ГЭРЭЛ ЗУРАГ

Дэлхийн үзэсгэлэнтэй байгууламжуудын шөнийн зураг

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын гэрэл цацруулсан шөнийн гудмаар алхаж яваагаар өөрийгөө төсөөлөхөд ямар сайхан мэдрэмж төрдөг гээч... Өөрийгөө тэнд байна гэж төсөөлөөд, эртний болон орчин цагийн архитектурын ер бусын бүтээлүүдийг тольдонгоо сэтгэл хангалуун алхаж байна гэж бодох ч хорвоогийн стресснээс ангижрах бас нэгэн арга шүү. Ингээд бүгдээрээ Дэлхийн томоохон хотуудын хамгийн үзүүштэй газруудын шөнийн гэрэл зургуудыг хүлээн авцгаая.

Дэлхийн үзэсгэлэнтэй байгууламжуудын шөнийн зураг Хадгалах
2012-04-25, 01:05

Цагаа олж дарсан зурагнууд (6-р хэсэг)

Хүмүүсийн үйл хөдлөл, орчин нөхцөл, нүүрний илэрхийлэл, биеийн хөдөлгөөн, цаад фон гээд бүх зүйлийн эгзэгийг нь олж дарсан сонирхолтой фото зургуудын ээлжит цувралыг хүргэж байна. Өнгөрсний араас харамсаж, ирээдүйн төлөө санаа зовж байх хооронд тань одоо цаг хажуугаар чинь чимээгүйхэн өнгөрч байгааг та мэддэг үү? Хэрэв үгүй бол эгзэгтэй агшнуудын энэхүү фото цуглуулга танд хором мөч бүрийн үнэ цэнийг, орчноо мэдрэхийн гайхамшгийг харуулах болно.

Цагаа олж дарсан зурагнууд (6-р хэсэг) Хадгалах
2012-04-24, 19:31

Зураг алаачид №20

Дэргэд зогсох танихгүй хүн, дотны хэн нэгэн найз, эсвэл зүгээр л ханан дээр өлгөсөн зурагт хуудас гээд зурагны “Алуурчин” хэн ч, юу ч байж болно. Хамгийн гол нь санаатайгаар хачин сонин царай гаргаж, тухайн зурагны утга учрыг алдагдуулж, үзсэн хүнийг савж унатал нь инээлгэх. Эсвэл өөрөө ч мэдэлгүй байхдаа хэн нэгний кадр-т буух. Ийм л шалгууртайгаар та “зураг алаач” болох юм. Ингээд бүгдээрээ илүүдэлтэй гэрэл зурагнуудын ээлжит цуглуулгаа хүлээн авцгаая.

Зураг алаачид №20 Хадгалах
2012-04-24, 18:50

Израилийн армийн охид

Изралийн цэргийн алба хашдаг бүсгүйчүүдийн фото зургууыг үргэлжлүүлэн хүргэж байна. Израиль бол эмэгтэйчүүдийг албан ёсоор цэрэг татлагат хамрууладг дэлхий дээрхи цор ганц улс юм. Өнөөдрийн байдлаар Израилийн батлан хамгаалахын албаны цэргүүдийн 31% нь эмэгтэйчүүд байдаг ажээ. Ойрхи Дорнодынхон лалын шашин шүтдэггүйсэн бол, бүсгүйчүүдийнхээ нүүр царайг ил гаргадагсан бол Дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүдтэй газраар тодрох байсан байх. Ингээд бүгдээрээ Израилийн үзэсгэлэнт цэрэг бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Израилийн армийн охид Хадгалах
2012-04-20, 22:27

Амьтдын гайхалтай фото агшнууд

Амьдрал дээр секундыг хэд хуваасантай тэнцэх асар богино хугацаанд болж өнгөрдөг амьтдын гайхалтай үйлдлийг камерын дуранд амжиж буулгасан гэрэл зурагчдын ер бусын бүтээлүүдийг таны өмнө дэлгэж байгаадаа баяртай байна. Ийм агшнуудыг бодит амьдрал дээр, жирийн нүдээр олж харна гэдэг юу л бол. Зөвхөн мэргэжлийнхэн л асар их туршлагадаа тулгуурлан, амьтдын занг таниж чадсаныхаа ачаар ийм гайхалтай дүр зургуудыг харж, таашаал авах боломжийг бидэнд олгожээ. Хамгийн тэвчээртэй гэрэл зурагчид л энэхүү бүтээлүүдийг бий болгодог байх. Ингээд бүгдээрээ амьтдын гайхалтай агшнуудтай танилцацгаая.

Амьтдын гайхалтай фото агшнууд Хадгалах
2012-04-20, 22:07

Кейт Аптон, Терри Ричардсон хоёрын зураг

Сүүлийн үед нилээн алдаршсан Америкийн нэрт модель Кейт Аптон (Kate Upton) болон Америкийн дуулиант гэрэл зурагчин Терри Ричардсон (Terry Richardson) хоёр "Harper's Bazaar US" сэтгүүлийн 5-р сарын хуудсууд дээр хамтдаа зурагаа даруулжээ. Гэрэл зурагчин, гялалзаж яваа залуухан модель бүсгүй хоёр нэг фон дээр, нэгэн зэрэг зурагаа даруулж, сэтгүүлийн нүүрэнд гарна гэдэг тэр болгон тохиолддоггүй ховор зүйл билээ. Ингээд бүгдээрээ энэхүү сонирхолтой хоёр хүний цуг авахуулсан зургуудтай танилцацгаая.

