ГЭРЭЛ ЗУРАГ

Ер бусын өвөрмөц төрхтэй бүсгүй

Интернетээр алдаршиж, энд тэндгүй зураг нь харагдах болсон энэ эмэгтэйн төрхийг хараад хамгийн түрүүнд фотошоп байна гэж бодсон гэдгээ нуух юун. Гэвч энэ бүсгүй үнэхээр бодит нэгэн бололтой. Түүний дух, хамар, уруул гээд нүүрний бүх хэсэг нь хүн бусын өвөрмөц хэлбэртэй ажээ. Бараг л хүүхэлдэйн киноны амилсан баатар гэлтэй үнэхээр содон харагдана. Гэхдээ түүний амьдралд дурласан, аз жаргалтай, баяр хөөртэй гэрэл зургуудыг хараад муухай эмэгтэй хүн гэж байдаггүй, эмэгтэй хүн бүхэн өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй байдаг гэдэг үг санаанд орлоо.

Ер бусын өвөрмөц төрхтэй бүсгүй Хадгалах
2012-05-17, 15:50

Амьд тачаангуй хүүхэлдэй – Захия Дехар

Францын загвар өмсөгч Захия Дехартай танилцана уу. Тэрээр эр хүн бүрийн мөрөөдлийн биелэл гэмээр, зорсон мэт гоолиг бие, аварга том силиконон хөхнөөсөө гадна хамгийн тачаангуй дотуур хувцасны баялаг цуглуулгаараа алдартай ажээ. Ингээд бүгдэрэээ амь оруулсан тачаангуй хүүхэлдэй гэмээр энэ бүсгүйтэй илүү дотно танилцацгаая. Дашрамд дурьдахад жинхэнэ “амьд барби” гэгддэг Amatue гэдгээрээ алдартай Валерия Лунъянова –той Захия Дехарыг харьцуулахын аргагүй юм.

Амьд тачаангуй хүүхэлдэй – Захия Дехар Хадгалах
2012-05-15, 16:06

Вискитэй шоколадны сурталчилгааны зургууд

Доторхи хөндий зайндаа вискитэй амтат шоколадны сурталчилгааг маш сонирхолтой байдлаар хийжээ. Тэд шоколадны сурталчилгаанд зориулж  энэхүү хөгжилтэй фото цуглуулгыг хийсэн байна. Танд энэ санаа таалагдаж байна уу? Эсвэл реклам бүтээгчдийн ээлжит хэтрүүлэгтэй бүтээл болж уу? Таны бодлыг сонсохын сацуу вискитэй шоколадны сурталчилгааг хүргэж байна.

Вискитэй шоколадны сурталчилгааны зургууд Хадгалах
2012-05-13, 22:29

Харийн хүний гэргий бологсод

ОХУ-ын хотуудад чинээлэг, ганц бие харийн эрчүүдтэй гэр бүл болоход орос бүсгүйчүүдийг зуучилдаг байгууллагууд нэгээр тогтохгүй, олон байдаг ажээ. Тэд үе үе танилцах үдэшлэг, цэнгүүн зохион байгуулдаг байна. Ингээд та бүхэнд харийн иргэндтэй гэр бүл болох хүсэлтэй бүсгүйчүүдийг зуучилдаг Оросын газруудын үдэшлэг цэнгүүн дээрээс авсан фото зургуудыг толилуулж байна. Ямар бүсгүйчүүд ямар эрчүүдтэй мөнгөний төлөө гэрлэж, холбоо тогтоохоо хичээдэг болохыг эндээс та хараад, шогшрон гайхаж мэднэ. Магадгүй ийм зуучлалын газруудыг буруутгаж ч мэдэх юм. Гэхдээ эрэлт байхгүй бол нийлүүлэлт үгүй гэдэг байх аа.

Харийн хүний гэргий бологсод Хадгалах
2012-05-13, 21:37

Elvis Di Fazio-гийн халуухан бүтээлүүд

Францийн гэрэл зурагчин Элвис Ди Фазио (Elvis Di Fazio)-гийн залуу насны гал дөл, гоо сайхан, эрч хүчийг мэдрүүлсэн фото зургуудын дээжээс та бүхэндээ үзүүлж байна. Тэрээр "smutography" стилээр бүтээлээ тууривдаг бөгөөд үйл явдал дараалалтай, нэлээн задгай эротик зургууд авдагаараа онцлогтой уран бүтээлч юм. Ингээд хамтдаа амралтын өдөртөө өнгө будаг нэмж, сэрэл мэдрэмжээ өдөөцгөөе.

Elvis Di Fazio-гийн халуухан бүтээлүүд Хадгалах
2012-05-13, 20:03

Нью-Йоркийн барилгуудын дээвэр

Агаарын зурагны энэхүү бяцхан цуглуулга нь танд Нью-Йорк хотын барилгуудын дээврүүдрүү өнгийн харахад туслах болно. Тэндэхийн барилгууд дээр усан сан, ногоон цэцэрлэгт хүрээлэн, сонирхолтой зургууд гээд их хотын хөл хөдөлгөөн, чимээ шуугиантай байдлыг умартуулах ер бусын орчинг бүрдүүлсэн байдаг ажээ. Эндээс бид олон зүйлийг суралцаж, Улаанбаатарынхаа бүтээн босголтод хэрэгжүүлж болохоор байна. Их хот гэхээрээ яагаад заавал хөл хөдөлгөөнтэй, дуулиан шуугиантай, галзуурмаар байх ёстой гэж? Түүний дунд орчлонгоос тасарч, амар амгаланг мэдрүүлэх газар яагаад байж болохгүй гэж? Тийм газрууд нь яагаад заавал газар дээр байх ёстой гэж?...

