ГЭРЭЛ ЗУРАГ

Олимпын шумбагчдын нүүрний хувирал

2012 оны Лондонгийн Олимпын хамгийн чухал спортын төрлүүдийн нэг бол яахын аргагүй шумбалт билээ. Энэ жил шумбагчдын хувьд маш өрсөлдөөнтэй байгаа учраас тамирчин бүр усруу унаж байх үедээ эргэлтээ дээд зэргийн төгс хийхийг байдаг чадлаараа хичээж байгаа. Дэндүү богино хугацаанд болоод өнгөрдөг шумбалтын дүр зургийг дэргэдээс нь хараад өнгөрч амжих нь дээдийн заяа байдаг биз ээ. Аз болж технологи өндөр хөгжиж, гэрэл зурагчдын мэдлэг чадвар дээшилсэн болохоор бид шумбагчдын үйлдлээ гүйцэтгэж байх үеийн дээд зэргээр хичээж байгаа нүүрний хувирлыг олж харах боломжтой болжээ. Алсаас харахад усруу үсрэгч тамирчин нь уран хун шиг л хөдөлдөг байх. Харин ойртуулаад, царайг нь харвал үсрэлтийн стрессийг тэд нүүрнээсээ нууж чаддаггүй болохыг олж харах болно. Та энэ жилийн олимпоор шумбалтын төрлийг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа байх. Тэгвэл тамирдчын нүүрний хувирлыг эхлээд харчихаад, дараа нь үзээрэй.

Олимпын шумбагчдын нүүрний хувирал Хадгалах
2012-08-03, 02:57

Олимпын тамирчид VS амьтад

Гэрэл зурагчин Пол Голдстейны танилцуулж буй сонирхолтой фото цуглуулгыг танд хүргэж байна. Тэрээр спортын төрөл бүр амьдын ертөнцийн төлөөлөгчдийн уран шалмаг хөдөлгөөн, амьдралын хэв маягаас нь үүсэлтэй болохыг харуулахын зэрэгцээ ойрын өдрүүдэд өрнөж буй олимпын төрлүүдийг амьтдын ижил төстэй үйлдэлтэй харьцуулан цуглуулжээ. Ингээд бүгдээрээ Амьтад болон олимпын тамирчдын ижилслийг хүлээн авцгаая.

Олимпын тамирчид VS амьтад Хадгалах
2012-08-02, 21:45

Гацалтад орсон амьтад

Хүний бүтээсэн ямар нэгэн зүйл, эсвэл байгаль дээрхи сав ертөнцийн аль нэг бодгальд толгой, хөл, хүзүүгээ, тэр битгий хэл бүтэн биеэ гацаасан өхөөрдөм амьтдын фото цуглуулгыг танд хүргэж байна. Ажлын өдрийн тань уйтгарыг үргээж, хэдэн хормын ч гэсэн инээдийг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хорвоо дээрхи бодгаль бүрийг, амьтан бүрийг хайрлаж явах нинжин сэтгэлийг танд ерөөе.

Гацалтад орсон амьтад Хадгалах
2012-08-02, 21:27

Задгай даашинзтай сайхан бүсгүйчүүд

Угаас сайхан байхаар заяагдсан бүсгүй биеийг бусдад үлгэр дууриал болмоор авч явж, гоо сайхан биеэрээ гайхуулах залуухан охид олон байдаг нь үнэхээр олон хүний амьдрах шалтгаан болдог биз ээ. Тэгвэл одоо бүгдээрээ задгай даашинз өмссөн гоолиг бүсгүйчүүдийн фото цуглуулгаар нүдээ хужирлаж, хэдэн хормын завсарлага авцгаая.

Задгай даашинзтай сайхан бүсгүйчүүд Хадгалах
2012-07-31, 21:57

“National Geographic Traveler 2012” –ын финалын бүтээлүүд

Үндэсний газар зүйн агентлаг болох National Geographic-ийн аялал ангилалд тусгайлан явуулдаг “National Geographic Traveler” -ийн 24 дэх фото шалгаруулалт дуусах дөхөж байна. Шүүгчид ялагчдын удахгүй нэрлэнэ. Үзэгчдийн саналыг онлайнаар авах арга хэмжээ 7 дугаар сарын 20-нд дуусжээ. Та бүхэнд уг тэмцээнд оролцогчдын бүтээл дундаас Аялал жуулчлал, Байгалийн гоо сайхан, Орон зайг мэдрэхүй, Санамсаргүй агшнууд гэсэн төрлөөс нь тайлбарын хамт толилуулъя. Зургийн тайлбаруудыг тухайн зургийг авсан гэрэл зурагчид бичсэн бөгөөд түүнийг нь Монгол хэл дээр хөрвүүлэн хүргэлээ.

“National Geographic Traveler 2012” –ын финалын бүтээлүүд Хадгалах
2012-07-28, 20:21

Үсээ янзлах бүтээлч санаанууд

Хайрлагдах гэж, бас хайрыг түгээх гэж хорвоо дээр ирдэг гэрэл цацруулсан танхил бүсгүй бүр үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Үзэсгэлэнтэй байхад бусдаас том нүд, хамгийн шулуун хамар, алганд багтамгүй том хөх, нугасных шиг уруул зэрэг энэ цагийн толгой эргүүлсэн балай зүйлс хэрэггүй. Харин бүсгүй хүний цэвэрч эрхэмсэг байдал, намбалаг алхаа, торгомсог толигор арьс, зохицуулж янзалсан, энгийн хэрнээ цаанаа л нэг чамин, эрүүл үс, тэгээд хамгийн гол нь сайхан сэтгэл л хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Харин ахин давтагдашгүй хувь чанар нь тухайн бүсгүйг улам үзэсгэлэнтэй болгоод өгнө. Дээрээс нь өөртөө итгэх итгэл бас чухал. Тэгвэл одоо бүгдээрээ үсээ янзалж, боох маш сонирхолтой санаануудыг толилуулж байна. Эндээс санаа аваад, өдөр бүүр өөр, өдөр бүр өнгөлөг яваарай, бүсгүйчүүд ээ.

