ГЭРЭЛ ЗУРАГ

Гэрэл зурагчин Sam Jones

Лос-Анжелесийн гэрэл зурагчин, кино найруулагч Сэм Жонс (Sam Jones) – ын уран бүтээлийн дээжээс таны мэлмийд өргөн барих гэж байна. Тэрээр хөрөг зураг авч, клип найруулдаг ажээ. Хамтран ажилладаг байгууллагууд нь GQ, Esquire, Vanity Fair, Rolling Stone зэрэг олон алдартай сэтгүүл, агентлагууд юм. Ингээд бүгдээрээ алдартай оддын өвөрмөц хөргийг Сэт Жонсын дурангаар хүлээн авцгаая.

Гэрэл зурагчин Sam Jones Хадгалах
2012-07-05, 21:33

Ер бусын 3D зурагнууд

Одоо танд толилуулах гэж байгаа 3D бүтээлүүдийг нэг бүрчлэн харахад, толгой эргэж, хаана бодит орон зай дуусч, хаанаас нүд хуурсан 3D зураг эхэлж байгааг ялгаж танихын аргагүй санагдах болно. Илүү ойлгомжтой байлгах үүднээс бодитой нэг хүн зураг бүрийн нэг хэсэг болж, хажууд нь зурагаа авахуулсан байгаа тул танд харахад амар байх биз ээ. Ингээд газар газрын ер бусын 3D зургуудтай танилцаж, урлагийн бүтээл, бодит амьдрал хоёрын уулзах цэгүүдийг олж харцгаая.

Ер бусын 3D зурагнууд Хадгалах
2012-07-04, 19:42

Хамгийн том хөхтэй эмэгтэй

Төрөлхийн аварга том хөхөө эхээсээ өвлөн авсан гэж нотолдог Оросын иргэн Мария Зарринг (Mary Zarring) нь дэлхий дээрхи хамгийн том жинхэнэ хөхтэй эмэгтэй гэгддэг. 12 размерийн жинхэнэ хөх нь түүнд садаа болж, нуруу нугасанд нь ачаалал өгдөг л байх. Ямартай ч эрчүүдийн хувьд харах нүдний баясгалан, төсөөлөх бодлын оч болсон хөхтэй эмэгтэй ажээ. Ингээд хамгийн том төрөлхийн хөхтэй эмэгтэй гэгддэг Мария Заррингтай танилцацгаая.

Хамгийн том хөхтэй эмэгтэй Хадгалах
2012-07-03, 21:59

Хятадын пиктореализм. Dong Hong Oai

Зураач Дон Хонг Оай (Don Hong Oai) нь 1929 онд Хятадын Кантон-д мэндэлсэн бөгөөд амьдралынхаа ихэнхи хугацааг Сайгонд өнгөрүүлсэн нэгэн юм. Хүүхэд байхдаа хөрөг зургийн фотостудид дагалдан хийж эхэлсэн тэрээр зургийн урлагт дурлаж, хожим ч гэсэн тэндээ ажиллахаар үлджээ. Чөлөөт цагаараа тэрээр аялж, байгалийн зураг авсаар ирсэн байна. Ингээд бүгдээрээ Дон Хонг-Оай-ын аппаратаар авсан мөртлөө нарийн бийрээр урласан юм шиг зургуудтай танилцацгаая.

Хятадын пиктореализм. Dong Hong Oai Хадгалах
2012-07-03, 04:10

Vogue Korea дээрхи Перугийн өнгө

Солонгосын модель Han Hye Jin нь Перугийн өнгө төрхийг тодорхойлсон цуврал зургуудын нүүр царай нь болжээ. Александра Ньюманна (Alexander Neumann)-ы удирдсан энэхүү зураг авалтад тэрээр Roberto Cavalli, Balmain, Prabal Gurung болон Salvatore Ferragamo нарын хувцсыг өмссөн байна. Ингээд өмнөд солонгосын Vogue сэтгүүлийн өвөрмөц зураг авалттай танилцацгаая.

Vogue Korea дээрхи Перугийн өнгө Хадгалах
2012-07-03, 03:56

Ялалтын сэтгэл хөдлөл

Өнөөдөр амралтын өдөр. Тиймээс хүн бүхэнд ажлын өдрийн дарамт биш, амралтын өдрийн баяр хөөр мэдрэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ өдрийг яаж өнгөрүүлбэл үр дүнтэй, аз жаргалтай байх талаар та хайртай хүмүүстэйгээ гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу хийх зүйлээ хийж байгаа биз ээ. Тэгвэл одоо бүгдээрээ ялалтын мэдээнд баярласан газар газрын хүмүүсийн гайхалтай фото агшнуудыг хүргэж байна. Ялалт, баяр хөөрийн мэдрэмжийг та хэзээ ч, хаана ч, ямар ч нөхцөлд  мэдэрч чадна гэдгээ санаарай. Таны удирдах ёстой ганц зүйл бол нөхцөл байдал биш, харын таны оюун бодол юм.

