National Geographic – чадварлаг гэрэл зурагчдын өнгөрсөн сард буулгасан шилдэг зургуудыг танд хүргэж байгаа билээ. Олон жилийн түүхтэй энэхүү алдарт сувгийн бүтээлүүд нь үргэлж хорвоо дэлхий дээрхи хачин сонин газрууд, байгалийн үзэсгэлэн төгс бүтэц, ан амьтан, сонирхолтой хүмүүсийн талаар ул суурьтай түүхийг хүүрнэх гайхалтай гэрэл зураг, нийтлэл, нэвтрүүлгүүд байдаг. Үүнд нь ч олон сая хүмүүс дуртай бөгөөд нэвтрүүлгийг нь шимтэн үздэг юм. Ингээд таны амралтын өдөрт тань гэрэл нэмэхээр National Geographic-ийн 10-р сарын шилдэг бүтээлүүдийн төгсгөлийн хэсгийг хүргэж байна.
Хадгалах
“National Geographic” сэтгүүлээс байгаль, хүн, амьтан гэх мэт төрлүүдээр гэрэл зургийн уралдаан зохион байгуулж байгаа гэдгийг та бүхэн мэдэх биз. Сар бүр л гайхалтай шинэ, шилдэг зургууд ирсээр л байдаг. Энэхүү гэрэл зургийн уралдааны эцсийн хугацаа 11-р сарын 30 бөгөөд ялагчийг тодруулах хугацаа ойртсоор байна. Харин бид энэхүү уралдааны сар бүрийн шилдэг зургуудаас цаг алдалгүй хүргэж байгаа. Ингээд 10-р сарын хамгийн шилдэг 18 гэрэл зургуудыг тайлбарын хамт хүлээн авцгаая.
Хадгалах
Шинэ Зеланд дахь Веллингтоны онгоцны буудал дээр бөгжний эзний Горлумыг дүрсэлсэн 13 метр урттай барималыг байрлуулжээ. Энэхүү барималыг удахгүй болох “Хоббит” киноны нээлтэд ирэх зочдод зориулсан юм байна. “Хоббит” киноны нээлтэд зориулж, Шинэ Зеландын Веллингтон хот нь нэрээ хүртэл “Газар дундын төв” хэмээн түр хугацаанд өөрчилж байгаа билээ. Ингээд бүгдээрээ Горлум-ын “Миний амтат загас” хэмээх аварга том хөшөөтэй танилцацгаая.
Хадгалах
Егөөдөл гэхээр зөвхөн хүний инээдийг хүргэх төдий бус мөн давхар нэгийг бодогдуулдаг байх хэрэгтэй. Сонирхолтой замаар ямарваа нэгэн юмыг ухаарах нь дэмий цаг үрснээс дээр болов уу. Польшийн шог зураач Павел Кучинскийн зурсан зурагнууд хөгжилтэй ч, энэ зургуудыг харсан хүн ямар нэг зүйлийг ухамсарладаг бөгөөд энэ нь түүний давуу тал юм. Павел Кучински (Paul Kuchinsky) нь 1976 онд Щецинд төрсөн. Тэрээр Познан Дүрслэх урлагийн академийг төгссөн бөгөөд орчин үеийн нийгэм, амьдралын талаар егөөдөж зурснаар дэлхийд алдартай болсон аж. Эдгээр зургууд өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлын тухай өгүүлэх болно.
Хадгалах
Бусдын жишгийг дагахгүй, яг өөрийнхөөрөө байж чадсан хүмүүс л илүү амжилтад хүрээд байгааг та анзаардаг уу? Өөрийнхөө дотоод сэтгэлийн дуу хоолойг анхааралтай сонсож, гадны хүмүүсийн бодол шүүмжлэлийг эс тоон, зөвхөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө, зөвхөн өөрийгөө илэрхийлэх зүйлсийг хийж байгаа хүмүүс л бусдыг ардаа орхиж, амжилтын алимыг амталдаг мэт. Гэхдээ амжилтад хүрсэн тэдгээр хүмүүс өөрийнхөөрөө байх гэдгийг бусдыг шүүмжлэх гэдэг ойлголттой хольж хутгадаггүйгээрээ бас онцлогтой. Ингээд та бүхэнд өөрийнхөөрөө амьдралыг харж, тэрхүү харах өнцгөө илэрхийлж чаддаг цөөн хүмүүсийн нэг болох Ирвин Пенн (Irving Penn)–ий бүтээлүүдийг хүргэж байна.
Хадгалах
Польшийн фото – “зураач” Михал Карч (Michal Karch) нь гэрэл зураг, уран зураг хоёрын алинаар нь дагнахаа мэдэхгүй, удаан хугацаанд эргэлзжээ. Гэрэл зураг, уран зураг хоёрын аль аль нь түүний зүрх сэтгэлийг татдаг байсан боловч аль нэг нь дангаараа түүний дотоод ертөнцийг бүрэн илэрхийлж чаддаггүй мэт санагдана. Ингээд тэрээр дижитал технологитой танилцсанаар өөрийн энэхүү тээнэгэлзсэн байдлаас гарч, уран бүтээлүүдээ жинхэнэ төгс болгож, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж эхэлжээ. Ингээд Михал Карчийн бүтээлүүдтэй танилцацгаая.
