ГЭРЭЛ ЗУРАГ

Цагийг зугаатай өнгөрүүлцгээе

АНУ-ын Сандаски хотын "Cedar Point" хэмээх амралтын хүрээлэнд "Top Thrill Dragster" гэсэн үнэхээр аймшигтай бас хөгжилтэй тоглоом байдаг гэнэ. Тодруулбал энэ нь “энгийн бус” хурдтай галзуу хулгана юм. Зориулалтын энэ тоглоом нь 190 км\цаг хурдтай хурдалж, огцом дээшилдэг бөгөөд хамгийн өндөр цэг нь 120м юм байна. Зориг зүрхээ шалгахыг хүссэн, эсвэл экстремд дуртай хэн нэгэнд үнэхээр тохирсон тоглоом болох болов уу. Ингээд "Top Thrill Dragster" галзуу хулганы гэрэл зураг болон бичлэгийг хүлээн авцгаая.
Цагийг зугаатай өнгөрүүлцгээе Хадгалах
2013-04-10, 21:10

Барселоны далайн эрэг

Каталонийн гэрэл зурагчин Луис Артус (Luis Artus) төрөлх нутаг болох Барселоныхоо далайн эргийн гэрэл зургуудыг дардаг аж. Энэ цуглуулгадаа тэрээр далайн эргийг зөвхөн ямар нэг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гэдгээр нь бус харин өнцөг бүрээс нь харуулахыг зорьсон байна. Артусын хувьд далайн эрэг гэдэг нь амьдралд тохиолдох нэгэн азтай мөч мэт санагддаг аж. Ингээд Артусын нүдээр Барселоны далайн эрэг ямар болохыг харж сонирхоцгооё.

Барселоны далайн эрэг Хадгалах
2013-04-09, 20:59

Төмөр замын амьдрал

Хятадын гэрэл зурагчин Ван Фучун (Wang Fuchun) 1943 онд Харбинд төржээ. Цэргийн алба хаасныхаа дараа тэрээр ахыгаа дуурайж төмөр замд ажиллах болсон байна. Төмөр амын амьдрал түүний хувьд ихэд сонирхолттой санагдаж байсан учир камер худалдан авч ийнхүү гэрэл зургийнхаа гарааг эхэлсэн аж. Ван 1970 оны үеийн Хятадын төмөр замд өрнөж буй амьдралын талаар сонирхолтой гэрэл зургуудыг даржээ.
Төмөр замын амьдрал Хадгалах
2013-04-08, 22:25

National Geographic Found

"Found" гэдэг нь National Geographic сэтгүүлийн шинэ булан юм. Энэхүү булангаар өнгөрсөн зууны соёлыг нээж илрүүлэх зорилготой байгаа аж. Эдгээр сонирхолтой зургуудыг өмнө нь төдийлөн хэвлэж байгаагүй бөгөөд олон нийтэд тархаагүй юм байна. Харин одоо энэ зургууд олон нийтийн өмнө ил болсноор илүү сонирхолтой, олны анхаарлыг татах болов уу. Ихэнхи зургуудынх нь хувьд он сар өдөр нь мэдэгдэхгүй байгаа.
National Geographic Found Хадгалах
2013-04-06, 23:31

Оросын сайхан моделиуд

Оросын сайхан бүсгүйчүүд болох Ирина Шейк (Irina Shayk) болон Анна Вялицына (Anne Vyalitsyna) нар Эллен фон Унверт (Ellen von Unwerth)-ын зураг авалтанд оржээ. "Sister Act" хэмээх нэртэй энэ төслийн зураг авалт хавар, зуны VS сэтгүүлийн шинэ дугаарт гарсан байна. Ингээд Оросын гоо үзэсгэлэн болсон моделиудын сонирхолтой гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Оросын сайхан моделиуд Хадгалах
2013-04-06, 20:52

Playboy-ийн эртний зургууд

1953 онд “Playboy Enterprises” сэтгүүлийн байранд анх үйл ажиллагаагаа эхлэж байсан эрчүүдэд зориулсан "Playboy" сэтгүүл 60 нас хүрч байгаа юм байна. Сэтгүүл англи болон дэлхийн бусад орны хэл дээр хэвлэгддэг гэнэ. Ингээд 60 жилийн түүхтэй энэ агуу сэтгүүлийн олон жилийн өмнөх гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Playboy-ийн эртний зургууд Хадгалах
2013-04-05, 19:41