Ялалтын сэтгэл хөдлөл Хадгалах
2012-07-02, 00:03

Дэлхийн өнцөг булан дахь нэг өдрийн амьдрал

Дэлхий дээр олон улс орон, үндэстэн ястан суурьшдаг. Мөн эдгээр улс орон бүр өөр өөрийн гэсэн уламжлал ёс заншилтай. Мэдээж тэдгээрийн амьдралыг үзэх үзэл ч өөр өөр байдаг. Тиймээс тэд өөрийн хүссэнээр л амьдарч байна. Тухайн улс орны ард түмний талаар мэдэхийг хүсвэл тэдний нэг өдрийн амьдралыг сонирхоод үзвэл дээр болов уу. Ингээд дэлхийн өнцөг булан дахь хүмүүс амьдралын нэг өдрөө хэрхэн өнгөрүүлдэг талаар доорхи фото нийтлэлээс сонирхоцгооё. Манай улстай хэр төстэй бол?...

Дэлхийн өнцөг булан дахь нэг өдрийн амьдрал Хадгалах
2012-06-30, 22:07

Хамгийн аймшигтай боди-артууд

Боди артуудын дундаас хамгийн хялбар, мөн хамгийн биенд хоргүй урлаг нь биен дээр зурах урлаг билээ. Энэхүү зурагнууд хэдэн цаг эсвэл хамгийн удаандаа хэдэн долоо хоног л байх болно. Хэрвээ та ямар нэгэн боди арт хийхийг хүсэж байвал сайн бодсоны эцэст шийдвэр гаргах хэрэгтэй байх. Доор үзүүлэх боди артууд аймшигтай хэрнээ бас сонирхолтой байх болов уу. Магадгүй бага насны хүүхэд үзээд айх аюултай тул үзүүлэхгүй байхыг хүсье.

Хамгийн аймшигтай боди-артууд Хадгалах
2012-06-29, 18:21

Дэлхийн 1-р дайны үеийн Трансформерс

Трансформер нь бүр Дэлхийн 1-р дайны үеэс бий болжээ. Энэхүү цэргийн  хувцсыг хар даа. Хувцас нь трансформерын үүргийг сайн биелүүлнэ. Дайны талбар дээр үнэхээр хэрэгтэй зүйл юм. Эх орноо хамгаалахын тулд байлдаж буй хүмүүст хамгаалалт яах аргагүй хэрэгтэй билээ. Эртний үеийн трансформерын зургийг харцгаая.

Дэлхийн 1-р дайны үеийн Трансформерс Хадгалах
2012-06-29, 17:48

Эгзгийг нь тааруулсан фото агшнууд

Ямар нэгэн аялал зугаалга, баяр ёслол,тэмцээн уралдааныг гэрэл зураггvй тєсєєлєхийн аргагvй. Зєв vедээ, зав газар дарагдсан зурагнууд цаанаа л нэг єєр. Заримдаа эгзэгтэй зураг дээрхи хvнийг єрєвдєх сэтгэл ч тєрдєг. "Энэ хvний оронд би байгаагvй нь яамай даа" гэж хvртэл боддог гээч. Эдгээр зургуудыг бий болгохын тулд аппарат барьсан хүн нь орчноо бvрэн мэдэрч, бага зэрэг анхааралтай, хурдан шаламгай байх хэрэгтэй болов уу. Ингээд цагаа олж дарсан зургуудын ээлжит цуглуулгатай танилцацгаая. Танд аль зураг нь илvv таалагдаж байна вэ?

Эгзгийг нь тааруулсан фото агшнууд Хадгалах
2012-06-28, 06:38

Яна Фефеловагийн улбар үст хадагтай болон бусад гайхамшгууд

Яна Фефелова нь зураач, гоёл чимэглэлийн дизайнер юм. Тэрээр Украинд төрж өссөн бөгөөд багаасаа зураг зурах авъяастай байжээ. Авъяасаа хөгжүүлсээр, сургуулиа төгссөнийхөө дараа барилгын архитектурын ангид оржээ. 2010 онд их сургуулиа дүүргэж, мөрөөдлөө биелүүлэх ажлын гараагаа эхлүүлсэн байна. Зураг зурахаас гадна тэрээр боломжтой гэсэн бүх материалуудыг ашиглаж өөрийн бүтээлүүдийг хийдэг аж. Түүний бүтээсэн гоёл чимэглэл бүр ахин давтагдашгүй байдаг. Мөн Яна-гийн зураг болгон өөр нэг ертөнцийг мэдрүүлж, өөр өөр гол дүрүүдийн тухай хүүрнэн, янз бүрийн сэтгэл хөдлөлийг төрүүлдэг ажээ. Ингээд түүний ер бусын зургуудыг хүлээн авч, урлагийн цангаагаа тайлцгаая.

Яна Фефеловагийн улбар үст хадагтай болон бусад гайхамшгууд Хадгалах
2012-06-28, 06:00

Стефани Вовасын халуухан бүтээлүүд

Стефани Вовас (Stephanie Vovas) нь Лос-Анжеласын зурагчин юм. Тэрээр 70-аад оны поп урлагт дуртай бєгєєд полароид, кемпинг, архитектур сайтай буудлуудын хоббитой бөгөөд гэр бvлдээ, найз залуудаа, найз нєхєддєє хайртай нэгэн ажээ. Ингээд та бvхэнд нэгэн уран бvтээлч бvсгvйн гал халуун тачаал, гоо vзэсгэлэн мэдрэгдсэн гэрэл зургуудыг хvргэж байна.

Стефани Вовасын халуухан бүтээлүүд Хадгалах
2012-06-25, 21:31