Хадгалах
Өчигдөр 37 дахь “Nikon Small World Photomicrography Competition” тэмцээний ялагчийг тодруулсан байна. Тэмцээнийг Nikon зохион байгуулсан
бөгөөд тэмцээн нь бичил биетүүдийн зургийг нүдэнд үзэгдэхүйц, томруулж
авах зорилготой байсан аж. Энэхүү тэмцээнд ихэвчлэн эрдэмтэн судлаачид
өөрсдийн хийж буй судалгааны зургийг авч илгээдэг байна. Тэмцээнд 70
гаруй орны 2000 орчим бүтээл оролцсон бөгөөд шүүгчид шилдэг 20 бүтээлийг
шалгаруулсан бөгөөд тэмцээний ялагчаар Dr. Jennifer Peters болон Dr.
Michael Taylor нар шалгарсан аж. Тэмцээний ачаар бидний нүдэнд үл
харагдах бичил биетүүдийг харах боломж нээгдэж байна. Ингээд шилдэг 20
зургийг хүлээн авч үзэцгээе.
Хадгалах
Ази бүсгүйчүүд байгаль цаг уураас хамааралтай гадаад үзэмжний онцлогоосоо хамаараад Дэлхий нийтийн жишгээр сайханд тооцогдож төдийлөн чаддаггүйг бид мэднэ. Мэдээж эмэгтэй хүн болгон өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй гэдэгтэй маргахын аргагүй. Гэвч Дэлхий нийтийн олонхийн гоо сайхны жишгээр яагаад ч юм Европ бүсгүйчүүдийг илүүд үздэг билээ. Тэгвэл одоо бүгдээрээ Ази тивийн энд тэнд тархсан улс орнуудын олон нийтийн харилцааны сайтууд дээрхи тачаангуй охидын зургийн цомгийг хүлээн авцгаая. Таны Баасан гаригийн үл ялиг догдолсон байдалд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Угаас нүдэнд үл үзэгдэж, чихэнд үл сонсогдох хурдаар урсан өнгөрч байгаа цаг хугацааны үнэ цэнийг улам бүр мэдрэх болсон өнөө үед биеэ дасгалжуулахаас гадна сэтгэлээ ч “бялдаржуулах” шаардлагатай билээ. Үүний тулд урлаг гэж зүйл үеийн үед оршсоор ирсэн. Тэр тусмаа харах нүдээр дамжин сэтгэлийн утсыг хөнддөг урлаг бол гэрэл зураг. Тиймээс бид гайхалтай сэтгэл хөдлөм фото агшнуудыг таны өмнө дэлгэж байна. Урлагаар сэтгэлээ услахгүй бол бид мөнгөний машин эсвэл бухимдлын уурхай болсооор дуусах биш үү.
Хадгалах
Лондонд зохиогдсон "Wildlife Photographer of the Year 2012" тэмцээнд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээр таны сэтгэлийг сэргээхээр бэлтгэлээ. Онгон байгалийн ер бусын гоо үзэсгэлэнг гэрэл зурагчин хүний мэдрэмж хурц нүдээр харж, өндөр технологийн камераар буулгасан эдгээр ер бусын зургуудыг та хүсвэл татаж аваад хадгалж болно, эс бөгөөс үзээд өнгөрч болно. Ингээд, яах ийхийг таны сонголтод үлдээгээд, өөрийн эрхгүй томрох хүүхэн харааны тань өмнө байгалийн гоо үзэсгэлэнг дэлгэе.
Хадгалах
Нэрнээс нь хараад энэ ямар сурталчилгаа болохыг та гадарлаж байна уу? I.D.E.A. сурталчилгааны агентлагийн мэргэжилтэнгүүд «Human Motorcycles» хэмээх өвөрмөц сурталчилгааны компанийг байгуулахаар шийдсэн аж. Энэхүү сурталчилгааг “Progressive International Motorcycle Shows” хэмээх мотоциклийн шоунд олны анхаарлыг татах зорилготой байсан байна. Энэ жилийн энэхүү мото-шоу 11-р сарын 2-4-ий хооронд Америкийн Атлантад зохиогдохоор төлөвлөгдөж байгаа аж.
Хадгалах
Канад улсад байдаг “Айдсын үйлдвэр” хэмээх мөнгө төлж, өөрсдийгөө айлгадаг газраар үйлчлүүлсэн хүмүүсийн амаа ангайж, нүдээ бүлтийлгэн байдгаараа айж байх агшны хөгжилтэй зургуудыг таны өмнө дэлгэж байна. Энэхүү газар нь түнэр харанхуй орчинд айдас гээчийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хүмүүсийн сүнсийг нь зайлтал айлгадаг ажээ. Харин харанхуйд тэдний зургийг өдөр мэт тодоор, нууцаар ингэж авдаг юм байна. Ингээд Канадын айдсын үйлдвэр болон түнэр харанхуйд өдөр мэт ажилладаг камер хоёрын тусламжтайгаар бидэнд хүрч байгаа айдсын нүүр царайг харцгаая.
Хадгалах