Даваа гариг хамгийн хэцүү өдөр гэдгийг бид бүхэн маш сайн мэддэг. Харин долоо хоногий н хамгийн хэцүү өдөр болох Даваа гариг өнгөрч бага зэрэг сэтгэл санаа тань тайвширч байна уу? Гэсэн хэдий ч өнгөрсөн Даваа гариг буюу өчигдөр таны хувьд хэцүүхэн, хүнд өдөр байсан бол өнөөдөр Азийн секси бүсгүйчүүдийн зургийг харж сэтгэл санаагаа сэргээж тэрхүү хүндрэлүүдийг мартахыг хичээцгээе. Танд таалагдаж байна уу?
Хадгалах
Өмнө нь уншигч та бүхэндээ 2012 оны шилдэг зургууд цувралын 2-р хэсгийг хүргэсэн билээ. 2-р хэсэг та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэхүү цувралын 3-р хэсгийг хүргье. Үнэхээр өвөрмөц, хөгжилтэй зургууд гэдэгтэй санал нийлэх биз.
Хадгалах
Энэхүү зургийг ямар зураг болохыг та бараг гадарлаж байгаа биз дээ. Агаарын гэрэл зураг гэж агаараас авсан фото зургийг хэлнэ. Энэхүү зурагт ихэвчлэн газраас бүрэн гүйцэд авч болохгүй зургууд багтдаг. Агаарын гэрэл зургийг авах гол багаж нь камер, нисдэг тэрэг, онгоц, хөөрдөг бөмбөг, хөнгөн хит онгоц гэх мэт зүйлүүд багтдаг байна. Ингээд Америкийн агаарын гэрэл зурагчин Кэмерон Дэвидсоны (Cameron Davidson) авсан гэрэл зургуудыг хүлээн авцгаая. Тэрээр 30 гаруй жил Vanity Fair, American Express Departures, National Geographic, ESPN гэх мэт томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай ажиллаж байгаа гэнэ.
Хадгалах
Гэрэл зурагчин Тэд Эммонс (Ted Emmons) Америкийн нэгдсэн улсын Калифорни мужын өсч дэвжиж яваа фэшн гэрэл зурагчин юм байна. Бүтээлүүд нь Калифорния мужийн Оранж хотод алдартай бөгөөд өндөр үнээр зарагддаг юм байна. Үзэсгэлэнт байгаль нь ажил хийх эрч хүчид маш их нөлөөлдөг хэмээн Тэд ярьдаг. Түүний гэрэл зургууд интернэтийн сайтуудын хуудсанаа ихээхэн гардаг бөгөөд хэд хэдэн зургууд нь загварын сэтгүүлүүд дээр хэвлэгдэн гарсан байна. Тэгвэл одоо бүгдээрээ залуу фэшн зурагчны халуухан бүтээлүүдийг хүлээн авцгаая.
Хадгалах
Чүдэнз маш хурдан шатаж дуусдаг бөгөөд хэдхэн хормын дараа л бид түүнийг үнсний сав хогийн сав руу хаядаг. Тэгвэл Екатиренбургийн гэрэл зурагчин, зураач 28 настай залуу Станислав Аристов (Stanislav Aristov) шатаж буй чүдэнз болон шатсан чүдэнзнээс ямар хэлбэр дүрс үүсэж бий болдог талаар гайхалтай зургийг дарсан байна. Тэрээр шатаж буй чүдэнзээр хөгжмийн нот, завь, хөгжим, цэцэг, хун гэх мэт зүйлүүдийн хэлбэр дүрсийг бий болгодог хэдий ч өөрөө огт тамхи татдаггүй гэнэ. Эдгээр гайхалтай хэлбэр дүрсийг зурахад түүнд ердөө л шатаж буй чүдэнз, шатсан чүдэнз л шаардлагатай болдог байна. Ингээд энэхүү залуугийн дарсан өвөрмөц зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
2012 он дуусахад сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс бүхий л албан байгууллага, улс үндэстэн шилдгийн шилдэг гэсэн бүхнээ шалгаруулж байгаа аж. Тэгвэл одоо 2012 оны хамгийн шилдэг гэрэл зургуудыг та бүхэндээ хүргэе. Эдгээр бүтээлүүд онлайн ертөнцөд хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан зургууд юм шүү.
Хадгалах
Зурагтаар ихэвчлэн Америкийн шоу цэнгээн, оюутны амьдралыг харуулсан кино бүтээл гэх мэт зүйлүүд гардаг. Тэгвэл энэ удаад Оросын ард түмэн хэрхэн цэнгэж байгаа талаар харцгаая. Доор танилцуулах гэж буй цэнгээнүүд ихэвчлэн Солянка, Белка, Арена, Кетама гэх мэт газруудад болж байгаа аж. Хойд хөрш маань зарим тохиолдолд хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлж, ажил хэргийн уулзалт зохион байгуулдаг юм бол оо. Тэд цагийг зугаатай бас хэт Галзуу өнгөрүүлдэг байгаа бололтой.