Кейт Аптон, Терри Ричардсон хоёрын зураг Хадгалах
2012-04-19, 20:28

Хайртай амьтнаа дурсахад зориулсан бугуйн цагнууд

Олон сар, жилээр тэжээж, ижил дасал болсон хайртай тэжээмэл амьтнаа алдсан хүмүүст зориулсан бугуйн цагийг бүтээдэг "PetStraps" гэдэг газар байдаг юм байна. Тэд үйлчлүүлэгчийнхээ тэжээж байсан хайртай амьтных нь арьс, үс юмуу биеийнх нь аль нэг хэсгийг яг дуурайлгасан оосортой цаг хийж өгдөг ажээ. Ийм цагтай болсон хүмүүс цагаа харах болгондоо хальж одсон хайртай амьтдаа дурсан санаж, үргэлж дэргэдээ байгаа мэт мэдрэмжийг амсдаг юм байна.

Хайртай амьтнаа дурсахад зориулсан бугуйн цагнууд Хадгалах
2012-04-19, 20:16

Титаникийн сүйрлийг бодитоор мэдрүүлсэн нь

Лондонд “Титаник” киног маш ер бусын бодит байдлаар үзүүлжээ. Үзэгчид Виктория-гийн үеийн (Титаникийн сүйрэл болсон үе) хувцас өмсөцгөөн, мөстэй усан дээр шууд байрлуулсан тусгай завинууд дээр суусан байна. Эдгээр завинууд киноны үйл явдалтай хослон төрөл бүрийн хөдөлгөөн хийж, яг сүйрлийн хэсэг дээр ийш тийш савлан, үзэгчдэд жинхэнэ адреналин ялгарна гэж юу байдгийг үзүүлж өгчээ. Бүгдээрээ энэ үйл ажиллагаанд орж чадаагүй ч гэсэн үзэгчдийн талаар фото мэдээлэлтэй танилцаж чадах нь бас л аз шүү.

Титаникийн сүйрлийг бодитоор мэдрүүлсэн нь Хадгалах
2012-04-18, 18:58

Сонирхолтой нууц өрөөнүүд

Хэний ч мэдэхгүй нууцаа хадгалж, ганцаархнаа л дотогш ордог өөрийн гэсэн орон зай бүхий нууц өрөөтэй байхыг хүсэх үе танд гарч байв уу? Тэр өрөөг тань ямар хаалгаар, яаж ордогийг, байдаг эсэхийг нь ч хэн ч мэдэхгүй. Зөвхөн та л мэднэ. Тэндээ та ганцаараа, эсвэл итгэл хүлээлгэсэн хэн нэгэнтэйгээ хоёулхнаа байж болно. Бас хамгийн нандин зүйлсээ дотор нь хадгалаад л. Дотор талыг нь өөрийн хүссэнээр тохижуулсан тул эрх чөлөө, өөгүй төгс ганцаардлыг мэдрэхдээ энэ л өрөөндө та ордог байна гээд боддоо. Үнэхээр сайхан биш гэж үү? Ингээд бүгдээрээ хамгийн сонирхолтой нууц өрөөнүүдтэй танилцацгаая.

Сонирхолтой нууц өрөөнүүд Хадгалах
2012-04-18, 18:38

Японы сурагч охид

Нэгэн блогчин залуу Японы дунд болон ахлах сургуулийн сурагч охидын зургийг өдрийн цагаар авч, их сонирхолтой цуглуулга хийжээ. Энэхүү цуглуулгад багтсан охидын зураг нь Япон кино, хүүхэлдэйн дээрхи дуу алдмаар хөөрхөн охидын талаар бидний төсөөллийг үнэхээр хайр гамгүй эвдэхүйц болсон байна. Зурагчин залуугийн дуранд сайхан охид нь тороогүй байж мэднэ. Гэхдээ л япон охидын талаар бидний төсөөлөл ямар билээ? Харин бодит байдал ийм л байна. Гэхдээ эмэгтэй хүн болгон өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Японы сурагч охид Хадгалах

Гэрэл зурагчин Marcel van der Vlugt-ын бүтээлүүд

Нидерландын Налдвейк-т 1957 онд мэндэлсэн гэрэл зурагчин Марсель ван дер Флюгт (Marcel van der Vlugt) нь Гааг-ийн гэрэл зургийн их сургуулийг дүүргэжээ. Гэрэл зургийн ертөнцөд өөрийн гэсэн ахин давтагдашгүй, өвөрмөц өнгө төрхийг оруулж чадсан тэрээр хайр дурлал, романтик европ мөрөөдлийн хот болох Амстердам-д амьдардаг байна. Ингээд бүгдээрээ Амстердамын гэрэл зурагчин Марселийн ертөнцөөр аялцгаая.

Гэрэл зурагчин Marcel van der Vlugt-ын бүтээлүүд Хадгалах
2012-04-16, 18:08

Vogue Germany дахь Марина Линчукийн зургууд

Марина Линчук (Maryna Linchuk) нь Германы "Vogue" сэтгүүлийн 4-р сарын дугаарт зориулан зургаа даруулжээ. Тэрээр  Balenciaga, Isabel Marant, Herve Leger by Max Azria  - ийн усны хувцаснуудтай наранд биеэ шарж, усанд сэлж, биеэ амраангаа Vogue сэтгүүлийн шинэ дугаарыг чимэх зургуудыг даруулсан байна. Беларусийн алдарт модель Марина-гийн энэхүү зураг авалтыг гэрэл зурагчин Алексей Любомирский (Alexi Lubomirski) удирджээ. Энэ зургууд танд амьдрах хүсэл эрмэлзэл, өөдрөг бодол бэлэглэж ч мэдэх юм. Учир нь сайхан хүний сайхан зүйл хийж байгаа дүр зураг үргэлж өнгө, гэрлийг сэтгэлд нэмдэг билээ.

Vogue Germany дахь Марина Линчукийн зургууд Хадгалах
2012-04-16, 17:20