1963 онд мэндэлсэн гэрэл зурагчин Олаф Мартенс (Olaf Martens) нь 1990 онд Лейпцигийн Academy of Visual Arts – ыг төгсчээ. Хар багаасаа гэрэл зургийн урлагт өөрийн биеийг буцалтгүй зориулсан тэрээр фэшн төрлөөр, ер бусын зоригтой шийдэлтэй, өвөрмөц бүтээлүүдийг туурвидгаараа онцлогтой. Түүний бүтээлүүд дундаас та тун өвөрмөц, сурреалистик, фантастик, хэт гаж гээд төрөл бүрийн өнгө аясуудыг олж харах боловч зураг бүр нь Олаф Мартенсыг илэрхийлсэн ерөнхий сэжмээр холбоотой болохыг олж харах болно.
Хадгалах
Гэрэл зурагчин Хью Липпе (Hugh Lippe) нь Техасд төрсөн бөгөөд 2002 онд
“Rhode Island School of Design” сургуулийг төгссөн байна. Хью Липпе
ихэвчлэн байгалийн гоо сайхан, хөрөг зураг,загварын зураг, реклам болон
байгаль хүн зэргийг хослуулан гайхалтай зургуудыг дардаг ажээ. Түүний
бүтээлүүдэд аль болох бага хэмжээний нүүр будалт, эрх чөлөөтэй байдлыг
хослуулсан байдаг. Ингээд түүний мэргэжлийн гэрэл зургуудыг хүлээн авч
сонирхоцгооё.
Хадгалах
Британийн байгалийн гэрэл зурагчин Анна Хенли ( Anna Henly) энэ удаад нэгэн сайхан амьтан болох цагаан үнэгний зургийг дарсан байна. Энэхүү зургуудаа Канадын Манитоба хотын “Seal” голын ойролцоо хийсэн аж. Цагаан үнэг ч зураг авахуулж сурсан бололтой. Цагаан үнэгний биеийнх урт нь 50-75см, сүүл нь 25-30см, 20-30 см өндөртэй юм байна. Зальт шар үнэгийг бодвол арай намхан, хоншоор нь арай богинохон, дугариг чихтэй бөгөөд чих нь үслэг арьсных нь цаанаас үл ялиг цухуйдаг. Тэрээр улиралд зохицуулан өнгөө хувиргадаг бөгөөд өвлийн улиралд цасан цагаан, харин бусад улиралд цайвар бор эсвэл усан цэнхэр өнгөтэй болдог байна.
Хадгалах
Аляск болон Арктикийн уур амьсгал, байгаль хэдийгээр хүнд хэцүү ч мөн гайхалтай сайхан билээ. Америкийн гэрэл зурагчин Дэвид Шульц (David Shults) нь Аляск, Арктикийн байгалийн тухай гэрэл зургуудыг даржээ. Эдгээр газруудад өвөлдөө -50 градусын хүйтэн болдог бөгөөд зургуудыг авахын тулд нэлээд зориг зүрх гаргаж хүйтэнд дасан зохицож авсан биз ээ. Ингээд энэхүү хүйтэн газрын зэрлэг байгаль, амьтдын талаар үзэсгэлэнтэй гэрэл зургийг хүлээн авцгаая.
Хадгалах
Усан доорх амьдралыг сонирхогч гэрэл зурагчин Франко Банфи (Franco Banfi) зураг авахын тулд ямар ч алхам хийхэд бэлэн байдаг байна. Заримдаа тэрээр өөрийн амь насыг золиослон байж гэрэл зургуудаа авдаг. Нэгэн удаа Франко нь Амазон руу явж, 8 метрийн урттай аварга могойн зургийг авсан бөгөөд энэхүү могой хэзээ ч хамаагүй түүнийг залгих боломжтой байсан биз. Мэдээж эдгээр гэрэл зургуудыг авахын тулд урт хугацааны судалгаа шаардлагатай билээ. Энэ бүхнээс дүгнэхэд гэрэл зурагчин гэдэг төдийлөн амархан ажил биш бололтой. Эдгээр махчин могойнууд булингартай усанд амьдардаг бөгөөд зарим тохиолдолд уснаас гарж наранд хэвтэх дуртай гэнэ. Ингээд дахин нэг гайхалтай гэрэл зургийг сонирхоцгооё.
Хадгалах
Америкийн “ВВС Davis-Monthan Air Force Base” баазыг үнэхээр хуучин цэргийн техник, тоног төхөөрөмжийн агуулах, оршуулга гэхэд болно. Учир нь энэхүү газар өмнө нь хэрэглэж байсан, эсвэл зарагдаж буй нисдэг тэрэг, засварт хэрэглэх, сэлбэгэнд ашиглах онгоц гээд бүхий л зүйлүүд байдаг гэнэ. Энэхүү газрын харагдах байдал ч үнэхээр гайхалтай аж. "Davis-Monthan Air Force Base" Google Maps-ын газрын зураг дээр хүртэл томоохон зайнд тэмдэглэгдсэн байдаг байна.
