашгүй үнэ цэнтэй болгож, муухан онигооноос ч хөгжилтэй сэдэв болж чаддаг билээ. Энэ цуглуулгаас та бүхэн санамсаргүй байдлаар тохироо нь бүрдсэн хөгтэй зургуудыг үзэх боломжтой. 

Арын фон нь илүү сонирхолтой зургууд Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №38

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №38 Хадгалах
2021-03-22, 11:39

Охидын амьдралд тохиолддог асуудлуудыг хөгжилтэйгээр харуулсан комик зургууд

Хүний амьдрал төвөгтэй асуудал, бухимдал, сандралаар дүүрэн боловч энэ бүгд зөвхөн ганцааранд минь тохиолддоггүй гэдгийг мэдэх нь бага ч гэсэн тайвшралыг мэдрүүлдэг билээ. Лондонд сурдаг Казах уран бүтээлч Саша Цой (Sashotso Art) орчин үеийн охидын өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлуудыг хөгжилтэй комиксоор илэрхийлж, цахим орчинд алдартай болжээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс толилуулж байна.

Охидын амьдралд тохиолддог асуудлуудыг хөгжилтэйгээр харуулсан комик зургууд Хадгалах
2021-03-20, 14:25

Элдэв зураг (70 фото) №703

Ажлын сүүлийн өдрийг тэмдэглэж, амралтанд тань инээд хөөр нэмэхээр тусгайлан бэлтгэдэг "Элдэв зураг" цувралын шинэ дугаарыг та бүхэнд хүргэе. Гоо сайхан, баяр хөөр, инээд наргиан, сонин хачин бүхнээр дүүрэн эдгээр зургууд таны ажлын алжаалыг тайлж, ирэх долоо хоногийг эрч хүчтэй угтахад бага ч гэсэн туслана гэдэгт найдаж байна.

Элдэв зураг (70 фото) №703 Хадгалах
2021-03-19, 16:50

"Утсаар дарсан гэрэл зураг" тэмцээний шилдэг бүтээлүүд

Орчин цагийн хүмүүсийн наад захын хэрэглээ болсон ухаалаг утастай хэн бүхэн утасныхаа камерын тусламжтай гэрэл зурагчин болох боломжтой болжээ. Технологийн хөгжлийн эрхээр гэрэл зургийн тэмцээнүүдэд ч гар утас, таблетаар авсан зургийн төрөл нэмэгдэв. Тэдний нэг болох "The Mobile Photo Awards" 2011 оноос хойш өнөөг хүртэл зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зургууд нийт 20 төрлийн номинацид өрсөлджээ. 

"Утсаар дарсан гэрэл зураг" тэмцээний шилдэг бүтээлүүд Хадгалах

Ямар ч нөхцөлд унтаж чаддаг, бөх нойртой хүмүүсийн хөгжилтэй төрх (35 фото)

Тухтай нь аргагүй унтана гэдэг ихэнх хүмүүсийн хийх хамгийн дуртай зүйлсийн нэг байх. Гэхдээ ядарсан, нойр дутуу, уйдсан гээд нойрыг удирдаж болдоггүй учир хэдхэн минут сайхан нойр авч нүдний хор гаргахын тулд яг тэр мөчид бүх зүйлээ зориулахад бэлэн болчихдог хэцүү үе хүн болгонд таарч байсан нь гарцаагүй. Ингээд хүмүүс яаж хаана ч хамаагүй, ямар ч байдлаар унтах нойроо авч чаддаг болохыг хамтдаа сонирхоцгооё. 

Ямар ч нөхцөлд унтаж чаддаг, бөх нойртой хүмүүсийн хөгжилтэй төрх (35 фото) Хадгалах

Харахад бие арзаймаар "экстрим" авирагч охидын зургууд

Адал явдалд дурлагч охид, бүсгүйчүүд төсөөлөхийн аргагүй үйлдэл хийж, түүнээсээ амьдралын эрч хүч, гоё сайхан бүхнийг мэдэрдэг. Баргийн хүний санаанд багтамгүй хачирхалтай гэмээр зүйлс тэдний хувьд аз жаргалын гол эх үүсвэр болдог гэхэд буруудахгүй. Эдгээр зоригтой бүсгүйчүүдийн зургуудыг харахад л гарын алга хөлрөх болно.

Харахад бие арзаймаар "экстрим" авирагч охидын зургууд Хадгалах

"Сэтгэл нь сайхан юм даа" - Хичээсэн боловч бүтэлгүйтсэн хүмүүсийн хөгжилтэй зургууд

Алдаа болгон аймшигтай байдаггүйн жишээ болгох хөгжилтэй бүтэлгүйтлийн түүх хүн бүрд байдаг. Хэн нэгэн ямар санаа агуулж, юу хийхээр төлөвлөж байсан нь хамаагүй, харин тэдний үр дүн хүмүүст инээдтэй, ичгэвтэр санагдаж бүр харамсал төрүүлэх нь ч бий. Амьтны эмнэлгээс зугтсан муур яаж хөгөө чирсэн, сонгуульд нэр дэвшигчийн өрөвдмөөр үр дүн зэрэг паянтай явдлуудыг дараах цуглуулгаас хүлээн авч үзээрэй.

"Сэтгэл нь сайхан юм даа" - Хичээсэн боловч бүтэлгүйтсэн хүмүүсийн хөгжилтэй зургууд Хадгалах

Алдартнууд хэрэв амьтад байсан бол... (20 фото)

Дэлхий дээр оршин буй бүхий л зүйлс өөр хоорондоо бидний төсөөлж байгаагаас ч илүү бат бөх, нарийн уялдаа холбоотой байдаг. Хүн төрөлхтөн гэдэг амьтны ертөнцтэй дэндүү ойрхон гэвэл оюун ухаант хүмүүн заяанд төрсөн зарим нэгэн санал нийлэхгүй байж болох юм. Гэхдээ энэ үнэхээр үнэн гэдгийг дэлхий нийтэд алдаршсан дараах хүмүүсийн тохиолдол батлах аж. Бидний бэлтгэсэн энэхүү цуглуулга таны ажлын ачаалал, нийгмээс стрессээс хэсэг хугацаанд сатааруулж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Алдартнууд хэрэв амьтад байсан бол... (20 фото) Хадгалах