Гэрэл зурагчин Stephane Ducandas нь Шинэ Календони-д аяласан бөгөөд нутгийн оршин суугчид хэрхэн загсачилдаг талаар сонирхолтой гэрэл зургууд дарсан байна. Улс орон бүрт загасчлах арга барил өөр өөр байдаг аж. Жишээлбэл: Шинэ Календонид загасчлахдаа жад барьж бяцхан хаднаас үсэрч загасыг зоож барьдаг байна. Энэхүү арга нь Календонийн уламжлалт арга бөгөөд нэлээд аюултай арга бололтой.
Хадгалах
Математикийн хэлбэр дүрсийг ашиглан зураг бүтээх урлаг нь сүүлийн үед нэлээд хүч аваад байгаа билээ. Үүнийг бүтээхэд ямар ч зураг, гэрэл зураг хэрэггүй учраас нэг талаас амархан боловч нөгөө талаас нэлээд хэцүү гэнэ. Тэгвэл Италийн иргэн Сильвия Кордедда (Silvia Cordedda) энэхүү урлагт өөрийн хүчийг сорьж үзсэн бөгөөд нэг жилийн дотор аль хэдийн зургийн цомогтой болоод амжжээ. Тиймээс түүний бүтээсэн зургуудыг “Байгаль дээр үл орших цэцэг болон ургамал”- хэмээн нэрлэж болно. Энэхүү зургийн гол санаа нь “Хэрвээ бид жижиг хэлбэрүүдийг томсгож харах юм бол түүний дотор үндсэн хэлбэр маяг нь харагдах бөгөөд энэ нь төгсөшгүй үргэлжлэх” юм. Бутархайн урлаг гэдэг нь зөвхөн зураг байхаас гадна 2D болон 3D ч байх боломжтой. Ингээд энэхүү авъяаслаг бүсгүйн зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
Эрчүүдийн мөрөөдлийн биелэл болсон биеэ задгай, богино даашинзаар халхлах төдий гоёсон халуухан бүсгүйчүүдийн гэрэл зургуудаар таны мэлмийг мялааж, алжаалыг тань тайлахад тус болох үүднээс орууллаа. Богино хормойтой, задгай энгэртэй, эсвэл галбир тодотгосон бариу гээд төрөл бүрийн хамгийн тачаангуй даашинзнуудтай бүсгүйчүүдийн зургийг та эндээс олж харах болно. Цас шуурсан өвлийн хүйтэн өдөр эдгээр зургууд таныг дулаацуулна гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Эртний гэрэл зургууд үнэхээр ховор, нандин олдошгүй баримт билээ. Тэр
дундаа хар цагаан зураг бол хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлдэг. Зарим
хүмүүсийн амьдралд гэрэл зургууд ихээхэн дурсамж, өнгөрсөн амьдралдаа
түр ч болов очих гайхалтай боломжийг өгдөг билээ. Эдгээр зургууд хэдий
хуучин ч гэсэн сайхнаараа хадгалагдан үлдсэн бөгөөд та бүхэн гэрэл
зургуудыг хараад миний юу яриад байгааг шууд л ойлгох боломжтой.
Хадгалах
Италийн зураач Фальвио ди Пьяза (Fulvio di Piazza) –гийн тосон зургуудыг
та бүхэндээ үзүүлж байна. Тэрээр эдгээр бүтээлдээ сэтгэл зүрхээ
шингээж, үнэхээр зураачийн ур чадварыг гаргаж нарийвчлан зурдаг учраас
зарим тохиолдолд хүмүүс үүнийг зүгээр л нэг тосон будгаар зурсан зураг
гэхэд итгэдэггүй байна. Пьяза голдуу хүн төрхтэй зураг зурдаг байсан бол
сүүлийн үед галт уулын хэлбэр мэт зургуудыг зурах болжээ. Үүнийгээ тэрээр америкийн эдийн засагч Жереми Рифкин (Jeremy
Rifkin)-ы бичсэн номоос санаа авч ийм бүтээл зурах болсон гэдэг. Түүний үзэсгэлэн Нью-Йорк хотод энэ оны
7-р сарын 28-д болсон байна. Ингээд Пьязагийн мэргэжлийн тосон будгаар
зурсан бүтээлүүдийг хүлээн авч сонирхоцгооё.
Хадгалах
Сергей Горшков (Sergei Gorshkov) хэмээх зэрлэг амьтдын гэрэл зурагчин нэгэн гайхалтай зургуудыг даржээ. Тэрээр Өмнөд Камчатк-д байрлах голын дэргэд өлсгөлөн идшээ харамлан, булаацалдаж байгаа амьтдын зургийг мэргэжлийн түвшинд даржээ. Амьд биет болсноос л хойш амьд гарах, идшээ олохын тулд тэмцэлдэх нь байгаль эхийн бичигдээгүй хууль бөгөөд хүмүүс бид ч амьдрахын тулд тэмцэлддэг. Харин зовж байж олсон идшээ хэнд л алдахыг хүсэх вэ дээ. Ингээд зэрлэг амьтад маань хоол хүнснийхээ төлөө хэрхэн тэмцэлддэг талаар сонирхоцгооё.
