Саяханы нэгэн арга хэмжээн дээр Польшын алдартан Петр Кукульски найз бүсгүйтэйгээ уригджээ. Түүний найз бүсгүй Playboy од бөгөөд бүсгүйн өмссөн даашинз олныг алмайруулсан байна. Та ийм даашинз өмсөөд хүмүүсийн өмнө гарч чадах байсан уу?...
Хадгалах
Далайн амьтдад хайртай байх нь зарим тохиолдолд тухайн хүний сэтгэхүйг өөрчилж, бусдаас илүү өвөрмөц байдлаар сэтгэх боломжийг олгодог. Үүнийг Британийн гэрэл зурагчин өөрийн “Fishlove” хэмээх гэрэл зургийн цомгоороо баталжээ. Хүн болон далайн амьтдыг хооронд дахь уялдаа холбоо, аюулгүй загас агналтыг харуулахын тулд Британийн алдартангууд гэрэл зурагчинд туслаж, нүцгэлэн загас болон бусад далайн амьтадтай хамт зургаа даруулсан байна. Ингээд нэгэн өвөрмөц гэрэл зургийн цомогтой танилцацгаая.
Хадгалах
Дэлхий даяар гэмт хэргийн асуудал нэлээд тохиолдож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Японы “Sina Weibo” хэмээх сайт гаж донтой, дээрэмчин, хулиган гэх мэт эмэгтэйчүүдэд хохирол учруулж болохуйц залуучуудаас хэрхэн биеэ хамгаалах талаар зөвөлгөөг өгчээ. Энэ арга барил олны анхаарлыг нэлээд татсан байна.
Хадгалах
Энэ бол "Үлээдэг хөхний даруулга" бөгөөд 1950-аас 60-аад оны хооронд жинхэнэ гүйлгээтэй байсан бараа юм. Зарим бүсгүйчүүдийн мөрөөдөл байжээ.
Хадгалах
Энэ хэдхэн зургийг хараад бага насны дурсамж сөхөгдөж байна шүү.
Хадгалах
“The Rolling Stones” хамтлагийн хөгжимчин, жүжигчин, продюссор Мик Жаггерын охин Жоржия Мей Жаггер (Georgia May Jagger) “Muse” сэтгүүлийн 34 дэхь дугаарын зураг авалтанд оролцжээ. Мэдээж энэ удаагийн зураг авалт сэтгэл сэргэм зуны улиралд зориулагдсан учир бүсгүй ч гэсэн хөнгөн, загварлаг хувцасласан аж. Харин Мей-ийн зургийг гэрэл зурагчин Дэвид Бельмере (David Bellemere) дарсан байна. Ингээд “Muse” сэтгүүлийн хуудаснаа гарах гэрэл зургуудаас сонирхоцгооё.
Хадгалах
Цахилгаан цахилт гэдэг байгалийн нэгэн өвөрмөц, онцлог үзэгдэл билээ. Яагаад ч юм цахилгаан цахилт их аймар санагддаг ч заримдаа тэрээр байгалийн үзэсгэлэнт байдлыг бүрэн төгс илэрхийлж чаддаг байна. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт цахиж буй цахилгааны үзэсгэлэнг харцгаая. Нэг талаас байгалийн энэхүү гоо үзэсгэлэнг бидэнд түгээхийг хүссэн гэрэл зурагчдаар бахархахаас өөр аргагүй. Тэд ийнхүү зургийг дарахдаа амь насаа дэнчин тавьж байгаа гэдгийг та ойлгож байгаа биз.
Хадгалах
Филлипины Себу арал нь жуулчдын анхаарлыг татсан чухал газруудын нэг юм. Тэгвэл энэ арлын ойролцоо засан хүмүүжүүлэх газрын урд талбайд хоригдлуудын бүжгийн хамтлаг бүжиглэж нэлээд хүмүүсийн анхаарлыг татдаг байна. Энэ тоглолт нь өдрийн 3 цагт эхэлдэг аж. Удирдлагуудын үзэж байгаагаар ийм төрлийн арга хэмжээ нь хоригдлуудын сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, засан хүмүүжих боломжийг олгож байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Ингээд эдгээр бүжгийн үзүүлбэрийн хэсгээс харж сонирхоцгооё.
Хадгалах
Австралийн “Point Defiance Zoo & Aquarium “ хэмээх амьтны хүрээлэнд улаан ирвэс, арслан, бар, австралийн зэрлэг нохой, уутат баавгай, имж, оцон шувуу гэх мэт дэлхийн өнцөг булан бүрийн амьтад оршдог байна. Үүнээс гадна баавгай, анааш гэх мэт амьтдыг илж, хооллож, өхөөрдөж болох гэнэ. Ийнхүү зэрлэг амьтдаас гадна далайн амьтдыг багтаасан аквариум байдаг аж. Ингээд амьтны хүрээлэнгийн бяцхан ирвэсүүд, хэрхэн жуулчинтай аялаж, үзүүлбэр үзүүлж байгааг харцгаая.
Хадгалах