ГЭРЭЛ ЗУРАГ

Мөрөөдлөө биелүүлж, цагдаа болсон хүү

13 настай жаал хүү ухаан орсон цагаасаа эхлэн гэмт хэрэгтэй тэмцдэг, жинхэнэ цагдаа болохыг мөрөөддөг байжээ. Гэвч цагдаа болохын тулд эхлээд өсч том болох хэрэгтэй байдаг. Харин өдрөөс өдөрт түүнийг зовоох тархины хорт хавдар нь хүүгийн өсч том болох найдварыг үгүй хийсээр... Тиймээс орон нутгийн цагдаагийн албаныхан нь хүүгийн мөрөөдлийг нэг өдөр ч гэсэн амилуулахаар шийджээ. Ингээд хөөрхий хүүг цагдаагийн ажилчдын дунд, яг л цагдаа шиг нэг өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаар сонирхолтой фото мэдээллийг хүргэж байна. Мөрөөдөл үнэхээр биелдэг ажээ.
Мөрөөдлөө биелүүлж, цагдаа болсон хүү Хадгалах
2012-09-29, 20:20

Азтай бяцхан хулгана

Гэрэл зурагчин Paul Turton нь хавхан дахь бяслагийг авахаар тэмцэж буй бяцхан хулганыг харуулсан маш сонирхолтой цуврал зураг авчээ. Аз болж энэхүү түүх эерэгээр төгссөн тул хэрэглэгч та санаа зоволтгүй үргэлжлүүлэн харж болно. Ингээд шууд үхэл, эсвэл золгүйгээр удаан үргэлжлэх өлсгөлөнгийн үхэл гэсэн хоёр сонголтын дунд эр зоригийг гарган, өөрийнхөө төлөө тэмцэж буй жижигхэн хулганы сонирхолтой түүхийг хүлээн авцгаая.
Азтай бяцхан хулгана Хадгалах
2012-09-26, 22:33

National Geographic-ийн хамгийн шилдэг бүтээлүүд

Жил бүр National Geographic - үндэсний газар зүйн агентлаг нь дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн гайхалтай, хачирхалтай байгалийн сонин содон гэрэл зургийн шилдгийг шалгаруулдаг. Хэдийгээр гэрэл зураг авах эцсийн хугацаа нь 11-р сарын 30 боловч одоогийн байдлаар шиллдгээр шалгараад байгаа зарим нэг зургуудыг хүлээн авч үзэхийг санал болгож байна. Энэ жил гурван төрлийн номинаци байгаа бөгөөд үүнд “Хүн”, “Байгаль” болон “Амьтан” багтсан юм.
National Geographic-ийн хамгийн шилдэг бүтээлүүд Хадгалах
2012-09-25, 22:14

Одоогийн шүтэн бишрэгч бүсгүйчүүдийг 1960-аад оныхтой харьцуулахад

Хүн хэн нэгний дүр төрх, бүх эерэг талыг нь зүрхнийхээ толин дээр тодоос тод буулгачихаад, түүнийг ганцхан удаа ч болов харахынхаа төлөө үсээ зулгааж, нулимсаа барж, хамаг допаминаа ялгаруулахыг дурлал гэдэг. Гэхдээ энэ хорвоо дээр дэндүү олон хүний хайрыг ганц өөр дээрээ татаж, яг тийм сэтгэл хөдлөлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн цөөн хэдэн хүмүүс байдаг нь үе үеийн дэлхийн алдартнууд билээ. Өөрийгөө таньж, нээж, өөрийгөө жинхэнэ утгаараа хайрлаж чадсан хүн төдий чинээгээр цөөн байдаг тул яалтай ч билээ. Тэгвэл одоо бүгдээрээ 1964 оны шүтэн бишрэгч бүсгүйчүүдийн сэтгэл хөдлөлөө ид илэрхийлж байх үеийн фото агшнуудыг өнөө үеийнхэнтэй харьцуулахн харцгаая. Энэ хоёрын ялгааг харьцуулж харах үнэхээр сонирхолтой ажээ. Дашрамд дурьдахад энд зөвхөн “One Direction” болон “Beatles” хоёрын фэнүүдийг харьцуулсан байгаа.
Одоогийн шүтэн бишрэгч бүсгүйчүүдийг 1960-аад оныхтой харьцуулахад Хадгалах
2012-09-25, 21:58

