ГЭРЭЛ ЗУРАГ

Эрчүүдэд зориулсан гоо сайхны салон

Ази Номхон Далайн бүсийн хувьд Филиппины эрчүүд өөрсдийн гоо сайхандаа хамгийн их анхаардаг улс юм байна. Тиймээс ч эрчүүдэд зориулсан гоо сайхны үйлчилгээний тусгай салон, байгууллагууд байдаг бөгөөд боломжийн орлоготой, хөрөнгөтэй эрчүүд их хэмжээний мөнгийг гоо сайхандаа зарцуулдаг аж. Харин энгийн загасчид тариаланчид өндөр үнэтэй гоо сайханд орж чаддаггүй учир гадаа гарахынхаа өмнө гар хийцийн маск зүүж нүүрээ хамгаалдаг гэнэ. Ер нь Филиппин эрчүүд цагаан байх дуртай аж.
Эрчүүдэд зориулсан гоо сайхны салон Хадгалах
2013-06-16, 22:03

Америкийн сэтгэцийн өвчтэй хоригдлуудын эмнэлэг

Америкийн сэтгэцийн өвчтэй хоригдлуудын эмнэлэгт 55 мянга орчим сэтгэцийн өвчтэй хүмүүс байдаг. Неолиберализм эдгээр хүмүүсийг эвдэж, сэтгэцийн өвчтэй болгосон бөгөөд улсын удирдлагууд тэднийг хангалттай эмчилж чадахгүй байгаа ч нийгэмд эрх чөлөөтэй амьдрах боломжийг нь ч олгож чадахгүй байгаа юм. Кентукки дахь сэтгэцийн хорих газарт буй хүмүүсийн амьдрал гэрэл зурагчин Женни Аккерманы сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж, хөндсөн байна.
Америкийн сэтгэцийн өвчтэй хоригдлуудын эмнэлэг Хадгалах
2013-06-16, 21:40

Бялдаржуулах хүүхдийн зуслан

Палестины хот болох “Газа”-д хүүхдийн зуслан ажиллаж эхэлжээ. Харин энэ хот нь “ХАМАС” хэмээх терорист хөдөлгөөнийхөнд удирдагддаг аж. Хүүхдийн зуслангийн гол ивээн тэтгэгч байгууллага нь тероризмын "ХАМАС" байгууллага юм. Тиймээс ч зусланд хүүхдүүдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал сургуулилт хийлгэж, зэвсэгтэй хэрхэн харьцах гэх мэт байлдааны арга барилд зааж сургаж байгаа гэнэ.
Бялдаржуулах хүүхдийн зуслан Хадгалах
2013-06-15, 19:20

Кувейт дахь дугуйн хаягдлын цэг

Арабын Нэгдсэн Эмират улсын иргэд машин ихээхэн сонирхдог бөгөөд залуучуудын дунд стрит-рейсинг болон улирлаасаа хамаарч десерт-рейсинг ихээхэн алдартай байдаг. Тэгэхээр энэ их уралдаан, давхилтын үр дүнгээс болж нэлээд дугуй элэгдэж байгаа нь тодорхой. Энэ бүх элэгдсэн, хагарсан дугуйнуудаа тэд Кувейтийн цөлд аваачиж хаядаг байна. Кувейтийн энэ газрыг дэлхийн хамгийн том резин хаягдлын газар гэж болох бөгөөд энд 7 сая гаруй дугуйны хаягдал байдаг байна.
Кувейт дахь дугуйн хаягдлын цэг Хадгалах
2013-06-14, 18:38

Адреналины донтонгууд

Сүүлийн үед залуус адреналин мэдрэх ихээхэн дуртай болсон бололтой. Тэд ямар нэгэн өндөр, аюулт ажиллагаанаас үл айн өөрсдийн зориг, тэсвэр тэвчээрийг ихээхэн сорих болжээ. Адреналины донтон залуучууд 900 метрийн өндөрт, олсон дээр хэвтэж амарч байх юм. Энэ бол тэдний чөлөөт цагаа өнгөрүүлэх нэгэн арга барил болов уу.
Адреналины донтонгууд Хадгалах
2013-06-13, 03:10

Орчин үеийн индианчуудын бодит амьдралыг харуулсан зургууд

Фото сэтгүүлч Аарон Хьюи (Aaron Huey) долоон жилийн турш Өмнөд Дакота мужийн Пайн Риж тосгоны нутгийн индианчуудын “оглала-лакота” омгийнхны гэрэл зургийг авсан байна. Өөрийн шинээр гаргасан «Mitakuye Oyasin» номондоо олон жил хамт байсан энэхүү ер бусын хүмүүсийн амьдралыг харах цонхны хөшгийг нээжээ. Эдгээр бүх зурагнуудыг 2006-2013 онуудад авчээ.
Орчин үеийн индианчуудын бодит амьдралыг харуулсан зургууд Хадгалах
2013-06-13, 02:12

Хятадын нөгөө аюултай зам

Хятадын Шаньси мужид байрлах өндөр хадны хажуугаар тавьсан маш нарийхан аюултай замаар жуулчдыг явуулдаг тухай нийтлэлийг бид саяхан хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа илүү дэлгэрэнгүй зургуудыг хүргэе.
Хятадын нөгөө аюултай зам Хадгалах
2013-06-09, 23:33