ГЭРЭЛ ЗУРАГ

Сэтгэл хөдөлгөм агшнууд №7

Өглөөний мэнд, та бүхэндээ яг цаг үеийг нь олж дарсан, дахин давтагдашгүй "Сэтгэл хөдөлгөм" гэрэл зургуудыг толилуулж байна. Сайхан бүхнийг бодож, эрүүл энх байгаадаа баярлаж, амьдралд хайртай байгаа та бүхэндээ аз жаргал, инээд хөөрийг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Сэтгэл хөдөлгөм агшнууд №7 Хадгалах
2013-08-07, 19:55

Шоргоолжнууд пепси уусан нь

Таглаагаар дүүрэн пепсийг шоргоолжнууд хэр удаан уух бол та нар юу гэж бодож байна? Хэдэн шоргоолж оролцох бол гэж асуух байх... Их! Маш их. Тухайлвал, нэг иймэрхүү...
Шоргоолжнууд пепси уусан нь Хадгалах
2013-08-06, 20:05

Бодит юм шиг зурдаг бас нэгэн зураач

Рубен Беллонсо Адорна (Ruben Belloso Adorna) бол Испаний Севилья хотын залуу зураач билээ. Тэрээр өөрийн зохиосон болон бодит хүмүүсийн реалист гэрэл зургийн хөргөөрөө урлагийн ертөнцөд үнэндээ тэсрэлт хийсэн байна. Тэр зотон дээр зөвхөн өнгийн шохойгоор зурдаг ажээ. Рубений ихэнхи шүтэн бишрэгчид түүнийг хэдийнээ XXI зууны суутан хэмээн нэрлэдэг болжээ.
Бодит юм шиг зурдаг бас нэгэн зураач Хадгалах
2013-08-05, 21:45

“Бүдүүн мисс” гэрэл зургийн төсөл

Италийн гэрэл зурагчин Йосси Лолуа (Yossi Lolua) нь “Бүдүүн мисс” хэмээх нэгэн өвөрмөц гэрэл зургийн төслийг хэрэгжүүлсэн байна. 2006 оноос хойш тэрээр дэлхийн өнцөг булан бүрийн махлаг, мяраалаг эмэгтэйчүүдийн гэрэл зургийг дарж байгаа аж. Хэдийгээр гэрэл зурагчид ихэнхи тохиолдолд нарийхан, гоолиг олон улсын стандартад нийцсэн бүсгүйчүүдийн гэрэл зургуудыг дардаг бол Йоссигийн моделууд 190-270 кг жинтэй байдаг гэнэ.
“Бүдүүн мисс” гэрэл зургийн төсөл Хадгалах
2013-08-05, 21:35

Нөхрөө аварсан хүчтэй бүсгүй

Чанчунь хотын оршин суугч эмэгтэй гайхалтай шаламгай бас хүчтэйгээ харуулжээ. Тэрээр амиа хорлох гэсэн нөхрөө амжиж дотуур өмднөөс нь барьж авсан төдийгүй, аврагчдыг иртэл тогтоож байсан байна.
Нөхрөө аварсан хүчтэй бүсгүй Хадгалах
2013-08-05, 21:27

National Geographic-ийн 7 сарын шилдгүүд

National Geographic-ийнхан ээлжит шилдэг гэрэл зургуудаа шалгаруулжээ. Энэ сарын хувьд зөвхөн амьтдад зориулсан шилдгүүдийг тодруулсан байна. Байгаль, ан амьтан хосолсон дэлхийн үзэсгэлэнтэй төрхийг харуулсан “National Geographic”-ийн 7 сарын шилдэг гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
National Geographic-ийн 7 сарын шилдгүүд Хадгалах
2013-08-05, 00:44

Зоосон мөнгөөр хийсэн усан онгоц

Нэг залуу мөнгөөр онгоц хийжээ. Уг онгоцыг хийхэд 17,000 ширхэг зоосон мөнгө орсон бөгөөд нийт жин нь 30 кг болсон байна. Далбаанд нь 25 ширхэг жинхэнэ 5 гривений дэвсгэртийг хэрэглэсэн ажээ.
Зоосон мөнгөөр хийсэн усан онгоц Хадгалах
2013-08-04, 23:43