Хадгалах
Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нээлтүүдийн нэг болох гэрэл зураг гээч зүйлийг “нялх” байх үед дарсан хамгийн сонирхолтой дүр зургуудыг танд хүргэж байна. Бид нарын элэнц, хуланцын үеийнхэн ч гэсэн эд залуу насандаа цагаа зугаатай өнгөрүүлэхийг хүсдэг, шинийг туршиж үзэхийг эрмэлздэг, хүсэл эрмэлзлээр дүүрсэн байсан гэдгийг эдгээр зургууд гэрчлэх байх. Ер нь төрж, өссөн цаг үе нь өөр болохоос биш хүн бүрийн сэтгэл зүрх ижилхэн цохилж, аз жаргалтай, хөгжилтэй, сонирхолтой, хайраар дүүрэн амьдрахыг л эрмэлзсээр ирсэн билээ. Ингээд тоосонд дарагдсан элдэв зургуудыг танд хүргэж байна.
Хадгалах
Өмнөд Африкийн 19-хөн настай модель Николь Мейер (Nicole Meyer) нь английн “Ann Summers”-ийн дотуур хувцасны зураг авалтанд оролцжээ. Тэрээр шинэхэн төрж буй модель учраас төдийлөн олны танил болоогүй байгаа билээ. Николь усны хувцастай төдийгүй дотуур хувцастай ч их сайхан харагддаг. Николь толгойноосоо хөл хүртэл сайхан харагдаж ямар ч хувцсыг үнэхээр гайхалтай чимж байна. Ингээд шинэхэн моделийн танилцуулсан “Ann Summers”-ийн зураг авалтаас сонирхоцгооё.
Хадгалах
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама ялалт байгуулаад байгаа билээ. Ерөнхийлөгчөөр ахин сонгогдсон Обама нь 303 санал, түүний өрсөлдөгч болох Бүгд найрамдах намын Митт Ромни 203 хүний санал авчээ. Ажиглагчид сонгуулийн дүн гартал хэн ялахыг нь урьдчилан хэлж чадахгүй байв. Учир нь хоёр өрсөлдөгчийн саналын тоо энэ тэнцүү явж байсан юм. Ингээд эцсийн мөчид АНУ-ын ард түмэн ардчилсан намын төлөөлөгчид ахин итгэл хүлээлгэхээр болсон нь батлагджээ. Ингээд бүгдээрээ Дэлхий дахин дахь ардчилсан үзэлтнүүд болон Обамаг дэмжигчдийн сонгуулийн дүнд үзүүлсэн хариу үйлдлийг хүлээн авцгаая.
Хадгалах
Зургаан зүйл, түмэн амьтныг төгс зохицолдлогоотойгоор оршин амьдруулах нөхцлийг нь бүрдүүлсэн үлгэрийн гэмээр энэ цэнхэр гариг нь зөв зүйл нь алдагдаж, буруу тийш чиглэхэд ямар дургүй байдгийг, уур хилэнгээ хэчнээн хурцаар илэрхийлдгийг хүн төрөлхтөн бид сайн мэддэг хэрнээ хаширдаггүй нь сонин. Бид олон сая бүтээн босголтоо эвдүүлж, олон зуун мянган төрөл нэгтнээ хөрснөөс арчигдан одохыг нь харсан ч байгаль эхийн энгэрийг нь цоо ухаж, усыг нь ширгээн, шуналын хүчинд дийлдсээр л байна. Ингээд бүгдээрээ хамгийн аймшигтай байгалийн гамшгуудын төлөөлөл болсон дүр зургийг хүлээн авцгаая. Гэрэл зурагчны ачаар эдгээр нь үзэсгэлэнтэй, сүрдмээр харагдаж байвч яг үнэн хэрэг дээрээ амийг гэсгээгч аймшигт гамшигууд билээ.
Хадгалах
Бүгдийг нь татаж аваад хараад л баймаар, компьютерийнхоо дэлгэц дээр тавьчихаад дэргэдэх хүндээ гайхуулмаар ер бусын зургуудыг танд хүргэж байна. Амьтны ертөнцийн торгон агшнуудыг буулгасан эдгээр стоп – кадрууд нь үнэхээр хөгжилтэй, хайр хүрмээр мэдрэмжийг хэдэн хормын турш танд бэлэглэх болно. Гэрэл зурагчны төгс ур чадвар, зөв цагтаа, зөв газраа байхын ач тус, сайн камерын чанар, байгаль эхийн баялаг бүхнийг та эндээс олж харах болно.
Хадгалах
Өөрийн биеийн галбир болон эрүүл мэнддээ маш сайн анхаарч, мөч хором бүрт өөрийгөө ялан дийлэхдээ зөвхөн эрүүл бүхнийг сонголтоо болгосон эрүүл чийрэг, булчинлаг бас тачаангуй биетэй бүсгүйчүүдийн фото цуглуулгаар танд урам зориг, гоо сайхны мэдрэмжийг бэлэглэж байна. Бид сэрүүн байх хугацаандаа үргэлж сонголт хийх боломжийн өмнө байдаг. Түр зуурын донтох хүсэл, түр зуурын буруу хандлагыг жаахан л тэвчиж чадвал бид үргэлж зөвийг сонгож, төгс төгөлдөрт ойртсоор байдаг билээ.
Хадгалах