Хадгалах
Хөрөг зураг гэдэг нь францын “portrait” хэмээх үгнээс гаралтай бөгөөд уран зураг, гэрэл зураг, уран баримал гэх мэт тухайн хүний нүүрний царайг зонхилон гаргасан байдаг. Хамгийн гол зорилго нь тухайн хүний ааш авир, царайны хувирлыг илүү тод илэрхийлэх, сэтгэл санааны байдлыг хүртэл илэрхийлэх зорилготой юм байна. Тиймээс хөрөг зураг гэдэг нь бүтэн биеийн гэрэл зураг биш боловч тухайн хүнийг бүрэн илэрхийлж чадах аж. Хөрөг зургаа зуруулж байгаа хүн, эсвэл даруулж байгаа хүн эгц харж зурагчинтай харьцаж ажилладаг бөгөөд үзэгчдэд өөрийн илэрхийлэх гэж буй зүйлээ харуулахад илүү дөхөм болдог аж. Ингээд хамгийн гайхалтай хөрөг зургуудыг хүлээн авцгаая.
Хадгалах
2012 он дуусахад сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тиймээс бүхий л албан байгууллага, улс үндэстэн шилдгийн шилдэг гэсэн бүхнээ шалгаруулж байгаа аж. Тэгвэл одоо 2012 оны хамгийн шилдэг гэрэл зургуудаар ямар бүтээлүүд шалгарсаныг үзэцгээе. Эдгээр зургууд онлайн ертөнцөд хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан зургууд юм.
Хадгалах
Harajuku гэдэг бол Токиогийн Яманоте галт тэрэгний замын Харажуку буудал орчмын талбай юм. Энд Ням гараг бүр готик лолита, визуал кей, декора стиль болон төрөл бүрийн хүүхэлдэйн киноны косплей хэв маягаар хувцасласан залуус цугларч, “Harajuku” хэмээх үйл ажиллагаанд оролцон, хоорондоо танилцаж өнгөрүүлдэг байна. Ингээд та бүхэнд Харажуку Ням гараг цугларсан япон залуусын сонирхолтой гэрэл зургуудыг хүргэе.
Хадгалах
Гринланд нь (Greenland) дэлхийн хамгийн томоохон арлын нэг билээ. Рагнар Аксельссон хэмээх нэгэн залуу өөрийн амьдралын 25 жилийг Гринландад зориулсан байна. Тэрээр Гринландын анчдыг ихээр судалсан бөгөөд цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан анчдын ан хийх арга барил ч өөрчлөгдөж байжээ. Дэлхийн дулаарлаас болж арал орчмын мөс жил бүр нимгэрч байгаа учраас мөсөн дээгүүр анчны нохой болон анчид явахад нэлээд бэрхшээлтэй, аюултай болсон байна. Гринланд-ыг онгоцноос харахад амьдрал явагдах ямар ч боломжгүй газар мэт санагдах боловч газар дээр буусны дараа та Гринланд-ыг өөр нүдээр харах болно. Энэ үед л Гринландын бүх гайхамшиг таны нүдний өмнө нээгдэнэ. Зуны улиралд эрэг хавийн газрууд нь ногоон нугаар хучигдсан, олон тооны цэцэгс, тариа, ургамал ургасан байдаг бол өвлийн улиралд арлын төв хэсэг битүү мөсөнд хучигддаг байна. Энэхүү байдал нь жуулчдын анхаарлыг ихэд татдаг ажээ. Ингээд Рагнар-ын 25 жилийн турш дарсан хамгийн шилдэг зургуудаас нь сонирхоцгооё.
Хадгалах
Манай хойд хөршийн Никита хэмээх энэ залуу оцон шувуунуудтай өнгөрүүлсэн нэг өдрийн сонирхолтой амьдралынхаа талаар интернэтэд тавихаар шийджээ. Түүний энэхүү хувийн гэрэл зургууд Дэхлийн хамгийн өмнөд хэсэгт байрлах Антарктид тивийн "Порта Лакрой"-н ойролцоо авагдсан бөгөөд аялалын гол хэрэгсэл нь моторт завь болон камер байжээ. Гэхдээ энэ аялалыг Никита 2008 оны 1-р сарын 16-нд хийсэн байна. Магадгүй та хэзээ нэгэн өдөр Антарктид-д очиж үзэхийг хүсч байгаагүй гэж үү.
Хадгалах