Якутын үзэсгэлэнт охид (4-р хэсэг)

Өөрсдийгөө Саха гэж нэрлэдэг ОХУ дахь Якутын ард түмэн үзэсгэлэнт охидоороо алдартай ажээ. Царай зүсийг нь ажиглаад байхад монгол охидтой маш төстэй Якут бүсгүйчүүдийн шанаа өргөн, арьс тунгалаг, үс нь сор шиг гялтганана. 380 мянга орчим хүн амтай энэ үндэстнийхэн якут хэлээр ярьж, үнэн алдартны шашинг шүтдэг байна. Ингээд бүгдээрээ үзэсгэлэнт Якут бүсгүйчүүдийн ээлжит гэрэл зургуудаар нүдээ хужирлацгаая.
Якутын үзэсгэлэнт охид (4-р хэсэг) Хадгалах
2012-09-22, 03:19

Бяслагтай байцааны пирог хийх жор

Амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх торгон мөчийг алдалгүйгээр шинэ хоолны жорыг туршиж үзэх нь таны хамгийн хайртай хүмүүс болон танд давтагдашгүй дурсамжийг үлдээх нь дамжиггүй. Цаг хугацаа ямар ч үед урсаж байдаг учраас яг өөрт ноогдсон цаг хугацаа, нөхцөл байдал, хүрээлэлдээ зохицуулж хийж чадах хамгийн сайхан зүйлээ бүтээх нь хүн байхын утга учир гэлтэй. Ингээд таны халуун гал тогоонд бяслагтай байцааны пирогны жороор амт нэмж байгааг хүлээн авна уу.
Бяслагтай байцааны пирог хийх жор Хадгалах
2012-09-22, 03:14

Якутын үзэсгэлэнт охид (3-р хэсэг)

Өөрсдийгөө Саха гэж нэрлэдэг ОХУ дахь Якутын ард түмэн үзэсгэлэнт охидоороо алдартай ажээ. Царай зүсийг нь ажиглаад байхад монгол охидтой маш төстэй Якут бүсгүйчүүдийн шанаа өргөн, арьс тунгалаг, үс нь сор шиг гялтганана. 380 мянга орчим хүн амтай энэ үндэстнийхэн якут хэлээр ярьж, үнэн алдартны шашинг шүтдэг байна. Ингээд бүгдээрээ үзэсгэлэнт Якут бүсгүйчүүдийн ээлжит гэрэл зургуудаар нүдээ хужирлацгаая.
Якутын үзэсгэлэнт охид (3-р хэсэг) Хадгалах
2012-09-22, 02:31

Нонг Пой – Тайландын ер бусын модель

Үнэндээ энэ моделийн талаар мэдээлэлд гайхаж, нүдээ бүлтийлгээд байх зүйл орчин үеийн хүн танд гарахгүй байх. Энэ бол Тайландын хүйстэй холбоотой бас нэгэн тохиолдлуудын нэгэн жишээ болсон хүн юм. Зураг дээрээс таны харж байгаа энэхүү бүсгүйг Нонг Пой (Nong Poy) гэдэг. Тэрээр эх орондоо маш их алдартай загвар өмсөгч, дуучин, жүжигчин юм. Харин 1986 оны 10-р сарын 5-ны өдөр Нонг Пой нь эрэгтэй хүүхэд болон ээжээсээ төржээ. Тэрээр ердөө нэгхэн жилийн өмнө хүйсээ солиулах мэс засалд орсон байна. Хамгийн сонирхолтой нь Нонг Пой нүүрнийхээ хэлбэрийг өөрчлөх нэг ч хагалгаанд ороогүй мөртлөө үзэсгэлэнтэй бүсгүй шиг л харагддаг ажээ.
Нонг Пой – Тайландын ер бусын модель Хадгалах
2012-09-20, 19:58

