Сүнс шүглэсэн зочид буудлын аймшигт түүх

Сүнс чөтгөртэй, нууцлаг зүйлсийн тухай өгүүлэх “American Horror Story: Hotel” цуврал киног та бүхэн мэдэх биз ээ. Гэвч уг кино нь бодит үйл явдлаас сэдэвлэсэн гэдэгийг та мэдэх үү?... Энэ бол Америкийн Лос Анжелес хотод байрлах хуучнаар “The Cecil Hotel” буюу одоогийн нэр нь “Stay on Main” хэмээх зочид буудал юм. Ингээд энэ буудал яагаад сүнстэй гэгдэх болсон тухай аймшигт түүхийг хүргэе.

Сүнс шүглэсэн зочид буудлын аймшигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
Зохиолч Ryan Murphy хэлэхдээ: “Зочид буудлын лифтэнд хийгдсэн нэгэн учир битүүлэг бичлэгээс би санаагаа авч кино зохиолоо бичсэн. Тэр охин эхлээд юу болоод байгааг ойлгохгүй айж балмагдсан байдалтай байсан бөгөөд гэнэт алга болчихсон.Түүнийг хэн ч ахин хараагүй” гэжээ.


 
Тухайн бичлэг дээр охин өөрийг нь хэн нэгэн дагаж байгаа мэтээр айсан байдалтай лифтний дуранд өртжээ. Мөн 2013 онд зочид буудалд 21 настай жуулчин Elisa Lam хар өнгийн чихэрлэг амттай усаар дүүргэсэн банн дотор нүцгэн нас барсан байдалтай олджээ.


 
“The Cecil” зочид буудал 1924 онд анх нээгдсэнээсээ л онцгүй зүйлсийг ар ардаасаа дагуулсаар  ирсэн бөгөөд эхэн үедээ дэн буудал шиг л байв. Өвчтэй, зовлонтой хүмүүсээр дүүрч, сүүлдээ "The Suicide" буюу амиа хорлолтын газар гэгдэх болсон байна.


 
1970-аас 1980 оны үед зочид буудал хууль бус хар тамхичидаар дүүрч, нэг орой хоноглох төлбөр нь 14 доллар байжээ. Тус газарт Ramirez гэх алуурчин байсан нь цорын ганц тохиолдол биш юм. Австрийн цуврал алуурчин Jack Unterweger мөн уг зочид буудалд амьдардаг байжээ.



Зочид буудлын аймшигт хэргүүд ингээд дууссангүй. Хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэгэн залуу буудлын дээд давхраас үсэрч амиа хорложээ.
Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()