Нью-Йоркийн барилгуудын дээвэр Хадгалах
2012-05-11, 17:46

Энэ ямар амьтан вэ?

Энэхүү зураг дээрхи резинэн тоглоом шиг хачирхалтай амьтныг юуны авгалдай болохыг нь таах гээд оролдоод үз дээ? Энэ бол Кристалл Acraga coa юм. Үнэт чулуутай ижилхэн харагдах энэхүү ер бусын бодгаль нь Төв болон Өмнөд америкийн ой модонд амьдарч, модны навчаар хооллодог байна. Түүнчлэн Карибын тэнгисийн хөндийгөөр элбэг тохиолддог.

Энэ ямар амьтан вэ? Хадгалах
2012-05-11, 16:51

Улбар үстэй үзэсгэлэнт бүсгүйчүүд

Шатаж байгаа залуухан бут шиг улбар шаргал үстэй бүсгүйчүүд танд ямар санагддаг вэ? Ийм бүсгүйчүүдийн ихэнхи нь нүүрэн дээрээ өхөөрдөм хөөрхөн сэвхтэй байдаг. Улбар үстэнгүүд яагаад ч юм бас нэгэн төрлийн өвөрмөц гоо үзэсгэлэн гэлтэй, өөрийнхөөрөө оршсоор ирсэн. Ингээд гал шиг улбар үстэй бүсгүйчүүдийн томоос том фото цуглуулгыг таны өмнө дэлгэж байна. Улбар маягийн гоо үзэсгэлэн, сэвхтэй маягийн хөөрхөн төрхөөр аялцгаая.

Улбар үстэй үзэсгэлэнт бүсгүйчүүд Хадгалах
2012-05-06, 22:17

Бусдаас онцгой Токиогийн мода

Японы нийслэл хотод байдаг шиг олон тооны загвар хөөгчдийг өөр хаанаас ч олохгүй байх. Тэндэхийн залуус жирийн хувцаслаж явна гэдэг зүйлийг бараг мэдэхгүй. Нэг их илүү чимэггүй хувцас өмслөө гэхэд хумс хуруу, нүүр амаа дээд зэргийн хачин сониноор будах жишээтэй. Ингээд бүгдээрээ Токио-гийн гудам дахь хэт модархаг залуусын дуусашгүй фото цуглуулгыг үргэлжлүүлэн хүлээн авцгаая.

Бусдаас онцгой Токиогийн мода Хадгалах

Бүсгүйчүүдэд зориулсан эрчүүдийн фото цуглуулга

Өндөр нуруу, өтгөн хөмсөг, ширүүн харц, өргөн шанаа, зангирсан булчингаа мөлгөр арьсаараа далдалсан цээж, хоёр хөл нийлүүлсэн юм шиг өргөн, бахим гуя, мэдээж бас ган сэлэм шиг хатуу, бас том... Ийм эр хүн бүсгүй танруу хүслийн гал өрдсөн харцаар ширтээд, нүцгэн биеэрээ ойртож байна гээд төсөөл дөө. Иймэрхүү секс төсөөлөл хаяа эмэгтэй хүнд маш их хэрэгтэй байдаг. Танд төсөөлөхөд тань тус болох үүднээс доорхи цугуулгыг бэлтгэлээ. Таалан соёрхоно уу.

Бүсгүйчүүдэд зориулсан эрчүүдийн фото цуглуулга Хадгалах
2012-05-06, 18:54

Муу эцэг, эхтэй хүүхдүүд

Хорвоотой танилцаж яваа бяцхан үрээрээ зориуд даажигнан сахилгагүйтэх, эсвэл зүгээр л үнэхээр зөв буруугаа ч мэдэлгүйгээр буруу үлгэр дуурайл үзүүлэх жинхэнэ муу аав ээж нар болон тэдний хүүхдүүдийг харуулдаг ээлжит цуглуулгыг хүргэж байна. Энэ хорвоод цагаан цаас шиг гэнэн цайлганаараа, хайраас өөр юу ч цацруулж, хүсэхгүйгээр ирэх ангаахай бяцхан үрсэд хайр халамж л хэрэгтэй. Дашрамд дурьдахад мунхаг байдал гэнэн байдал хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Будилж, бухимдаж, айж, нэг л зүйл дутагдаад байгаа мэт санагдаад байгаа бол та мунхаглаж байна, харин юунд ч санаа зовохгүй зүгээр л инээж, байгаа юмнаасаа таашаал авч чадаж байвал та хүүхэд шиг гэнэн байна гэсэн үг. Тиймээс хүн гэдэг амьтан мунхаг байснаас гэнэн байсан нь хавьгүй дээр гэдэг. Та доорхи фото зурагнуудыг үзээд инээхээс гадна хүүхэддээ яаж хандаж болохгүйг мэдэж аваарай.

Муу эцэг, эхтэй хүүхдүүд Хадгалах
2012-05-05, 03:02

Москвагийн стиллэг эрчүүд

Өчигдөр бид Токио-гийн загвар хөөгчдийн талаар фото нийтлэлийг хүлээн авсан. Тэндээс та үлгэр, хүүхэлдэйн киноны баатруудын амилсан дүр үү гэлтэй сонин хачин хувцас хунартай залуусыг олон харсан байх. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ Шинэ Оросын хуучин нийслэл – Москва хотын загварлаг эрчүүдийн гудамж талбай дахь зургуудыг хүлээн авцгаая. Москвагийн гангачуул Токиогийнхоос хамаагүй бодитой, амьд байгаа хэдий ч бага зэрэг уйтгартай харагдаж байна шүү.

Москвагийн стиллэг эрчүүд Хадгалах
2012-05-04, 23:44