60-аад оны Америк залуусын стиль

1960-аад оны Дэлхийн тухай ярихад олон хүний бодолд коммунист нийгмийн өнгө төрхийг илтгэсэн оросын барилгууд, нийгмийнхээ төлөө өөрийгөө золиослоход бэлэн хэтэрхий идэвхитэй хүмүүс, хүйтэн дайн, шинжлэх ухааны салбарт гарсан үсрэнгүй нээлтүүд, ид өрнөх бүтээн босголт, бас хаашаа зүглээд байгаа нь мэдэгдэхгүй хэтэрхий сэнтэг нийгмийг сөрж, хүний эрх, эрх чөлөөний төлөө өрнөх нууцхан тэмцлийн эхлэл зэрэг олон зүйлс ордог байх. Мөн энэ л үеийн залуус хэтэрхий шашинлаг, эсвэл хэтэрхий улс төрлөг нийгмүүдээсээ зугтаж, шинийг эрэлхийлэн, хиппи стилийг сонгож эхэлсэн билээ. Тэгвэл одоо бүгдээрээ 1960-аад оны Америк залуусын хувцаслалтын талаар сонирхолтой нийтлэлийг хүлээн авцгаая. Тэр үеийн хиппичүүдийн загвар нь хамгийн онцгой, бас шинэлэг байжээ. Орчин үеийн дизайнерууд 60-аад оны загварыг өнөөдөр хүртэл шингээсэн бүтээлүүд туурвисаар байдгаас үүнийг баталж болно.
60-аад оны Америк залуусын стиль Хадгалах
2012-09-19, 21:13

Гайхалтай хайрын түүх

Зүрхээ гараараа сугалаад, өмнө чинь тавихаас ч буцамгүй гал халуун хайраар шатаж явсан удаа надад бий. Хүн болгонд ийм үе байдаг. Гагцхүү цаг хугацааг, амьдралын нугачаанд шалгагдаж, цээжин дотор хөндий зай үлдээгээд хагацаж одох хайр дурлал ч бий. Тэгвэл одоо танд нэн ховор тохиолддог, жинхэнэ гайхалтай хайрын түүхийг хүүрнэж байна. Энэхүү нийтлэлд уран цэцэн үгс илүүц биз ээ. Учир нь доорхи зурагнууд танд мянга нэгэн үгнээс илүүг хүүрнэх болно. Хүн болгонд дотроо багтааж ядаад гадагш цацруулсан, хариу нэхээгүй бялхам хайрыг хүсэн ерөөе.
Гайхалтай хайрын түүх Хадгалах

The British Wildlife Photography Awards 2012 -ийн ялагчдын бүтээлүүд

“The British Wildlife Photography Awards 2012” тэмцээний ялагчдын бүтээлүүд-ийг таны мэлмийд хүргэх гэж байгаадаа баяртай байна. Энэхүү тэмцээнд мэргэжлийн гэрэл зурагчдын авсан зэрлэг байгалийн ер бусын фото агшнууд өрсөлддөг ажээ. Тэмцээнд оролцохоор ирсэн бүх бүтээлүүд нь онгон байгальдаа эрх дураараа амьдарч байгаа зэрлэг амьтдыг харуулдаг байна. Ингээд уралдаанд оролцсон хэдэн мянган бүтээлүүдээс хамгийн шилдгүүдийг нь толилуулж байна.
The British Wildlife Photography Awards 2012 -ийн ялагчдын бүтээлүүд Хадгалах
2012-09-18, 04:22

Амьтдын нүүдэл

Төрөлхийн зөн совиндоо захирагдаж жил бүр амьтад өөрсдийн амьдарч буй газраас нүүдэллэн явдаг. Зарим нэг нь хоол хүнс, ус хайж явдаг бол зарим нэг нь байгалийн үзэгдлээс болоод ийнхүү нүүдэллэдэг. Эдгээр амьтдыг нэгтгэж буй зүйл нь тэд бүгд амьд гарч үр удмаа үлдээхийн тулд саад бэрхшээлийг үл хайхран урт замыг туулдаг байна.

Амьтдын нүүдэл Хадгалах
2012-09-15, 20:24