Үсээ янзлах бүтээлч санаанууд Хадгалах
2012-07-27, 04:06

Алдартай кинонуудын сюжетийг туркийн миниатюр урлагаар харуулсан нь

Стамбулын зураач Мурат Палта (Murat Palta)-гийн дипломын ажлын үр дүн болсон алдартай кинонуудын дүр зургийг туркийн миниатюр урлагаар дүрсэлсэн бүтээлүүдийг толилуулж байна. Холливуудын алдартай кинонуудын ерөнхий утга санааг өөрийн үндэсний урлагт буулгана гэдэг маш өвөрмөц санаа бөгөөд зураачаас нэлээн өндөр ур чадвар шаардах зүйл билээ. Та зураг бүрийг ажиглаад, нэрийг нь уншихаасаа өмнө, ямар кино байж болохыг таах гээд оролдоод үзээрэй.

Алдартай кинонуудын сюжетийг туркийн миниатюр урлагаар харуулсан нь Хадгалах
2012-07-25, 22:02

Гэрэл зурагчин Claudia Rogge-ийн бүтээлүүд

Германы зөгнөлт гэрэл зурагчин Клаудиа Рож (Claudia Rogge) –ийн уран бүтээлийн дээжээс таны өмнө дэлгэж байна. 1965 онд Дюссельдорф-д мэндэлсэн тэрээр маш олон хүнийг оролцуулсан туульсын агуулгатай гэрэл зураг дардаг байна. Түүний онгодыг театр, бүжиг, балет болон циркийн үзүүлбэрүүд хөглөдөг ажээ. Ингээд бүгдээрээ Клаудиа Рожийн нүцгэн биеийг алдаршуулж, домог туульсыг өгүүлсэн гэрэл зургуудтай танилцацгаая. Эндээс та хүний хүсэл тачаалын хязгааргүйг олж харахын сацуу уран бүтээлийн онгодоо хөглүүлж ч мэдэх юм.

Гэрэл зурагчин Claudia Rogge-ийн бүтээлүүд Хадгалах
2012-07-25, 21:48

Агшин бүрийн кадрыг цуглуулсан зургууд

Покадр буюу дараалсан кадр гэдэг нэр томъёог та сонсож байсан байх. Энэ нь тодорхой хөдөлгөөнийг агшин бүрт дарсан олон цуврал зурагнуудын нийлбэр билээ. Энэхүү техник нь спорт гэрэл зурагт хамгийн хэрэгтэй байдаг. Ийм зураг нь тухайн хөдөлж буй объектийг олон өнцгөөс харуулж, хөдөлгөөний явцыг нарийн шинжих боломжийг олгодог. Ингээд бүгдээрээ хэд хэдэн ер бусын покадруудын цуглуулгыг хүлээн авцгаая.

Агшин бүрийн кадрыг цуглуулсан зургууд Хадгалах
2012-07-24, 19:54

Хятадын тусгай албаныхны бэлтгэл сургуулилт

Хятадын цагдаагийн тусгай албаныхны Аньхой мужийн Чужоу хотын ойролцоох бэлтгэл сургуулилтын дүр зургийг танд хүргэж байна. Энэ бол Хятадын шуурхай албаны армийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Тусгай албаны үйл ажиллагаанд: Мөрдлөг, бичил хүрээний байлдааны ажиллагаа, терроризмын эсрэг үйл хэрэг, сепаратистуудыг устгах зэрэг үүргүүд багтдаг байна. Ингээд Хятадын тусгай албаныхан хэрхэн бэлтгэгддэгийг танд танилцуулъя.

Хятадын тусгай албаныхны бэлтгэл сургуулилт Хадгалах
2012-07-24, 19:43

Өндрийн спортын экстрималууд

Төрөл бүрийн эрсдэлтэй алхмаар цангаж явдаг адреналины “гаж донтонгууд” бидний дунд олон бий. Магадгүй нэгэн хэвийн, хэт уйтгартай амьдрал дундаас өөрийн мөн чанараа хайгаад олоогүй хүмүүст эрсдэлтэй алхам таалагддаг байх. Тийм ч учраас "Экстрим спорт"-ын төрлүүд эрчимтэй хөгжиж байна. Ингээд та бүхэнд харахад хүртэл зориг шаардсан гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол өндөр гээч юмнаас огт айдаггүй хүмүүсийн зугаа юм.

Өндрийн спортын экстрималууд Хадгалах
2012-07-22, 23:50

2012 оны Miss Reef-ийн ялагчид

Латин Америкад 30 жилийн турш он алгасалгүй зохиогдож байгаа "Miss Reef" тэмцээний энэ жилийн төгсөглийн шатанд шалгарсан оролцогчдын гэрэл зургийг танд толилуулж байна. Энэхүү тэмцээн нь эмэгтэй хүний өгзөгний гоо сайхныг шалгаруулдагаараа онцлог. Тэмцээний зохион байгуулагчид нь ялагчдын зургаар хуанли хийдэг болоод 5-дахь жилтэйгээ золгож байгаа юм. Ингээд латин америкийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйчүүдийн зургуудыг хүлээн авна уу.

2012 оны Miss Reef-ийн ялагчид Хадгалах
2012-07-22, 23:24