Валери ван дер Граафын халуухан зургууд

20 настай Голландын модель Валери ван дер Грааф (Valerie van der Graaf) нь Hello, Sailor! Брэндийн “Wildfox 2013” зуны коллекцийн зураг авалтанд оролцсон байна. Харин алдарт моделийн гэрэл зургуудыг, нэрт гэрэл зурагчин Кимбирли Гордон дарсан юм байна. Ингээд мэргэжлийн гэрэл зурагчин болон чадварлаг моделийн зургуудыг хүлээн авцгаая.
Валери ван дер Граафын халуухан зургууд Хадгалах
2013-04-05, 19:38

Бразилийн залуухан модель

Шинэ загвар, шинэ хувцас гээд бүхий л зүйлс зунтай холбоотой болж байна. Харин энэ удаад 22 настай Бразилийн модель Грейси Карвалью (Gracie Carvalho)-ийн танилцуулсан “Next” брэндийн усны хувцас болон дотуур хувцасны загварыг толилуулъя. Харин Грейсигийн биеийн харьцаа нь 174 см өндөртэй бөгөөд 81—61—88 см юм байна. Ингээд ээлжит сайхан бүсгүйг харж алжаалаа тайлцгаая.
Бразилийн залуухан модель Хадгалах
2013-04-03, 23:41

Үхэр уралдаан

Саяхан Энэтхэг улсад нэгэн сонирхолтой бохир тэмцээн болж өндөрлөсөн байна. Энэ тэмцээн нь хуурайшсан будааны талбай дээр болжээ. Тэмцээний нэр нь “Үхэр уралдаан” (Bull Race) бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж. Тэмцээний үеэр ямар ч малчин өөрийн ур чадвараа гайхуулж болох юм байна. Ингээд “Үхэр уралдаан”-аас хийсэн гэрэл зургуудаас хүлээн авцгаая.
Үхэр уралдаан Хадгалах
2013-04-03, 20:12

National Geographic-ын 3 сарын шилдгүүд

Өдөр бүр “National Geographic” сэтгүүлийн редакцид дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн сонирхолтой гэрэл зургууд ирдэг. Түм түмэн гэрэл зурагчид тохиромжой мөчийг хүлээж ийнхүү сонирхолтой гэрэл зургуудыг бүтээдэг байна. Харин энэ удаа “National Geographic” -сэтгүүл ээлжит 3 сарын шилдэг гэрэл зургуудаа шалгаруулсан байна. Ингээд өнгөрөгч сарын гайхалтай, сэтгэл хөдлөм гэрэл зургуудыг хүлээн авч сонирхоцгооё.
National Geographic-ын 3 сарын шилдгүүд Хадгалах
2013-04-02, 21:06

Зураг авахуулах шинэ мода

Сүүлийн үед Японд хэсэг бүлэг сүр хүчтэй сурагчид ангийнхныгаа ханаар нэг тарааж байгаа мэт зураг даруулах нь элбэг болоод байгаа гэнэ. Энэ загварыг Японы сурагч охид гаргасан бөгөөд “Лууны сувд” -хэмээх аниме хүүхэлдэйнээс санаагаа авчээ. Мөн эдгээр охид энэ зураг авалтаа “Маканкосаппо” -гэж нэрлэжээ. Зарим нэг нь бүр дайралтын арга барилыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн байна. Та аним-ийн шүтэн бишрэгч биш ч гэсэн эдгээр зургуудыг харснаар далд хүч гэгч ихээхэн сонирхолтой болохыг ойлгох болно. Ингээд япон охидын зураг авахуулах шинэ модыг харцгаая.
Зураг авахуулах шинэ мода Хадгалах
2013-03-31, 05:16

Хавцлын дунд өнгөрүүлсэн нэг шөнө

Йосемити (Yosemite) парк нь Америк даяараа өндөр, унжсан хадатай гэдгээрээ нэлээд алдартай газар юм. Тиймээс энэ хадан дээр авирахыг хүссэн авирагчид ихэвчлэн шөнөдөө хадан хавцлуудын дунд унтдаг аж. Учир нь өдрийн турш авирсан ч хадны оройд гарч чаддаггүй байна. Ингээд хавцлын орой дээр гарахыг хүсэгчдийн хийсэн аялалын айдас хүргэм гэрэл зургуудаас хүлээн авцгаая. Зургуудыг харахад үнэхээр аймар санагдаж уулчдын зориг зүрхийг бишрэхээс өөр аргагүй болж байна.
Хавцлын дунд өнгөрүүлсэн нэг шөнө Хадгалах
2013-03-30, 04:10