Хадгалах
Ээж аав юмуу, харж ханддаг насанд хүрэгчид нь хамгийн аймшигтай араатнуудаас харамлаж, хамгаалахын оронд зүгээр л зөнгөөр нь орхичихдог хүүхдүүдийн фото цуглуулгыг танд хүргэж байна. Аварга могой, аварга “муурнууд”, хортой аалз, матар гээд нялх хүүхдийг нь бол нүдээ цавчилгүй залгиж мэдэх амьтадтай хүүхдүүдээ өвөр түрүүнд нь оруулах шахам тоглуулж, зургийг нь дардаг асран халамжлагчдыг гайхаад баршгүй. Ямартай ч ийм хүмүүсийн, ийм хүүхдүүд байдаг л юмсанж.
Хадгалах
Бу (Boo)-г харсан хүний хайр нь хүрэлгүй өнгөрнө гэж үгүй. Энэхүү үсэрхэг, бяцхан гөлөг нь хараад ханашгүй өхөөрдөм, бас хүмүүсийн хамгийн эгдүүтэй төсөөллийн цуглуулгыг шингээж, хиймэлээр бүтээсэн чихмэл тоглоомноос ч эгдүүтэй. Бу-г зарим маань сайн мэднэ. Зарим нь анх удаа харж байж болох юм. Тэрээр Facebook хуудас дээрээ сая гаран шүтэн бишрэгчтэй Зөвхөн FB дагагчдаар нь тодорхойлоход л Бу-г Дэлхийн супер од–нохой гэж хэлж болох юм. Ингээд бүгдээрээ түүний зургуудтай танилцацгаая.
Хадгалах
Зураач Жей Флекс (Jay Flex)-ийн хөгжилтэй бүтээлүүдийг танд хүргэж байна. Энэхүү нийтлэл маань уран бүтээлч талаас нь нэгэн шинэ авъяастныг танд танилцуулахаас гадна урлагийн ертөнцөөр аялуулах болно. Жей Флексийн өнгөлөг бүтээлүүд нь хүүхдийн номны зураг мэт энгийн, цайлган хэрнээ цаанаа л нэгийг бодуулж, инээд бэлэглэх ажээ.
Хадгалах
“National Geographic” сэтгүүлийн редакцид Дэлхийн өнцөг булан бүр дэхь фото сэтгүүлчдээс нь 11-р сард ирсэн зургуудаас хамгийн шилдгүүдийг нь танд хүргэхээр бэлтгэлээ. National Geographic сэтгүүлийн эдгээр гэрэл зургууд нь танд орчлон ертөнцийн гайхалтай олон зүйлс болон энэ цаг үеийн хурц үйл явдлуудын дүр зургийг чанарын өндөр төвшинд, мэдрэмж сэргээсэн өнцгөөс хүргэдэг билээ.
Хадгалах
Гэрэл зурагчин Жордан Мэттер (Jordan Matter) нь өнгөрөгч 10-р сард "Dancers Among Us" хэмээх зургийн номоо хэвлүүлжээ. Энэхүү номонд орсон гэрэл зургуудыг одоо танд хүргэе. Жордан Мэттер нь гудамж талбайд, олны дунд бүжгийн ер бусын хөдөлгөөн, үсрэлт, аюултай гүйцэтгэлүүдийг хийж байгаа жирийн хувцастай бүжигчдийн зургийг хэдэн жилийн өмнөөс цувралаар авч байгаа уран бүтээлч билээ. Бид ч түүний бүтээлүүдээс та бүхэндээ үзүүлж байсан билээ. Харин одоо түүний номонд багтсан шинэ бүтээлүүдээс нь бүжгийн урлагийн гайхамшиг, эр хүч, залуу нас үнэртэнэ.
Хадгалах
Амьдралын бидэнд өгсөн ивээл, хишгийг бид олж харж, талархан хүлээж авах нь ховор байдаг. Тиймээс ч өчүүхэн саад бэрхшээлтэй тулгарахдаа дороо шалчийж, бууж өгдөг хүмүүс олон бий. Харин сэтгэлийн тэнхээ бол хүнийг хүссэн үед нь гарч ирж, ямар ч саадыг давах хүчийг өгдөг зүйл билээ. Гэвч хүмүүс хэтийдсэн жаргал дундаа төөрөөд, аливаад сэтгэлийн тэнхээ гаргахыг хүсдэггүй. Тэгвэл одоо бүгдээгээ Педро Пимент гэдэг залуутай танилцацгаая. Тэрээр менингит өвчний улмаас дөрвөн мөчөө тайруулжээ. Гэвч амьдралд дурлах тэмүүллээ гээгээгүй нэгэн юм. Тэрээр амьдралынхаа хором мөч бүрээс таашаал авч, цоо эрүүл зарим нэг хүмүүсээс хэд дахин илүү аз жаргалтай амьдарч чадаж байна.
Хадгалах